76-ийн ТОМ эрхүүд танагдах уу
2017-05-22

 

Үндсэн хуулийн өөрчлөлт хийхэд зайлшгүй анхаарах, авч үзэх хэд хэдэн шаардлагыг судлаачид хэлж байгаа. Хийж буй өөрчлөлт ба засвар нь Парламентад засаглалтай  улсын нийтлэг жишигт нийцсэн үү. Үүгээр УИХ, Засгийн газар хоорондоо тавих хяналт тэнцвэртэй болж ирэх үү. Хууль техникийн бичилт, зөрчилтэй ойлголтыг  засаж чадсан уу. Манай улсын онцлогоос үүдсэн  зохицуулалт тусгалаа олсон уу.  Үндсэн хуулийн хэрэглээг тэлэх хэрэгцээ үнэхээр байгаа юу зэрэг суурь асуултад хариулах, иргэд өргөн мэдээлэлтэй байх ёстой болно. Энэ бол  санал асуулгын ард томроод байгаа 30 тэрбумын зардалтай  харьцуулашгүй асуудал.  

 

Үндсэн хуулин дахь хүний эрхийн жагсаалт  их урт байгаа ч тунхаг төдий болсон. Үндсэн хуулийн зохицуулалт нь хууль тогтоох Их хурал, Гүйцэтгэх засаглал,  шүүх эрх мэдлийн хийх ёстой  болон хийх ёсгүй зүйлийн хэм хэмжээнээс тэлж таван жилийн  төлөвлөгөөний лоозон мэт бүх зүйлийн хөтөч болох үр дагавраас тойрох асуудал байгаа.

 

Өнөөдөр бараг батлагдаад байгаа эцэг хуулийн өөрчлөлтөд эрх мэдлийн хувиарлалтын асуудлыг түлхүү анхаарсан харагдаад байгаа. Үүний гол сэдэв нь Засгийн газрыг парламентийн оролцоотой байгуулдаг байх зохицуулалт. Их хурал засгийн газрын гишүүдийг томилох, огцруулах, чөлөөлөх эрхтэй. Гэтэл үндсэн хуулийн 39.3-аар бол бүр  хүн нэг бүрээр шууд оролцон Засгийн газрыг байгуулдаг болсон. Ингэснээрээ Их хурал Засгийн газар хоорондын хяналт алдагдсан. Намын нөхөр, дотно найз сайдыгаа лоббидож гаргасан гүйцэтгэх засаглалд сайдаар дэмжсэн гишүүд өөрийн орон нутаг тойргийн ажил төсвийг хариу шахаж , шагналд нь их хурал дээр оруулсан асуудлыг нь буруу ч  бай кнопдоод суудаг. Шахааг нь хүлээж авахгүй бол хийх  үйлдэл нь дээрхийн яг эсрэг. Үүний ард Засгийн газар зоримог итгэлтэй, шуурхай ажиллаж хариуцлагаа үүрч чадахгүй сулбагар болсон. Засгийн газрын оруулсан асуудлыг нь хэн нэгний таалал гажиж  Их хурал дээр унагаах бий гэж үргэлж гөлөлзөх болсон. Сүүлийн 20-иод жилийн Засгийн газрын насжилт албан ёсны 4 жил боловч дээрх гишүүд бүлэглэлийн зуултаар  огцруулах  ажиллагааны үр дүнгээр  1.9 жил болж ирсэн нь Үндсэн хуулийн бодит гажуудал бий болсныг харуулна. Үүнийг залруулахаар Ерөнхий Сайдыг томилох эрхийг Их  хуралд үлдээж, харин сайдуудааа томилох танхимаа бүрдүүлэх эрхийг 100 хувь Ерөнхий сайдад үлдээх төсөл оруулж ирж байх шиг байна.

 

Одоо үндсэн хуулийн өөрчлөлтөлтөд  усыг нь шахаж харах нэг том зохицуулалт бол УИХ –н 76 -д  туйлын  том эрхүүдийг бөөндөн олгосон байдлыг хэрхэн анхаарсан бэ гэдэг асуудал.

 

Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг санал асуулга явуулах нь зөв, буруу эсэх талаар санал зөрөлдсөн мэтгэлцээн явж л байна. Энд ард түмнээс дугуйлах  асуулт нь ямар байх нь чухал төдийгүй, Үндсэн хуулийнхаа талаар ямар мэдээлэлтэй, дүгнэлттэй ард түмэн байна вэ. Эдийн засаг, нийгмийн ямар хямралд байгаа ард түмнээс, яг хэзээ энэ өөрчлөлтийн талаар асууж байгаа вэ гэдэг нь тооцож харах асуудал.

 

Үүнд  төрийн эрх барих дээд байгууллага, аль ч асуудлыг шууд санаачлан хэлэлцэх /25.1 /. Энд судлаачид олон жишээ хэлдэг юм билээ. Миний зүгээс бүр хөгийн гэмээр наад захын жишээ нь аль нэг агентлаг төрийн байгууллагын нэг даргын томилгоо, халаа сэлгээ таалагдахгүй байхад ажлын хэсэг байгуулаад түүний шалгалтын үр дүнг нь хэлэлцээд, тогтоол шийдвэр гаргаад эхэлдэг. Мөн их хурал улсын гадаад дотоод бодлогыг 100 хувь  тодорхойлж заана, чиглүүлнэ. Үнэндээ бол энэ тал дээр гишүүдийн мэдлэг ойлголт хол зөрүүтэй байгаа нь ажиглагддаг. Дээр дурьдаснаар гишүүд оролцох зүйлгүй болсон ба албан тушаалын томилгоог биечлэн хэлэлцэж бүлгээрээ наймаалцаж байж нэг юм цааш явуулна.

 

Хамгийн ноцтой нь эдийн засаг, санхүү зээл мөнгөний асуудал бүрт оролцож чуулганаар хэлэлцдэг.  Үүн дээр асар их лобби хуйвалдаан явагддаг жишээ дэндүү олон. Тоочвол гол сэдвээсээ халих тул алгасав. Ингээд хамгийн их дархлагдсан эрх нь манай Их хурал өөрсдөө зөвшөөрч тарах эрхтэй байгаа юм.  Энд энгийнээр ярихад Их хурлыг хариуцлага тооцож тараах, үгүйдээ хяналт тавих, сөрсөн базаа хийх боломж  Засгийн газар болоод  аль ч субьектэд байхгүй болчихсон . Энд байж болох өөрчлөлтийн нэг хувилбар бол Ерөнхийлөгийг Засгийн  газартай хавсруулж ИХ хуралд хяналт хариуцлага тооцдог, баталсан хуулинд нь  хориг тавих, цаашлаад тараах асуудлыг тавьдаг  болгох тухай төсөл байж болно.  Гэвч энэ нь одоо яригдаж буй өөрчлөлтийн төсөлд тусгалаа олоогүй буюу ерөөсөө Их хуралд хяналт болоод хариуцлага тогтоох үндсэн асуудал хөндөгдөх төдий яригдаж байна гэж хувьдаа дүгнэж байна.

 

Эдгээрийн цаана  Үндсэн хуулин дахь илт зөрчилтэй нэр томьёоны гэмээр заалтууд ч хар дээр цагаанаар бичигдсэн байгаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор МУ-ыг цаазын ялгүй улс гэж зарласан. Энэ нь үндсэн хуулинд буусныг барихаар зөрчилтэй. Мөрдөж буй үндсэн хуулийн 16.2 т цаазыг зөвшөөрсөн байгаа. Ийм зөрчлийг хуул эрх зүйг дээдэлдэг оронд бол нэг өдөр алгасахгүй засаж залруулна. Үгүй бол парламент нь тарж ч болно. Манайхан бол нэг бөөндөж засахаар явсаар хэдэн ч жил болж чадаж байгаа юм.

 

Энэ хавар эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар нэлээн нухаж ажилласаар бүх ард түмний санал асуулга явуулах шийдлийн урд ирчихээд байна. Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг санал асуулга явуулах нь зөв, буруу эсэх талаар санал зөрөлдсөн мэтгэлцээн явж л байна. Энд ард түмнээс дугуйлах  асуулт нь ямар байх нь чухал төдийгүй, Үндсэн хуулийнхаа талаар ямар мэдээлэлтэй, дүгнэлттэй ард түмэн байна вэ. Эдийн засаг, нийгмийн ямар хямралд байгаа ард түмнээс, яг хэзээ энэ өөрчлөлтийн талаар асууж байгаа вэ гэдэг нь тооцож харах асуудал. Цаг хугацааны хувьд  Ерөнхийлөгчөө сонгохдоо санал өгөх байранд ирэх иргэдийн сэтгэл эерэг ба өөдрөг байдаг. Энэ нь Үндсэн хуулийн санал асуулгад  “Yes” гэж хариулах тохироон дээр байх талтай.  Гэхдээ үүнээс ч чухал асуудал бол иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол ангилаа асуудал, нэмэлт өөрчлөлтийн заалтуудын талаар ямар  мэдлэг мэдээлэлтэй ирж байгаа вэ гэдэгт байгаа. Элитүүд ба хуулийн талын судлаач шинжээчид энэ тал дээр хангалттай хэлэлцүүлэг өрнүүлснийг бид их сонслоо. Харин одоо ард түмэнтэйгээ хэрхэн тулж, эцэг хуулийн засварын талаар зөв мэдээлэл тайлбарыг ямар хүрээнд хэрхэн өгч чадах вэ  гэдэг асуултын хүлээлттэй байна. Яг үнэндээ мэдээний тоймчид Их хурал санал солилцох хэлэлцүүлгийг тоть мэт давтах төдий л байна. Энэ хангалтгүй. Ард түмэн бол ямарч байсан асуувал төрөө дээдлээд “ДЭМЖИНЭ” “ДЭМЖИХГҮЙ ” аль нэгээр хариулна. Төр  30 тэрбумаа хэмнэнэ. Харин үр дүн нь хэтдээ яаж гарах вэ ...

 

Пүрэвжавын Баярхүү  / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ugaasaa shal holion bantan
2017-05-22