АН дахь тохироо
2017-03-27

 

Сөрөг хүчин АН-ынхан шинэчлэлээ үргэлжлүүлж, шинэ дарга бүтцээ баталж, аппаратаа бүрдүүлэх гээд дотоод асуудлаа цэгцлэхээр толгой өндийх завгүй байна. Эдүгээ АН-ын дотоод сонгууль үргэлжилж байгаа. Нийслэлийн АН-ын дарга, аймаг, дүүргийн намын дарга, Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнийг сонгох энэ сонгууль тус намын хувьд  дээд түвшиндээ өргөн хэмжээний асуудал. Гэхдээ  өрсөлдөөн тун чимээгүй явагдаж байгаа нь нэр дэвшигчдээс харагдаж байна.

 

Нийслэлийн АН-ын даргын төлөө  ИТХ-ын дарга асан Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар өрсөлдөж байгаа. Гэхдээ олон нийт Д.Баттулгийг нийслэлийн АН-ын даргаар сонгогдоно гээд таамаг дэвшүүлчилсэн. Учир нь тус намын дотооддоо тохироогоо бүрдүүлчихсэн биз. Ер нь нийслэлийн АН-ын дарга намын даргаасаа дутахааргүй үүрэгтэй. Энэ Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна ирэх 2020 оны УИХ-ын сонгуулиар  нийслэлд намаа ялуулах, нийслэлчүүдийн саналыг татах тун чухал үүрэг хүлээж байгаа. Одоогийн нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдэж, дараагийн сонгуулийн бэлтгэлдээ орсон. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлд төдийгүй орон даяар бүтээн байгуулалт өрнүүлж, дэд бүтэцийг шинэчлэн барьж байгуулсан ч ялагдсан шалтгаан, буруугаа намын удирдлагууд өөрсдөдөө “нааж” байгаа нь ялагдлын шокноосоо гарсны илрэл гэж зөвтгөмөөр.  “Өнөөдрийн эрх баригчид хогоо ч цэвэрлэж чадахгүй байна. Ирэх жилүүдэд нийслэлчүүд биднийг тун их санах болно.  Бид бүтээн байгуулалт өрнүүлж чадсан хэдий ч ялагдсан гол шалтгаан нь бүлэг, фракцаараа талцаж, гишүүдээ сонсож чадаагүй орхигдуулсанд байгаа” хэмээн Э.Бат-Үүл дарга онцолж байсан.

 

Нийслэлийн АН-ын даргад  өрсөлдөгч хоёр эрхэм нэдэр дээрээ бие биетэйгээ шөргөөлцөлдөөд байхаар өрсөлдөгчид ч биш. Тиймээс нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хийгээд АН-ын дарга С.Эрдэнийн хоёрын гар дахь тамга хөзөр нэгэнтээ Д.Баттулгынх.

 

Харин ҮБХ-ны 380 суудлын төлөө 511 гишүүн нэрээ дэвшүүлж байгаа. Энэ нь зарим шатнаас гарах нэр дэвшигч өрсөлдөгчгүйгээр ҮБХ-нд шууд орж ирэх хаалга нээлттэй гэсэн үг. Тэр дундаа олны танил эрхмүүдэд энэ боломж нээлттэй байгаа бололтой. Энэчлэн тохироо нь бүрдсэн эрхмүүд нэгээр зогсохгүй байгаа даг. Түүнээс бус АН-ын  150 мянга гаруй гишүүнээс дээд хорооны бүрэлдэхүүнд өрсөлдөх эрхэм олдоогүй гэвэл өрөөсгөл болно. Тохироо нь бүрдсэн асуудалд цаг, мөнгө гарздан өрсөлдөх хүн хэн байх билээ.  

 

Зарим нэгний тохироо бүрдэн сонгуульдаа оролцож байхад зарим хэсэг нь эсэргүүцлийн өнцгөөс асуудалд хандаж байна. АН-ын дарга С.Эрдэнэ ҮЗХ-г татан буугдсаныг мэдэгдсэн. Гэхдээ ҮЗХ-ны гишүүдээс дотоод сонгуулийг эхнээс нь эсэргүүцэж, мэдэгдэл хийсээр байгаа юм.

 

Харин өнөөдөр дотоод сонгууль явуулж, гишүүдийнхээ саналаар сонгуулж байгаа нь өнгөн дээрээ АН-ын шинэчлэлийг илэрхийлэх ч хачир дээрээ гишүүдийн саналыг худалдан авах кампанит ажил хөшигний ард явагдаж байгаа гэж шүүмжлэх хэсэг байна.

 

Цаашлаад өмнөх ҮЗХ-ны гишүүд  дотоод сонгуулийн хороог шүүмжлэн, нэр дэвшигчдийн дэнчингийн мөнгө хэд дахин нэмэгдсэнийг эсэргүүцэж байгаа. Үүгээр зарим бүлэг, фракц нь намын  шинэ удирдлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл ч гэж болно. Түүнээс 6 сая дээр гацаад байхаар эрхмүүд биш л дээ,  дээрх эсэргүүцэгчид.

 

Ямартай ч аядуухан эхэлсэн АН-ын дотоод сонгуулийн сурталчилгаа энэ долоо хоногийн дундаас хүчээ авах биз. 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Mgl:
Sonin ymaa hoorondoo soligdood hun huuraad 60 oniihon mgliig 27jil samarlaa zailaichee ulegriin baatruudaa
2017-03-28
Зочин:
Энэ намыг анхнаас нь дэмждэг байлаа. Одоо тараавал таарна.
2017-03-28
Zochin:
Ene nam gej balarsan nam bainaa hun aldag,hulgai luivar hiideg,MAN-tai niilj namaa samardag,heseg buleg hulgaichiin buugnurul bolson bulguu.yanadaa
2017-03-27
Erdene chi bol Putin:
tohiroo gedeg yum baih l yum bol ardchilsan nam sergej chadahgui bulshindaa orno.odoo ene nam ulig tahal uls turiin uhdel bolson batuul elbegdorj bayrtsogt m.zorigt oyungerel tsagaan naraas salj namaa shinechilj shine medleg bolovsroltoi zaluu bolovson huchinee gargaj ireh tsag n bolson.namdaa bugshisan said darga boloh gej alban tushaal erh medliin tuluu hor nairuuldag ediin zasgiin heseg buleg mafijsan bulegleluudtei hatuu temtsej namd ugsun handivaar ni amaa tagluuldaggui tednees namaa tseverlej bj l daraagiin songuuliin tuhai yrih heregtei.
2017-03-27
зочин:
баттулга бас л хорны томилгоо шүү өөдтэй ч хүн биш дээ
2017-03-27
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2017-03-27
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2017-03-27
зочин:
та нарыг дээрээ алалцаж байхад цаад МАН чинь хороо, дүүргийн чинь эрхийг хулгайлаад дууслаа даа, харамсаад ч хэрэг алга
2017-03-27
tohiroo:
Ямар ч тохироо байхгүй байхаа. Тэр тусмаа УИХ-ын гишүүн байхдаа хээл хахууль авсан гээд шоронд орсон Баттулгыг дэмжих тохироо бүр ч байхгүй
2017-03-27