Тэтгэврийн насыг нэмсэн Япон улсын туршлага
2017-04-12

ЯМАШИТА МАМОРУ
 
/ЖАЙКА-Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төслийн ахлах зөвлөх/
 
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ЭМНДЕГ-тай хамтран “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж, энэ талаарх цуврал нийтлэлийг манай сониноор дамжуулан хүргэж байгаа билээ.
 
 
Энэ удаагийн нийтлэлдээ Япон улс тэтгэврийн насыг нэмэгдүүлэхдээ ямар арга замаар, хэдий хугацаа зарцуулсан байдаг тухай танилцуулъя.
 
Японд тэтгэврийн насыг 60-65 болгож нэмэхдээ урт хугацаанд үе шаттайгаар нэмсэн. Тиймээс тухайн хүний төрсөн он сараас шалтгаалан тэтгэвэр тогтоолгох нас ялгаатай байна. Жишээлбэл, суурь тэтгэврээ бүх хүн адилхан 65 наснаас авдаг боловч 1949 оны дөрөвдүгээр сарын 2-ноос 1953 оны дөрөвдүгээр сарын 1-ны хооронд төрсөн эрэгтэй 60 наснаас, харин 1953 оны дөрөвдүгээр сарын 2-ноос 1955 оны дөрөвдүгээр сарын 1-ны хооронд төрсөн эрэгтэй 61 наснаас ажил эрхлэгчдийн тэтгэвэр авч байна. Ийм аргаар хоёр жил тутамд тэтгэврийн насыг нэгээр нэмснээр эцэстээ 1961 оны дөрөвдүгээр сарын 2-ноос хойш төрсөн эрэгтэй хүн суурь тэтгэврээ ч, ажил эрхлэгчдийн тэтгэврээ ч адилхан 65 наснаас авч эхлэх юм. Харин эмэгтэйчүүдийн хувьд тэтгэврийн насыг арай удаан буюу эрэгтэйчүүдээс таван жилээр нэмж тооцсон учир 1966 оны дөрөвдүгээр сарын 2-ноос хойш төрсөн эмэгтэй аль аль тэтгэврээ 65 наснаас авна. 
 
Даатгуулагчын төрсөн он, сар, өдрөөс шалтгаалж буйн учир нь Японд өмнө нь байгууллагын ажилтнууд (хүйсийн ялгаагүй) 60 наснаас тэтгэвэрт гардаг байсан. Гэтэл 60 настай хүмүүсийн дундаж амьдрах хугацаа нь 20 гаруй жил болж тэд илүү урт наслах болсон юм. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, эрүүл чийрэг өндөр настнууд ихэссэн учир 60 хүрээд тэтгэвэрт гарах нь хэтэрхий эрт байсан. Тиймээс тэтгэврийн насыг 65 болгосон ньхөдөлмөрийн насныханы төлөх шимтгэл өсөх эрсдэлээс сэргийлсэн байна. Нөгөөтэйгүүр, 60 насандаа тэтгэвэр авна гэж төлөвлөсөн 50-иад насныхны хувьд гэнэт тэтгэвэрт гарах нас нь таван жилээр хойшлогдох нь тэдний амьдралд сөрөг нөлөө үзүүлнэ. Тэтгэвэрт гарах болоогүй байгаа 30, 40 настай залуусын хувьд бол өөр хэрэг. Гэтэл 50 гаруй насны хүмүүс 60 хүрээд гавьяаныхаа амралтад сууж, тэтгэвэр авна гээд урьдаас төлөвлөж байсан учраас гэнэтийн өөрчлөлтийг тийм ч таатайгаар хүлээж авахгүй.
 
Гэнэтийн өөрчлөлтөөс зайлсхийхийн тулд урт хугацаанд үе шаттайгаар тэтгэврийн насыг 65 болгох зохицуулалтыг хийж эхэлсэн юм. Зарим улс орнууд тэтгэврийн насыг нэмэхдээ зарцуулсан хугацааг хүснэгтээр үзүүлэв.  Японд байгууллагын ажилтнууд хамрагддаг ажил эрхлэгчдийн тэтгэврийг тогтмол болон төлсөн шимтгэлийн хэмжээгээр тогтоодог хоёр арга бий. Тогтмол хэмжээтэй олгох тэтгэврийн тухайд 1994 онд тэтгэврийн насыг 60 65 болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан ч эрэгтэй хүний насыг 2001 оноос, эмэгтэй хүний насыг 2006 оноос үе шаттайгаар нэмж эхэлсэн. Тодруулбал, гурван жил тутамд нэг насаар нэмж эхэлсэн. Улмаар, хууль батлагдсанаас хойш 65 насанд шилжих хүртэл 20 орчим жил зарцуулагдсан гэсэн үг юм. Харин эмэгтэйчүүдийн хувьд 25 орчим жил зарцуулсан байдаг. Түүнчлэн төлсөн шимтгэлийн хэмжээгээр олгодог тэтгэврийн тухайд 2000 онд тэтгэврийн насыг 65 болгох шийвэр гарсан ч эрэгтэй хүний насыг 2013 оноос, эмэгтэйчүүдийг 2018 оноос гурван жил тутамд нэгнасаар нэмэх юм. Тиймээс эрэгтэйчүүд 2025 онд, эмэгтэйчүүд 2030 онд бүрэн 65 наснаасаа ажил эрхлэгчдийн тэтгэвэр авдаг болно.
 
Ийнхүү олон жилийг зарцуулж тэтгэврийн насыг таван жилээр хойшлуулсан улс зөвхөн Японоор тогтохгүй. АНУ, Англи, Герман ч гэсэн олон жилийг зарцуулсан байдаг. Тэтгэврийн систем нь бүхий л насныханд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг учраас бүх хүнд аль болох шударга хандахын тулд ийм зохицуулалтыг хийх шаардлагатай байдаг.
 
Shuud.mn
Сонин хачин
Адар:
Монголчууд, тэр дотроо Сангийн яам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллаж байгаа том толгойтой мэргжилтнүүд шууд л жилд 6 сараар автоматаар нэмэгдүүлж байна. Японы Засгийн газраас тэтгэвэрийн асуудлаар төсөл авчихаад түүний хөрөнгийг гадаад орнуудын туршлага судлах гэсэн нэрийн дор зугаалахаас өөр зүйлд зарцуулаагүй байх аа даа. энэ төслийн бичиж гаргаж байгаа зүйлийг уншаач үгүй. Өрөөсөн нүдний булангаар хялайж хараач үгүй, харах ч үгүй том толгойтнууд
2017-04-13
Зочин:
Бусад хөгжилтэй орнууд ингэж л хийж байгаа шүү .Гэтэл манай тэнэг махан толгой Чойжилсүрэн батлаад л 6сарын дараа хэрэгжүүлэх гэнэ дээ .Энэ нөхөр МАН-ыг ер.сонгуульд ялагдуулах захиалгатай үйлдэл хийгээд бна даа.Хуулиа батлаад 7-12 жилийн дараа хэрэгжүүлж эхэлдэг юм бна
2017-04-12
Зочин:
тэтгэврийн насыг нэмж болохгүй шүү дээ монголчууд хэд насалдаг билээ дээ, Насаараа хөдөлмөрлөчихөөд наад насанд чинь хүрэхгүй мажийх блгүй. Ямар их хурлын гишүүд шиг баян тарган биш, олигтой эмчилгээ ч хийлгэж өөрийгөө тордож чадахгүй хүн олон л байгаа
2017-04-12
зочин:
Хувийн хэвшлийнхэн хууль дүрмээ баримталмаар юмаа. Хөдөлмөрийн гэрээ хийхгүй, бүүр тушаалё гаргахгүйгээр хүн ажилд аваад л дургүйгээгээ хүрэхээр дарамтлан халаад л арай дэндүү бна. НДШ-ийг бол төлдөг газар цөөн цөөндөө. Шалгах хэрэгтэй ш дэ ийм дураараа нөхдүүдийг
2017-04-12
зочин:
захиргааны хүмүүст л тэтгэвэр нэмэх нь ашигтай.хувийн хэшилд ажилладаг хүнд ашиггүй.50 гараад хэнд ч хэроэггүй нэгэн болно.
2017-04-12
зочин:
та нар энэ орны хөгжил амьдралын түвшинг ядуу буурай орондоо харицуулаад байх юм эд нар ямар цалин авдаг билээ эх орондоо тохирсон юм хий
2017-04-12
Зочин:
Өндөр хөгжилтэй улсуудын хаана нь ч хүрэхгүй байж,тэтгэвэр нэмнэ ч гэх шиг.Бүх зүйлийг тэр өндөр хөгжилтэй улсуудын түвшинд хүргэлдээ.Дээд боловсролтой залуучууд нь ажлын байр олдохгүй арга ядаад л харь орон руу явж ажил олж хийх санаатай үйлээ үзэж байхад... 55-60 насныханд ажил олдохуу.Өөрсдөө ажил хийгээд үр хүүхдээ ямар ч баталгаагүй харь улсууд руу цөлөөд л аз жаргалтай амьдрах юм байна лдаа.Тэтгэврийн насыг нэм гээд байгаа улсууд бол УИХ-н гишүүд л суудлаасаа зуураад, 70-80 хүртлээ ард түмнээ шулах ажил хийх гээд л яасан ханаж цаддаггүй улс байдаг юм бээээ
2017-04-12
Зочин:
Тэтгэврийн насыг нэмлээ гээд ажиллах байр нь хаана бна .Тэтгэвэр ээ хүлээгээд гэртээ өлсөж үхэх үү.Эдгээр оронд ажлын байр ажил лав нөхцөл нь хангалттаЙорк болоод тэтгэврийн насаа үе шаттаЙорк нэмж бгаа.Монголд тийм нөхцөл нь бхгүй .Тэтгэврийн насыг нэмэхииш маш олон хүн эсэргүүцэж бгаа шүү.
2017-04-12
зочин:
Тэтгэвэрийн насыг нэмэх нь зөв шүү дээ, Төр засгийн ажилд саад болж улс орныг урагш хөгжүүлэхгүй гэсэн далд санаатай АН-ынханы хорон тархи угаалтанд бүү ор, ихэнх хүмүүс тэтгэвэрийн насыг нэмэх хүсэлтэй байна,
2017-04-12
Зочин:
Manaihan undur nasaldgui humuus shuu,bodooroidoo
2017-04-12
kg:
c
2017-04-12