“Баривчилгаа” шударга ёс тогтох эхлэл үү...
2017-02-23

АН-ын зарим улстөрчдийн хүрээнд Цагаан сар хар сар болох таагүй дүр зурагтай байна.

 

 

Саяхан ар араасаа өрнөсөн хоёр баривчилгаанд олон нийт төдий л анхаарал хандуулахгүй байгаа нь ажиглагдсан. Учир нь Хөгжлийн банкныхан  бондын мөнгийг хэрхэн цацсан , хэн хэн нь хэмжээгүй их зээл авсан талаар иргэд Хууль зүйн байнгын хорооны бас чуулганы хурлаас зурагтаараа зөндөө сонссон. Хэтрүүлж хэлэхэд анхан шатны хэрэг бүртгэлийн  түвшинд хүрсэн мэдээлэлтэй болчихсон суугаа.  Ийм мэдээллийг  эрх баригч намаас массын тархинд суулгасан ч гэж болно.  Хазайсан дээр нь түлхэж буй хэрэг биш.  Арай л, арай л юм билээ гэмээр тоон дүнтэй  цохьчихсон төсөв мөнгө АН-ын төр барьсан дөрвөн жилд байсан.

 

Ер нь бол их бүтээн байгуулалт зарлаж  халхалгаа хийгээд,  ард нь хэдэн фракцаа тултал борддог нь эрх баригчдын арга барил шахуу болчихсон. 2012-2016 онуудад улсынхаа нийслэлийг 21 аймгийг хатуу хучилттай замаар холбож иргэдийн таашаалд хүрэхийн цаана ой тойнд багтамгүй  их мөнгийг замын халхавчаар бие биендээ шахаад Засгийн газрын хурлаар баталгаажуулаад гаргачихаж байсан талаар хэвлэлүүд таамаглан бичиж байна. АТГ  энэ мөрөөр орохгүй гээд яахав.

 

Фортуна бол яахав. Намынхныхаа арыг даасан  их мөнгөний  том тойрогт нь хүрд эргүүлж суусан байх. Өөртөө юм наагаагүй. "Миний амьдрал дордсон уу гэхээс дээрдээгүй" гэж суугаа нь ч үнэн байж магадгүй. Бас хамаагүй ярьчихдаг шигээ хийчихдэг байж мэдэхээр л задгай харагддаг эр л дээ. Жирийн хүн талаасаа шүү дээ. Харин Б.Гарамгайбаатарын хувьд бол гарамгай цавчиж байсан байна гэхээр баримт хардлагуудыг хэвлэлүүд гаргаж тавьсаар байгаа. Бондын мөнгийг ид цацаж, чиний миний тал их бага хэмээн хувааж авч байх үед Б.Гарамгайбаатар эдийн засгийн байнгын хороог даргалж байсан нь асуудлыг ээдрээтэй болгож байгаа. Компаниасаа нэр салган, төрсөн хүүдээ тамгаа атгуулсан хэрнээ “би ямар ч хамаагүй, оролцоогүй” гэхэд захын хүн үнэмшихэд бэрх. Үнэхээр хамаагүй юм уу гэхээр манай хүнийг ЭЗБХ-ны дарга байх тэр үед л хүүгийнх нь  “Монроуд” компани замын том тендерүүдийг мөн ажлынх нь тал нь хийгдчихсэн замын тендерийг авчихсан бололтой.  

 

Энэ мэт үнэндээ нүүр улалзуулсан юм хийж, хэтрүүлэн цохисон нөхдүүдийн ард эрх барьж байсан нам нь фон болж байсан. Үүнийг бүгд ил харж байсан. Одоо тэд гишүүдээ өмгөөлөх үүргээ хэрэгжүүлнэ. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуультай холбож улстөржүүлэх хамгийн энгийн арга байгаа. Дуугүй байж болохгүй. Ядаж нам нь төрийг мөнгөтэй нь атгах ахуйд бүгдээрээ бондойж ард нь үлдсэн нөхөд нь “ингээд хаяж болохгүй” гэж шахаж байгаа.

 

Ийм байдал АН-ын засгийн үед МАН-ын гишүүдийг АТГ шалгахад ч харагдаж байсан. Намын нэг нөхрийг нь сэжигтнээр татаж яс хорьж , мөрдөнд нас барсан гашуун дурсамж ч бий. Дараа нь талийгч өнөөх хэрэгт холбогдолгүй болж цагаадсан. Тэр үед МАН-ыхан АТГ болон хүчний байгууллагыг мөн л буруутгаж шалгагдаж буй гишүүддээ улс төрийн өмгөөлөл үзүүлэхийг оролддог байлаа.

 

МАН ялж хуулийнханд шинэ  салхи оруулж АН-ын талаас хариу авах тойрог үүссэн мэт харагдаж байгаа. Гэхдээ энэ удаа огт өөр түвшинд асуудал гарчихаад байна. Эдийн засаг нам мөлхөж, их өр тавьсан идсэн уусанд АН-ынхан их, бага ч буруутай гэдэг ойлголт нийгэмд хөрсжсөн байна. Мөн ОУВС-ийн хатуу болзлоор чангалуулах болчихоод байгаа ард түмнээс дуу нэгтэй тавьж буй ганц шаардлага бол ийм байдалд хүргэсэн, идэж ууж завшсан бүлэг хүмүүс улстөрчидтэй хариуцлага тооц гэх шаардлага. Ийм нөхцөлд эдийн засгийн хувьд иргэдээ чангалж ирэх хавраас рейтэнг нь доош чангаагдах МАН балансыг бариулж иргэдээ тайвшруулах ганц гарц бол их өр бондын мөнгийг идсэн уусан нөхдүүдэд хариуцлага тооцож шударга ёсны алхам хийхэд улс төрийн талаас дэмжих явдал. Энэ хариуцлага тооцох жагсаалтын эхэнд байгаа гурван хүнийг АТГ шахаж шалгаж эхэллээ. Ард нь өнгөрсөн 4 жилийн их өр, бондыг санаачлагч ба гэр бүлсэг байдлаар ил шахуу тендердэж байсан Н.Алтанхуяг дарга асаны зарлан дуудах дээр улстөржилт хийх зохиол бэлэн болчихоод байгаа.

 

Шалгагдаж буй болон ар араас нь татагдан нэр холбогдох хүмүүс үнэхээр гэмт хэрэг хийсэн үү, үгүй гэдэгт  бид одоо хариулах эрхгүй. Шүүх тогтооно. Бүгд цагаадаж ч болно.

 

Харин энэ хүртэл туйлдуулсан улстөрчид яагаад зүгээр өнгөрөөд байдаг юм бэ... гэсэн олон нийтийн хязгаартаа тулж буй нэхэлд хариулт өгөхгүй л бол энэ хаврын улс төр нийгмийг доргиож мэднэ.  Энэ бол “их баривчилгаа” гээд байгаа АТГ-ынхан эхлүүлсэн шалгалт мөрдлөгийг хурцалж буй  улс төрийн тал байж болно.  Хөөрхий үнэндээ бол маш олон ялгаварлал дундаас шударга ёс тогтоох, хуулийн өмнө эрх тэгш байх гэдэг ганцхан зүйлээр л иргэд улстөрчидтэй барьцаж, ээлжит баривчилгаа шалгалт хэрхэн төгсөхийг ажиглаж суугаа юм.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ийм ил тод хулгай луйврийг илрүүлээд шийтгэж чадахгүй бол хуулийн байгууллага хахууль авснаас гарцаагүй
2017-02-23
зочин:
Монголын хуулийн байгууллага бүүр дампуурчаагүй л юм байна, Хууль зөвхөн ядууст үйлчилдэггүй л юм байна, улс орныг унатал нь хулгай хийсэн АН-ын луйварчид шоронд орохгүй бол энэ улсад шүүх цагдаа гэж байх хэрэггүй биз дээ, Энэ бол нээрээ л шударга ёсны эхлэл байх шүү
2017-02-23
Зочин:
МАНАН арай л байсан юм шүү. Ард түмэн юугаа мэдхэв дээ. Хэвлэл мэдээлэл , радио,телевизрээр хоёр намын элдэв заль мэх , идсэн уусан , зээлсэн гэх мэдээг, өдөр болгон улиг болтол сонссоор байгаад, түшээдээсээ дутахгүй , муу муухайг нь шүүмжлэх мэдлэгтэй болсон. Төр минь түвшин амаглан бол ,Түмэн олон нь амаглан сайхан байна шүү дээ. Түшээдийн унхиагүй байдлаас болж хөгшин залуугүй УЛС ТӨРЧ болсон доо. Төрийн минь буян иймэрүү байна шүү. Түрүүч нь хоригдоод - ЦАГААН сар нь ХАР НУЛМИС гээч болж байна даа!!!
2017-02-23
dsn:
shudragga gej ug baidag l yum ,harin manaig shudragagui shudraga nuurleed 26 jil ungurch bgaa busuu?
2017-02-23
Зочин:
Идсэн уусан нь ард тумний нудэн дээр харагдаж байхад бие биеээ халхалаад байх юм Буруутныг шуух тогтооно гэж орилж орилчихоод шалгаж тогтоох гэхээр шалгалаа гээдл орилох Гэмт хун гэлбэлзэнэ гэдэгл болж байх шиг
2017-02-23
Зочин:
Үнэн шүү Нам харгалзахгүй Жирийн иргэн УИХ ийн гишүүн бүгдийг шалгаач
2017-02-23
Tsavch:
Idsen uusan nohdudig nam hamaralgui tuluuleh heregteilde harj l baiy
2017-02-23
Зочин:
М Энхболд баруун аймгуудаар явлаа Эрдэнэтийн тухай яриад бид буруу юманд шудрага хандана гэсэн Үнэн болов уу ерөнхийлөгчийн сонгуулийн шоу болов уу Уул нь эрдэнэтийн зөв бурууг шүүх л тогтоох ёстой юм гэж ойлгож байсан УИХ аар шүүчихлээ Одоо УИХ шүүхийн ажил хийгээд байх юм байхаа Давхар орон тоогоор яахав Шүүхийн дээд зөвлөл Шүүхээ татан буулгая
2017-02-23
Зочин:
Зааа газры наймаачин дарга нар дээгүүр дүүрэн байна бас шахаачингууд юун шударга ёс
2017-02-23
Зочин:
Шударга ёс тогтоох эхлэл үү? гурилдах гэж байна уу?
2017-02-23
Zochin:
Nam hargalzahgui shalgaach
2017-02-23
Зочин:
Үнэн шүү Нам харгалзахгүй Жирийн иргэн УИХ ийн гишүүн бүгдийг шалгаач
БАТ:
Манай МАН - д тэр хууль ямар хамаа байна. Бид төр барьж байна.
2017-02-23
Зочин:
Улс төржүүлэлгүй бүгдийн шалга яг Энхбаярыг хэн ч биш болгоо биздээ бүгдийн шалга суулга өнгөрсөн 4 жил МАН-ынхан шалгуулдаг бсан бол АН. Хариутай бол бариутай гэж
2017-02-23
Зочин:
Атг миеэнхболдын эрхэнд байгаа цагт элбэгдорж болон ман-ын гол том хулгайч сv.батболд, бадамжунай, с.баяр, номтойбаяр, сандуй, хурэлсух нар инээгээд бид нарын дээрээс нулимаад л , ургэлжлуулэн тунтийтэл баяжаад л явна.
2017-02-23
Zochin:
Olnoor ni bariach. Bugd idsen. ATG mash muu baiguullaga. Yu ch hiij chaddaggui ene uls avilga gedeg yum deed tsegtee hurchiheed bhd ajilaa hiij chadahgui balai iliirsen yumnuud. Ondor tsalin avch odor honog ongorooson novshnuud.
2017-02-23
5r:
bitgii shaaaa barag barichihsan zamiig duusgachihaad yu hutsaad bgaana chi muu buus
2017-02-23
Зочин:
төр төмөр нүүртэй, төр бол ард түмэн. ард түмнийг доромжилсон шүү та нар, хэдэн жил тэнгэрийн хүмүүс шиг л байсан. жижигүүд нь хүртэл тэнэгтсэн, томорсон, мангартсан газрын дарга, хүрээлэнгийн захирал, хэлтсийн түшмэл та нар ч дэндүү байсан даа. ингэх гээд л байсан байна шүү. өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй дээ.
2017-02-23
бат:
харин тиймээ
2017-02-23
Зочин:
Идэж уулаа гээд хардаад байгаа замууд шиг замуудыг яаж хямд зардлаар чанартай тавьдагийг МАНгарууд харуулаад үзүүлээд өгөөч харая чадахгүй бол ээлжээ хүлээж бай дараа нь та нарыг ясыг чинь гартал шалгаад өгнө цаг хугацаа харуулнаа хө шудрага шүүх цаг хугацаа шүү дээ
2017-02-23
5r:
bitgii shaaaa barag barichihsan zamiig duusgachihaad yu hutsaad bgaana chi muu buus
Зочин:
Нөгөө 60 тэрбум босгож байгаа нөхдүүдийг яагаад шалгахгүй байгаан МАН хуулиас гадуур тусгай нам юмуу шудрага ажил чадахгүй бол зайлаад өгцгөө
2017-02-23
Зочин:
Авилга тендерийн булхай аль ч намыг тойроогүй шударгаар аль аль талыг л шүүх хэрэгтэй
2017-02-23
Зочин:
Энэ бол намын хийдэг ажил биш хуулийн байгууллага хийдэг ажлаа хийж бна гэж ойлгож бна. Нам харгалзахгүй л намнаж байж ШУДАРГА ЁС тогтон шүү...Эхлүүлсэн ажлаа битгий зогсоо. Нөгөө ШУДАРГА ШҮҮХ нь ЯАХЫГ бас ХАРАХ байх.
2017-02-23
зочин:
яг зөв хэллээ. төрийн мөнгийг гувчуулсан ийм хүмүүсийн эзэмшдэг компаниас нь төлбөрийг нь төлүүлж авч салах хэрэгтэй.
2017-02-23
Зочин:
МАН-ын идэж ууёан хүмүүсээ бас барихгүй бол шудрага биш болно доо, эрх баригчид аа!
2017-02-23
Зочин:
БҮСЭЭ ТАСАРТАЛ УХААН ЖОЛООГҮЙ ИДЭЖ УУСАН ЭД НАРТ ТӨР ТӨМӨР НҮҮРТЭЙГЭЭ ХАРУУЛАХ ЦАГ БОЛСОН ХАРИН Ч ОРЙТОЖ БАЙНА
2017-02-23
бат:
харин тиймээ
zochin:
ene shulsee uschuulsen buzar amytan oboo barigdlaa
2017-02-23
Зочин:
Монгол улсад шударга ёсыг тогтоохгүй бол сайн сайхан амьдрал, хэгжил дэвшлийг яриад ч нэмэргүй. Энэ бол бүтэхгүй. Шударга байж, нийгэм эрүүл саруулаар өрсөлдөж байж хөгждөгийг бусад улсууд бэлээхэн харуулаад байна.
2017-02-23
зочин:
яг зөв хэллээ. төрийн мөнгийг гувчуулсан ийм хүмүүсийн эзэмшдэг компаниас нь төлбөрийг нь төлүүлж авч салах хэрэгтэй.