АЛТтай улс дампуурахгүй
2017-02-15

 

Засгийн газраас 1992, 2000 онуудад “Алт хөтөлбөр”- үүдийг баталж хэрэгжүүлсэн нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, тухайн үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.

 

Алт нь үнэ цэнээ үргэлж хадгалж байдаг, тухайн улсын стратегийн чухал бүтээгдэхүүн. Нөгөө талаар алт нь чөлөөтэй хөрвөх чадвартай валют учраас экспортын өрсөлдөх бараа бүтээгдэхүүн багатай манай улсын хувьд гадаад валютын нөөц бүрдүүлэх нэг чухал эх үүсвэр болдог.

 

Тиймээс Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах гол боломжоо АЛТ хэмээн үзэж буй. Засгийн газрын хуралдаанаар “Алт II” хөтөлбөрийг баталж,  ихээхэн өөдрөг төсөөллүүдийг танилцуулсан. 2020 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжих хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлнэ хэмээн Засгийн газар үзэж байна.

 

Товчхондоо айлаас эрэхээр авдраа уудлах аргыг дахин “ашиглах”-аар шийдсэн нь энэ.  

 

Манай улс өнгөрсөн онд нийт 758.4 сая ам.долларын алт экспортолсон байна. Үүнээс  69.7 хувийг Их Британи, 30.2 хувийг Швейцарьт үлдсэн хэсгийг нь Балба руу экспортолсон гэж ҮСХ мэдээлж байсан. Энэ экспорт 2015 оныхоос 70 хувиар нэмэгдсэн үзүүлэлт.

 

Монголбанкинд тушаах алтны хэмжээ ч нэмэгдсэн. 2013 онд 3 иргэн нийт 6 кг алт тушааж байсан түүх бий. Харин 2016 онд 2 973 иргэн 10.6 тонн алтыг Монголбанкинд тушаасан байна. Монголбанкны худалдан авсан алт 650 сая орчим ам.доллартай тэнцэж байгаа нь гадаад валютын албан нөөцийн 65 хувьтай тэнцэж байна. Нэг үгээр хэлбэл алт Монголбанкны гадаад валютын нөөцийг нэмэгдэх чухал хүчин зүйл болсон гэсэн үг.  

 

Алтны зах зээл өнгө шигээ өнгөлөг байна. Тиймээс алтны салбарт хэдий чинээ боломж олгоно төдий чинээ гялалзах ид шидтэйг өнгөрсөн онуудад хэрэгжүүлсэн Алт хөтөлбөрийн үр дүнгээс харж болно. Хөтөлбөр хэрэгжүүлснээр 1992 онд 0.8 тонн  байсан алтны олборлолт 2001 онд 13.7 тонн болон нэмэгдсэн. Энэ нэмэгдэл эдийн засгийн уналтыг зогсоож, цаашдын өсөлтийг хангахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, тухайн үеийн аврал болсон гэдгийг эдийн засагчид хэлдэг.

 

Тэгэхээр айлаас гуйж, өрөн дээр өр нэмэхээсээ илүүтэйгээр байгалийн үнэт баялгаа олборлож, ашиглах замаар үр ашгийг нь илүүтэйгээр хүртэх боломжтой. Алттай улс дампуурахгүй. Авдраа уудлаад үзэхэд алдах зүйлгүй.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
НОХОЙ:
Та зүгээр байгаарай хойч үед минь хэрэгтэй,та зүгээр тэр офшороо л ух хойч үе минь хүчирхэжиж ирэх үед алт хэрэгтэй гэж бодном би
2017-03-03
Зочин:
Daanch ydarsan hvmvvst hvrteelgvi.Naadah chini baychuudiin zuukun byaluu.
2017-02-15
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-15