Баячуудын хүүхдүүдийн бардамнал
2017-06-09

Манай улс Үндсэн хуулиараа хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг байгуулахаа зарлан тунхаглаад 20 гаруй жилийн нүүрийг үзлээ. Мөн нийгмийн гарал, үндэс угсаа, арьс өнгө, шашин шүтлэг, хөрөнгө чинээгээрээ хүн ялгаварлан гадуурхагдах ёсгүй.

 

Гэтэл хорвоогийн өнгийг мэдэрч, амьдралтай дөнгөж танилцаж буй арван хэдтэй залуусаасаа эхлээд юмны учир мэдэх, аливаа юмны наад цаадахыг хэдийнэ ойлгох хэмжээний туршлага суусан нас биед хүрсэн иргэдээ хүртэл хүний эрх, эрх чөлөө, нэр төр гэгчийг эрхэмлэн дээдлэх ухамсар хангалтгүй байна, манай улсад.

 

Үүнд хамгийн ихээр буруу үлгэр дууриал үзүүлж буй хүмүүс бол “дээд зиндаа”-ны эцэг эхчүүд юм. Тухайлбал, одоо Монголын нийгэмд иргэд нь баян, ядуу, гарал угсаагаараа ялгардаг болжээ. Яг тэртээ нэгэн цагт “Еврей хүн, нохой хоёрт үйлчлэхгүй” гэдэг шиг өнгө аяс энэ нийгэмд хамгийн их цухалздаг болов. Үүний нэг тод жишээ нь баячуудын хүүхдүүд “Ханхүү, гүнжүүдийн цугларалт” гэгчийг хийдэг болсон явдал.

 

Худлаа биш шүү. Энэхүү арга хэмжээнд оролцох хүүхдүүдийн эцэг эх нь баян байх ёстой гэнэ. Мөн ямар компанийн захирал, хэн гэдэг дарга, сайдын хүүхэд вэ гэдгээс шалтгаалж энэ уулзалтад оролцож болох үгүй нь шийдэгдэнэ. Яг л солонгосын олон ангит савангийн дууриудад гардаг шиг солиорол энэ нийгмийн бас нэгэн шинэ үзэгдэл болов.

 

Шар хэвлэл, сошиал орчинд ч баячуудын охид хүүхнүүд юу өмсч зүүсэн гээд хөрөнгө мөнгөөрөө уралдаж, хэнийх нь хүү хэний охинтой үерхэж, хуримлаж, салж байгаа тухай мэдээ л хамгийн ашигтай зай талбайг нь эзэлж байгаа. Бүр бичүүлэх гэж мөнгө төлдөг гэнэ лээ. Бүхэл бүтэн нийгмээрээ зөвхөн өнгө мөнгө, хормой хотны асуудлыг сонирхдог юм уу гэж гайхаж дуу алдмаар.

 

Өвөг дээдэс минь хүнээр хүн хийдэг цөлх ухаантайсан. Харин энэ цагийн шинэ баячууд хүнээр мал хийдэг марктингтай юм байна. Аймшигтай сүйрлийн өмнө бардам дээрэлхүү зан гардаг гэж энэ биз. Эцэст нь гуравхан сая хүнтэй жижигхэн Монголд өөрсдийгөө “дээд зиндаа”-ныхан хэмээн тодотгоод байгаа 200 гэр бүлийн үр хүүхдүүд нь хоорондоо салж, нийлсээр цус ойртох вий дээ. “Уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр” гэгчээр уг нь хүн шиг хүн л болж төлөвшөөсэй билээ, тэр ханхүү гүнжүүд чинь.

 

Гэтэл болоогүй ээ, баячуудын хүүхдүүд төрсөн өдрийн үдэшлэгээ хэн нь илүү тансаг тэмдэглэх вэ гэдгээрээ бас л өрсөлддөг юм байна. Монгол Улсын иргэний үнэмлэх гардаж авах 16 насны төрсөн өдөр бол арай илүү онцлогтой гэнэ шүү. Энэ л өдөр баян аав ээж нь тухайн хүүхдэд хэр хайртай, ирээдүйд хэн болох гэдэг нь тэмдэглэж буй үдэшлэгийн цар хүрээ, зарцуулж буй мөнгө, ирсэн зочдын чанар буюу энэ нь хэр их “дээд зиндаа”-ныхан ирэх вэ гэдэг тоо хэмжээ юм байх, мөн цугларч буй бэлгийн нүнжгээс харагддаг гэнэ шүү.

 

Өөрийнхөө өв залгамжлагчийг нэг ёсондоо олонд танилцуулах найр нь юм уу даа, хүүхдийнх нь 16 насны төрсөн өдөр. Ийм элийрэл эцэст нь өөрөөс нь өөр хүн байхгүй мэт дээрэнгүй ханддаг нэгэн шинэ үеийг бий болгож байна. Баяны хүүхэд баянтайгаа л суух ёстой гэсэн энэ тэнэглэлийн үр дүн эцэстээ цус ойртолтоор төгсөх вий гэсэн хэтийн айдас төрж буйгаа нуух юун.

 

Эх сурвалж: MMINFO.mn

Г.Ганчимэг

Shuud.mn
Сонин хачин
Зиндаа зиндаагаар суудаг шүү. Гуйлгачид баячуудын араас шүүс асгаруулан гүйж л байг. Угийн гуйлгачид мөрөөдөх ёстой.
2024-05-25
Nam bus irgen:
Avilgalaar bayjsan eh ornoo hudaldsan offshore-chid hulgaichuudiin ur huuhduud gevel unend niitsne.
2017-06-10
Зочин:
Tulburtei dund surguuli, tsetserlegiig tatan buulgaj huuchin shigee bolgoh heregtei ardiinhaa dund l yavj MONGOL gej duuduulna uu gehees bayan bailaa geed MONGOL gej heluuleh ni haashaa yum. Bayan hoos
2017-06-10
Zorro:
Mongolin emgenel shuu de ene baychuudin huuhduud хамаг муу мухай монголд авчирлаа ш дээ
2017-06-09
иргэн:
Давхар иргэншил олгоод эхэлбэл энэ ялгаварлан гадуурхах явдал дээд хэмжээнд хүрч , эр орноо тонож гадаад руу зөөдөгбүхэл бүтэн анги давхарга бии болох болно . Тэр цагт Монгол хкн эх орондоо хүн шиг байх аргагүй болж Австралийн уугуул индиануудаас дор хувь заяа угтах болно .
2017-06-09
ih sain zuv sh dee:
ER NI BOL ZUV SH DEE HULGAICH NAR HUUHDEE AMIDRAH CHADVARGUI BOLGOJ BAIGAA NI SAIN HEREG L DEE EDNIIG UHEHEER NI ULSIINHAA BAYLAGIIG BUTSAAJ AVHAD ZUGEER YUM BISHUUU KKKK IH HURUNGU T1 HUND BOL GAI L AVCH IRDEG UHAANTAI NI ULSAA AVAAD YAVJ BN OOO BAIGALI AYNDAA YALGAAD SALGAAD UGNU HAMGIIN AYULTAI NI YADUU AILIIN ULUN TSARAILSAN HULGAICH HUUHDUUD L YUM SH DEE
2017-06-09
зочин:
Манай улс капталист нийгмийн орон,хүний нийгмэд 5 нийгэм байдаг нэг нь мөнөөс мөн,миний эх оронд ажилгүйдэл,ядуурал архидалт,өнчрөл хагцал гутрал,албан тушаалын дээрэлхүү байдал хэлээд байвал тун олон дээр нь бүх зүйлийг мөнгөөр худалдаж авдаг байдал,мөнгө угаалт гадаадын банкинд байгаа хувь хүний мөнгөний тоо,мөнгө угаалт, баячуудын хүүхдүүд хар тамхинд донтсон баячуудын мурийтай тоглоом садар самуун байдал бас тоочвол барагдахгүй энэ бүгдээс харахад хүнлэг энэрэнгүй нийгэм мөн үү? БИД ТЭНЭГ УЛСУУД БИШ ТАРХИА УГААЛГУУЛАЖ ГҮЙЦЛЭЭ.МАНАЙ ТОГТОЛОО ҮНДСЭЭРЭЭ БУРУУ.ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧӨЛСӨН ШИГ ӨӨРЧЛӨЕ.БАЯН ЯДУУГҮЙ ТЭГШ АМЬДРЦГААЯА МОНГОЛЧУУДАА ?
2017-06-09
зочин:
Манай улс капталист нийгмийн орон,хүний нийгмэд 5 нийгэм байдаг нэг нь мөнөөс мөн,миний эх оронд ажилгүйдэл,ядуурал архидалт,өнчрөл хагцал гутрал,албан тушаалын дээрэлхүү байдал хэлээд байвал тун олон дээр нь бүх зүйлийг мөнгөөр худалдаж авдаг байдал,мөнгө угаалт гадаадын банкинд байгаа хувь хүний мөнгөний тоо,мөнгө угаалт, баячуудын хүүхдүүд хар тамхинд донтсон баячуудын мурийтай тоглоом садар самуун байдал бас тоочвол барагдахгүй энэ бүгдээс харахад хүнлэг энэрэнгүй нийгэм мөн үү? БИД ТЭНЭГ УЛСУУД БИШ ТАРХИА УГААЛГУУЛАЖ ГҮЙЦЛЭЭ.МАНАЙ ТОГТОЛОО ҮНДСЭЭРЭЭ БУРУУ.ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧӨЛСӨН ШИГ ӨӨРЧЛӨЕ.БАЯН ЯДУУГҮЙ ТЭГШ АМЬДРЦГААЯА МОНГОЛЧУУДАА ?
2017-06-09
erka:
bayjuudin huuhed bishe dandaa adgiin hulgaichdiin huuhduud
2017-06-09