Цагаан сүүний ургамал Бавуугийн ганц хүү
2017-02-25

 

Цаг тооны үргэлжлэл, цагаан сүүний ургамал Бавуугийн ганц хүү МУ-ын Хөдөлмөрийн баатар хүндэт алдрыг хүртжээ. Өнжүүлтийн бор толгод нь мишээж харсан биз. ... Намхан уулсынх нь  хөх орой өндөлзөж бахархсан биз.

 

Монголын яруу найргийн тэнгэр Янжинлхам бурханыг бугуйлдаж бус уярааж буулгасан цөөхөн найрагчийн нэг нь ардын уран зохиолч  Б.Лхагвасүрэн гэж хувьдаа дүгнэдэг.  Тэр үнэхээр  дотортой найрагчаа...

 

Б.Лхагвасүрэн 5 настайдаа аавтайгаа

... Дааган дэлээр нутагтай Доной гэж хүний хамгийн том охин. 1943 онд манай эцгийг цэргээс халагдаж ирсний дараа гэрлэсэн гэдэг. Би эхээс ганцаараа хүн. Надаас өмнө хоёр охин төрөөд эндчихсэн гэдэг. Надаас хойш ч хүүхэд гараагүй. Манай нутаг усныхан мэднэ л дээ. Бавуугийн ганц хүү гээд. Ижийнхээ ажил төрөл хийгээд гялалзаж явахыг мэдээ орсон цагаасаа хойш мэдэхгүй. Ижий минь бие муутай, үргэлж л хэвтэж байдаг сан. Нэг хоёр өдөр босоод л хэвтээд өгнө. 1951 онд аав Намын хянан шалгах хороонд байхад ижий Идэвхтэний больниц гэдэгт хэвтэж, савны их хүнд хагалгаа хийлгэсэн юм. Түүнээс хойш даралт нь ихэснэ, бие нь өвдөөд л. Миний ижий хорвоод зовох гэж ирсэн юм шиг л байдаг сан. Тэгээд 44 насандаа өөд болсон доо ...хэмээн тамхины хөх утаан доор холын дурсамжаа хэлхэх энэ найрагч ижий дээ өмөрч талбисан ярилцлагыг дээр нэгэн цагт уншиж байсан минь энэ өдөр тод  санагдах.

.

                              ...Судас нь лугшиж халуу дүүгсэн 
                            Бурхны өвөр дээр тоглодог байсан... 
                            Сүнс зайлам харанхуйн дунд 
                            Сүү нөмөрч унтдаг байсан... 
                            Ижийтэйгээ байхад би баян байсан... 
                            Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон 
                    Гэхдээ... 
                           Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон 
                           Ижийтэйгээ байхад би баян байсан.

 

.... 25 хүрэх гэж байхад миний жилийг угтаад л өнгөрсөн. Тийм ухаан ортлоо хамт байсан мөртлөө ижийгээ шалгааж байгаагүй л байсан байгаа юм. Хамгийн ойрын, хамгийн сайн мэдэх ёстой хүн нь атлаа би ижийгээ өвчинд шаналж байсныг нь л мэдэхээс дотор сэтгэлийг нь, юу боддог, юу мөрөөддөг байсныг нь мэдэхгүй л өнгөрч. Гурван ч хүүхдийг минь хүн төслүүлж өгсөн.  Бие муутай мөртлөө хүүхдүүдийг минь хардаг л байсан даа, миний муу ижий. Тэгэхээр ижийдээ юм нэмж биш, ижийгээсээ хороож л амьдардаг байсан юм байна. Гайхуулж, баярлуулж ч чадсан юмгүй. Гэхдээ хүү чинь архи уужээ, хүү чинь жудаггүй явна гэж зовоогоогүй. Тэр ч бүү хэл хүү чинь муу сурч байна гэж эцэг эхийн хуралд нэг дуудуулаагүй... 

 

                     Хавийн уран эгч нарын оёсон дээлний 
                     Ханцуй суганы ухлаадас нийлүүлж 
                     Эрээн дээл буруу энгэртэй шагласан 
                     Эхийнхээ сэтгэлийг одоо эргэж бодохноо 
                     Эх бүхний хайрыг цуглуулж 
“                    Энхрий” үрдээ өмсгөсөн байж... 


... Хүүгээ найман нас хүртэл нь буруу энгэртэй дээл, урт гэзгээр гоёсон хүн дээ, миний ижий. Хүүхэд тогтдоггүй айл тэгж домнодог шүү дээ. Өнжүүлийнхэн мэднэ дээ. Явуу зүүчихсэн хөгийн л амьтан явж. Сургуульд орохдоо л зөв энгэртэй дээл өмсч, гэзгээ авахуулсан. Ижий гээд бодохоор олон ангитай кино шиг хөврөх олон дурсамж надад бий...  Би ижийдээ зориулж дуу, шүлэг л бичдэг болохоос их том найраглал, дууль, жүжиг бичээгүй. Гэхдээ жилд ямар ч байсан нэг дуу хийнэ гэж зүтгэдэг зантай. Хамгийн анх ижийдээ зориулж “Ижийтэйгээ үзсэн наадам” шүлгээ бичсэн...  

 

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн :

                          ...Эмээгийн үүрдэг арагны үдээр 
                             Тас үсэрсэн өдөр 
                             Би төрсөн 
                             Хөөрхий минь өвдөхдөө базсийм гэнэ лээ 
                             Ижий минь биеэ хуурайштал 
                             Цусаа асгасан өдөр 
                             Би төрсөн 
Хөх уулсаа гомдоохооргүй хүн явахийм гэнэ лээ...  гэсэн мөрүүдээ МУ-ын баатар авсан өдрөө ... миний унасан газар, угаасан ус, урд хойд өнжүүл Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа ... гэж үргэлжүүлжээ. Энгүүн хэлсэн  үгэндээ ч, шүлгийн яруу  мөрүүддээ ч буулгасан үг, туулсан зам хоёрын үзүүр нэг байхыг үүнээс өөрөөр хэрхэн харуулах. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн найрагч  МУ-ын баатруудын эгнээнд  өвөрмөц гавьяатай.  Эхийн уургаас унах төдийд тосож авах Эх орны үнэ цэнийг тэр уянгалуулж биш ухааруулж хэлдэг болохоор ард түмэн хүндэлдэг.

 

Цаг тооны үргэлжлэл,  Цагаан сүүний ургамал ... Бавуугийн ганц хүү Монгол улсын баатар болжээ. Өнжүүлтийн бор толгод нь мишээж харсан биз. ... Намхан уулсын нь  хөх орой өндөлзөж бахархсан биз... Үүнээс өөр том шагнал түүнд үгүй.

 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч /

 

 

 

 
 

 

Shuud.mn
Сонин хачин
зүйрлэл гэдэг зүйл яаж ч илэрч болно шүүдээ
2023-03-20
buya:
tsagaan suunii urgamal shulgiig heleed ogooch
2017-03-28
Zochin:
Aguu gun uhaantnaas adis avah udur ireh bailgui dee, Urt nasalj udaan jargaarai, hanitaigaa tsug
2017-03-02
ха ха, ичиг ичиг:
Сахал үсэндээ хэт дарагдсан, тамхичин өвгөн, ямар ч үлгэргүй амьтан хөөрхий
2017-03-02
xa xa xa aduu mal bish dee:
Янжинлхам бурханыг бугуйлдаж бус уярааж буулгасан цөөхөн найрагчийн нэг нь ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гэж хувьдаа дүгнэдэг???
2017-02-28
зүйрлэл гэдэг зүйл яаж ч илэрч болно шүүдээ
зочин:
Зөвхөн Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгээр нь төрийн шагнал өгч болно.
2017-02-27
Зочин:
Үнэнхүү үг бүр нь ухаарал агуу хүндээ би л хувьдаа бишэрч шүтэж явдаг даа
2017-02-26
Зочин:
Шалихгүй л шүлэгчдээ уул нь
2017-02-26
зочин:
Баяр хургье.
2017-02-26
Зочин:
argagui l burhanaas ogson aviyasatai hun mun shuu. urt nasalj, udaan jargaarai.
2017-02-26
HEHE:
БУРХАНГҮЙ ГАЗРЫН БУМБА ГЭЖ ЯАЛТАЧ ҮГҮЙ ҮНЭН ҮГ ШҮҮ
2017-02-26
irgen:
Suu amtagdsan shulgiin moruud
2017-02-26
Иргэн:
Үнэхээр агуу агуу. Өөр сайхан үг онож хэлж чадахгүй нь. Авъяастай дүйцүүлэх гэхээр үг багадаад байх юм. Тархины хөдөлмөрч Танд чин сэтгэлээсээ эрүүл энхийг хүсье. БАХАРХАЛ
2017-02-26
zochin:
eruul enh saruul siakhniig husie. Tuulsan zuunii gashuun dursamjiig helj zurhleeguidee bidniig genen bologoson borjgoniin bor taliig ahin ahin sanuulaarai
2017-02-25
amjilt:
amjilt . hvsie .
2017-02-25
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-25
hundlegch:
sanaa aldahad ehii suu tagnaid amtagdaj, salhinii uzuuriig ni zalgihad agi hooloid argasan Borjigonii bor tal mine... goe helsen baidag shuu, tand urt udaan nas,udaan jargaliig husen erooe.
2017-02-25
zochin:
EGELGUI NEGNIIG AMIDAD N UNENIG N HELEH BAS CH SAIHAN YMAA. GAIHAMSHIGTAI TCUG AMIDARCH AGAR NEGEN AMSGALJ BAIGAA MINI HUVISHUU. URT NASALJ UDAAN JARGAAGAI BAATAR AA.
2017-02-25
bishren shutegch:
bid iim suu biligt huntei negen tsag uyd amidarch bgaagaaraa baharhaj uursdiiguu axtai negend tootsoj bichsen shuleg buhniig ni uursduu tudiigui ur huuhduuddee tseejluuldeg. Ter bidend omogshil uhaaral aarhal bas daruuhan baihiin uchriig surgadag. bayarlaj baina. Urt nasalj udaan bidendee haragdaj ug surgaalaa hairlaj yavaarai
2017-02-25
Зочин:
Humuus yu ch gej helj boloh bolovch Tuunii sulguudiig ni unshval te yahiin agagui BAATAR muun,,,,,,
2017-02-25