“Нэг зам”-ын гэрлэн дохиог Бээжин удирдах уу
2017-05-16

 

Манай АНУ-г танай “Бээжин” жоохон шахаад байна уу даа... гэж гадаад танил маань чатаар хошигнолоо. Энэ цагаан хардлага нь хоёр өдөр дэлхий нийтийн анхаарал, ажиглалт дор болсон Бээжингийн Олон улсын дээд хэмжээний уулзалт.  

 

“Нэг бүс Нэг зам” гэсэн нэрнээсээ “булагнасан” буюу тусгаар бүсийг нэрлэсэн санаа цухалзах энэ агуу төслийн зорилго том  дэлхийн худалдаа эдийн засгийн харьцаанд эргэлт хийхээр харж байгаа Бээжингийн эдийн засаг Геополитикийн том амбиц гэж яригдаж байна. Том хүрээний төсөл тул эргэн тойронд янз бүрийн таамаг хардлага байж таарна. Хятадын худалдааны томролтод эмзэглэх, гомдол мэдүүлэх дуртай болсон АНУ зэрэг холбоотнуудыг дэлхийн эдийн засгийн дагуу эрэг дээр аянга зайлуулагчаар суулгах санаа тээсэн айхтар төсөл байна гэж зарим ажиглагчид Хятадыг хардаж байгаа юм. 

 

Орос АНУ хоёрын харилцаа тааруу болсон нь өнгөц талдаа Крим Украйнаас болсон мэт. Үнэн хэрэгтээ бол Обама гар бариад бугуй барьж,  Оросын бөөрөнд нөлөөгөө тэлж пуужингийнхаа тусгалыг алгуур ойртуулсаар байсантай холбоотой.  Хариуд нь Путин Азид шинэ тулах цэгээ тавьж нөлөөгөө тэлж эхэлсэн. Одооноос АНУ-ын тэрбумтан Ерөнхийлөгч, Оросын тагнуулч тэргүүн нарын харилцаа ойлголцол ямар байх нь тийм тодорхой бус байгаа ч Европын Холбооны шахалтын эсрэг Ази тив рүү хүндийн төвөө шилжүүлсэн Путин санасандаа хүрэхээр урагшилсаар байгаа харагдана. Тэгээд ч Путин дуулгавартай түнш бас номхон дагуул болоод байгаа Эрдоганоо дагуулаад Си Зиньпин найзынхаа гайхалтай санаачилгыг дэмжин Хятадын дээд хэмжээний уулзалтад очлоо. Энэ уулзалтад ирсэн 130 орны 1500 төлөөлөгчдөд “нэг бүс нэг зам” дээр талуудын ямар нэгдсэн сонирхол байх талаар чихэр шиг үг олныг хэллээ. 2013 оноос Хятадын төрийн тэргүүн энэхүү санаагаа танилцуулж байсан бол өнөөдөр 60 тэрбум төгрөг оруулчихсан байгаагаа хэлж дараагийн алхам нь далайцтай ба бодитой болсоныг зарлачихлаа.  Энэ бүст багтаж шинэ торгоны замд Бээжингийн “ивээлд” багтсан улс орнууд чамлахааргүй хөрөнгө оруулалтыг өөртөө татахыг мөн тодотголоо.

 

Таван жилд энэхүү “нэг замд” -аа 600- 800 тэрбум ам.доллар буюу жилд 120-180 тэрбум ам.долларыг уг санаачилгын бүтээн байгуулалтад зарцуулна гэдгээ илэрхийлээд байна.  Энэ дунд нь тухайлан хөгжиж буй орнуудад гэсэн тусдаа өгүүлбэртэй мөнгөний тоо ч явж байгаа. Эхний оруулсан 60 тэрбумын хаялгад багтсан улсуудад  180 гаруй мянган ажлын байр шинээр бий болсноос гадна орон нутгийн төсөвт нь 1.1 тэрбум ам.долларын татвар төлсөн гэж байна. Манайх шиг зээл хайж сэрвэлзээд яваа улсад энэ нь тун наалдацтай сонсогдож байгаа байх. Гэвч дэлхийг хэрсэн чөлөөт худалдаа хөрөнгө оруулалт цэцэглүүлэхээр Хятадын талаас харж буй зургийн дэргэд нэг хөршөө хямралаас гаргах бол дэндүү жижигхээн юм.

 

 

Даруухнаар бол БНХАУ-ын засгийн газрын “Нэг бүс Нэг зам” санаачилга нь авто зам, төмөр зам болон далайн тээврийн чиглэлд хөрөнгө оруулснаар Ази-Европ тивийг худалдааны дэд бүтцээр холбох зорилготой . Хэдхэн сарын өмнө Хятадаас хөдөлсөн галт тэрэгний цуваа эх газраар явсаар Европт хүрчихсэн байгаа. Бид гол зангилаан дээр нь байгаа гээд хараалаад байсан ч шинэ торгоны замын нэг коридорын үзүүр манай хилээс арай ташуу гараад явчихсан. Гэхдээ энэ нь бүүр жийгдлээ гэсэн хэрэг биш. Хятад Монгол Оросын коридорын асуудал Уфа-д тусдаа яригдсан асуудал.  

 

Шинэ Евро-Азийн эдийн засгийн хөгжлийн зам нь 5 чиглэлд 6 коридор байхаар яригдаж байгаагийн нэг нь Хятад ,Монгол, Оросын замын коридор байгаа.  Гэхдээ аль ч коридорын голд терминал дээр Бээжин л байгаа юм.

 

Шинэ Еврази ландбриж нь Хятадын газар нутгаас гарч Казакстан, ОХУ, Беларус, Польшоор дайрч Европын маш олон эргийн боомтуудад хүрч арилжаа солилцоо үсэргэнэ. Энэ зам Герман, Чех Полшийн хэд хэдэн олон улсын гол төмөр замуудыг Азитай холбох гарцыг нээж байгаа. Европыг нэг бүст татах  нэг зам дотроо томд орж байгаа.

 

Хятад-Төв Хятад-Баруун Азийн эдийн засгийн корридор нь Төв азийн 5 улс болох Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Туркменистан болон Баруун Ази дахь Иран, Туркуудыг хамрана.

 

Мөн Хятад Хойд Хятад гээд бусад чиглэлийн коридоруудыг бүгдийг нь зураглаж харвал Бээжин төвтэй Евро Азийг хэрсэн худалдааны маш том зургийг харж болно. “ Танай газар дээгүүр хэн нэгэн явж байна уу. Тэгвэл тэндээс мөнгө ургуулж болно “  гэж Хятадууд ярьдаг тухай сонсож байлаа. Маш энгийнээр бол Бээжин дэлхийн хамгийн баян орнуудын худалдааны зангилаан дээр гол зохицуулагч хийх юм. Цаашлаад санаачлагч ба хамгийн том худалдаачны хувьд торгоны гол замын гэрлэн дохиог ч хянаж ногоон, шар улаан гэрлийн хувиарыг ч хийдэг болно.  Тэр цагт хажууд нь байх мөнхийн хөрш Монголдоо  байнга дандаа ногоон биш гэхэд улаан гэрэл бага асаах боловуу гэж өөдрөгөөр харж болох л юм.

 

 

Манай Бээжин том байна. Одоо яригдаж буй “Нэг зам, Нэг бүс” төсөлд манай улс хамрагдвал хөгжиж буй далайд гарцгүй орнуудын  эдийн засгийн төрөлжилтөд багтах уу, гол уулзваруудын нэг болох уу.  Энэ бүст нэгдсэнээр хүлээх үүрэг, ирэх боломж ба тавигдах хязгаарлалт манай эдийн засаг, өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөх үү гээд асуудал ундарч эхлэхийг хөндлөнгөөс сануулаад эхэллээ.  

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /    

Shuud.mn
Сонин хачин
mongol:
minii mongoloo. ene chin sul tal bas davuu tal bgaa 2 taliig harj baigaa davuu tal ni ih baival demjihel heregtee. ta buhnii buimdaj bgaa zuuluud zunduu l bgaa bh. harin nuguu talaasaa avuushtai zuuluud zunduuu bn shdee. olon ulsiin hudaldaa urugjin mongol ulsiin tavariin orlogo nemegden. bid nar shig dalain gartsgui uls orond sain gj uzej bn. ene tusul gehdee bid nart hurehgui bid nariin huuhduuded hurteemjtee boloh bh gj bodoj bn. iimerhui zuuled ugnuts bitgii handaarai gj husey. MONGOL
2017-05-17
sons toriinhon:
Mongol ornii miny zamaar omhii hujaanuudiin zamiig tavij bolohgyi,toriin teneguud or zeel tavin onoo margaashaa argchaan ard tymniig miny hoich ye eh orniig miny bitgii hudald,harin toriin geh kostum omsson hudalchuud oroo tolood toroos holdohiig sanuulij,herev yl tooh bol bid boson hatyy arga hemjeend orohod belen baigaa gedgiig dahin anhaaryylaj baina .
2017-05-16
ХАЙРАН Ч ТӨСӨЛ:
ТОРГОНЫ ЗАМ ГЭЖ ЖИНХЭНЭ БРЭНД НЭРЭЭ КАЗАКСТАНД АЛДЧИХСАН.КАЗАКУУД ОРОС ХЯТАДЫГ ХОЛБООД ХӨГЖИХИЙГ Ч ҮЗҮҮЛЖ БАЙНА ДАА...ДАРАА НЬ ТАЛЫН 5 ЗАМ ГЭЖ НЭГ БӨӨЧИН БӨӨЛӨӨД ДУУССАН... УГ НЬ ОРОС ХЯТАД 2 ЫНХОО УРЬД НЬ ГАРААД САНААЧЛААД ГОЛ ДҮРД НЬ ОРООД ЯВАХ ЁСТОЙ ШД. ОДОО БОЛ СИ ДАРГЫН НЭГ БҮС НУТАГ НЭГ ЗАМ ТӨСЛИЙН ЖИЖИГ ХЭСЭГ БОЛЖ ХУВИРХЫМ БАЙНА ДАА МОНГУУ УЛС....
2017-05-16
Bolgoomjil:
Siri uls shig dainii talbar bolgoh baihaa!!! Demjihgui.
2017-05-16
Зочин:
tankuud n orood irne demjihgvi ee
2017-05-16