Сурталчилгааны өмнөх нэр дэвшигчдийн өнгө
2017-05-22

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ парламентад суудалтай гурван нам тодруулж, СЕХ-нд хуулийн хугацаанд бүртгүүлэн өрсөлдөх эрхийг нь аваад байна.

 

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч гурван эрхэм өнгөрсөн амралтын өдрүүдэд  ч олны анхааралд байлаа.  МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд ууланд алхсан бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар марафонд оролцон гүйлээ. Тэд  “олимпод түрүүлэх нь бус оролцох нь чухал” гэдэг жишгийг  дагав бололтой.

 

Албан ёсны сурталчилгаа эхлэх зургадугаар сарын 06-ныг хүртэлх хугацаанд нэр дэвшигчид  хаа нэгтэй бүгж бус олны анхаарлын дунд байж,  үгээрээ бус үйлдлээрээ өөрсдийнгөө сурталчилсаар байх биз.

 

2016 оны сонгуулиар намаа УИХ-д  олонхийн суудалд хүргэж, үнэмлэхүй ялалт байгуулсан  эрхэм бол өмнөх парламент дахь сөрөг хүчний тэргүүн, МАН-ын дарга М.Энхболд. Тиймээс өнөөдөр тэрбээр төрийн гурван өндөрлөгийн  хоёрдугаар зэрэглэлийн албан тушаалыг горилж, УИХ-ын даргын албан тушаал хашиж байна. Уг нь ялсан намын дарга нь Ерөнхий сайд байх заалттай ч өмнөх парламентын үеийн АН-ын дарга З.Энхболдын арга барилаар замнаж байгаа. Парламентат засаглалтай улсад УИХ-ын дарга байна гэдэг гүйцэтгэх засаглалаа давхар хянаж, чиглэл өгөн “нэг сумаар хоёр туулай буудах”  давхар боломж гэдгийг З.Энхболд  бусад хүчний удирдагчдад мэдрүүлсэн.  Тиймээс ч эдүгээ эрх баригч хүчний удирдагч М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалыг хашихын зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр болсон нь тэртээ арваад жилийн өмнөх МАХН-н дарга, УИХ-ын дарга асан Н.Энхбаярын түүхийг ч давхар санагдуулна. Учир нь Ерөнхий сайд, УИХ-ын даргын албан тушаалыг хашиж, эдүгээ  төрийн тэргүүнд өрсөлдөхөөр болсон М.Энхболдын улс  төрийн карьер Н.Энхбаярынхтай цаг хугацааны эрэмбэ дарааллын  хувьд адилгүй ч, албан тушаалт хашиж явснаараа ижил.  

 

Гэхдээ өрсөлдөгчдийн хувьд ялгаатай. 2005 онд МАХН-ын дарга Н.Энхбаярыг анх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд хамтарсан парламент дахь АН-аас М.Энхсайхан, БНН-аас Б.Жаргалсайхан, Эх орон намаас Д.Эрдэнэбат нар өрсөлдөж, ИЗНН АН-ыг дэмжин оролцохоо илэрхийлж байлаа. Өөрөөр хэлбэл дөрвөн улс төрийн хүчний нэр дэвшигчийн дунд өрсөлдөөн ширүүхэн явагдсан.  Тэгээд ч эдгээр эрхмүүд бүгдээрээ намын удирдлагууд байлаа. М.Энхболдын тухайд энэ удаагийн сонгуулиар улс төрийн лидер гэдгээ бататгах чухал үе. Учир нь түүний улс төрийн шат дамжлага бусдын дэм, тэр өндрийн тэнгэр мэднэ гэгчээр аз ивээлээр явж ирсэн. Өнгөрсөн парламентад эрх баригч хүчин АН-ын алдаа МАН-ыг үнэмлэхүй олонхийн суудалд хүргэснийг хэн ч үгүйсгэхгүй. 

 

Ер нь нэр дэвшигчийн дунд хүч тэнцвэргүй тулаан өрнөхөөр байгаа.   Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай гурван намаас өрсөлдөж байгаа ч хоёр намын дунд тохироо явагдсан гэдгийг ажиглагчид таамаглах бус тандаж мэдсэн.  Тодруулбал, угшил нэгтэй МАН, МАХН-ын  улс  төрийн тохироо явагдаж, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын саналыг хуваах зорилгоор нам даган намирч явсан,  нутаг нэгт С.Ганбаатарыг  МАХН-д татан оруулж, нэрийг нь дэвшүүлсэн гэж үзэж байгаа. Учир нь Х.Баттулгын УИХ-ын сонгууль Баянхонгор аймгаас удаа дараа сонгогдон гарч ирж байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар унахдаа ч мөн л өөрийн тойрогтоо нэр дэвшсэн. Тиймээс сонгогчдын гэхээсээ монголчуудын өрөвч сэтгэл  Х.Баттулгыг энэ  Баянхонгорт хамгийн олон санал авах  боломж бүрдүүлсэн.  Түүнд саналыг сааруулах хүч МАХН-наас нэр дэвшигч С.Ганбаатар гэж тооцоолсон хоёр намын тохироо хэр оносныг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт харуулна байх.  Тиймээс МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хувь нэр дэвшигчийн тухайд өрсөлдөөнд  ялах чинь эрмэлзэлтэй байгааг үгүйсгэхгүй  ч улс төрийн тохироо түүнд намтрын хуудсаа нэмэх боломж олгосноос  бус ялалт байгуулна гэх найдвар өвөрлүүлээгүй. Гэхдээ хоёр намын улстөрийн тохироо цаашид хэрхэн үргэлжлэх нь сонгуулийн үр дүнгээс шууд хамаарна. 

 

Өнгөрсөн жилийн сонгуулиудад дараалан ялагдсан АН-ын уналт, шинэчлэлээр томилогдсон намын удирдлагад  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх өгөөгүй нь Х.Баттулгад АН-аас өрсөлдөх боломж ийг олгосон. Мэдээж, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр намын дотоод сунгаагаар журмын нөхөдтэйгөө ширүүхэн өрсөлдөж гарч ирсэн  ч,  мөнгө тараасан, шинэ удирдлагын “дэм” оролцсон гэх шүүмжлэл дагалддаг. Мэдээж “эдийн засаг сум, улс төр гох нь” гэх “Загалмайлсан эцэг”-ийг “Женко” Х.Баттулга амьдралын мөрдлөгөө болгосон мэт.  Эдүгээ түүний хувьд бүх хүчээ дайчлан өрсөлдөх  л үлдээд буй. Өнгөрсөн оны АН-ын сонгуулийн ялагдал Х.Баттулгын саналд хэр дэм болохыг одоогоор таамаглахад бэрх.  

 

Энэчлэн нэр дэвшигчдийн сурталчилгааны өмнө өнгийг олон нийт  ажиглаж, танадаж байна.  

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Mgl:
BATULGA JINHENE MONGOL ER... TER GAZARIIN NAIMAA HIIJ BAYJAAGUI , TER MONGOLOO ZURHENDEE TEEJ ULSIINHAA DALBAAG OLON UDAA DELHIID URGUJ URGUULEJ BLAA. TER 200,000 - n TSAG ZUUDEGUI. UBUG DEEDESIIN UGASHIL GARAL NE TODORHOI . AMIDRALAAS BOLOBSORSON HUN .
2017-05-31
зү:
Монголын урд хилийг төмөр замаар сэтлүүлэхгүй , өргөн төмөр зам замын үүд рүү тавих , сайншандын үйлдвэрлэлийн парк гээд Монгол улсад хэрэгтэй төсөл санаачилж байсан тул баттулгыг дэмжинэ. Харин одоо бол хил нэвтэлж нарийн төмөр замаар Монголын нүүрс болон бусад баялаг маш богино хугацаанд зөөгдөж дууссаж хоосорсны дараа Баттулгын санаа зөв байсныг монголчууд ойлгоно.
2017-05-27
zochini:
yamar missiin temtseend oroh gej baigaa bish dee tsarai yamar hamaa bnaa gol ni shudraga zarchimch alsin haraatai hun chuhal bnaa
2017-05-23
шаабар:
Элдэв хараал ерөөлөөр яахав. Монгол төрийн хар хайрцагны бодлого жинхэнэ утгаараа үйлчлэх ёстой гэж бодож байна.
2017-05-23
Төв аймаг.:
Тайван дөлгөөн жинхэнэ төрийн хар хүн М.Энхболдыгоо сонгоноо. Бусад нь гарвал бужигнуулж өгнө дөө. Таван Толгой Оюутолгойг зогсоогоод заваарч өгнө. М.Энхболд Х.Баттулга хоёрыг барилдуулж үзэх юмсан. Манай Ми.Энхболд тэвэрч аваад шидчих байх шүү.
2017-05-23
Зочин:
Хэл, ам, хоолойны бэрхшээлтэй Х.Баттулга, Хүмүүсрүү шүлсээ үсчүүлэх, тогтворгүй, хөнгөн, хийсвэр, барьцгүй Ганбаатар нар энэ удаа ч гэждээ ер нь болих хэрэгтэй өөрсдийнхөө хэр хэмжээг мэдэх хэрэгтэй шүү дээ. Ядахдаа монгол улсаа төлөөлж олон хүмүүсийн урд гарч юм ярина шүү дээ юу ярьж байгааг чинь хагас дутуу ойлгно тэгэхээр боль хэдэн төгрөгөө бод
2017-05-23
Ард:
Ерөөсөө бичиг үсэг мэдэхгүй хүн олж сонгоцгооё оо! Монгол хар ухаан -аар удирдаг хөөрхий. Хоёрын хооронд дунд сургууль төгсөхчөөн аядсан юмуу сургуульд сурч байгаад хөөгдсөн, мөн газрын наймааны дээд боловсролтой юмнуудаар яах юм бэ...
2017-05-23
Зочин:
Баттулгыг дэмжье гэхээр хоолой сөөнги ам нь нээх сүртэй хөдөлж яридаг яг онгироо бацаан шиг төрхтэй хөмсөг дандаа зангидна. Ганбаатар барзайсан царайтай дэндүү царай муутай хэрүүлч авгай шиг харагддаг. Энхболд нь арай дээр юм даа. Гадныхан харсан ч арай буурь суурьтай боловсроо эзэмшсэн туршлагатай. Яг үнэндээ энэ 3 с арай илүү хүмүүсийг хүлээж байлаа нэг л бишээ
2017-05-23
zochini:
yamar missiin temtseend oroh gej baigaa bish dee tsarai yamar hamaa bnaa gol ni shudraga zarchimch alsin haraatai hun chuhal bnaa
ZOCNIN:
GADNII HAHULID IDEGDEJ GAZAR NAIMAALJ BAYJIJ TURSHLAGAJSANLYIWARCNDAAS ILYY GANBAATAR uls ex orniihoo toloo yawax engiin ardaas garaltai ex oroncn mongol hyn .ODOO BIDEND EX ORONCN SHUDARGA HYN HEREGTEI
2017-05-23
zocnin:
oyu tolgoid mongol hyn booliin tsalin awcn bsniig esergyytsej mongol hyniihee ynelemjiig orgoj ganiihantai adil shahyy tsalintai bolgoson hyn bol GANBAATAR . ENE MET MONGOL ULSIINHAA EDIIN ZASAG MONGOL HYNIIHEE TOLOO EX ORONCN SETGELEER AJILLAH ERONHIILOGCN BOLOH HYN GEJ BID HARJ BGAA .
2017-05-22
Зочин:
Энэ 3 хүнд Монгол Улсын Ерөнхийлөгч байх нэр хүнд алга Иймд сонгогчид саналаа өгөхгүй байх нь дээр байна
2017-05-22
Mahn:
Ganbaatar ugarshaa aldah um bhgui diplomgui gej baahan dairah bh gehdee nogoo 2iigoo bodvol gadaadad amidarch hagas hugas surch amidrah gej yadaj yavaa jiriin yadarsan irgediin toloologch monoos mon malchin har ajilchin hun tor barij bolohgui gesen huuli bhgui hagas hugas diplom ovortol toriin ard irgediin nereer bayjij irsen bayartsogt saihan bileg tegeeriin ah snayar elbegdorj mie badamjunaa nariig bodvol ard irgediin toloo ugee hej irsen ganbaatar yagaad bolohgui gej
2017-05-22
Иргэн:
Хуульч академич Нарангэрэлийг дэвшүүлэх байсан юм. Ний нуугүй хэлэхэд энэ 3 бааас хэн нь ч ерөнхийлөгч болох чадваргүй.
2017-05-22
bosoo:
bosoo ganbaagaa demjine ter garna
2017-05-22
chuka:
ganbaatar ylna
2017-05-22
irgen:
Mongol ylsiin nvvr tsarai saixan baix xeretei.ta nar ireedvigee bodoj sanalaa uguurei.unuudur namd elsen orj bydlyylj baigaa Ganbaatar bol үэ ajildaa baram.sain songolt xiigeeree.dandaa ardyydiin demjilgeer yabsaar dabarsan boloi.odoo bol.
2017-05-22
irgen:
yooe estoi aimshigtai umaa, Mongol ulsad eronhiilogch boloh hyn ed naraas oor baihgui geed bodohoor,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
2017-05-22
Нүд чих:
3-нэр дэвшигчийн хөрөнгий эх үүсвэр их чухал.Бөттулгын хуьд өөрийн хөдөлмөр зүтгэлээр бий болсон. Тэдгээр нь ард иргэд нийтэд масст хэрэгтэй олон үйлдвэр цогцолбор байдаг.Энхболдын хувьд чухам ямар эх үүсвэрээр гэдэг нь сонин.төрд л ажиллаж байсан хүн. Ганбаатар энэ 2-ын дэргэд хоосонтой адил байхаа.
2017-05-22
Зочин:
Шинэ сум гэж мөнгө угаасан бүтээн байгуулалт шүү дээ. Гал гарвал амархан шатахаар галд тэсвэргүй материалаар хийчихсэн нэг л биш.
2017-05-22
Ганбаатар ялна:
27 жил төр барилцсан АН, МАН ард түмэндээ өр, ядуурал авч ирсэн. Авлига цэцэглэсэн он жилүүдийг Ганбаатар өөрчилж, авлигачдыг төрөөс зайлуулж , ОЮУ толгойн гэрээг эргэж харна. Энхболд төрд насаараа ажилласан гэтэл хөрөнгийн мэдүүлгийг харахад зөвхөн адуу гэхэд 900 000 000 төгрөгөөр үнэлэгдэнэ гэхээр гайхаж байна. Хөрөнгө хаанаас эх үүсвэртэй гадарлаж байнаХаанаас их хөрөнгө цуглуулсан бэ? Баттулга яаж 17 чингэлэг спиртийн ард гарснаа тайлбарлах ёстой.
2017-05-22
Зочин:
Ерөнхийлөгч болох хүний ГАРАЛ үүсэл,удам угшил гол шүү дээ. Тэрний боловсрол чухал биш.Яагаад гэхээр тэнд ТАМГЫН газар гэж бүхэл бүтэн баг ажиллаж байна.Дээрээс нь маш сайн зөвлөхүүд ажиллуулах ШААРДЛАГА-тай.ҮҮнийг сонгуульд ялсан НАМ анхаарах ёстой .Тэгэхээ сонгогдсон Ерөнхийлөгчийн НАЙЗ,ХАМААТАН энэ тэр бол болохгүй,чаддаг чүгүйг бид өмнөх ЗӨВЛӨХ-үүдээс харж байна шүү дээ.
2017-05-22
Zochin:
Ooo bujognaan hereggui Enlhboldiig songonoo
2017-05-22
sdf:
sdf
2017-05-22
Erdenechimeg:
2 luivarchin avilgachin ter bumtnii hajuud ganbaatar hooson hun, tegeheer ganbaa l tsever hun haragdaad bna daa
2017-05-22
sg:
женко гэдэг адгийн хулгайч төрийн үйлдвэрүүдийг хулгайлж спиртээр ард түмнийг хордоож ирсэн юм шүү хийсэн бүтээсэн юм байхгүй дандаа хуйлгайгаар мөнгө цавчиж ирсэн
2017-05-22
Зочин:
enhbold turuus tursun terbumtan,ganbaatar turuus turuh gej bui terbumtan,battulga gansagaas tursun terbumtan.munguni eh uuswer iemerhuu,hiesen ajil en enhbold gazarin naimai chin,ganbaatar huuramch diplom uildverlegch,battulga talkh,max,gurel uildwerlegch engin ard tumeni nudeer harahad iem bna da gej
2017-05-22
sdf:
sdf
sg:
женко гэдэг адгийн хулгайч төрийн үйлдвэрүүдийг хулгайлж спиртээр ард түмнийг хордоож ирсэн юм шүү хийсэн бүтээсэн юм байхгүй дандаа хуйлгайгаар мөнгө цавчиж ирсэн
Та:
их хоцрогдсон харагдахгүй биз?
2017-05-22
Бүгдээрээ:
нар буруу харсан зураг тавьдаг нь яаж байгаа юм бол оо?
2017-05-22
guest:
Ard tumen heniig songoh ni todorhoi Enkhboldiig songod eh ornoo delhii hemjeend hugjuulie ediin zasgaa avriya...
2017-05-22
Зочин:
Энхболд хувхай цагаан, Баттулга час улаан, Ганбаатар хүрэн бор өнгөтэй байна. ха ха ха
2017-05-22
Бат:
Энхболдыг буюу МАН мөн л дэмжээд дүнгээ нэг мөсөн тависан нь дээр шүү сонгогчдоо
2017-05-22
Та:
их хоцрогдсон харагдахгүй биз?
Zochin:
songinohairhan duuregt Battulga usgui ylagdana yagaad gevel MAN-buunii nohoi Erhembayar Chinbold 2-ardchilsan namiig udirdaj orj baigaa bolohoor.....kkk.Bi yag Banga shig helie.
2017-05-22
Хуягаа:
С.Ганбаатар Баянхонгорт маш их юм хийсэн хүн шүү тэгж ярьвал новшнуудаа
2017-05-22
Зочин:
Ганбаатар сайхан хийморьтой харагдаж байна
2017-05-22