МАХН-ын эрх хүү юунд гомдов
2017-05-17

Гэрэл зургийг mpa.mn

 

Улстөрчид унтаж амрахгүй ажилладаг цаг тулж ирсэн байна. МАХН  “сонгууль 2017” меню -гээ эргүүлж дараагийн хүнээ нэр дэвшүүлэх бага чуулганаа хуралдуулав. Мэдээж хэн нэр дэвших, хэн нь хэрхэн дэмжиж үг хэлэх зэрэг бол даргын өгсөн чигээр явагдсан байгаа.

 

Хуралд нь суугаагүй ч ойр чагнасан хүмүүсийн ярьснаар бол Босоо Гамбааг суулгахгүй магтаад, яралцтал гар өргөөд баталчихаагүй бололтой.  Э.Эрдэнэжамьян зүрхийг нь хайлтал үг хэлж хариуцлагыг нь ойлгуулсан тул “би шийдлээ” гэж С.Ганбаатар босоод ирсэн бол, нэг дээдсийн таалал гажиж хурлаа орхиод гараад явчихсан бололтой.

 

MN-25 телевизийн ам нээсэн дээрээ бусдыгаа алж өгдөг нэг нэвтрүүлгээр МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож хуучин анд М.Энхболд, С.Баяр нарынхаа  ээлжит нууцаас хувцаалцаж байх хооронд намдаа Ерөнхийлөгчийн виза даруулж өгсөн О.Баасанхүү гишүүн гар утсаа шүүрэн авч С.Ганбаатар биш бол хэн ч яахав гэсэн утгатай тэрс мэдэгдлийг олон нийтийн сүлжээнд цацаж  суулаа. 

 

Нэгэнт болоод өнгөрсөн үйл явдлыг тоочин намираад яахав. О.Баасанхүү гишүүний олон нийтийн сүлжээнд тавьсан мэдэгдлээс хэд хэдэн зүйл  байгааг онцлохоор байна.

 

МАХН-ынхан эхнээсээ Н.Энхбаяр даргыг нь бүртгэхгүй гэдгийг сайн мэдэж байсан. Гэхдээ дуугүй өнгөрч өөр хүн дэвшүүлбэл ялтай зэмтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно. Мөн ордонд Н.Энхбаяр дахин ирэх олон салаа замыг гаргахын тулд том санал хуваагч гэдгээ мэдрүүлэх ёстой. Ард нь халхалсан хамгийн том шийдэл бол хэн Ерөнхийлөгчийн сонгуульд М. Энхболдыг сандаргах хэмжээнд санал түүх вэ гэдэг сонголт. Хажууд нь бэлэн Босоо цолт С.Ганбаатар ирээд суучихсан байна. тэрээр санал хуваах юу ч биш, МАНАН -г ялна гэж байгаа.Бага хурлынхан гараа өргөхөд л болно. Н.Энхбаяр дарга нь бүгдийг харж болгоож байгаа.

 

Харин О.Баасанхүү нь даргынхаа үгийг авахаа байгаад удаж байгааг ярианд нь ойрхон байдаг хүмүүс хэлдэг. Ганц суудал чирж ирсэн гавьяа энд яригдана.  Хэнийг нэр дэвшүүлэх вэ гээд алалцаж суугаа нь хэний хүч вэ. Миний л хүч... Хэн нэр дэвшихийг би л шийднэ ... гэж тэр цээжээ дэлдэх бол байх л амбиц.

 

Өөрийнх нь мэдэгдэлд цухалзуулаад байгаагаар бол МАХН-ын ганц гишүүн С. Ганбаатарыг даргатай нь ойр шадарлаж гарц хайгаад байгааг гадарлаж хэд хэдэн удаа залгаж “С.Ганбаатараа, нэг уулзахгүй юм уу л” гээд байсан бололтой. Цаадах нь даргатай ярьсан бандан тас гээд  тоогоогүй. Энэ мэтээр ил далд юм юм л болсон юмдаг уу даа. Очиж уулзаад яриа хөөрөө хийчихгүй дээ. Яахав 10 тэрбумыг аргалья гэж зориглож байгаа хүнд нэг гишүүний ам барих “юм” байсангүй юу ... гэж С.Ганбааг нэр дэвшихэд талтай байгаа  зарим нь шүүмж хаяж л сууна.

 

Тэгээд эцсийн шийдвэр гаргах тулсан буюу Ч.Сайханбилэгийн трэнд үгээр цагийн хайчинд тулж ирэхэд О.Баасанхүү эцсийн тулгалтаа хэлж хурлаа орхин гарсан. Түүнийг гарсаны дараа сценари хэвийн үргэлжилж С.Ганбаатар нэр дэвшихээр босоо үлдсэн. Яг энэ цаг мөчид буюу өчигдөр орой нэр дэвшигч С.Ганбаатар нь сонгуулийн хороонд бүртгүүлэхээр жирийж байх цагт  олны анхаарал зурагт дотор Н.Энхбаяр дарга дээр байлаа. Ам нээсэн ярилцлага бичлэгээр эвлүүлэгтэй байсан болохоор энэ ярианы гол мессежээс намын дотоод асуудлын талаарх яриа бүгд “кат” болсон байж таараа.  Гадаа талдаа М.Энхбаярт дарах хүн олон түүнийгээ сайн хийгээд байгаа ч дотор талд нь чихгүй толгой болсон нэг гишүүнтэй болчихсон нь олонд ил болсон ч дарга нь ганхийж үг хэлсэнгүй. Үүний дараа бол нервтсэн байж таарна.“ Би намаасаа гарлаа бол та нар нэр дэвшүүлэх гээд дахин хуралдах уу”  гэдэг түүний бодит шантааж  МАХН-ын даргыг О.Баасанхүү гишүүн рүү нойргүй утас цохиулахад хүргэсэн  байж таарна. Нөгөө намуудаас ч мөн баахан дуудлага бүртгэгдсэн байх. Харин О.Баасанхүү гишүүн шөнө хэнийх нь дуудлагад хариулсан нь одоо удахгүй тодорхой болно.

 

МАХН-ын нэр дэвшүүлэлт МАН-ын анхаарлын гадна байх гэдэг үлгэр. Н.Энхбаяр нэрээ дэвшүүлнэ гээд ороод ирэхэд тэд цочихгүй. Ерөнхий сайд болговол нэрээ татна гэж байгаа хүнтэй өөр яриа байхгүй гэдэг дээр бүгд 100 хувь гараа барьсан байгаа. Харин нөхөөсөнд хэн гарч ирэх, түүнийг нь яаж тээглүүлэх, сул нөхрийг сугалуулж гаргах талаар бол бодсон юм байж болно. Энэ учгаар 65- ын бүлэгтэйгээ нэг ангид тохой залган тоглож хэрэлдэж суудаг О.Баасанхүү-д “но” бий гэж тэд эмзэглэж буй. Ангийхан бол ангийхан шүү дээ. Эвдрэлцэнэ, инээж наргина. Өөрсдөдөө таарсан хөөрхөн баллуур харандааны  наймаа тулааг эцэг, эхдээ мэдэгдэхгүй тэрүүхэндээ хийчихнэ. МАХН-ын  ганц хүү О. Баасанхүү эрхийн тэнэг болоогүй гэхэд, ангийн нөхөд болоод ангийн даргынхаа нөлөөнд орсон байх магадлал өндөр гэж МАХН-ынхан хардах эрхтэй.

 

Хувийн бодлоо хэлэхэд С.Ганбаатарыг тууштай эсэргүүцэж буй О.Баасанхүү хувь улстөрчийнхөө хувьд энэ өрнөлөөс бараг юу ч хожихгүй ба их зүйлээ алдана. Манайхан дэмжсэн хүнээ хаяж тэрсэлсэн хүнд дургүй. Одоо бол Н.Энхбаяр О.Баасанхүү хоёрын харьцааны тухай ярихгүй. Ардын хүү  Ганбааг яагаад нялх Баасан “хүү” ингэж улайран улдан чангаагаад байгаа юм бэ л гэж дургүйлхэнэ. 

 

Хэрвээ С.Ганбаатар О.Баасанхүүгийн идэвхтэй эсэргүүцлээр Ерөнхийлөгчид нэр дэвших боломжоо алдахад хүрвэл ард нь дургүй нь хүрч О.Баасанхүүгээр зогсохгүй хатуурхаж, үлдсэн ганц сөрөг хүчинд сэтгэл нь эргэх хар масс жагсаастай байгаа. С.Ганбаатар ороод ирвэл ганган өрсөлдөөн болно гэж алгаа үрж байгаа олны гуравдагч хүчний орон зайн хүлээлтийг тас цохисноороо О.Баасанхүү сонгуулийн дүнг МАН-ын талд гаргаж өгсөн гавьяаг хүртээд мөн ард түмний  үл хүндлэлийг үүрд тэврэн үлдэнэ.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийг манайхан үзүүр түрүүний бөх шиг үзэж хүч үзэгсдийн ухаан жудгыг илүүтэй хардаг.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шинэбаяр, Удвал, Эрдэнэжамьян,Баянсэлэнгэ гээд л ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо нийлчихээд хоол горьдсон золбин нохой шиг таарсан таар шуудайнуудаа гэж ... кккккк.... еревдмеер ч юм шиг.... ой гутмаар ч юм шиг....
2017-05-17
Баасан хүүгээс:
үтэр зайлахгүй бол өмхий гэж жигтэйхэн.
2017-05-17
Хэнтэй санал хуваах нь:
амин чухал юм даа.
2017-05-17
Улс төрийн өрнөл гэж нэг юм бий...:
Энэ талаар Баабар ч Энхбаярыг үнэлсэн байдгийг мэднэ биз дээ?
2017-05-17
Арай хуумгай биш биз?:
Та бичсэн зүйлдээ итгэлтэй байна уу?
2017-05-17
amjilt:
ganmaad amjilt .
2017-05-17
ЗЗЗЗЗЗ:
АРД ТУМНИЙ ХУУ Ч ГЭХ ШИГ. ГАНБААТАР БОЛ ЛУЙВАРЧДЫН ГИШГЭХ ШАТ ШАЛНЫ АЛЧУУР. АРД ТУМНЭЭ ГЭСЭН БОЛ ЭНЭ ТОГЛООМЫН КУКЕЛЬ НЬ БОЛОХ ХЭРЭГГУЙ БАЙСЫМ. НАМ ХООРОНДЫН БИЕЭ УНЭЛЭГЧ ХОГ ееР ЮУ Ч БИШ
2017-05-17
Арай хуумгай биш биз?:
Та бичсэн зүйлдээ итгэлтэй байна уу?
Зочин:
Босоо Ганбаа нэр дэвшээд гараад ирэг л дээ яахав. 05 хувийн санал аваад улстөрийн үхдэлтэй орооцолдвол юу болдгийг МАХН харуулаад өгнө биз. Энэ Энхбаяр гэж хүн чинь наад ерөнийлэгчийн сонгуулиар чинь доог тохуу хийгээд намайг ерөнхийлэгч болгохгүй гэж байгаа бол энэ тэнэгтэй ингээд зууралдаад ертөнцийн шившиг болцгоо үхэр монголчууд аа гэж байгаа юм бус уу?
2017-05-17
Улс төрийн өрнөл гэж нэг юм бий...:
Энэ талаар Баабар ч Энхбаярыг үнэлсэн байдгийг мэднэ биз дээ?
Дэмий дэмий:
OO Хишнүү Ганбаа явахгүй дээ мөнгний гарз !
2017-05-17
Хэнтэй санал хуваах нь:
амин чухал юм даа.
Зочин:
АРДЫН ХҮҮ ГЭЖ ЮУГ ОЙЛГОХ ЮМ БЭ??? БААСАНХҮҮГИЙН ААВ,ЭЭЖ НЬ МАЛЧИН, АЖИЛЧИН БАЙСАН БАЙХАД АРДЫН ХҮҮ БОЛДОГГҮЙ ЮМ БОЛ ЭНХ БАЯРЫГАА ГАЗАРТ ОРТОЛ МУУЛЖ БАЙСАН ХҮН ТҮҮНИЙ ЭВЭЭЛД БАГТАЖ НЭРИЙГ БАРЬЖ ИЧИЖ ЗОВОХГҮЙ ТӨРИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭХЭЭР АРДЫН ХҮҮ БОЛДОГ ЮМ УУ??? БАЯРХҮҮ ТОЙМЧ ХҮНИЙ БӨГС ДОЛООХТОО ГАРШИЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА ер нь махнэнх баяр гэдэг хүний өмч биш юм уу???
2017-05-17
Баасан хүүгээс:
үтэр зайлахгүй бол өмхий гэж жигтэйхэн.