Хууль тогтоогчид хэвлэлийнхний амыг 100 саяар үдэх үү
2017-04-26

 

Гадаад улсын сайд нар бодлогогүй үг хэлснийхээ төлөө огцорч байхад манай төрийн түшээд бодлогогүй үг байтугай буруу үйлдэл гаргасан ч огцордоггүй бат суудалтай. Бурууг нь шүүмжилж, бусдад мэдээлсэн хэвлэл мэдээллийнхэн л буруутан болдог.

 

Бусдыг  гүтгэж, доромжилсон ч хариуцлага хүлээхгүй байх эрхээ баталгаажуулсан эрхмүүд бол УИХ-ын гишүүд.  Энэ эрхээ ч тэд давуу ашиглаж, чуулганы хуралдааны үеэр телевизийн камер руу харж байгаад олон нийтэд чанга дуугаар хэн нэгнийг шүүмжилж баалдаг. Тухайн гишүүнд гүтгүүлж, доромжлуулсан  хэн нэгэн шүүхэд хандах ч эрхгүй. Учир нь УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гээд хуульчилчихсан.  

 

Харин “бусад” бол УИХ-ын гишүүдийг шүүмжлэх байтугай ширүүхэн үг ч хэлж болохооргүйгээр ам барих заалтыг хуульчлахаар хэлэлцэж байна.  Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад   энэ талаар тусгажээ.  Зөрчлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын 6.21 дүгээр зүйлийн “Гүтгэх” хэсэгт

 

“1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн заалт тусгасан байна. Энэ хуулийн төслөөр нэг нэгжийг 1000 төгрөгтэй тэнцэхээр заасан. Үүнийг ч гишүүдийн олонх дэмжсэн юм. Тиймээс дээрх зүйлд зааснаар нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг 2сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгохоор болж байна. “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан”  гэдэгт фэйсбүүк, твиттер, хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгсэл, тэр дундаа сайтуудад хамааралтай.

 

Хуулийн төслийг хэлэлцэх үед Зөрчлийн хууль дахь энэ хэсгийн торгуулийн хэмжээ  зарим улстөрчдөд чамлагдсан бололтой. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гүтгэлэгт оногдох торгуулийн хэмжээг хувь хүнд 10 мянган нэгж буюу 10 сая, хуулийн этгээдэд 100 мянга буюу 100 сая төгрөг байх” зарчмын зөрүүтэй санал оруулсныг байнгын хорооны гишүүд дэмжжээ.

 

Ер нь шүүмжлэлийг гүтгэлэг гэж хүлээж авдаг нь зарим улстөрчдийн гэм биш зан. Видео, зургаар баталгаажсан шүүмжлэл өрнөж байхад “намайг гүтгэлээ”  тэс хөндлөн тайлбар хийж өөрсдийгөө зөвтгөөд байдаг. Жишээ дурдахад  гишүүн Н.Амарзаяагийн бохь зажилж байгаа бичлэгийг олон нийтэд мэдээлсний төлөө  УИХ-ын мэдээлэл технологийн албаны ажилтнууд зэмлэл хүртэж, хариуцлага тооцуулж, хэвлэлийнх эрхэм гишүүнд ад үзэгдэх болсон.  Уг нь хэвлэл мэдээллийнхэн байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг сурвалжлах үед гишүүн Амарзаяагийн бие зөв авч явж чадаагүй л үйлдэл дуранд өртсөн  төдий.

 

Энэчлэн шинэ парламентын шинэхэн гишүүд өөрсдийн буруу үйлдлийнхээ бурууг хэвлэл рүү чихдэг.  Хэвлэлийнхнийг буруутгаад зогсохгүй тэднийг хуулиар хазаарлах  санаархал улстөрчдөөс гарсаар ирсэн. Гэсэн хэдий ч бид тухай бүрт нь эсэргүүцэн, төр,ард түмний гүүр болох үүргээ ч үнэнчээр  гүйцэтгэсээр ирсэн, цаашид ч гүйцэтгэсээр байх билээ.

 

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Эндээс батлагдан гарсан хууль амьдрал ягштал хэрэгжинэ.  Улстөрчид өөрсдөдөө зориулж хууль баталдаг гэдэг үгийг хууль боловсруулагчид үйлдлээрээ ч өдөр тутам баталгаажуулж байна.  Ямар нэг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед хэн идэвхтэй оролцож, горимын санал гарган, дэмжүүлэхээр мэрийж байгаатай зэрэгцээд тэдний эрх ашиг давхар дагалдаж байдаг.     Өөрсөд рүү нь хандсан шүүмжлэлд эмзэглэж чөлөөт хэвлэлийн дуу хоолойг барих гэсэн  оролдлогын  бас нэг жишээ нь дээрх Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга дахь гүтгэлэгт хамаарах заалтаар илэрлээ. 10-100 сая хүртэлх торгуулийн хэмжээний цаана хэвлэлийнхний амыг барих улстөрчдийн санаархал явж байгаа нь илт.

 

Маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.  Энэ хэлэлцүүлгээр дээрх горимын саналыг олонхиороо дэмжин батлах уу, унагах уу гэдгээс дөрөв дэх засаглалд хандах эрх баригчдын бодлогыг харах үлдлээ.

 

Хууль яаж ч батлагдлаа гэсэн хэвлэл мэдээллийнхэн бид улстөрчдийн хууль бус үйлдлийг мэдээлж, шүүмжилсээр байх болно.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
gytgesen doromjilson gej hudlaa dalim boolgoj toriinhnii bulhaig needeg zamiig haah gej oroldood hereggui ee, yneheer hudal medee, gutgesen doromjilson asuudal baival shyyheer l shiidyylne bizdee,,,,tyynees bish dalimduulj ard tymniig medeelleer haah gej oroldohoo zogsoo !!!!!!!!!!!!!!!
2017-04-27
irgen:
chi bitgii solior yneniig ni helsen hynd hyn oshootei, ta nar hudlaa zuil baigaa bol shyyhdeech,,,,bitgii ard tymnii medeh, orolzoh erhiig haagaad bai !!!!!
2017-04-27
Зочин:
битгий сүржигнэ. та нар хүн гүтгэж угаадас олж илэхээ боль
2017-04-27
irgen:
chi bitgii solior yneniig ni helsen hynd hyn oshootei, ta nar hudlaa zuil baigaa bol shyyhdeech,,,,bitgii ard tymnii medeh, orolzoh erhiig haagaad bai !!!!!
Зочин:
hulhi tvgee haalaa geed ard bid hohirohgui hudal medee tsatsdag ta nar yadag yum bol gehees saindaa l solongos kino garahaa bolino biz
2017-04-27
зочин:
Монголд монгол хүн байхгүй бүгд хужаа буюу хужаагийн эрлийз, гайгүй толгойтой Баабар , Батүүл, энэ тэр бол бүр хулгайч дээрэмчин болсон. Үе үеийн ерөнхийлөгч нар бүгд арчаагүй урвагч тагнуулууд болсон. Ганц Нямдоржоос бусад нь Монголын дайсан болж хувирсан шүү дээ. Заримдаа өөрийгөө хэн бэ гэж хүртэл бодоход хүрэх юм. Монголыг ийм болгосон хүмүүс бол хэвлэл мэдээлэлийнхэн та нар. Хуулийг дэмжиж байна.
2017-04-27
B:
Zuw demjij bna torgoh arga hemjee awah ni zuwuu
2017-04-27
Зочин:
Эзэндээ үнэнчээр зүтгэсэн Гарамжил новшийг хогийн сав руу хий.Газрын наймаачин М.Энхболдыг сансар луу илгээхтүн.Эд нарын булхайг ард олон мэдэх ёсгүй юм биз дээ.Тэртээ тэргүй түүхэн хугацаа илрүүлж л таараа.Харин үлдэх үр хүүхдүүд нь хэцүүдэх байх даа.Эмээ өвөөгийнхээ ялыг тэд л эдлэх байх даа.Хөөрхий.
2017-04-27
Zochin:
hewlel medeeleliinhen yasan ih aih yum hun gutgeh ni ta bugdiinheer bol neelttei baih yum uu hun gutgeh gutaan doromjloh bol hetersen sh dee ...
2017-04-27
Хэк:
Ёстой дэмжиж байна. Хүн шантаажилж, гүтгэж доромжилж амьдардаг бэртэгчингүүд сөнөтүгэй...
2017-04-27
зочин:
худал мэдээлэгч эздийнхээ явцуу эрх ашигт нийцүүлэн төр засгийн бодлогыг мушгин гуйвуулдаг сонин хэвлэл телевизүүдтэй Трамп шиг хатуу тэмцэл явуулах цаг болсон энэ талаар ардчилсан Америкаас үлгэр авах хэрэгтэй
2017-04-26
Zochin:
Setguulchid mongo ih ogoh yum bol yu ch hamaagui bichdeg ni unen shuu !
2017-04-26
зочин:
хэвлэл мэдээллийн эрх чөлөө хэрээс хэтэрч улс орон эдийн засгийг сүйрүүлэгч хүчин болоод удаж байна улс төржсөн эзэдтэй тэдний эрх ашгийг хамгаалсан сонин телевизүүд ард түмнийг талцуулж төр засгийн бодлогыг үнэгүйдүүлж аливаа асуудалд ихэнхи тохиолдолд явцуу эрх ашгийн үүднээс ханддаг нь улс орны нийтлэг эрх ашигт нийцэхгүй байгааг ард түмэн удаан тэвчих аргагүй юм
2017-04-26
Хэрэв энэ хууль батлагдвал:
Хэрвээ Мангарууд энийгээ батлах юм бол би хувьдаа хүмүүсийг яаж өөрийгөө илрүүлэх боломжгүйгээр хамгаалж болох аргуудыг зааж өгнө.
2017-04-26
Ard:
Ene zovoo demjj ban.hudlaa unen medeelel Bol aria hetersen shuu.ard tumen demjj bn
2017-04-26
Зочин:
Манайд хэвлэлийн эрх чаөлөө нэртэй хүнийг хэвлэлээр доромжлох гүтгэх явдал замаа алдсан даа ер нь ахуйн хэрэглээний барааний үнийг хэвлэлийнхэний худал мэдээлэлээс болж үнэ өсдөг шүү баттай нотолгоотой мэдээлэл бол гаргалгүй яах вэ худалаа мэдээлэл газар авсанаас ийм хууль гаргаж байгаа юм зөвөө зөв
2017-04-26
Зочин:
MAN buyu komnistuud daranguillaa togtooj bn ingej olon niit hevleliin amiig booj baigaad daranguilal helmegduulelt huchirhiileltee yvuuldag ym tuuh davtagdaj ehellee sotsializmiin aimshigt jiluud dahin irj bain bid heniig songochihvoo
2017-04-26
Энхлэнд:
Та гүтгэхгүй л бай.Тэгвэл наад хуулин дээр чинь хэдэн төгрөг тавигдсан ч хэрэглэгдэхгүй.Шүүмжлэх гүтгэх хоёрыг одоо хэн ч ойлгоно бас ялгана.Энхлэн минь энэ ертөнцөд гүтгэхгүй эрхэлж амьдар.
2017-04-26
зочин:
МАН ОДОО ЯДУУ, ЯДРУУХАН ИРГЭДЭЭ САЯТАН ГЭЭД БОЛЧИХСОН ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ? ЮМ Л БОЛ ХОРЬНО, ШИЙТГЭНЭ, ТОРГОНО, АВНА, ТАТНА ГЭЭД БАЙХ ЮМ. 10 САЯГЫГ ӨГӨХ ЧАДВАРТАЙ ХҮН БАЙНА УУ? ТӨЛБӨР ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ГЭЭД ШОРОНГОО ДҮҮРГЭХ ЮМ БНА Л ДАА. ЧАДВАРТАЙ НЬ МАНЫН ГАРАМЖАВ МЭТИЙН ӨӨРСДӨӨ ЛУЙВАРЧИН БОЛСОН ХЭДЭН АВГАЙ НАР Л БАЙГАА БАЙХ ДАА.
2017-04-26
Ард:
Хууль цөөдөөгүй.Хуулиа хэрэгжүүлэх үүрэг Их хуралд бий. Та бидэнд ойр нэгэн жишээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль.Энэ хууль Монгол улсад хууль яаж хэрэждэгийг шууд илтгэдэг.Энэ хууль ямар биелэлттэй явааг нэг ажлын хэсэг хэрэггүй.Харин хийж байгаа санаачлага маш муу.Хүч хүрэхгүй гээд үгүүллэг тавьдаг.Цаана нь гарахын тулд хийж байгаа зүйл маш хомс.Нөгөө хууль батлагчид бас таг ингээд урагш явахуу
2017-04-26
irgen:
үнэн худал нь мэдэгдэхгүй төлбөртэй нийтлэл газар авсан шүү дээ
2017-04-26
Zochin:
Setguulchid mongo ih ogoh yum bol yu ch hamaagui bichdeg ni unen shuu !