Монголын анхны морин хуурын музейг морин хуур урлаач, морин хуурч, ая зохиогч, "Монгол хуур" төвийн захирал Б.Сүхбаатар 2008 онд анх үүсгэн байгуулжээ. Гэвч уг музей нь сууц, танхимгүй өдийг хүрчээ.
Морин хуурч Б.Сүхбаатар “Морин хуурын музей”-г шинэ байртай болгох төслийг эхлүүлсэн байна. Төслийн хүрээнд тэрбээр энэ сарын 24-нд монгол бөхийн өргөөнд бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тоглолтын орлогыг морин хуурын музейг шинэ байртай болгоход зориулах ажээ.
Одоогоор морин хуурын музейн цуглуулгууд “Морин хуур” төвд хадгалагддаг байна. Музейн сан хөмрөгт дэлхийн улс орнуудын хөгжмийн зэмсгийн цуглуулгааас гадна 1800-иад оны төмөр цартай боржигин хуур, Манжийн дарлалын үед холбогдох хуур зэрэг 200 гаруй үзмэр бий ажээ.
Морин хуурч Б.Сүхбаатар бие даасан тоглолтынхоо үеэр “Монгол бөхийн өргөө” дахь үзмэрийн танхимд музейн үзмэрийн дээжээс дэлгэхээр төлөвлөжээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |