Санал хулгайлах ажиллагаа
2017-06-23

Өнгөрсөн долоо хоногт хаалгыг маань тогшсон эмэгтэй “Сонгуулийн насны хэдэн хүн байдаг вэ?, та аль намыг дэмждэг вэ” гэсэн асуултыг тавилаа. Харин өчигдөр хаалганы цаана зогссон хоёр хүн “нутгийн зөвлөлийн уулзалтандаа ирээрэй” гэсэн урилгыг өгөөд буцав. Манай нутгийн зөвлөлийнхөн гайхалтай ажиллаж байна аа, Улаанбаатараар нэг хэрэн хэсч нутгийн айл бүрийн хаалгыг тогшиж, зар тарааж явна гэж эндүүрмээр. Гэвч сонгуульчид саналд минь улайрч байгаа нь энэ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Сонгууль бүрээр ам бүл маань нэмэгддэг. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар гэхэд С.Санчир гэх нөхөртэй болчихсон, хорооноос утасдаж нөхрийг маань саналаа өгөхийг хүсч байв. Харин энэ удаагийн сонгуулиар хоёр ч нөхөртэй болчихож магадгүй.

 

Саналаа өгөх, эс өгөх нь иргэдийн эрх. М.Энхболд, С.Ганбаатар, Х.Баттулга нарын нэгний нэрийг дугуйлахгүй байлаа гээд шоронд хийхгүй. Дугуйллаа гэхэд шагнаж урамшуулахгүй. Сонголтгүй сонгууль бол саналын хуудсыг хүчингүй болгох нь тухайн хүний эрх. Товчхондоо тухайн иргэн өөрийн эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлэх л асуудал. Тэгтэл эрх, үүргэнд минь ингэтлээ халдах нь гэмт хэрэг бус уу.

 

Монгол Улсын иргэдийн хоёр сая гаруй нь сонгуулийн насных. Тэдний хэдэн хувийнх нь саналыг хулгайлж, худалдаж авахаар зэхэж байгааг таах боломжгүй. Цөөнгүй хүний нэр ус, регистрийн дугаараар тоглолт хийх нь ойлгомжтой биз. Нөгөө нас барсан хүний нэрээр тэтгэвэр авдаг шиг л, иргэдээрээ наадна. Зарим хүн рүү утасдаж, регистрийн дугаарыг нь асуугаад байгаа сонгуульчид юу ч хийж болзошгүй.

 

Ээлж дараалан хэвлэлийн хурал хийж, нэгнээ хууль зөрчсөнийг гайхаж сууна. Гээндээ ч бий, гоондоо ч бий шүү дээ, үүнийг ард түмэн мэднэ. Сонгуулийн саналыг хэрхэн өөртөө ашигтай эргүүлэх аргыг сүвэгчилж, хулгайлах, хуурах аргыг хэрэглэхээр зэхэж байгааг ч ард түмэн гадарлана. Гэхдээ үүнийг батлах боломжгүй.

 

Сонгуулийн сурталчилгааны эхний өдрүүдэд элдэв сонин, сэтгүүл тарааж, хаалга онголзуулдаг байв. Харин одоо “хэнд саналаа өгөх вэ” гэж улаан цагаан асууж, сураглаж явна. Хэн ийм үүрэг даалгавар өгөв?! МАН уу эсвэл АН уу бүр МАХН юм уу. Сурталчилгааны сүүлийн өдөр хоногуудын энэ бохир тактик сонгогчдын инээдийг хүргэж, итгэлийг алдруулна. Учир нь иргэн хэнд саналаа өгөх нь хаалга тогшсон нэгэн эсвэл түүний ард байгаа нэр дэвшигчийн зайлшгүй мэдэх ёстой  асуудал биш. Эрх, үүргэнд минь халдахгүй байхыг эрээ цээргүй сонгуульчдаас хүсье.

 

Ер нь тэгээд олон, олон сонгуулиар иргэдийн саналыг худалдаж, хулгайлж авчихаад ямар хариу барьсан юм бэ, тэд.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН арай л эрээ цээрээ алдаж байна.хэлхээр нэр дэвшигч шигээ гөлийгөөл
2017-06-24
Зочин:
Хүн гүтгэх доромжлохыг Женкодох гэдэг болцон бна лээ.
2017-06-24
зочин:
ийм Булхай, Луйварыг МАН, АН л хийнэ, Жирийн Ард иргэдийн төлөөлөл хэзээ ч ийм заваан бохир зүйл хийхгүй,
2017-06-23
зочин:
Хэнд саналаа өгөх нь хамаагүй. Сонгуулиа өгөх нь чухал шүү дэ. Сонгууль дахин өгөх болбол татварын төлөгчдийн мөнгө л дэмий урсна.
2017-06-23
zochin:
zugeer l zurag bna ch dee manaihaan yadarsan ard tumneeree bitgii ingej toglo doo ajlaa hiij yawaa uhuulagch l bna uhuulagch bolgon ingeed ailin uud harad zogsoj bgaa
2017-06-23
zochin:
AVILGAL ,OFFSHIR ,BUSAD YMAR CH HERGIIG TORTEI , HUULITAI ULS ,HUULIIN DAGUU SHIITGEDEGIIN.60 TERBUM N TCAASHID OSOJ BUGDIIG AVILGALAAR HESEG HUN UGSEN HUIVALDAJ TORIIG LANGUUN DEER ZARJ ,HUULI TCAGDAA BUGD AVILGALD IDEGDSEN TUL SHUDARGA TOR BAIHGUI BOLJ ARD TUMEN UHER SUREG METEER TED AJILLANA.TCAGDAA SHUUH BUGD IRGEDIINHEE ESREG TOMOR BUU HEL ORGOSON NUUREE HARUULAH BOLNO. GAZRIIN PANZCHIN ENHBOLD BOL ARAATAN BOLJEE.
2017-06-23
zochin:
60 TERBUMIIN GEMT HEREGTENGUUD IIG ERONHIILOGCH TCA HIGIIN HUU OMOOROOD GANTC UG GANHIILGUI GURIIH YMAA. UG N BOL IIM ULAANDAA GARCHIHSAN BUHEL BUTEN TORT ULSIIN TORIIG LANGUUN DEER MOCH ,MOCHOOR N JIRGEED ZARJ BUI BULEGLEL ODIID SHOROND SUUJ BAIHAAS BISH ERONHIILOGCHID NER DEVSHIH N GEHEES MONGOL GEJ ULS MOHJEE..???
2017-06-23