ХАРИУЦЛАГА ийм энгийн
2017-05-31

 

Чуулганаар цочир  асуудал орж ирж Ж.Батсуурь сайд огцров.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гээд тоочихоор Монголын ХӨГЖИЛ гэж ганц том үгээр эвлүүлж болох бодлогын том яамны сайдад хариуцлага тооцжээ. МАН-ын хувьд энэ бол Засгийн газрын танхимын гишүүнээсээ нэгийг сугалж, маш шуурхай шийдэн  онхолдуулсан бараг анхны тохиолдол. Зарчмаараа ярих юм бол хариуцлагыг бодитойгоор тооцсон зөв эхлэл.

 

Энэ яамны эрхлэх асуудлын хүрээнд таг зогссон ШУ-ны салбарыг түр орхъё гэхэд хур асуудалтай боловсролын салбар бол хөлөө ачаад суусан хэнэггүй ямарч сайдыг ганхуулахаар, нурахад бэлэн салбар. Бор зүрхээрээ хэдэн багшийн нуруун дээр гэлдрэх ЕБ-ийн сургалтын асуудлаас эхлээд Их дээд сургуулиа хамарсан системийн ялзралд орсон гэдгийг зах зухаасаа ил болгоод байгаа олон жишээ харуулж байгаа. Тэр бүхнийг энд нуршивал унасан нэгийг өшиглөсөн болно. Ж.Батсуурь сайдын хувьд энэ бүхний ганц буруутан биш. Гэхдээ үүнийг засаж зангидах хугацаа, эрх мэдэл түүнд хангалттай байсан. Нам дотроо бүлгүүдийн ташаал гажиж хуссан байлаа ч сайн ажиллаж байсан юм гэж өмөөрөх үг, хэлчих жишээ үнэндээ харагдахгүй байна.

  

Нэг муу шалгалтын асуулт задарсны төлөө “хусчлаа” гэж өмөөрөх хүн байгаа л даа. Ардчиллаар жишээлэх дуртай хөгжсөн орнуудад чухал газар соёлгүй найтаасныхаа төлөө огцроё гээд өөрсдөө гуйдаг сайдууд  байна. Сайд бол чадвартай, мэдлэгтэй хүний хүчээ шавхан ажилладаг төрийн том үүрэг, нэр төрийн ажил болохоос манайх шиг дуртай нь наймаалцаж аваад байдаг отго жинс биш гэдгийг тэд харуулж байгаа юм. 

 

Хариуцлага тооцох маш энгийн ба зарчмаа баривал ямарч улс төржилт хэрэггүй гэдгийг МАН сайхан харуулаад өглөө. Ард нь намын намнаа байсан л гэж шуугиж байна. Тэр хамаагүй, ард минь, ах минь, авран хамгаалагч минь байна. Огцортлоо хаач юм бэ гэж хуурай агсамнадаг сайд нар ядаж цөөрөг. Ам халаад хэлчихэд байж байгаад л нэг шоутай хууль, санаачилга гаргахаараа балаг тарчих гээд байдаг өөр сайдуудын нэр нэгээр тогтохгүй .

 

Арьсны өвчин судлалын үндэсний төвийг 10 гаруй жил даргалахдаа “ALERGY MED” нэртэй Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арван давхар объект бүхий эмнэлгийг улсын эмнэлгийнхээ хажуугаар давхар удирдаж ирсэн гэсэн шуугиантайгаар сайдын тамга атгасан А.Цогцэцэг сайдыг эрх ашгийн зөрчилгүй гэж харах гэхээр нүд үнэхээр солир болчих гээд байдаг.

 

Өнгөрсөн нэг жилийн засгийн сайдуудын ажлыг харьцуулж харахад ЭМ-ийн сайдын шийдвэрүүд үе үе цочмоор байгаа. Мөөмний тухай хууль гаргаж сошиал ертөнцөд амьдарлаас “тасран нисэж яваа” сайдаар тодорсон. Элэгний эмийг жалга довны үзлээр ганцхан Архангайд өмчлөн тараасан цагаас олны таашаал гажаад байгаа энэ сайддаа МАН хариуцлага тооцох л ёстой. "Оном" сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ-аас Америкийн “Гилеад сайнс” компанийн буцалтгүй тусламжаар олгосон элэгний “C” вирусын эсрэг “Харвони" эмийг зөвхөн Архангай аймагт хуваарилахаар шийдвэрлэснийг эсэргүүцэн мэдэгдэл хийж байсан. Энэ жалга довны ялгавартай шийдвэрээс хойш ард түмэн бол ЭМ-ийн сайдад аль хэдийн хариуцлага тооцоод эхэлчихсэн харагддаг.  Харин сайд нь бол би ч Архангайгаас гарчих байх аа гэж ярихаар нэр хүндийг олж авсан байх.

 

Хамгийн сүүлийн мөөмний сүүний тухай цочир шийдвэр олон нийтийн дунд  шүүмжлэл тарьсан ч сайн Пиар-аар дарж авсан. 0-6 сартай хүүхдэд хөхний сүүнээс өөр ямар ч бүтээгдэхүүн өгөхгүй гэсэн заалтыг нэмж оруулсан “Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг задалж шинжилж мэдэмхийрээд яахав. Үр хүүхдээ сүүгээр хооллохын хосгүй ач тусыг эхчүүд хуульчлахгүй байсан ч уриалга ухуулгаар суурьшчих бэлэн дадал. Хяналтын хуулиар сүү орлуулагч бүтээгдэхүүний чанарыг тавих шаардлагаа, чангатгаж  экспортлох эрхийг өрсөлдөөнд оруулж нэгтгэн зохицуулж болохоос зах зээл дэх бодит эрэлтийг хуулийн нэмэлтээр хязгаарлах замаар шоу хийгээд хөхний сүүний асуудал шийдэгдэхгүй л дээ. Бодит хэрэглээнд хязгаарлалт тавих тусам улам цэцэглэн далд бизнесийг хөгжүүлэх суурь болдгийг Төрийн удирдлага арга ухааны хичээл заалгасан бол мэдэх ёстой.

 

Хамгийн хөгийн дүр зураг нь заавал хөхөөр хооллох заалт нэмэгдсэн хуулийг баталсан тухайгаа сүртэй пиар яваад, сайд фонн дээр тодроод эхэлсэн ч  амьдрал дээр хөхний сүүгээрээ хооллох боломжгүй эхчүүд гэр ахуй хүрээндээ хэрхэн  зохицуулж, нэмэлт тэжээл авсныхаа төлөө хүлээх хуулийн хариуцлагаас хэрхэн мултрах тухай мэдээлэл, ойлголт өгөх ажлыг нь таг хаячихаж байгаа юм.

 

ЭМ-ийн сайдыг ажиглаад байхад шүүмжлэлд эмзэг гэж жигтэйхэн. Олон нийтийн мэдээлэлд шүүмжлэх шийдвэрийг хэлэлцэх аяс орвол “Дав” хийгээд явчихдаг бололтой. ТВ, сонин хэвлэлд яаран цаг зай авч тайлбар өмөөрөл хөврүүлнэ. Мөөмний сүүний хуулийн заалтын тухай ТВ сэтгүүлчийн асуултад  НҮБ-ийн байгууллага яг ийм агуулгатай хууль гаргасан гэж А.Цогцэцэг  сайд хуулиа хамгаалж ярьсан санагдаж байна.  НҮБ хууль баталдаг газар биш гэдгийг ядаж манай сайдууд мэдэж байхаар боловсролтой байх ёстой л доо.  Концесс ба концепц хоёроо ч мөн ялган ойлгож тайлбарладаг байх хэрэгтэй.

 

Чадваргүй сайдууд тодрох нь амархан. Төвөг удах нь их гэдгийг дотор нь ажилдаг яамны хашрууд хэлдэг. Шахааны томилгооны сайдууд ямар балагтайг АН-ын танхим ч сайн харуулсан. Аливаа яамны туршлагатай баг, суурь бүтэц дээр нь тулгуурлаад хар ухаанаар яваад байж болох ч ЭМ, Боловсрол зэрэг салбарын сайд нарын их мэдэмхийрэл ба огт мэдэхгүй юмаараа оролдох нь жирийн иргэдэд шууд гай удах, үгүй дээ асар ихээр чирэгдүүлэх үр дагавартай.

 

Сайдын танхим хэдийгээр бодлогын асуудал давамгайлдаг ч гэлээ эрхмүүд амьдралд ойрхон юм ярьж л бүлтэрмээр байгаа юм. Эцэст нь 5 сарын 31-ний энэ өдөр “тамхи татахгүй Дэлхийн өдөр” гэдэг дээр энэ өдөр Монголын хувьд хариуцлага тооцох их энгийн гэдгийг харуулсан тэмдэглэлт өдөр боллоо.

 

П.Баяр   

Shuud.mn
Сонин хачин
Пунцаг:
Яамны сайдын ханш 60 сая гээ биздээ Батсуурь сайд энэ менгее яаж олж авнаа хайран менге Шинэ сайд ямар баян хун бэ менгее шууд егсен байхдаа
2017-06-18
Зочин:
Aan tim, bi cham shig bish bolohooroo kontseptsi geed zuv bichsen bna. Chi erguu dagz bolohoror kontsess gej helsen shu. Odoo end tendhiin nittlel ustguulj, hariu comment bicheed chi nemergui ee Tsogoo
2017-06-01
Зочин:
Olon ulsiin huuli gej baidaggui yumoo Tsogoo min. Negdsen undestnii baiguullaga hamgiin tom huulia ene chigleleer batalsan, bid ter huulin kontseptsiou huulia hiilee gej chi uuriin amaaraa turiin ordond setguulchded helsen chin uls oron dayar garsan. end tendgui bichleg n odoo ch bna. Bugdiig n chi ustguulj chadahgui l dee
2017-06-01
Зочин:
yOSTOI UNEN UG HELJEE
2017-06-01
Зочин:
Tsogoo uuruu hariu comment bichehee bolio hu
2017-06-01
z:
ih deed surguuliin uniig buulgaj chaddaggui jilees jild dandaa osguulj nemuulj baidag ni mash tom aldaa. ih deed surguuliin tom tolgoit zahirluudiig haruitslagad tsootsoh heregtei
2017-06-01
Зочин:
МАН хэвлэл мэдээллийг худалдаад авчихжээ. ямар мөнгөтэй юм бэ
2017-06-01
Zochin:
Bi Eruul mendiin said Tsogtsetsegiig sain medeh hunii huvid ene zahialgaar bichij bgaa eldev sanal shuumjleliin esreg bn. 20 jiliin umnu 100 ailiin arisnii tuv gj yostoi shoron shig emenelg baisniig mani hun avaad emneleg shig bolgoson shuu. Ter buu hel arisnii uvchin sudlaliin salbariig bolomjiin hemjeend avaachihad huchin zurgel gargasan hun. Hun ern chadaltai bgaa uedee hiid g yumaa hiij jargah nasandaa ur huuheddee gai bolohgui amidrah uchirtai. Ene hirvoo der bgaa hun bur l orlogo oloh jijig tom yumtai bgaa. Ter neg emnelegiig barisan unen,olon hund uulchilj bn shde. Harin ch honshoortoi yavaa hun shuu.Aldaa dutagdalgui hun gj ene horvood bhgui. Zamiin nohod hutsajl bdag jingiin tsuvaa yavdgaaraa l yavna shu de
2017-06-01
Зочин:
Tsogoo uuruu hariu comment bichehee bolio hu
Зочин:
Одоо эрүүл мэндийн яамныхан нь дотроо хөлөө жийлцэж эхлэх нь. Яасан ч арчаагүй юм бэ дээ төрийн албаны хүмүүс байж
2017-06-01
Зочин:
ok ok
2017-06-01
Зочин:
Erchim huchni Ganhuu gej ooriin hunee hurtel tets-3 t dargaar oruulaad erchmiihen am muutai ogtsruulah heregtei muu ajillaj bga
2017-06-01
Зочин:
Ганбат гээд монголын төмөр замын захирал байгаад зам тээврийн сайдаар очсон юу ч хийдгүй зальтай нөхрийг огцруул
2017-06-01
zochin:
Hurelsuhees busad ni ogtsroh yostoi gants yum hiij bga said ni Hurelsuh barag er said bmar hun. Choijoo Nomtoibayar Oyunhorol geed hereg alga, Hurelsuh er said bolbol ard tumniihee toloo yum hiichih hun, odoo bol yaj bna tetgeveriin nasiig nemeed hayachla huuhdiin 20-iig talon ch biluu alagchlaad, yadaj ard tumnii bankind bga jaahan hadgalamjiin huunees ni tatvar avaad baihda yahav de arai ch de
2017-06-01
Зочин:
Ард түмэн бүхнийг харж байна.Эрүүл мэндийн сайдын ажил огцрох хэмжээнд аль хэдийнээ хүрсэн.Төрийн Яамны ажлыг ТНБД-н ажлыг үнэхээр ингэж явуулж байгаа бол боль одоо! ЭМЯ-г ингэж НАМ-ын ТАЛЦАЛ болгохорр иргэдийн эрүүл мэндийн ТАЛБАР болго!
2017-06-01
Зочин:
yOSTOI UNEN UG HELJEE
Зочин:
Бусдыг мэдэхгуй ч хөхний сүү орлуулагч тэжээлийг эхийн сүүтэй адилтга ан сурталчилгаа хийх ийг хориглосон заалттай ..бас хяналтгүй сүүн тэжээлийг хяналттай болгох хууль юм билээ.хүүхдээ яаж хооллохыг хуулиар шийднэ гэж байхгүй шүү дээ. Олон улсын хууль нь хүүхд йг зөв хооллох үзэл баримтлалтай гэдгйг сэтгүүлч ойлгоогүй юм байна
2017-06-01
Зочин:
Aan tim, bi cham shig bish bolohooroo kontseptsi geed zuv bichsen bna. Chi erguu dagz bolohoror kontsess gej helsen shu. Odoo end tendhiin nittlel ustguulj, hariu comment bicheed chi nemergui ee Tsogoo
Зочин:
Olon ulsiin huuli gej baidaggui yumoo Tsogoo min. Negdsen undestnii baiguullaga hamgiin tom huulia ene chigleleer batalsan, bid ter huulin kontseptsiou huulia hiilee gej chi uuriin amaaraa turiin ordond setguulchded helsen chin uls oron dayar garsan. end tendgui bichleg n odoo ch bna. Bugdiig n chi ustguulj chadahgui l dee
Зочин:
Aguu ihiin demiireltei erguu ats tsarailsan yambii avgaig ene salbaraas yavuulah heregtei. Medleg, bolovsrol yamar gedgee huhnii suunii huulia tailbarlahdaa mongol uls dayar uuruu haruulsan bizde
2017-05-31
Зочин:
3 terbum ugch said bolson yambii avgai. Kontsess, kontseptsi 2-ig ugaasaa yalgahgui l dee zailuul
2017-05-31
Зочин:
Odoo eruul mendiin saidiig solichih doo Ter yamnii tamgiig Tsogtsetseg guai atgachaad TNBD-iin bichgiig yavuuldaggui hoorondoo yaridaggui TNBD gariin usegtei bicheg bolgoniig said n neg burchlen uzej enen deer tamga dar teren deer darahgui gedeg Said n huduu yumuu gadaad yavahaar saidiin tuslah n TNBD-iin gariin usegtei bicheg bolgonii zurgiig utsaaraa daraad viber-aar saidddaa neg burchlen taniltsuulj darj bolno gsn visa avahaaraa dardag Iim baidaltai bolood udaj bna
2017-05-31
төрийн нарийн:
Сайдаас илүү ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АВГАЙ НЬ ХАМГИЙН ТҮРҮҮНД ОГЦРОХ ЁСТОЙ ДОО харж байя огцрохгүй дээ
2017-05-31
irgen:
mash olin said, toriinhoniig shalgah heregtei,,,,zondoo l barimt net-eer dyyren baisan,,,,
2017-05-31
Зочин:
анх л цогцэцэг, батсуурь, дэд сайдуудыг хал соль цомхотго гээд иргэд их бухимдсан .
2017-05-31
зочин:
МАН сайн байна, хариуцлага тооцдог болж эхэллээ, энэ маш чухал шүү,
2017-05-31
Иргэн:
Цогцэцэг бас ТНБДтэйгээ таарахгуй, яамаа хэд хуваацан суугаа. Ажил л хог болж юна да
2017-05-31
зочин:
цогцэцэг 3 тэр бумаар сайд болсон шүү дээ
2017-05-31
Зочин:
Odoo eruul mendiin saidiig solichih doo Ter yamnii tamgiig Tsogtsetseg guai atgachaad TNBD-iin bichgiig yavuuldaggui hoorondoo yaridaggui TNBD gariin usegtei bicheg bolgoniig said n neg burchlen uzej enen deer tamga dar teren deer darahgui gedeg Said n huduu yumuu gadaad yavahaar saidiin tuslah n TNBD-iin gariin usegtei bicheg bolgonii zurgiig utsaaraa daraad viber-aar saidddaa neg burchlen taniltsuulj darj bolno gsn visa avahaaraa dardag Iim baidaltai bolood udaj bna Turiin ajil ingej yavah yostoi yu MAN namaa?!
2017-05-31
Зочин:
Odoo eruul mendiin saidiig solichih doo Ter yamnii tamgiig Tsogtsetseg guai atgachaad TNBD-iin bichgiig yavuuldaggui hoorondoo yaridaggui TNBD gariin usegtei bicheg bolgoniig said n neg burchlen uzej enen deer tamga dar teren deer darahgui gedeg Said n huduu yumuu gadaad yavahaar saidiin tuslah n TNBD-iin gariin usegtei bicheg bolgonii zurgiig utsaaraa daraad viber-aar saidddaa neg burchlen taniltsuulj darj bolno gsn visa avahaaraa dardag Iim baidaltai bolood udaj bna Turiin ajil ingej yavah yostoi yu MAN namaa?!
2017-05-31
Зочин:
Odoo eruul mendiin saidiig solichih doo Ter yamnii tamgiig Tsogtsetseg guai atgachaad TNBD-iin bichgiig yavuuldaggui hoorondoo yaridaggui TNBD gariin usegtei bicheg bolgoniig said n neg burchlen uzej enen deer tamga dar teren deer darahgui gedeg Said n huduu yumuu gadaad yavahaar saidiin tuslah n TNBD-iin gariin usegtei bicheg bolgonii zurgiig utsaaraa daraad viber-aar saidddaa neg burchlen taniltsuulj darj bolno gsn visa avahaaraa dardag Iim baidaltai bolood udaj bna Turiin ajil ingej yavah yostoi yu MAN namaa?!
2017-05-31
irgen:
Ene aimshgiin ashig sonirhliin zurchiltei tsogtsetsgiig ogtsruulaa. Uuriinh n huviin emlegtei ijil uilchilgee uzuuldeg gazruudiig shalguulj haalgaad zah zeel deer alban tushaalaaraa dalailgan monopol uusgej bn. Bas emiin biznessee hugjuulj, odoo bur vaktsinii zah zeeliig ezegneheer dairch bn
2017-05-31
Удахгүй огцрох сайдууд::
ганбат, чойжоо, бат-эрдэнэ, сэргэлэн, цогцэцэг, дашдорж гээд явж өгнө дөө
2017-05-31
Daraa daraagiin ogzroh saiduud:
Daraa daraagiin ogzroh saiduud ni todorhoi baigaa Baterdene, Zoggerel, ....Ganbat, Sergelen geed l urgeljilne shuu dee
2017-05-31
Зочин:
Хоёрын хоёр хүний амь эрсдээд байхад би огцрохгүй гэдэг БХ-ын сайд,сошиал ертөнцөөр хүнийг элдвээр хэлж,Үхэв гэх мэтээр хүн доромжилдог ЗТ-ийн дэд сайдтангуудтайгаа яагаад хариуцлага үл ярина вэ?Эрдэнэбатаа,Энхболдоо!!!!!60тэрбумаа өгөөгүйгээс Батсуурь огцорсон уу?
2017-05-31