Сошиалын “шүлс “
2017-02-09

 

Зарим нэг түшээд сэтгүүлчдийн хандыг дарья л гэсэн юм байх. Эрүүгийн хуулийн өөрчлөлтдөө тусад нь оруулья “барий” гэсэн байна.  Өмссөн зүүснийг нь гоочлоод, хувь хүн рүү нь дайраад элдвээр хэлээд байхаар хэн ч гомдоно.  Гишүүн болчихоод хүн бүр "Түшээ Түшээ" гэж түшээд, түүнд нь чих дасаад байхад "ичээч ичээч" гээд зарим нь сошиалаар матарлаад байхаар сэтгэл зүйн хувьд ямар байхыг ойлгож байна.  

 

Энэ нийгэмд хэвлэлийн сэтгүүлчид, чөлөөт нийтлэлчид, үзэл бодлын индрээр өөрийгөө чимдэг блогчид, жиргээч постлогч бүгд  хүн гүтгэх эрхгүй.  Гэтэл тэд  дийлэнхдээ яагаад "76 ба ард түмэн" гэж хуваасан мэт гишүүдээ чимхэж суух болов.  Худал гүтгэлэг тараасан бол хариуцлага хүлээх тухай ойлголт алга болсон бус шударга ёс алга болчихоор олон нийтийн хэрэгслээр хардлага давамгайлдаг ардчиллын хэмнэл энэ шүү дээ.

 

Энд жирийн сэтгүүлчийн ёс зүй байдгаараа байгаа. Жирийн гэдгийг хашилтад авах ёстой байх. Жирийн бус төлбөртэй сэтгүүлийн баг нэгжийг улстөрчид өөрсдөө бүрдүүлж, санхүүжүүлж нэг нэгнийхээ эсрэг цаасанд боосон чулуу шидээд байгааг бүгд мэдэж байгаа.  Иргэний үзэл бодлоо илэрхийлэх,  хардах эрхийг энд хольж хутгаж болохгүй юм. Урьд сонинг холбоогоор нь худалдаад авчихдаг байсан бол одоо сошиал ертөнцийг хянах боломж бага, бараг хяналтаас гарчихаад байна. Өөр ухамсар боловсрол түвшин бүхий хүмүүс энэ цахим ертөнцийн бохир тоглоомонд хамгийн ихээр татагдаж нээлттэй нийгмийн нэг том орон зай сошиалыг тас хараар будаад байгаа.

 

Монголын сошиал тивийнхэн зөвхөн эр эм гишүүдийг нас хүйс,  өмссөн зүүснээр нь дайраад  гүтгээд байгаа ч бус эгэл нэгнийг ч үзэшгүй муухайгаар нь хэлж матарлах нь хэрээс хэтэрсэнийг энд хэлэхгүй өнгөрөөж байна.   Ийм зүйл дээр хууль санаачлах тухай хэн нэг гишүүн дуугарах цаг аль хэдийнэ болсон.  Гэтэл манай хэд өөр хоорондынхоо дайнд энэ хар тойргийг ашигладаг тул үнэндээ яг барьж аваад хэлэлцэхгүй дөлөөд байдаг. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар Л.Эрдэнэчимэг гишүүний халамцуу яриа, халуун үнсэлт, саяхны Д.Оюунхорол сайдын гитарын гоцлолыг үнэндээ сэтгүүлч нар гар утсандаа туучихсан биш ордон дотроосоо орой улстөрчдийнх нь I phone -оос гарсан байгаа.  Тэгэхээр сэтгүүчдийн хариуцлагыг чангатгаж  хуулинд хиймээр байна уу, гишүүдийн ёс зүйг яримаар байна уу. Тэгсэн хэрнээ сэтгүүлчдийг чангалаад өгье гэж хуулийн хэлэлцүүлэгтээ санал өгөөд байх.

 

Канад зэрэг хөгжилтэй улс твиттер болон бусад сошиал орчинд хүн гүтэсэн, нэр хүндэд халдсан  жиргээ, постыг хаадаг болох, дахин мэдээлэл оруулах эрхийг хязгаарлах, хуурамч нэр хаягаар орох боломжийг хаах боломжийг судлаад хэрэгжүүлж эхэлж байна. Мэдээж үүнд  сар их мөнгө хаяж байгаа. Учир нь нийгмийг эрүүл саруул байлгаж, хүний эрх, нэр төрийг адил тэгш хангах бол энэ улсуудад ямарч мөнгөнөөс үнэтэй зорилт нь. Харин манайд эсрэгээрээ . Сошиалиар өөр рүү нь хаясан шүлсийг  сэтгүүлчдийн хацарт наах гээд  байх юм .

 

ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ / ТОЙМЧ /

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Nar TA soeltoi baix xeregtei oorsdoo Baigaa Baidlaa zyrgaas xarj dygnelt ogooroi.xyrald syyj Baixdaa xooj Tsaidam syyj baix ymar baina.ta nar baga anglin syragshaas for xaragdaj bna.
2017-02-13
BIYE ZOV AVCH YAV TEGVEL SHUUMJLEHGUI:
TEGEED BURUU CH BAI ZOV CH BAI DANDAA MAGTAAD SUUGAAD BAIH HEREG UU UG HELEH ERHIIG ARD TUMEND ULDEEH NI ARDCHILLIIN GOL ZARCHIM GEED DONGOSDOG BIZ DEE TEGEED UGEE HELEHEER MUULLAA SHUUMJILLEE GEED SOLIOROLDOOD BAIH YUM YALANGUYA MONGOL SHIG DARGA TSERGUUDED NI MUU BUHEN SHINGECHIHSEN OROND SHUUMJLEL IL TOD BAIDAL BAIHGUI BOL TED CHIN ULSAA HUDALDAAD GADAAD RUU ZUGTAAD ALGA BOLJ MEDEH HUMUUS SHUUDEE MUULUULJ SHUUMJLUULEHGUIN TULD BIY HAA AM HELEE UHAAN SANAAGAA ZOV AVCH HEREGTEI
2017-02-10
Зочин:
Овоо босгохгүй бол шаазгай баахгүй л дээ. 3 сая хүний нүдний өмнө ёсзүйтэй биеэ авч явж ам хамраа хянаад идэж уухаа зохицуулаад явж чадахгүй бол хохино шүү дээ хэлэгдэх шоолуулах бол энүүхэнд гэж мэд
2017-02-09
Зочин:
ene komment gedegeer zarim ni dendvv muukhai vg kehelleg, doromjilol, kharaal, zanal gekhchilen nen bvdvvleg gekheer ,yamarch yos zvigvi yum ikh bichikh yum vvniig zegtselekhgvi bol khebiin vzegdel bolokh yanztai baina . Kharin turiinkhnii ter yos zvigvi ayaglaliig olon niited khvrgekhed buiruu yum ogt baikhgvi. Tedend ard tvmneesee nuugdakh erkh baikhgvi shvv
2017-02-09
irgen:
toriin hymyys huvzasaa zov omsoj chadahgui ulsiin ner gutaaval mongol bitgii hel delhiin byh orond shymjildeg bolioroi ta nar dalimduulj hynii yarih heleh erhiig haah gej oroldood baih hereggui, esvel ardchilal ustlaa gedgee zarlaach !!!
2017-02-09
ЗОЧИН:
БҮХНИЙ НҮДЭНД ИЛ БАЙГАА МАНГАРУУД Л БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВАХ ХЭРЭГТЭЙ. БИЕЭ ЗАС ГЭРЭЭ ЗАС ТӨРӨӨ ЗАС ГЭДЭГ ҮГИЙГ БАЙНГА САНА. ГАХАЙ ШИГ БҮҮ БАЙ. БУСДАД САЙНААР ҮЛГЭРЛЭ.ТЭГЖ БАЙЖ Л БУСДАД ҮГ ЧИНЬ ХҮРНЭ. НҮҮРЭЭ УГААГААГҮЙ БАЙЖ ТОЛИО ХАГАЛВАЛ НҮҮР ЧИНЬ ЦЭВЭРХЭН БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ.
2017-02-09
ЗОЧИН:
БҮХНИЙ НҮДЭНД ИЛ БАЙГАА МАНГАРУУД Л БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВАХ ХЭРЭГТЭЙ. БИЕЭ ЗАС ГЭРЭЭ ЗАС ТӨРӨӨ ЗАС ГЭДЭГ ҮГИЙГ БАЙНГА САНА. ГАХАЙ ШИГ БҮҮ БАЙ. БУСДАД САЙНААР ҮЛГЭРЛЭ.ТЭГЖ БАЙЖ Л БУСДАД ҮГ ЧИНЬ ХҮРНЭ. НҮҮРЭЭ УГААГААГҮЙ БАЙЖ ТОЛИО ХАГАЛВАЛ НҮҮР ЧИНЬ ЦЭВЭРХЭН БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ.
2017-02-09
ЗОЧИН:
БҮХНИЙ НҮДЭНД ИЛ БАЙГАА МАНГАРУУД Л БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВАХ ХЭРЭГТЭЙ. БИЕЭ ЗАС ГЭРЭЭ ЗАС ТӨРӨӨ ЗАС ГЭДЭГ ҮГИЙГ БАЙНГА САНА. ГАХАЙ ШИГ БҮҮ БАЙ. БУСДАД САЙНААР ҮЛГЭРЛЭ.ТЭГЖ БАЙЖ Л БУСДАД ҮГ ЧИНЬ ХҮРНЭ. НҮҮРЭЭ УГААГААГҮЙ БАЙЖ ТОЛИО ХАГАЛВАЛ НҮҮР ЧИНЬ ЦЭВЭРХЭН БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ.
2017-02-09
Зочин:
зөвөө зөв, хэн дуртай нь нэгнээ матарлана, шүлсээ үсчүүлээд дайрна, эргүүтэж өгнө, болих хэрэгтэй, замбараатай байцгаая
2017-02-09