13 тэрбум юу юм бэ, Газар гомдоно
2017-03-28

Засгийн газрын нэгэн тогтоолын талаарх бухимдлаа хуваалцаж байна.

 

 

Солонгост нэг түүхэн  гэж болох улс төрийн бус олон нийтийн “Эко” хөдөлгөөн явагдсан байдаг. Хэдэн тэрбумын солонгос вонын өртөгтэй том гүүрийг нурааж нэг жижигхэн голыг аварсан түүх. Үүнийг санаачилсан эрхэм тэр эрчээрээ нэр хүнд нь суга явж, Нобелийн шагналд хүртэл нэр дэвшээд авсан байдаг.  Уртаашаа 6 км орчим үргэлжилсэн,  манайдаа нарны гүүртэй жишиж болох том бүтээн байгуулалтыг гол ширгээх аюултай байдал үүсгэснийг  тогтоож, олон нийтийн хөдөлгөөн өрнүүлснээр буцаан нураалгаж чадсан.  Ингэснээрээ манай Сэлбээс ч нарийхан  жижигхэн урсгалтай горхийг авч үлдсэн. Одоо тэр гол нь Сөүл хотын төвөөр хоржигнон урсаж хүүхэд багачууд, жуулчид саатан зугаалдаг таатай орчин болсон.

 

Харин манай төр газар усаар баярхаад байгаа юм уу. Хэдэн сайд нар сүр нөлөөгөөрөө шийдээд байгаа юм уу.  13 тэрбумын нөхөн олговор төсөвт том дарамт болно гээд оронд нь дархан цаазат газраас тасдаад өгчихлөө,  хэмнэлттэй тусна гэчихсэн сууж байна. Хямралтай байхад лицензтэй компаниудад өгөх нөхөн олговрын хэдэн тэрбумыг авч үлдэх гэдэг ийм хөгийн зөвтгөлөөр хэзээ ч нөхөгдөхгүй байгалийн тогтоцыг уул уурхайд өмчлүүлэхээр шийдчихсэн байна.  Үүнийгээ утааны нэрээр зарцуулахад  хэрэгтэй байгаа 9.9 их наяд төгрөгийн талаар зарлангаа эвтэйхэн хавчуулаад олон нийтэд дуулгаж, чихийг нь дасгачихаж байна.   Үнэхээр сурцтай.

 

Тосон бумын нурууны дархан цаазат хил хязгаараас хассан, танасан энэ шийдвэрт зөв буруугийн талаар яриа байхгүй. Ёс зүй ярих ч багадна.  Байгаль хамгаалах туйлын ганц  чиг үүрэгтэй. Төсвөөс цалин хангамжаа авч суудаг төрийн яамны сайд, дарга нарын ямар тусгай ухаанд нь дархан цаазат газраа тасдан танах хувилбар илүүтэй бууж, аманд нь яаж багтаж байна аа л гэдэг асуудал. Тусгай зөвшөөрөлтэй компанид хэдэн тэрбумыг өгч байхаар газрыг нь тасдаж өгөөд ухуулчихья гэж шийдчихсэн байгаа нь ил тод боллоо. Хэрвээ Тосонбумба, түүний бэлд идээшсэн Т.Лхагвасүмбэрэл талийгаачийн мэрийн зүтгэж, дэлхийд данслуулсан хэдэн ирвэстэйгээ эрхэм сайдуудын өөрсдийнх нь газар, өмчлөл байсан бол 13 тэрбум юу юм бэ гээд газар нулимах байсан биз.  

 

Цаашлаад 13 тэрбум бол  их төлөөс гээд шүүрс алдах төсөвтөө ийм хайртай сэтгэлгээ үнэхээр бүх шатанд өөр салбаруудад гардаг бол бид хямартлаа удах байсан.

 

 

Байгаль орчны яам өөрөө санаачлаад, Газар зүй, гео экологийн хүрээлэнгийнхэнд хандаад судалгаа хийлгүүлсэн юм байх. Тэгээд цааш хөврүүлэн шинээр тогтоосон хэмжээнд хилийн заагийг батлахад боломжтой, сөрөг үр дагавар гарахгүй гэж дүгнэлт гарсан гэдгийг бариад, дархан цаазат гарын  896,527,44 га талбайг 743058.00 га болгоод хусчихаж.  Шуудхан хэлэхэд нэг байгаль хамгаалагч залуу нутгийн олонтой нэгдэн амиараа хамгаалж байсан, нөгөө талд уугуул иргэд нь сэтгэл эмтлэн харамлаж суусан баянбүрд болсон газар орны нэгээхэн хэсгийг “одоо саадгүй, ухсугай” гээд уул уурхайн компанид тасдаад өгсөн Засгийн газрын тогтоол гарах үндэслэлийг бүрдүүлж өгчээ. Нэг иймэрхүү цайсан луйврыг зогсоох хүч гэж үнэндээ үгүй болсон байна. 

 

Дархан цаазат гэж тогтоосон бүс нутагтай хил залгаа талбайдаа алт эрдэнэ ухуулж байдаг ийм хачин уул уурхайг “Эко” үзэл баримтлалтай аль ч орноос олж харахгүй.  Одоо цагийн манай тусгай томчууд л ийм өвөрмөц гажигтай, ашиг сонирхлын илт зөрчилтэй тогтолцоог хөгжүүлж чадаж байна. Нобелийн шагналд ийм заваан үйл хэргийн төлөөх номинаци байхгүй тул луйврын номинаци гэж бий болгоод түүний дээд цол гуншинг нь энэ сайд нарт нь өгчихмөөр. Цаашид Монголын эрх ашиг хөндсөн, газар нутгийн асуудалд “га” гэж дуугарах эрхгүй болгож, төрийн албанаас насаар нь хөөчихмөөр бүлэг бий болчихжээ.

 

Үнэхээр хэвлэлийнхэн хардаад байгаагаар Тосонбумбын хэдэн лицензний ард Сангийн сайд байгаа бол яая гэхэв. Азгүй ч юм уу, энэ цаг үеийнхний Монголын нэг эмгэнэл болж. Харин энэ боломжийг уул уурхайн аманд өгөхөөр багаараа ажилласан мэт харагдах Байгаль орчны яаманд үнэхээр харамсаж байна.

 

Төсвийн 13 тэрбумд нь голоо цохиод  Дархан цаазат газрын талбайгаас өөрсдийн гараар уул уурхайд тавиад өгчихөж байгаа бүхэл яамныхан чиг үүрэг, эрхэм зорилгоо умартаж гэхэд ядаж ёс зүйн хувьд ийм мэдэгдэл тайлбар хийгээд сууж байх ёсгүй.  Ямар ч гоё тайлбар үндэслэл судалгааг аль ч яам, тамгын газар, албатууд гаргачихаж чадна.  Энэ бол тэдний мэргэжил нь, төрийн албан хаагч болж яваагийнх нь давуу тал. Гэхдээ дүгнэлт тань алдаатай буруу байсан бол эргээд харуцлага хүлээж чаддаг хоншоортой байгаарай. Үгүй дээ, буруугаа хүлээх ёс зүйтэй  байгаарай гэдгийг эрхэм төрийн албан хаагч, гуйвж дайвсан эрдэмтэн судлаач нарт хатуу хэлмээр.  Учир нь сайдууд чинь бол одоо цагт нүүдлийн шувуу. Тэд эрх ашгаа бодож нуураа ч хордуулаад  нисэхдээ сийхгүй болсон. Үүнийг бондоос өвлөсөн их өрнөөс та бид харж байгаа.

 

Монголын газар нутаг, тэр дундаа дархан цаазат газрыг төрийн яамныхан хэдэн тэрбумтай дүйцүүлж байгааг сая бүгдээрээ харлаа. 13 тэрбумынхаа оронд 153 мянган га талбайг эзэмшилдээ авчих гээд л тохирчихож байна. Энэ шийдвэрээ үндэслэлтэй болгох судалгаа хийлгүүлээд дүгнэлт гаргуулах ажлыг ч мөн л Байгаль орчноо хамгаалах яам өөрөө санаачлан гардан хийсэн бололтой тайлбар хөвөрлөө.

 

Ийм нөхцөлд одоо хэндээ найдаж эх байгаль, газар нутгийн бүрэн байдлыг даатгах билээ. Сүмбээ хүүгийн сүнсийг дуудаж тусламж гуйх бил үү. Уул ус, савдаг нь та нарыг гэсгээнэ гэж хар сүсэгтээ найдан, хараалын алим шившиж  бухимдлаа дарах бил үү.  Аргаа барахдаа л ингэж бичиж суугаа юм.

 

 

Хэзээ ч юм энэ төр цэвэр тунгалаг болно гэж хүлээвэл Монголын газар нутаг төсвийн хэмнэлт гэсэн малгай уриан доор шахаанд явж, лиценз болж зарагдсаар дуусахыг үгүйсгэхээргүй болсон байна. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ТА, Байгаль орчны яамны “байгаль орчныхоо эсрэг” гаргасан Тосон бумын орчмын талаарх дүгнэлтийг эргэн хянаж хариуцлага тооцох учиртай.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч минь ТА байна уу. Байгаа бол "Тэнгэрийн газар" Монголд минь төсвийн 13 тэрбум үнэтэй юу!?  Тост, Тосон бумбын нуруу, Хөвдийн гол, булаг шанд үнэ цэнэтэй юу гэдэг дээр үгээ хэлэхийг хүсье.  

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Sain temts. Naaduul chini deerelheed l unguruunu
2017-03-28
тт:
МАН-ынхан улам л мангар мангар шийдвэр гаргах юм аа
2017-03-28
Зочин:
6 км гүүр?
2017-03-28
Зочин:
энэ их сонин юм даа бидний сонгосон 76 дотор байгал орчиноо хамгаалсан улс орноо гэсэн хүн бий юу гэж асууя байхгүй харин хэрэгтэй газраа хамгаалчихдаг өөртөө хэрэгтэй үед шантаажлаад ч болов ашигладаг хүн бий шүү монголын цорын ганц шудрага хүн хор найруулаад хууль болгочихдог ч бий хэн хэнийгээ дэмждэг ч хүмүүс бий за тэгээд найрах хуйвалдах цөм хийдэг хүмүүс л энэний төлөө л байдагаа барж гарч ирж ирдэг бид гаргадаг бүр үхэн хатан дэмжиж хэрэлдэж муудалцаж харааж загнаж идэх уух боломж өгдөг харин эх орон газар шороо гэсэн нь за даа гараад иднэ биднийг мартана гэж хардана жоохон буруу гаргаад нэг нэвтрүүлэг сонин сайтад бичнэ тэгээд өнгөрөө харин буруу хийсэн ххүнийг бол бараг тэхгүй яадаг юм адилхан т эгнэ ш дээ хөөрхий битгий хүн хохироо гээд л дэмжинэ
2017-03-28
Зочин:
Оюунхорол хэмээх луйварчин авгайг халаачээ М.Энхболдоо!!!!
2017-03-28
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-28
Зочин:
Ерөнхийлөгч маань нэг дуугармаар юм даа.
2017-03-28
Мандах:
Ямар хямдхан 153000 га газар вэ
2017-03-28
зочиин:
Эх орон газар шороо бидний үнэт зүйл өөр юу ч хэрэггүй төр өгч чадсан эргээд улс эх орныхоо эрх ашигийг бодох ёстой сайд та төрөхдөө өмчилж төрөөгүй байх хий нь гарч юм үзсэн эр хүн шиг бай монгол хүн мөн юм бол төртүмний төлөө зүтгэнэ гэж тангарагаа өргөсөн шүү дээ та энэ л газар шороондоо ясаа тавина шүү дээ
2017-03-28
зочин:
Монголд төрийн албанаас насаар нь зайлуулж хөрөнгийг нь хураах бүлэглэл аль хэдийнээ бий болсон. Өвөг дээдсээс үлдээсэн газар шороог маань. угийн дархан цаазтай газарт лиценц нэртэй хуудас цаасаар Хятад болон гадныханд зарж нөгөө хэд нь хайгууль хийсэн гэж элдэв зардал нэмж баахан хөрөнгө оруулсан олон улсын гэрээ байгуулсан гэж ард түмний толгойг угааж буцааж өгнө тэдэн тэрбум гэж амандаа багтсан тоо хэлж нөгөө мөнгөө оффшор данс руу хийж хуваан авдаг төрд хулгайн сонгуулаар орсон нөхдийг Монгол хүн биш гэж зарлаж насаар нь шоронд суулгах хэрэгтэй цаг иржээ. ОДОО мОНГОЛЧУУД ЗОРИГЛОН ТЭМЦЭХ ЦАГ ИРЖЭЭ. Канад Хятадын нэг муу доншууч Монголд лиценц авчихсан бүүр болоогүй оффшор компани Монгол хулгайчтайгаа нийлээд байгуулчихсан олон улсын гэрээтэй ухааны юм яричихсан ХУЦВАА ТА НАР
2017-03-28
Зочин:
Нөхөн олговор гэдэг юм зохиогоод хадны мангаа болгохоор хүссэнээ хийж болно гэж бодож дээ. Хууль бусаар зөвшөөрөл олгож гэдэг үгээр солиочээ. Мэдээж авилга оролцсон нь илт шүү дээ
2017-03-28
зочин:
Сангийн сайдын лобби. Энэ түшээдэд 4 жилд яаж идэж баяжих вэ гэхээс өөр бодол алга.Нутгийн иргэд үр хойчдоо уух ус,амьдрах нутаг үлдээхийн тулд хэрхэн зориглон тэмцэхээс бүх зүйл шалтгаалах үлдэждээ. Чимээгүй хүлцэнгүй байвал хөрсийг нь эргүүлж усыг нь ширгээчихээд хэдэн төгрөгийг нь цүнхэлж аваад гадаад руу дүрвэнэ дээ УХАГСАД
2017-03-28
иргэн:
Чойжилсүрэн сайдаа, юутай ч орхичих л доо, тэгэх үү, Та өлсөө юу?????
2017-03-28