Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчид хэнийг өрсөлдүүлэх вэ
2017-04-24

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодроход 10-аадхан хоног үлдлээ. Ирэх өдрүүдэд парламентад суудалтай улс төрийн намуудад "бага газрын их тулаан" ширүүхэн өрнөх нь.  Өнгөрсөн өдрүүдэд намаасаа Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөө мэдэгдсэн,  хэн нэгнийгээ шантаажилсан үйл явц өрнөлөө.  Улс төрийн намууд дахь фракц, бүлэглэлийн үйл ажиллагаа улам ширүүснэ.

 

Эрх баригч хүчин МАН-аас заалтай нэр дэвших эрхэм бол намын дарга М.Энхболд. Улс төрийн хүчин дотроо Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ гэсэн хувилбар яригдаж байгаа юм билээ. Мэдээж, нэгдсэн бодлогоор зангилагддаг нам хэдий ч дотроо эртний угшилтай фракц, бүлэглэл, жигүүр байж л байдаг. Гэхдээ нам эвсэж, сэм хуйвалддаг  нь эрх баригч хүчний давуу тал. Тээр жил УИХ-ын дарга асан Ц.Нямдоржийн хэлж байсанчлан “нам дахь бүлэглэлээ нисэхээр дэвэх үед нь “намначихдаг” арвин туршлагатай мэргэн харваачид. Ажиглагчдын үзэж байгаагаар ах нам Ерөнхийлөгчийн сонгуульд даргаа л сойно, бусад горилогчид нь бэлгэдэл төдий гэж үзэж байгаа юм билээ. Энэ нь ч үнэний ортой, өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Бат-Эрдэнэ аварга улс төрийн цаг хугацааны огтлолын дээр аз нь гийж нэр дэвшсэн болохоос намын даргынхаа өмнүүр хөндөлсөөд байдаггүй эртний сайхан уламжлал энэ намд бий. 

 

Сөрөг хүчин АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн эрхмүүдийн тоо гарын таван хуруунаас даваад байгаа. Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Х.Баттулга, Г.Батхүү, Д.Дорлигжав, Р.Амаржаргал гээд нэр хөвөрч байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлан мэдэгдэх нь нэг талаас ардчилагчид насанд хүрч, тэр хэрээр лидерүүд олонтойг нийгэмд таниулах мэт. Нөгөө талаас шинэ даргатай шинэчлэлээ үргэлжлүүлж байгаа  фракц бүлэглэлүүдийн талцал хэвээр үргэлжилж байгааг илтгэнэ. Үнэндээ ч нэрээ дэвшүүлэхээр горилогчид дотроос  ард түмэнд байтугай намынхаа гишүүдэд ч хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй эрхмүүд цохиж яваа харагдсан.  Энэ нь бид хамтдаа ардчиллын төлөө зүтгэсэн энэ нэрээ дэвшүүлж байхад би ч бас чадна гэх хувь хүний амбицаас гадна  фрак бүлэглэлийнхээ шахалтаар хэн нэгнийхээ саналыг хувааж шантаажлах, эсвээс тохироо хийх улс төрийн тоглоом явагдаж байгааг үгүйсгэхгүй.  Тэгээд ч нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн горилогчдыг ажихад ард түмний байтугай намынхаа гишүүдээс санал авч чадахгүй эрхмүүд ч цохиж явна лээ.  Хэдийгээр өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг нэрлэхгүй гэдгээ мэдэгдсэн ч  дүрэм журам гэдэг удирдлагадаа л үйлчилдэг бичигдээгүй хуультай. Тиймээс  хичнээн хүн өрсөлдсөндөө бус намын удирдлага хэнийг дэмжсэнээр Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодрох биз.

 

Парламент дахь гурав дахь хүчин МАХН-аас нэр дэвшигч уг нь бол тодорхой, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Гэхдээ түүнийг нэр дэвшин өрсөлдөхөд  хуулийн зарим заалт  “занга” болох магадлалтай. Тиймээс дараагийн хүн нь хэн бэ гэдэг асуулт тус намын төдийгүй олон нийтийн анхаарлыг  татаж, таамаглал дэвшүүлээд байгаа юм. Саяхан тус намаас парламентад сонгогдсон гишүүн О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараагийн хүнийг  “тодруулаад” байгаагаа мэдэгдсэн. Түүний мэдэгдсэн “дараагийн хүн” нь гурван үеэрээ Монголын төрд зүтгэж яваа, хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм  гэдгийг ч тодотгоно лээ. Ер нь бол О.Баасанхүү гишүүний онцлоод байгаа “гурван үеэрээ төрд зүтгэсэн” гэх тодотголд  намынх нь дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэргий О.Цолмон ч багтаж байгаа. Учир нь О.Цолмонгийн өвөө ч төр улсдаа үнэнчээр зүтгэж яваад хэлмэгдэж байсан ч  гэлцдэг. Гэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяр улстөрд алсын хараагаар ханддаг. Тэрбээр  өөрөө нэр дэвшиж чадахгүй бол өрсөлдөгч хүчнийхээ өмнөөс  ард түмний олонхийн саналыг авах “хүчтэй” нэгнийг гаргаж ирэхээ мэднэ. Учир нь МАХН-ын хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ч үнэ цэнэтэй.   Намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд наанадаж хүчтэй өрсөлдөгч тавих, цаашлаад сонгогдох нэгнийг өрсөлдүүлэхийн тулд  хэнийг ч өөртөө урвуулж, шарвуулж чадах улс төрийн нүүдэл Н.Энхбаяр бий.

 

Ямартай ч парламентад суудалтай МАН, АН, МАХН гэсэн гурван улс төрийн хүчнээс хэнийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэн нэр дэвшүүлэх нь вэ гэдгийг ард нийт бид харж, тандацгааж байна. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Ц.Мягаа:
Сураг нь гараад байгаа нэр дэвших хүсэлтнүүдээс арай дөнгүүр, мэдлэг боловсрол сайтай, хувиа хичээдэггүй нь Н.Энхбаяр л байх шив дээ. Түүнийг дэмжих хэрэгтэй. Бусад нь үнэхээр жулдана даа.
2017-04-25
Зочин:
mahn-g demjij mah bolj mashinduulahnuu yasan hashirdaggui ogo tolgoi ve
2017-04-25
Зочин:
elencegnii enhbayar door enhbayar iig demjine geed bga melmiigui humsiig orovdoj bn homorson togoonoosoo yadaj cuhuigaach nom erdemd shamd nudee nee ertonciig har chihee ongoilgo cag hugacaa uragshaa yavj bn uharch bish deeshee har uruugaa bish ooriigoo oorchil e-giin erin duussan oilgo uhaar
2017-04-25
Зочин:
үнэн шүү махныг дэмжъе
2017-04-24
ЦЭЭГИЙ:
МАН АН МОНГОЛЫГ ЖИНХЭН УТГААРАН САМАРЧ БАЙНА МАХН-ААС ЭКС Н ЭНХБАЯР ЖИНХЭН ХҮЧТЭЙ УЛС ТӨРЧ ЛИДЕР ХЭНЧ МАРГАХГҮЙ ЭНЭ ХҮН ТӨРД НӨМӨР НӨЛӨӨТЭЙ ХҮН ОРОС МОНГОЛЫН НАЙРСАГ УУР ИЛҮҮ ИХ ХҮЧЭЭ АВНА МАХН -ЫГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ТЭГЖ БАЙЖ ЭХ ОРОН ҮР ХҮҮХЭД ХОЙЧ ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭН ШҮҮ МАН АН ШАЛ ХУДЛАА ЖҮЖИГЧИД АРД ТҮМЭНИЙГ БОДОХГҮЙ ОФФШОРТОНГУУД ИЛҮҮ ИХ ХҮЧЭЭ АВНА МАН АН ГАРАХ ЮМ БОЛ АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ Л БОЛ МАХНЫГ СОНГООРОЙ ТЭГВЭЛ ӨӨРЧИЛӨГДӨН ОФФШОРТОНГУУД ШОРОНД БАЙХ ЦАГ ИРНЭ
2017-04-24
Зочин:
Гэхдээ монголоо дахин нэг гое ярихаас еер юу ч байхгуй популист нехрийн гарт оруулаад бурмесен дуусгая гэж байгаа хумуус ганбаатарыг дэмжиж болох юм. Дашрамд хэлэхэд элбэгдорж еронхийлогч болохоосоо емне айлын нэг ереенд гэр булээрээ амьдардаг гээд л гараад байсан санагдах юм.
2017-04-24
Зочин:
Ганбаатар еронхийлогч болчихвол ямар ч боловсролгуй юм чинь гадныхантай ярихдаа шараа болох биз. Яаж ч тэр ер зээлийн асуудлыг хеецелдех юм, гадаадын овгоруудад амаа алгадуулж дээрэлхуулээд шившгээ хутгаад дуусна даа. Эндээ хедее хотоор тэнээд популизм хийж хар ухаанаараа зев юм яриаад явах чинь еер шуу дээ.
2017-04-24
алла:
Монгол орон минь өргөн уудам. 3-хан саяулаа. Ганцхан ерөнхийлөгчтэй байх ёстой. Гэтэл орон даяараа таньж мэдсэн, ард олноороо хайрлан хүндэлдэг, итгэлийг нь даачих хүн байнуу Таминээ, тун цөөхөн, даан ч цөөхөн байнаа даа. С.Ганбаатар л 4 жил олны хараа булааж суухдаа авилга аваагүй, ард олноо хүндэтгэн босож байгаа д л худлаа битгий ярь Баярцогтоо, хулгай битгий хийгээч гишүүдээ гэж хэлэхээсээ айж ичих зүйлгүй байсан даа. Иймэрхүү л итгэл даасан хүн баймаар байна даа. Гэхдээ Хайкер гэж юм Дарханд л лав болсон. Хайкергүй л бол Ганбаатар гарнаа
2017-04-24
НӨХЦӨЛ БАЙДАЛ ИЙМ Л БАЙНА:
МЭНХБОЛД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХВОЛ МАНЫ ДАРГА УИХЫН ДАРГА ТЭГЭЭД ЦААШЛААД ЗГ ЕС-ЫН СУУДЛЫН ТӨЛӨӨ ЖИНХЭНЭ ТУЛААН БОЛЖ БУЖИГНААН БОЛОХ НЬ АРД ТҮМЭНД ХОРТОЙ ТУЛ МЭНХЭЭГ ДЭВШҮҮЛЭХ СОНГОХ ХЭРЭГГҮЙ АНЫ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХГҮЙ БОЛ СЭРДЭНЭ СУУДЛАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ МАХНД СОНГУУЛЬД ОРУУЛАХ ХҮН БАЙХГҮЙ Л ДЭЭ НЭГ ЭРЭЭН ГОНЖООМТОЙ НӨХРИЙН ТУХАЙ ЯРИАД ИНЭЭД ХҮРГЭЖ Л БАЙНА
2017-04-24
САНАЛ:
БИД ЯНЗ ЯНЗЫН ХОШИГРОДОГ ХОШИГРУУЛДАГ ХЭД ХЭДЭН ХҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЖ ТЭДЭНД ЯАЖ ХУУРТСАНЫГ БЭОЭХНЭЭ ХАРЖ БАЙГАА НЭГ НЬ ЦАГААН ДЭЭЛЭНДЭЭ ГАЗРЫН ТОС ТҮРХЭЖ АЗИЙН БАР БОЛГОНОО Л ГЭСЭН НЭГ НЬ 2-ТОО Ч КҮҮЭЭ МӨН ХОШГОРУУЛСАНДАА СҮҮЛДЭЭ ЮУ Ч БОЛООД БАЙГААГ ОЙЛГОХОО БОЛИЛОО ДЭВЭЭДЧ БХ ШИГ СЭВЭЭДЧ БХ ШИГ СҮҮЛДЭЭ БҮР ХАМГИЙН БОЛДГҮЙ МАНАНГИЙН ТОЛГОЙЛОГЧЧ ГЭХ ШИГ БҮТЭХГҮЙ БҮХ ЗҮЙЛИЙГ БИЙ БОЛГОСОН ГОЛ ТОЛГОЙЛОГЧЧ ГЭХ ШИГ МУУ ЭНХБАЯРЫГ АЛХАА ШАХСАН...НЭГ НЬ АРАЙ НУРУУТАЙ БАЙСИМ БОЛУУ НЭГ НЬ БОЛ ИХ ЗҮЙЛ ХИЙСЭЭН ОРОСЫН ӨР НӨӨС САЛГАСАН ГМ...ОДОО БИД ЖИНХЭНЭ ЯЗГУУРЫН МОНГОЛ ТӨВ ХАЛХЫН ЗӨВ САЙХАН МОНГОЛ ХҮН СОНГОНОО ЭНЭ ХҮН БОЛ МОНГОЛ ТӨРИЙН ХАТААГДСАН ЛИДЕР Н.ЭНХБАЯР БОЛОЙ ХЭМЭЭН БОДНОМ...
2017-04-24
зочин:
МАХН ялна МАНАН-гийн хулгайч хужаа нар ялагдана
2017-04-24