Үндэсний бодлогын хороонд хаяглах үнэн үг
2017-04-04

 

Нэг нам хэт олноор засаглаад ирэхээр хэн хяналт тавьж сөрөг хүчний орон зайг эзэлж байна вэ гэсэн асуудал хүлээлт байсан бол одоо “эрэн сурвалжлах” болж өөрчлөгдөөд байна. Учир нь хэт хуучирсан АН-ын цоо шинэ болох ажиллагаа бараг жилээ дааж сунгаа, сонгуулиар рекламдсаар сууна. Улс төрийн үйл ажиллагаа оролцоо нь бараг зогсчихлоо.  Гэхдээ томоохон улс төрийн хүчний дотоод сонгууль, түүнд оролцож бодлогын хороонд гишүүн болно гэдэг нь жинхэнэ утгаараа бол төлөөллийн ардчиллыг намдаа авч орж буй том үүрэг. Тэрнээс шагнал биш. Ингээд бодлогын хороонд сонгогдсон АН-ын жирийн гишүүн, нэр дэвшигчийн анхан шатны гишүүдтэйгээ хийсэн уулзалт дээр хэлсэн үгийг бараг эхээр нь дор буулгалаа. Жирийн гишүүний үг,  олж харсан дүгнэлтийн ард АН-ын хамгийн том алдаа, гээгдэл агуулагдсан байгаа санагдлаа. Алийн болгон Н.Алтанхуяг ч юм уу С. Эрдэнийн  үг  хүчээр трэнд болж байх ёстой билээ. Жирийн хүн ч бас “Титэм үг” хэлдэг.

 

 Өөрийнх нь хүссэнээр илтгэгчийн нэр мэдээллийг энд дурьдалгүй үлдээв.

 

...  Манай АН сүүлийн 10-д жилд анх удаа тулхтай үнэнч гишүүдийнхээ үгийг сонсож ул суурьтай шинэчлэгдэх маш том өөрчлөлтийн үед  ирээд байгаа гэж хувьдаа харж байна. Тэгээд ч намын дотоод сонгууль явагдаж байна. Өнгөрсөн хугацаанд харахад сонгуулиас сонгуулийн хооронд  жирийн гишүүд  зүтгэхийг нь зүтгэж бялууг нь цөөнх хүмүүс амталж, эрх мэдлийн шагналд дарга болж албан тушаал хүртсээр ирсэн байдаг. Дээрээсээ анхан шат нэгж хүртлээ бүлгэрхсэн, жаргахсан талцсан байдал бий болж ,үүнд жирийн гишүүд гомдолтой сэтгэл дундуур явсаар ирсэн.

 

2012 оны сонгуулийн дараа яагаад ялагдав гэхээсээ илүүтэй яаж шинэчлэгдэж төр улсаа авч явах вэ гэсэн асуулт гарч ирсэн. Манай АН –ын жирийн гишүүдийн аж амьдрал амьжиргаанд тулгарч байгаа бэрхшээл санхүү мөнгөний хүндрэл, ажлын байрны асуудал бол нийтлэг бүх Монголын минь жирийн иргэдийн асуудал болчихсон байгаа юм...

 

Лидерүүдтанигдсан эрхмүүд нь өнөөдөр сонгогдоод намын улс төрийн шийдвэр болоод улс орноо хэрхэн хөгжүүлэх талаарх гаргах мөрийн хөтөлбөр санал бодол маань жирийн гишүүдийнхээ үзэл санаа асуудлыг хэрхэн дээрдүүлэх вэ, яаж шийдэх вэ гэдэгтэй нягт уялддаг байхыг гишүүд нь хүсээд байгаа. Аль ч намын жирийн гишүүд дэмжигчид адилхан болчихсон. Мянга мянгаараа доош орж байгаа амьдрал хүнд, ажилгүй орлогогүй сууна. Эднийгээ сонгуулиар хамгийн их түшиж ашиглаж ажилладаг. Тэгээд л хаячихдаг. Үүнийг л өөрчилж  жирийн гишүүдээ хэрхэн өөд нь татаж амьдарлыг нь өөрчилж чадах вэ гэдэг гол бодлогоо гаргаж, үүнийгээ эрмэлзэл болгож чадвал цаана нь  улс орны нийтлэг эрх ашгийн төлөө бодлогын нам болж өөрчлөгдөж чадах болов уу...

 

Албан бус судалгаа байдаг юм билээ. Ардчилал хөгжсөн 20-д жилд намын жирийн гишүүд хамгийн их нийгмийн идэвхтэй, өөрчлөгч санаачлагч байсан хэрнээ өнөө цагт хамгийн ядуу, хүнд амьдралтай үлдсэн бүлэг болсон гэж. Энэ гажуудлыг засаж өөрчлөх нь цаашид намаа  шинэчлэх хамгийн гол суудал гэж ойлгож байна.

 

Одоо нам зөвхөн улс төрийн сонгуулийн акц явуулдаг хэсэг бүлэг хүний уралдаан тэмцэл биш. Харин бүх гишүүд, иргэдийнхээ амьдралын чанарыг нэмэгдүүлэх, ажилтай орлоготой болгохын төлөө нэгдэн ажилладаг нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг дотоод ардчилалтай болох ёстой болоод байгаа юм.  Яаж ажлын байр бий болгох уу,  юм хийе амьдарлаа өөд нь татья гэсэн нэг хоёр хүнийгээ ч гэсэн дэмжье. Бизнес хийж үйлдвэрлэл эрхлээд явах боломжийг нэмэгдүүлэх  талаар намын аль ч шатны сонгууль  хүлээсэн хүн бүр бодож зөвлөлдөж ажиллахгүй бол болохоо больжээ.  Цаашид нам хэдхэн хүний өмч мэт, албан тушаалын гишгүүр болох гээд байгааг манай гишүүд сануулж байгааг хувьдаа их зөв шаардлага гэж ойлгож байнаа.  Энэ үүднээс намын бодлогын хороонд орж ажиллья гэж бодож байгаа. Тэгээд хамгийн гол анхаарах зүйл бол  дотоод эв нэгдэл, хамтын удирдлага төлөөллийн зөвшилцөл гэж бодож байна. Үүний төлөө бид цаашдаа нээлттэй ний нуугүй ярилцаж бодлого шийдвэртээ жирийн гишүүдийнхээ эрх ашгийн хамгаалдаг ярьдаг байх хэрэгтэй байх аа.   АН –д төдийгүй төрийн эрх барих түвшинд шудрага ёс тогтоох бол таны ч, миний ч хүсч тэмцэх зүйл болоод байна ....

 

АН-ын ҮБХ-ны нэр дэвшигчидийн уулзалтаас .... 2017.05.30

 

П.БАЯР

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
manaih noiliin tsaasgui bolchood bsii ed nariin ene dalbaa gaar n sn archimaar bn
2017-04-04