Их спортоо сэвтээх эрхгүй
2017-03-10

 

Аливаа нэг спортод амжилт гаргах нэг хэрэг. Харин түүнийгээ хадгалж цааш нэр төрөө авч явах гэдэг өнөө цагийн тамирчдын том шалгуур болоод байна.

 

 

Аливаа тамирчны эцсийн зорилго нь тив дэлхийн медаль, олимпийн дэвжээ  байх нь тодорхой. Тэр хүртэл өгсөх зам амаргүй, хийх бэлтгэл сургуулилт багш дасгалжуулагч хамт олны  нөлөө дэмжлэг мэдээж чухал.  Тэр дундаа сэтгэл зүйн бэлтгэл ёс зүйн асуудал нь бүүр чухал. Дасгалжуулагч нар бол тамирчнаа зөвхөн тухайн спортын төрөлд бэлтгэл сургуулилтаар хангах төдийгүй ёс зүй талаас нь ч бэлдэж жудагтай зарчимтай, шудрага өрсөлдөөнийг  дээдэлдэг ёс зүйтэй болгон төлөвшүүлэх хамгийн ойрын хүн гэж их спортынхон ярьдаг.

 

Их өрсөлдөөнд бие хүчний бэлтгэл ба сэтгэлийн тэнхээ дутахад тамирчид сэргээш хэрэглэх, холбооныхон, шигшээ багын хүрээний янз бүрийн хуйвалдаанд оролцох, норматив амжилтаа хуурамчаар өсгөх, шатлал тэмцээнүүдийг алгасан олон улсын тэмцээнд давуу эрхтэй явах зэрэг шудрага бус ёс зүйгүй үйлдлийн тод  жишээ болох  дүр зураг харагддаг.  Энэ бүх  нэр алдарт яарсан алхамууд нь яваандаа хувь тамирчны амьдрал болоод амжилтад хар толбо болж үлдэх төдийгүй нийт тамирчдын нэр хүндэд сэв суулгадаг гэдгийг харуулах жишээ олон.

 

Сүүлийн шуугиан гэхэд 80 гаруй жилийн түүхтэй, шинэ үеийн ууган спортын нэг болох тэшүүрийн спортын залуу тамирчнаас саяхан шинжилгээ авахад допингийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн нь нэр устайгаа тодорчээ.

 

Тэшүүрийн холбооноос насанд хүрэгчдийн УАШТ-ийг нэгдүгээр сард зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнд Б.Ууганбаатар 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 1500 м, 5000 метр болон дөрвөн зайн нийлбэр дүнгээр түрүүлсэн  байж. Харин энэ тэмцээнд оролцохдоо тэрээр хориотой бэлдмэл буюу /Meldonium/ хэрэглэсэнийг тогтоосон талаарх Солонгост хийсэн шинжилгээний дүн гарч. Монголын тэшүүрийн холбоонд арга хэмжээ тооцохыг анхааруулсан  албан ёсны мэдэгдэл холбогдох байгууллагаас ч  иржээ.

 

28 настай Б.Ууганбаатар тэшүүрийн шилдэг тамирчдын нэг гэдгийг Үндэсний шигшээ багт багтаж, олон улсын тэмцээнд амжилттай оролцож ирснээс нь харагдаж байна.  Тэрбээр улсын олон удаагийн рекорд амжилтын эзэн ба 2009-2013 онуудад ч Үндэсний шигшээ багийн тамирчин байсан байна. "Алдар" спорт хорооны тамирчин бөгөөд дасгалжуулагч Энхбаярын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг талаар мэдээлж байна. Түүний энэхүү нэг удаагийн алдаа нь урьдах амжилтуудыг үгүйсгэх, тухайн үеийн амжилтуудаа шудрага өрсөлдөөнөөр бий болгосон уу, мөн л допинг хэрэглэсэн үү гэдэгт эргэлзэх сэтгэлгээг бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартай .

 

Ер нь спортыг материаллаг талаар  дэмжихийн зэрэгцээ тамирдчынхаа ёс зүйн хэм хэмжээ, хүн чанар, хуучны хэллэгээр бол ёс жудагт анхаарахгүй бол  болохоо байж байгаа жишээ олон байгааг шууд хэлэх нь зөв байх.

 

Төрөөс спортыг тууштай дэмжиж, улсдаа төдийгүй тив дэлхийд гаргасан амжилтыг нь өндрөөр үнэлэх болсон. Мөн шууд олгодог материаллаг болон урамшууллын тоо,  мөнгөний дүн маш их болсон.  Үүний нөгөө талд ивээн тэтгэгчдийн дэмжлэгт  орон байр, машин унаа бэлэглэх зэрэг амьдралын боломжийг хангасан тэтгэлэг дэмжлэг өргөжиж байгаа нь залуу тамирчдыг амжилтад төдийгүй алдар нэрт улайрах, үүндээ хөтлөгдөн шудрага бус үйлдэлд татагдах, нэгийгээ дайрсан үгүйсгэсэн, хуйвалдсан зэрэг туйлын ёс зүйгүй байдал үзүүлэх нөхцөлд хутгаж буй сөрөг тал ажиглагдаад байгаа. Үүний цаана тамирчдаа хагаралдаа ашигладаг дасгалжуулагч нар ч байх. Явцуу эрх ашгийн дор хэсэг бүлгээрээ салан тусгаарласан нэр чиглэл нь давхардсан  спортын замбараагүй олон холбоод ч Их спортын эв нэгдэлд их балаг тарьж байгаа  харагддаг.  

 

Хэн нэгэнтэйгээ эв эвдэрч,  албан тушаал эрх ашгийн зөрчилд орохоороо тамирчдаа дагуулж ирээд хэвлэлийн хуралд суулгачихсан байгаа харагддаг. Зүгээр нэг суулгахгүй үг мэдэгдлээ тоть шиг давтуулж  ард нь олны анхааралд орж өөрийгөө өрөвдүүлэх гэж үздэг.  Зөвхөн өөрийн гэж өмчилсөн тамирчнаа татаж тив дэлхийн тэмцээнд гаргахаар улайрч, адил тэнцүү, бүр илүү амжилт үзүүлсэн тамирчдыг шахах хавчих зэрэг элдэв заль зайлхай гаргах буюу “шигшээ хуйвалдаан” болдог талаарх гомдол ч чих дэлсдэг.

 

Энэ бүхний ард залуу халуун тамирчдын шудрага өрсөлдөөнд эргэлзэх, итгэл алдрах олон үлгэр дуурайл бодитой бичигдээд  байгаа нь харамсалтай. Тамирчны ялалт хямдхан олдоогүйг та бид бүгд мэднэ.  Харин шудрага өрсөлдөж алдрын тавцанд гарах зам хэцүү болоод байгааг харж байгаа ч хэлэх тамирчин  цөөхөн болоод байна.  

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
Bolod:
Ундэсний бехеес,Сухбат Сумьяабазар Эрхэмбаяр нараас эхтэй допинг бух спортыг бузарлаж байгаа нь гарцаагуй унэн.
2017-03-12
зочин:
Бараг бүх спортын холбоод улс төрийн намууд шиг хуваагдаж хагаралд ороод байгаа. Амжилт ч аажмаар буураад байгааг ард түмэн харж л байгаа. Зарим холбоодын олимпод орсон тамирчид нь багштайгаа хамтарч ажиллахгүй гэж өргөдөл гаргацгаасан дуулдсан. Дарга нар нь хүч түрэмгийлж тавьсан сурагтай. Хорон аргаар луйвардаж сурсан улсууд ингэж л алдар цолны төлөө улайран явж спортыг унагаж байна. Шигшээ багийн ахлах болсон л бол гавьяат болдог хэдэн түд төрөл бий. Тэднийг увайгүй хэдэн нөхдүүд ёстой самарч байна даа. Тамирчид сайтай тулдаа л явж байна. аажмаар унасаар. Бүтэн багийн амжилт 10 жилийн дараа л жирийн хүмүүст мэдэгддэг юм шүү дээ. Нэгэнт өндөрт гарсан тамирчин багшгүй явсан ч дэлхийгээс медаль зулгаадаг л юм.
2017-03-12
зочин:
Ёстой яг зөв. Спортын бараг бүх холбоод хуваагдаж талцан, алд муу хорон санаатайнууд нь илүү гарч ирээд байгаа шүү дээ. үүний үр дүн нь амжилт аажмаар буурсаар байгаа.
2017-03-12
Би:
Шударга өрсөлдөж чадахгүй бол зайгаа тавих хэрэгтэй шүү дээ
2017-03-11
Зочин:
Элдэв хуйвалдаан, шударга бус байдал спорт гэдэг цэвэр дэвжээнээс хол байх хэрэгтэй
2017-03-11
Дотоод биш гадаадад үзүүлсэн амжилтаар үнэлэх хэр:
Манай аль ч салбарт хуйвалдаж авсан хоосон, хиймэл цол гуншин, хэргэм зэрэгтэй хүмүүс бүхнийг шийдэх эрхтэй байгаа нь эмгэнэл юм. Шинжлэх ухаан, спорт, соёл, боловсрол... бүх л салбарт ийм байгаа. Ийм учраас тамирчдын хувьд ч эрдэмтдийн хувьд ч Монголд үзүүлсэн амжилт, монголд авсан цол гуншин биш, олон улсын тавцанд гаргасан амжилтаар нь л үнэлдэг болчвол болох нь тэр
2017-03-11
зочин:
Ёстой яг зөв. Спортын бараг бүх холбоод хуваагдаж талцан, алд муу хорон санаатайнууд нь илүү гарч ирээд байгаа шүү дээ. үүний үр дүн нь амжилт аажмаар буурсаар байгаа.
зочин:
монтана гэдэг нэртэй дэлгүүр 3 р хороололын монтана дэлгүүгт 95 000 төгрөгийн хилэн өмд хямдраад 35000 төгрөгөөр зарж байх гэхээр нэг өмд авсан чинь хужаагийн чанар муутай цоохор даавуугаар дотор кармайн дотор талыг хийсэн,товчний нүх нь битүү , илүү гарсан утас ихтэй оедол уутай хилэн өмд байна. Ингэж үнэ хямдарсан нэрийн дор хуурч захын муу бараа зарж байгаа МОНТАНО дэлгүүрийхэн ичээч ээ
2017-03-11
Зочин:
Ялагдаж сурах хэрэгтэй тамирчидаа. Дасгалжуулагч нь чадахгүй бол зайгаа ч тавьж өгөх хэрэгтэй юуны төлөө бусдыг хөлдөө чирнэ вэ яасан жижиг тархи вэ яасан амиа бодсон өчүүхэн амьтад вэ нэр хүндээ шаварт хутгалаадаа зайлуул
2017-03-10
ахмад тамирчин:
Допингийн хэргээс болоод ОХУ-ын зарим төрлийн тамирчид бүгд өнгөрсөн зуны Олимпид оролцож чадаагүй, манай улс ч спортын Допинг дээрх хяналтаа сайжруулж ажиллах хэрэгтэй шүү
2017-03-10
Зочин:
Zorigtoi shurguu daichin uurtuu bolon eh oronch shudraga baihad hench bulaaj chadahgui Amjilt uuruus dhaltgaalna..
2017-03-10
dsn:
ulsad harutssan des daraatai baiguullaguud n bhd ter olon holboo gej bh heregguiee, ter holboodiig erh medel munguur avch hogiin hor gedgiig nairuulaad bgaag bugd medej bgaa, tamirchid dasgaljuulagch nar horond orj amiaa argaldag eldeviin l nairaad oroh boljee, tatan buulgaj jinhen nuur tsaraig bii bolgoh heregtei!
2017-03-10