Сонгуулийн халуун № 1: ГУРВАН ГАРАА
2017-06-08

Гэрэл зургийг MPA.mn

 

Нэр дэвшигчид гараанаас ухасхийсэнгүй, алгуурхан л гарцгаалаа. Мэдээллийн хэрэгслүүд ба түгээж буй контентийн хувьд эрх баригч намын нэр дэвшигч арай илүүрхэж байгаа нь харагдана. Хэн хэн нь өөрийн фанатуудтай бас халаасны баараггүй саналтай манай гурав Монгол төрийн Ерөнхийлөгчийн хасбуу тамгыг атгаж, эв нэгдэл тусгаар улсын билэг тэмдэгийн илэрхийллийг харуулах  өндөр сэнтий, их хариуцлагын эзэн болохоор гараанаас гараад 72 дох цагруугаа орж байна.

 

МАН-ын сурталчилгаа ХОТ-ыг бүрхжээ

 

Захын хороолын гол цэгүүдийг тэмтрээд үзвэл Н.Энхболд нэр дэвшигчийн хөрөг зураг сурталчилгааны цэгүүд их хотын цэг бүр дээр хүрээлжээ. Зохион байгуулалт нэгж тасгууд нь тулаанд бүрэн жагссаныг харуулна. Нийслэлийн  бүтээн байгуулалтын нүсэр сурталчилгаа хотынхон үздэг кабелийн сувгуудыг доргиож эхэлжээ. Цогоо гуайн цуврал шинэ өнгөөр бичигдэж АН-ын Элбэгдорж Ерөнхийлөгчийн тогоо хазайлгахгүй  тулгын чулууны сургамжаас МАН-ын талд шилжиж “Тооно өргөх хүн” МАН-ын Н.Энхболд шүү гэж хувирчээ.  "Сонгууль 2017" толгой бүхий мэдээний багцад МАН-ын сурталчилгаа бүх суваг дээр илт илүүрхэн нүдэж байна. 

 

Одоо үүнээс хэтрүүлбэл мөнгөтэй нам бүүрэлхэж байна гэсэн дургүйцэл болчихож мэдэх талтай. Хаалга тогшин сурталчилгааны хэвлэл атгуулсан эхний элч МАН-ынх байсныг нарлах зуураа гэрээ манадаг настангууд дуулгалаа.

 

Сүхбаатар аймгаас нээлтээ хийж Дорнот аймгаар өртөөлөөд байгаа Н.Энхболд   нэр дэвшигчийн тухай мэдээний өнгийг харахад уулзалтыг "гоё" хийх уралдаан зарласан мэт их уухай алга ташилтын фонн давамгайлсан харагдана. Даргадаа үнэлгээ авах гэсэн орон нутгийхны их мэрийлт давсаа ихдүүлэх бий дээ. Нэг аймагт хийсэн уулзалт дээр хошин шогийн гол босс Бооёо улс төрчийн төрхтэй болчихсон хөмсгөө атриуулан зогсож байгаа нь их содон харагдлаа. Улс төр улайсаад ирэхээрээ олон "Од”- уудыг ингэж танигдахгүй болтол өөрчилдөг дөө.

 

Зүрхрүү нь хэлэх С.Ганбаатар

 

С.Ганбаатар нэр дэвшигч ард түмнээсээ авсан хандиваараа хөөрхөн материалууд хийчихэж. Өөрийн цаг дээрээ “шудрага мэдээ”- хийж  уулзалтын үеэр яригдсан гол месежүүдийг тоймлон шидэж байгаа харагдлаа. Мөнгөтэй бяртай МАН АН-ын хоёроосоо зүг сөрж Дарханаас гараагаа эхэлсэн С.Ганбаатар хойд хилийн зааг Сэлэнгэ аймаг хүрээд эргэж буй бололтой. Н.Энхболд нэр дэвшигч шигээ Монголыг бүрхэх сурталчилгаа самбар байхгүй ч С.Ганбаагийн хэлсэн үг нь шууд хүмүүсийн зүрх тархинд наалдаад байгаа нь нэг ялгарал болж харагдаж байна. ТВ болон сайтуудаар төв нуруутай байдлаар хэвийн балансны сурталчилгаа өгч эхэлжээ. Хэн нэг нэрд дэвшигчээ чимхсэн “хар” нэвтрүүлэг шидсэнгүй. Хэмжээгүй эрхт болсон засаглалыг тэнцвэржүүлж, төрд ард түмний хяналтыг тогтооно, хариуцлага тооцно гэж гол мессежээ өгч байна.  

 

“Анти 30” Х.Баттулга

 

Х. Баттулга нэр дэвшигч сонирхолтой өрсөлдөгчийн хэв шинжээ улам баталгаажуулсаар. Чингисийн овгыг тамгалж авсан Хэнтийчүүд дээр очиж эх орончийн тойргоо эхлүүлсэн. Уухайн дуу ба зохион байгуулалт бас л сүрхий болж байгаа харагдана. Очсон газар бүртээ хаалт хийж төрийн дууллаа дуулж  байна. Энэ сайхан дууг хоорлон дуулах индрийн эрхмүүдийг харахад үнэндээ Эх оронч гээд хэлчих хүн харагдахгүй байгааг нуугаад яахав. Эдийн засгийн дампуурлын ид үед оройлон явж байсан гол тоглогчид амны хайрцгаар төрийн дууллаа дуулах нь жирийн эх орончдод тийм сайхан буухгүй л харагдана.

 

Х.Баттулга нэр дэвшигчийн гол мессеж нь “Анти 30 гэрбүл” гэж ойлгогдлоо. Гол сувгуудаар өгч буй мэдээний өнцгийг харахад индрээс хэлж буй энэ талаар онцолсон үгнүүдийг түлхүү оруулж эвлүүлсэн харагдана. Сонгуулийн чимээтэй зэрэг чих хангинуулаад байгаа  Монголыг атгасан гуч дотор өнөөх толгойг нь авчихмаар 200-д хүн багтаж байгаа болов уу гэж өөртөө таамаглалаа. Учир нь яаралтай бут ниргэхгүй бол болохгүй байгаа 30 гэр бүлд МАН+АН –аас тус бүр хэдэн хүн байгаа талаар Х. Баттулга нэр дэвшсэн хойноо ч яг таг нэрлээгүй л байгаа. Хэвлэл мэдээллээр байнга гардаг түүний бизнесийн өргөтгөл, эзэмшдэг үйлдвэр обьектыг багцаалахад С.Баттулга “Их 30”- ийн гэр бүлд багтахад  бэл бэнчин нь энд багтаагүй гэдэгт итгэхэд бас бэрх. Гадаад дотоод их явж үзсэн боловсрол сайт гэгддэг Лу.Болд найзтайгаа сууж манай улсын  гадаад бодлого ямар хөгийн болсон талаар их л шоолонгуй ярилцах нэг эфирийг СИ 1 Телевиз гаргалаа. Хэн нь ч ялж ерөнхийлөгч боллоо цаашид анхаармаар, засаж залруулмаар зүйлсийг хэлж байна лээ. МАН магтаал ба эрх баригч намын хүч түрэлтийнхээ давсыг ихдүүлчих гээд байгаа шиг Х.Баттулга “Хятад сүлжээ”  гэсэн хар юмныхаа жорыг хэтрүүлчихгүй бол дажгүй л эхлэл хийж байна.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

2017.06.07

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ganbaatar yalnaa
2017-06-13
mukherdene:
bi ali ch namiig demjdeguildee gehdee odoo battulga garwal ene tur buur zawharna zasgiin gazar ajil hiih gehleer nuguu shouchine battulga n ajiliig n yawuulahgui tern dor neg namd y, bugdiig daatgawal deer gj bdjinoo
2017-06-09
баагий:
энхболдыг хятад гээд л байдаг жинхэнэ цусаа бузарлагч Баттулга юм бишүү ??? харалдаа баахан эрлийз хүүхдүүдтэй
2017-06-09
Зочин:
АН ын хан хүн муулахдаа үнэхээр гаргууд ажээ. Нэг юмыг сайн ажаарай. МАН. ыхан Баттулгыг дагагч Түвшинбаярыг, Дагвааг муулахгүй бгаа биздээ. Харин АН ынхан Бадар Ууган , Бооёо гэх мэтийн хүмүүсийг ёстой хэлэх хэлэхгүй үгээр дайрч байна. Жинхэнэ Монгол хүнээс ийм муухай жудаггүй зан гардаггүй. АН д язгуурын эх оронч байдаггүй гэдэг. Дандаа Монгол улсын эсрэг үйл ажиллагаа явуулдаг нам. Ардчилсан луйварчид минь ээ. Та нар Монголыг самарсан. Ард түмэн мэдэж бгаа. Ядахдаа ганц ч болов жудаг гаргаж шударга өрсөлд л дөө. Дэмжигчид нь ч гэсэн нэх ямаархуу
2017-06-09
Зочин:
Ардчилсан нам гэж дан гадны гар хөлүүдээр дүүрсэн Монголыг самарсан нам. Баттулгад эх оронч үзэл байсан бол хямралын үед тэр их мөнгийг идэх үү. Ийм хүн эх оронч байдаг юмуу.
2017-06-09
Халтмаагийн Батуулгыг сонгоно оо.:
Монгол хүн
2017-06-09
Зочин:
Монгол ялна эрлийзүүд ялагдана
2017-06-09
баагий:
энхболдыг хятад гээд л байдаг жинхэнэ цусаа бузарлагч Баттулга юм бишүү ??? харалдаа баахан эрлийз хүүхдүүдтэй
Хөх чоно:
Ардын хүү даваж болдоггүй наадам юм уу??? Ард олон минь уухайлан дэмжие хурай хурай хурай
2017-06-09
Зочин:
1945 онд Сталины санаачлагаар тусгаар тогтнолын гарын усэг зурах ажиллагаанд 96хувь бух Монголчууд гарын усэг зурсан юм! Улдсэн эрлийзууд зураагуй юм! Одоо л бид нэгдэж Нэг Монголынхоо толоо нэгдэх цаг иржээ!
2017-06-08
Монгол:
Сонгууль гэж шоу юм Миеэ ялах ойлгомжтой .харин бид зээл өрөндөө баригдаж газар нутаг эрх чөлөөгөө алдах болоод бна
2017-06-08
Зочин:
Чингисийн овгыг тамгалж авсан гэж юу гэсэн үг вэ?
2017-06-08
11:
хамгийн зөв сонголт бол одоо ганбаатар өөр хэнч хэрэгүй
2017-06-08
зочин:
ай хөөрхий Хаан Хамжлага Харц 3-ын Тулаанч эхэллээ дээ Хаан нь бэл бэнчингээрээ гайхуулж хаа тааралдсан газар булан тохой болгонд өөрийнхөө Патиартаа самбараа хатгачихсан Хамжлага нь болохоор хаа явсан газраа хаяагаа хадарсан юм яриад явна Харц нь хөөрхий бэл бэнчин муутай ч хэлж ярьж байгаа үг нь энгийн харц бидэнд ойлгомжтой бөгөөд тов тодорхой хэдхээн үгээр илэрхийлж орхино ингээд мануусийн Сонголт л мэдэж дээ хөөрхий Саналаа Луйвардуулчихгүй л бол ,,,,,,,
2017-06-08
Зочин:
nuli aldaa
2017-06-08