Боловсролын яамны удирдлагууд “амьд” гэж найдъя
2017-04-25

 
Сонсголын бэрхшээлтэй охид, хөвгүүдийг дарамталж, бэлгийн гаж хүслээ хангадаг багш, захирал хоёрын тухай өгүүлдэг “Чимээгүй хашгираан” киног уншигч та мэдэх биз. БНСУ-ын нэгэн жижиг хотод байрладаг сургуульд болсон явдлаас сэдэвлэсэн энэхүү кино олон улсад дуулиан тарьж байсан удаатай. Хууль, шүүх, цагдаа гээд бүгдийг эрх мэдэлдээ атгачихсан сургуулийн захирал сурагч охидоо хүчирхийлж, харин танхай багш ангийн хөвгүүдийг зодож, хүчирхийлж гаж хүслээ хангаж буй тухай өгүүлдэг энэ киногоор нэрлэсэн нэвтрүүлэг өчигдөр “Ийгл ньюс” телевизээр цацагдлаа. 
 
 
Тодруулбал, 29 дугаар сургуулийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурах эрх нь зөрчигдөж буй талаар жагсаал цуглаан зохион байгуулж байсан нь саяхан. Сургуульд нь ямар ч дохионы хэлний мэдлэггүй багш нар хичээл заадаг тухай эсэргүүцлээ илэрхийлсэн хэсэг хүүхдүүдийн асуудал улмаар бэлгийн дарамт, хүчирхийлэл ч энэ сургуульд байдаг талаар ярьснаар нийгмийн анхааралд орсон. 
 
 
Энэ талаар хөндөж бичсэн хэвлэл мэдээлэл болгоныг 29 дугаар сургуулийн удирдлагууд шүүхэд дуудаж байгаа. Тэгвэл өчигдөр нэвтрүүлэг цацагдахаас өмнө “Ийгл ньюс” телевизийн сэтгүүлчийг ч цагдаагийн байгууллагад дууджээ. Энэ талаар Монголын сэтгүүлчдийн холбоо анхаарал хандуулан ажиллаж байгаа юм байна. Мөн нэвтрүүлэг цахим хуудсанд тавигдсан ч бичлэгийг устгажээ. 
 

...Боловсролын яамны үндсэн үүрэг чухам юу вэ. Хаа нэг хурал зарлах уу, эсвэл энэ салбарт шинэчлэл хийх үү. Багш нарын чадвар, чадамж, хүүхдийн сурах эрхийг хангахын тулд ажиллах ёстой яам юмсан. Харамсалтай нь энэ үүргээ эрхэм сайд Ж.Батсуурь, дэд сайд Ё.Отгонбаяр хоёр мэддэггүй бололтой шүү. Сэтгүүлчийг хүссэн үедээ цагдаад өгч, бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгодог хэмээн хэнэггүй ярьж суугаа эдгээр удирдлагуудад хариуцлага тооцооч, сайдууд аа. Чадахгүй гэвэл ажлаа өг...

 
Нэвтрүүлэгт ярилцлага өгөхийг зөвшөөрсөн есөн хүүхдийн гурав нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа ярьсан байх аж. Мөн хэрэглэсэн бэлгэвч, архины шил ч ангийнх нь хогийн савнаас олддог талаар ярьжээ. Хамгийн эмгэнэлтэй нь тус сургуулийн захирал “Сурагчдад бэлэг өгөхөөр бэлгийн дарамт гэж ойлгодог” хэмээн ярьсан байх юм. Уг нь энэ асуудлыг Боловсролын яам шалгаж байгаа гэж мэдэгдсэн нь саяхных. Гэвч өнөөх ажлын хэсэг нь нэг удаа хэвлэлийн хурал зарлаж зарим багш нар дохионы хэл мэддэггүй байх талтай гэсэн бөөрөнхий хариулт өгөөд таг чиг болсон. 
 
 
Тэнд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар тэд хөндөхийг ч хүссэнгүй. Бүр Боловсролын дэд сайд Ё.Отгонбаяр “хүүхдүүд өөрсдөө ярьж сураад төгсөх ёстой” хэмээн доромжилж байсан удаатай. Боловсролын яамны үндсэн үүрэг чухам юу вэ. Хаа нэг хурал зарлах уу, эсвэл энэ салбарт шинэчлэл хийх үү. Багш нарын чадвар, чадамж, хүүхдийн сурах эрхийг хангахын тулд ажиллах ёстой яам юмсан. 
 
 
Харамсалтай нь энэ үүргээ эрхэм сайд Ж.Батсуурь, дэд сайд Ё.Отгонбаяр хоёр мэддэггүй бололтой шүү. Сэтгүүлчийг хүссэн үедээ цагдаад өгч, бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгодог хэмээн хэнэггүй ярьж суугаа эдгээр удирдлагуудад хариуцлага тооцооч, сайдууд аа. Чадахгүй гэвэл ажлаа өг. Бидний зөвхөн киноноос хардаг гэж боддог байсан аймшигт зүйл дэргэд маань болж байгаа бол энэ асуудлыг хэрхэх вэ. Хүүхэд хэзээ ч худлаа хэлдэггүй. Тэр тусмаа ийм зүйлээр тэд шоудна гэдэг юу л бол. 
 
 
Амьдралын аз жаргалыг дутуу амсах хувьтай төрсөн гээд тэд хүн биш хэрэг үү. Сурч боловсрох эрхээ бүрэн дүүрэн хангуулах Үндсэн хуулиар олгогдсон эрх нь ч байгаа. Тиймээс чимээгүй хашгирааныг таслан зогсоох, асуудлын үнэн мөнийг олохгүй бол нийгэм эдгээр хүүхдийн өмнөөс “чимээтэй хашгирах” болно гэдгийг сануулъя. Бүхэл бүтэн боловсролын яамыг үл тоож буй “хурган” даргадаа хариуцлага тооцож чадахгүй ийм арчаагүй сайдтай байгаад яах билээ. Ж.Батсуурь та яг одоо энэ асуудалд тайлбар өг. Нийгэм ч үүнийг шаардаж байна. Эрхэм хоёр сайдтан “амьд мэнд” байгаа гэж найдъя. 
 
 
Б.Эрхэс 
 
Эх сурвалж: mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин
zochin:
TERIIN ikh ,deed, EBS n bagsh nar chini estoi hkicheel zaakhgyi tegeed l amarsaar l 7-8 sar bolood l zunjingaa aMRAAD l hkuuhkduud, oyutnuudaa toodoggyi yasan ikh zantai ym be, ym asuukhad ni aytaikhan tailbarlaad egdeggyi oilgokhgyi bna gehked n i unsh geed l ybaad egdeg. IKH surguulid bagshilj bui baghs nariinhkaa hkaritsaa , zaakh arga, medlegiig shalgaachee .....
2017-05-12
Багш:
Отгонбаяр алдарт авилгач биздээ. Тэр АТГ, цагдаа, шүүхийг бүхэлд нь авилгаар нам дарсан гээ биздээ. Харин Батсуурь нь 45 хоног л боловсролын ухааныг судалсан гэж өөрөө телевикээр хэлж байна лээ. ИЙМ хүмүүсээс юу гарах вэ. ЧААВААС даа
2017-04-26
Зочин:
Хоёр хужаа хүн байх чинь. Юу вэ?
2017-04-26
зочин:
Батсууриас юу ч гарахгүй нь 1 жил болоход харагдлаа.
2017-04-25
Зочин:
Eagle хэт туйлширсан нэвтрүүлэг хийсэн байна. Сэтгүүлч хүн дор хаяж хоёроос дээш эх сурвалжаас мэдээлэл авч нэвтрүүлгээ бэлдэх ёстой. Зөвхөн нэг талыг бариад яриад байна.
2017-04-25
ZOCHIN:
BOLOVSROLIIN SAIDAAS AIHGUI BAINA, SAIDIIN TENEGLELEES AIJ BAINA
2017-04-25
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-25
зочин:
Байхад илүүдэхгүй,байхгүйд үгүйлэгдэхгүй амьтад
2017-04-25
Zochin:
Ajliig ni hiilgeechee
2017-04-25
Зочин:
Амьгүй албат нар зайлмаараа. Ганц наад асуудал чинь ч биш. Төрийн өмчийн хэдэн их сургууль сүйрлээ. Тэдгээрийг бүрэн сйүрэхийг хүлээж буй амьнүй албатаа МАН хурдан зайлуулаач.
2017-04-25