Баривчилтлаа хаа юм бэ ...
2017-03-23

Тайлбарлахад бэрх.  Хууль журам,  эмх цэгцэд ордоггүй. Өглөөний нар, том  ламын зурхайгаар асуудлаа шийдчихдэг  Монгол хүн гэдэг гайхамшигт ондоошил байна аа. Хууль дагах хэрэгжүүж суух тэдэнд хэрэг алга. Төртэй ч юм шиг төргүй ч юм шиг.  Ямар “изм” нь  бий болчихоод байгаа юм бүү мэд. Капитализмтай феодолизм хоршин оршоод байх шиг. Эрх зүйт төртэй ч юм шиг, сум ноёдын засаглал тогтчихсон ч юм шиг. Энэ мэтээр бухимдмаар үзэгдэл, үйл явдал манайд дэндүү их гарах...  

 

 

Хахир өвөл морь уралдуулж хүүхдийн хацар хөлдөөдөг харгис наадмаа болчихьё гэж захирамж тушаал гарч дээ.  Эрх зүйт төртэй улсад бол төр ийм захирамж гарахад түүнийг нь зөрчвөл яах ийх гээд бүх зүйл тодорхой, шийдвэр дагасан үр дагавар үүсч эхлэнэ. Харин манайд хууль тогтоомж захирамж шийдвэрийг зөрчих гэж гаргадаг гэдгийг үзүүлж өгдгөөрөө боллоо. Толгой баячууд гэх феодолууд маань  өвлийн гурван сард  тэчьяадан хүлээдэг морины хорхойгоо дарж дийлдэггүй. Хүний эрх, хүүхдийн төлөө дуугардаг хэдэн байгууллага цаашлаад , ХЭҮК- ийн үг шаардлага бол тэдэнд ёстой яамай л байлаа. Харин эрдэнэт хүүхдийн амь морины туурайнд таслагдаад байна. Энэ хамаагүй юу ... ХӨӨЕ   ...  гэж сошиалаар иргэд бухимдсан нь арай дөхөм чихэнд нь хүрч байх шиг . 

 

Ховд аймгийн Дөргөн суманд “Майдар эргэх ёслол” зохион байгуулж, үүнийг тохиолдуулан нутгийн иргэд тэндээ шийдээд хурдан морины уралдаан зохион байгуулсан гэнэ. Энэхүү уралдааны үеэр 11 настай П гэх хүүхэд мориноос унаж, хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн ч нас баржээ. Архинд хүн хордоод үхэхэд онц байдал зарладаг бол хүүхэд моринд чиргүүлдээд үхчихэд ТӨР нам жим.  Нэг хүүхэд унаж үхэх бол “гаагүү” гэсэн мэт араас нь Орхон аймгийн засаг ноёд мөн л тэндээ мэдээд уяачдынхаа цолыг мялаагаад морь уралдуулжээ. Үр дүн нь ... Гайгүй дээ, дөрөвхөн хүүхэд мориноос унасан. Нэг нь л хөлөө хугалсан ... Монгол хүүхэд яахав, энэ зэргийн юм байх. Үхээгүй бол болоо шд ээ гэцгээж хэдэн уяачид нь хосгүй үнэтэй ховор чулуун соруултай гаансаараа түрийгээ балбаж пар пар инээлдэж сууна гэнэ. Хөрөнгөтөн болох гэж яваад феодол угсаагаа өвөлчихсөн Манай морьтонгууд ... 

 

Цаг агаарын гэнэтийн хүндрэл хэдэн хүүхдийн амь аварсан байж мэдэх  азтай тохиол мөн боллоо.  Баруун аймгуудаар цасаар шуурсаны буянд Завхан аймагт гуравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд болох хурдан морины бүсийн уралдааныг цуцлах шийдвэр гарчээ.  Төр засаг тогтоол гаргаад дийлэхгүй болохоор тэнгэр хангай шуурч нэг завсардууллаа.  Шуурганы буянд хэдэн хүүхэд амь үлдсэн байна гэж сошиалд аргаа барсан коммент тавьж байна.  Хэрвээ цасаар шуураагүй бол ... Майдарын эргэх наадмын сургамж давтагдахгүй гэх баталгааг хэн гаргаж чадах билээ. 

 

“ Монголын ирээдүйг бүтээлцэхээр ирсэн нэгэн хүү бурханы оронд оджээ. Харуусал... “ гэж Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын дарга  О.Алтансүх нийгмийн сүлжээнд бичжээ. Уралдаанч уяачид маань морио эзэнгүй гуядаад уралдуулчихдаггүй. Хүүхэд мордоно.  Ийм нөхцөлд  уралдаан зохион байгуулагчид ядаж хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангах ёстой байгууллагад мэдэгдээгүй талаар тэрээр анхааруулан бичжээ. 

Хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүргээ биелүүлэх үүднээс, тус газрынхан тагнуул тавих шахам өөрсдөө л чих тавьж байж  уралдаан болчихсон, хүүхэд унаж бэртсэн талаар мэдээлэл олж авсан бололтой.  Хүүхэд хамгаалах чиг үүрэгтэй төрийн агентлагийн даргын олон нийтийн сүлжээндэх энэ анхааруулга “пост” засгийн газрын сулхан тогтоолоос дээр байндаа хүрээд байх шиг.  Иргэд бухимдлаа илэрхийлж  саналаа өгөөд, уяачдыг буруутгасан коммент пиг.  Энэ бүхний ард ганц асуулт уламлжлал ёсоор үлдлээ.  Отго жинстэй хамжлагат ноёд мэт болчихсон энэ хөдөөний баячууд, дураараа уяачдыг хязгаарлах бяртайхан хуулийн заалт  , эрх бүхий байгууллага гэж байна уу. 

 

Хүүхэд хамгаалах хуулиас / 2016 онд батлагдсан /


6.3.4 Хүүхдийн амь нас , эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх.


9.1 Худалдаа үйлчилгээ олон нийтийг хамарсан арга хэмжээ ... хүүхэд оролцсон шалгалт, уралдаан тэмцээний үед хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх , үүргийг зохион байгуулагч  болон оролцогч талууд ханган ажиллана. 


9.2 Энэ зүйлийн  9.1 д заасан арга хэмжээ, үйлчилгээг зохион байгуулагч  хууль захиргааны хэм хэмжээний акт, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг улмаас хүүхдийн амь нас эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл бүрдсэн, эсвэл хохирол учирсан бол   холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ... 


 Энэ бол цагаан дээр хараар бичигдсэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалт. Морьтон Монголд маань хамгийн сул хэрэгждэг хуулийн тэргүүн магнайд хүүхдийн эрхийг хамгаалах хууль давхиж явааг эрхэм уяачид сайн мэдэж буй бололтой.  ... Торгоно л биз, морь уралдууллаа гэж  баривчилтлаа хаа юм бэ ... гэж  хурдан буяныхаа давхиаг бодон мэлмэрч, хоймороо ханхалзаж суух отготой отгогүй, цолтой цолгүй уяачдын уламжлалт гэдэг байрь суурь энэ дээ.  Хатуу ч гэсэн энэ феодолуудын үг үнэн байгаа нь харамсалтай.


Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хавар зун уралдах адилхан эрсдэлтэй харин ч хаврын уралдааны зай 8-10км богино байдаг юм тэхээр хавар эрсдэл гарвал хүүхдийн эрх зөрчигддөг зун эрсдэл гарвал хүүхдийн эрх зөрчигдөггүй гэсэн ойлголт байж таарахгүй хүүхдийн эрх ийн гэх байгууллагууд үүнийг мэдэж байгаа тэднийг санхүүжүүлэгчдийн зорилго бол ерөөсөө монголын морин уралдааныг бүрмөсөн зогсоох юм бид болон жуулчид хоёр хөршид очиж уралдаан үзэх цаг ирэхнээ
2017-03-30
зочин:
иймэрхүү юмаар хоолоо олж идэж байдаг хүүхдийн эрхийн гэх тодотголтой байгууллагуудад хүсээд байсан өгөөш болж байна тэд үхээгүй хорин таван хүүхдэд зул өргөж муу ёрлосон хүмүүс юм эрсдэл гаргахгүйн төлөө ажиллах ёстой хүүхэд оролцдог ихэнх спортод ийм эрсдэл байдаг тухайлбал цана хоккэй хөл бөмбөг уулын цана уран гулгалт гэх мэт
2017-03-30
зочин:
авч хая
2017-03-30
Зочин:
Монголын Уяачдын холбооны дарга, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, Уяачдын холбооны нарийн бичгийн дарга Хvнс, хэдээ аж ахуйн сайд П.Сэргэлэн, Уяачдын холбооны гишvvн, Засгийн газрын гишvvн сайд нарын vнэн дvр тэрхийг бичжээ. Мэн уяач УИХ-ын гишvvд бас бий Г.Тэмvvлэн гэх мэт МАН-ын баячуудын хvvхдvvд, тэд хууль гаргагч, хэрэгжvvлэгч ээрсдийгээ шийтгэхгvй.
2017-03-25
Mongol:
........
2017-03-25
Зочин:
ELBEGDORJ AAV GAN CH GEJ DUUGARAXGYI CHIX NI DYLII NYD NI YUM XARAXGYI BOLCHIXSON YUMUU DAA ENE ULSAD AAV YGYI
2017-03-24
Зочин:
ELBEGDORJ AAV GAN CH GEJ DUUGARAXGYI CHIX NI DYLII NYD NI YUM XARAXGYI BOLCHIXSON YUMUU DAA ENE ULSAD AAV YGYI
2017-03-24
Зочин:
ELBEGDORJ AAV GAN CH GEJ DUUGARAXGYI CHIX NI DYLII NYD NI YUM XARAXGYI BOLCHIXSON YUMUU DAA ENE ULSAD AAV YGYI
2017-03-24
Зочин:
ELBEGDORJ AAV GAN CH GEJ DUUGARAXGYI CHIX NI DYLII NYD NI YUM XARAXGYI BOLCHIXSON YUMUU DAA ENE ULSAD AAV YGYI
2017-03-24
Зочин:
ter erguu m. enkhbold , sergelen naraar uursduur ni mori unuulaad km gazar dawikhiulaad uzdee , ukhne dee ,ukhne
2017-03-24
Зочин:
ter erguu m. enkhbold , sergelen naraar uursduur ni mori unuulaad km gazar dawikhiulaad uzdee , ukhne dee ,ukhne
2017-03-24
зочин:
энэ интернэтээр гомо мөнхөө гээд бичүүлээд байдаг өрөвдөлтэй ахын тухай ном худалдаанд гарч байгаа сурагтай хаанаас авч уншиж болох вэ таминь ээ
2017-03-24
Зочин:
Морины эзэн гэж хүн байгаа биздээ. Би жишээ нь өөрийнхөө морин дээр өөрийнхөө төрсөн хүүхдийг унуулаад хүүхдээ алдаж байгаа бол миний л хохь. Харин хүний нялх хүүхдийг унаалаад хүүхдийн амь насыг хохироож байгаа морины эзэн уяч хүнийг хүний амь нас хохироосонтой адилтган үзэж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой юм шиг л санагдах юм.
2017-03-24
Зочин:
Морины эзэн гэж хүн байгаа биздээ. Би жишээ нь өөрийнхөө морин дээр өөрийнхөө төрсөн хүүхдийг унуулаад хүүхдээ алдаж байгаа бол миний л хохь. Харин хүний нялх хүүхдийг унаалаад хүүхдийн амь насыг хохироож байгаа морины эзэн уяч хүнийг хүний амь нас хохироосонтой адилтган үзэж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой юм шиг л санагдах юм.
2017-03-24
ЗОЧИН:
ЗАСГИЙН ГАЗАР НЬ УЯАЧДЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛЧИХСОН ЮМ ЧИНЬ ЭНЭ ХЭДЭН УЯАЧ НАР ЮУ Ч ГЭЖ БАЙСАН СОНСОХГҮЙ Ш ТЭЭ,МАН-Д МӨНГИЙГ ХҮҮДИЙ, ХҮҮДИЙГЭЭР НЬ ӨГЧИХСӨН,ЯАМ, АГЕНТЛАГИЙН БҮХИЙ Л СУУДЛЫГ ХУВААГААД АВЧИХСАН УЛСУУД, ЯМАР Ч ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭС АЙХААРГҮЙ БАЙНА.НЭГ ЗУРАГ ГАРСАН БНА ЛЭЭ.1 УЯАЧ ӨӨРИЙН ХҮҮХДЭЭ ХААНЫ ХУВЦАС ӨМСҮҮЛЭЭД, МОРИНЫ ХҮҮХЭД ХАЖУУД НЬ ГУЙЛГАЧИН ШИГ ЮМ ЯВЖ БСАН. АРАЙ Ч ДЭЭ ГЭМЭЭР БНА ЭНЭ МАНЫ УЯАЧИД.АРДЫН ХҮҮХДИЙГ МОРИНООСОО Ч ДОР ҮЗЭХ ЮМ.ӨӨРСДӨӨ ХҮҮХЭДГҮЙ ЮМ ШИГ.
2017-03-24
зочин:
адгуустай л адил араншинтай хүмүүс ялгаа нь тэд уяан дээр уягддаггүй л дээ
2017-03-24
Морины хорхойтон:
Миеэ. Энхболд өндөр албан тушаалтай байгаа цагт энэ уралдаан болдгоороо л болно. Хүүхдийн эрх М.Энхболдод хамаагүй. Хайртай авилгалч Сэргэлэн дүү нь асуудлыг зохицуулж байгаа болохоор...
2017-03-24
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-24
зочин:
Дээл хувцас өмсөөд л феодал болчих уу, тээ. Зүгээр л өвлийн уралдааныг л хүүхдээр унуулахыг нь хориглох хэрэгтэй.
2017-03-24
зочин:
Дээл хувцас өмсөөд л феодал болчих уу, тээ. Зүгээр л өвлийн уралдааныг л хүүхдээр унуулахыг нь хориглох хэрэгтэй.
2017-03-24
Irgen:
Arabiin hurdan temeenii uraldaand odoo huuhed bish robot suulgaad tuugeeree temeegee zalaad uralduulj bolj l bna, manai bayan feodoluud uuniig heregjuuleh heregtei.
2017-03-24
ОДОО ХҮРТЭЛ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ?:
МАНАЙХ НАЙРАА УЛС Ш ДЭЭ. ХУУЛИЙН ДЭЭР НАЙРАА БАЙНА АА ГЭЭД АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ХЭЛЧИХСЭН Ш ДЭЭ
2017-03-23
Зочин:
Хүүхэд мориноос унах вий гэж санаа тавьсан дүр эсгэгчид хотын утаанд уушиг нь гэмтэж, компьютер тоглоомд сэтгэц нь өөрчлөгдөж, гажиж байгаа хүүхдүүдийн асуудлыг босгож ирж шийдэх нь нэн тэргүүний асуудал болоод байгааг мөн хүүхдүүдийн өмнө тавьчихаад байгаа баахан өрийн асуудлаа яриачээ
2017-03-23
Зочин:
tejeej tarij baigaa tsagt mongol ulamjilal yariad hereggui dee yachid gehed haashaa yum tejeej taridag humuus gehed haashaa yum yamarch baisan unuu ueiin nuhduu mongol ulamjilalaas hol yavaaraa nuhduu
2017-03-23
togtokh:
tamhinii huuli garaad sain bolson. odoo huuhdeeree mori unuulj uralduulahiig horiglood l boloo sh tee. 16 nasnaas deesh unana l biz
2017-03-23
иргэн:
Хамгийн гол нь хүүхдээ золиосолж суугаа эцэг эхчүүд бас хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Манай том отго жинс, улаан залаатай ноёд маягийн феодал уяачид хүүхдийн амь насаар тоглоод байвал хуулийн заалтыг чангатгаж шоронд хийх хүртэл чангатга. Эмх замбараагүй уралдаан, эд хөрөнгө мөнгөний шунал ийм байдалд хүргэж байна.
2017-03-23
Dold:
Barimtaa tsugluulaad NUB-n huuhdiin erhiin baiguullagad gomdoloo gargaj Zasgiin Gazariig shuuhed ugiii Huuhdiin amiar naadagchid ni ZG UIH iin gishuud uursduu bolohoor ted hudluhgui ee odoo gadagshaa handah l zam uldlee! Tednii ner isiig delhii dahind shivshig boltol ni zarlii yadgiin MGL-n Parliamentiin gishuun uyaach huuhdiig ingej aldag tamaldag tahir dutuu bolgodog gedgiig
2017-03-23
зочин:
хүүхдийг биелэх биелэхгүй хууль гаргаад хамгаална гэвэл энэ зөвхөн нэг л хэсэг нь харин ард түмэнтэйгээ хамтраад хүүхэд хамгаалж хайрладаг уламжлалт монгол аргаа дэмжих нь илүү үр дүн өгнөдөө
2017-03-23
зочин:
туйлын харамсалтай зохионбайгуулалттай уралдааныг их хориод байвал жалга довын уралдаан ихсэх нь аюултай тэнд хяналт хамгаалалт даатгал эмлэг ч байхгүй нь харамсалтай
2017-03-23
Зочин:
Монгол ямар цөөн хүнтэй билээ дээ ийм хүнд цаг гаарын нөхцөлд эрүүл хүүхэд бойжиход ямар хэцүү билээ дээ, хэдэн мөнгөндөө хахаж үхсэн шинэ феодалуудын зугаа болж нас барсан хүүхдүүдэд зориулж хөшөө босгож ийм бузар аллагыг таслан зогсооё
2017-03-23
Zochin:
Haltirgaa gulgaatai hamar mori uralduulahiig uyachidiin ezduud zohion baiguulaad ene baidlaas huuhed hohirch baina.Zun naadmaar mori unaj uraldahiig surgaj irsen hurdan morinii huuhed bol uur asuudal.Deer ni mashinaar dagaj uralduuldag bootsoo nertei muriitei naimaa hiij mori uralduulj baigaa humuus hurdan morinii huuhduudiig hairlaj uvul havriin uraldaanaa zogsooh heregtei.
2017-03-23