“Их өр”-өө төлөхөд бэлэн үү
2017-02-08

Эдийн засгийн хямралтай зэрэгцээд ирэх өдрүүдэд зээлийн хүү, өр нэхэгдэж эхэлнэ.  Бид энэ оны гуравдугаар сарын 21-нд 600 сая ам.долларын өр төлнө. Ирэх наймдугаар сард БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлэлцээрийн хугацаа дуугсавар болж байгаа. Өнөөдрийн байдлаар  Монгол Улс 1.7 тэрбум ам.доллар авч ашиглаад байгаа юм билээ.  Ирэх оны нэгдүгээр сарын 05-нд Чингис бондын 500 сая ам.долларын төлбөр төлөх ёстой.  Хүү нь 50 сая ам.доллар.

 

Наанадаж эхний өр ширээ төлөх мөнгө улсын дансанд бий юу. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар эхний ээлжинд төлөх мөнгийг хаанаас хэрхэн босгох талаар гишүүдийн асуултад хариулчих  Сангийн яамны   төлөөлөл байхгүй байсан. ОУВС-гийн хэлэлцээр үргэлжилж байгаагаас Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэг хойшилдсон. Учир нь ОУВС Монгол Улсыг нэг төсөвтэй байх шаардлага тавьж байгаа. Шинэ төр, засаг ч  улсын төсөвт бүгдийг багцалсан. Харин  шинэчилсэн хуулийн төслөөр Хөгжлийн банкийг төсвийн гадна гаргах эсэх нь асуудал үүсгэж байгаа даг. Хэрвээ Хөгжлийн банкийг гадна гаргачихвал улсын төсөвтэй тэнцэх хэмжээний санхүүжилт дагалдах юм билээ. Энэ талаар ОУВС-тай ойлголцоогүй нөхцөлд Хөгжлийн банкны хуулийг батлах нь асуудал дагуулна. Өөрөөр хэлбэл Засгийн газар, ОУВС-гийн хооронд итгэлцлийг бууруулах эрсдэлтэй гэж гишүүд үзэж байсан. Үүнтэй зэрэгцээд эхний ээлжинд төлөх мөнгийг хаанаас олох асуудал зэрэгцэх юм билээ.  ОУВС-тай хөнгөлөлттэй зээл авах, санхүүгийн сахилга батыг өндөржүүлэх, эдийн засгийг эрүүлжүүлэх хэлэлцээр хийж байгаа юм.

 

Төв банкны хувьд гадаад валютын нөөцийг хамгаалж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэнэ. Өнгөрсөн хугацаанд мөнгөний бодлогын хүүг 4.5 хувиар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэснээр  зээлийн хүү өсөхөөс сэргийлж, төгрөгийн ханшны уналтыг зогсоож чадсан байна. Өнгөрсөн оны сүүлээр мөнгөний бодлогын хүүг нэг хувиар буулгаж, арилжааны банкуудаас Монгол банкинд заавал байлгах нөөцийн хүүг жилийн долоон хувьд хүргэснээр үндэсний аж ахуйн нэгжүүдийн экспортын орлого 25 хувиар нэмэгджээ.

 

Эдийн засгийн хямралыг давж, ирэх жилүүдэд төлөх өрөө төлөхийн тулд валютын нөөцөө нэмэгдүүлдэггүй юм гэхэд хамгаалах зайлшгүй шаардлагатай байгаа. Валютын нөөцөө хамгаалах хамгийн чухал зүйл нь алтны худалдан авалт гэдгийг төв банкны Ерөнхийлөгч онцолж байсан. Тиймээс ч алт худалдан авах  ажиллагааг нээлттэй зохион байгуулж байгаа гэнэ. Өнгөрсөн онд 18.3 тонн алт худалдан авчээ.  Энэ  жил 25 тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм билээ.  

 

Монголбанк 2016 онд нийт 197 удаагийн гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, нэг тэрбум 424 сая ам.доллар, нэг тэрбум 855 сая юаны гүйлгээ хийсэн байна.   Энэ нь сард дунджаар 116 сая ам.долларын арилжаа хийсэн үзүүлэлт гэнэ. Цаашлаад төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын голлох түүхий эдийн зах зээлийн төлөв байдлын талаар судалгаа, шинжилгээ хийх зэрэг ажлыг 2017 онд хийхээр төлөвлөжээ.  Түүнлчэн эдийн засгийн гол түнш орнуудын төв банкуудтай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл хийхээр ажиллаж байгаа аж.  Жишээлэхэд,  ОХУ, БНСУ, Япон улсын Төв банктай хамтран ажиллахаар ярилцжээ.

 

Мэргэжилтнүүд гадаадын банкнуудын үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчныг боловсронгуй болгохыг илүүд үзэж байна лээ. Тиймээс ч дэлхийд томоохонд тооцогдох Хятадын Худалдаа, аж үйлдвэрлэлийн банкинд Монгол Улсад төлөөлөгчийн газар нээх зөвшөөрөл олгоод байгаа гэнэ. Энэ нь Монголд орох валютын урсгалыг нэмэгдүүлэх нэг хэлбэр гэж үзжээ. Үүнтэй зэрэгцээд Монголбанкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. Энэ талаар  ОУВС-гийн мэргэжилтнүүд ирж зөвлөгөө өгсөн байна.

 

Ийнхүү дотоодын эдийн засгаа сэргээхээс гадна гадаад их өрөө төлөх , зохицуулах их ажил шинэ төр, засгийнхны өмнө ирээд байна. Намрын чуулган энэ долоо хоногт хаалтаа хийнэ. Атал өнөөдөр эхний ээлжинд төлөгдөх зээлийн төлбөрийг эх үүсвэрийг хаанаас гаргах, бэлэн эсэх нь тодорхой, бүрхэг байгаа. Ямартай ч хугацаа нь тулаад ирсэн эхний ээлжинд төлөгдөх зээлийн өрийг зохицуулж, Засгийн газарт чиглэл өгөөд чуулганаа завсарлуулах биз ээ.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
naad zeel absan hulgaich nariinhaa horongiig huraaj borluulj tolohgui wu ard bid yah estoi wm..denduu dampuursan wmaa ene ulsad tor zasag gj bna uu
2017-02-09
zochin:
Benzinee nemeed ardiin karmaag uhaad tolohg gej b.na daraa ni MAN bid argalaad tolchloo gene dee oilgomjtoi yum bish uu
2017-02-08
ххх:
идсэн уусан ньтөлнө биз дээ бид нар олсон хэдээ хүүхдийнхээ төлөө зориулаад илүү гарахгүй нээ томчуудын авгайнар адаглаад өммсөн зүүснээ өгөх биз дээ нэг авгай н үнэтэй цүнхний үнэ бид нарын хэдэн сарын цалин биз
2017-02-08
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-08
burhan:
ene ynen udahgyi bid chadna
2017-02-08
shudraga:
naad ulsaa hubaaj zarj idsen heden hujaagiin bool gahainuudiinhaa bygd hurungiig ni huraaj yr udmaar ni tsusan ushuu abbal yg taarna. mongolchuudaa chingis haan yyniig yah baisan bol !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ard tymen chadna
2017-02-08
Иргэн:
Манай байгууллагад МАН ноелсон, удирдах бүх албан тушаалтнууд нь бүгд намаас ирсэн гарууд байгаа. Аягүй бол шууд ажилчдын цалингаас авч магадгүй л байгаа шүү. Намын даалгавар нэртэй юу ч хийхээс сийхгүй л хүнэнцэрүүд их бна.
2017-02-08
Иргэн:
Өнөөдөр манай ажил дээр 1 өдрийн цалингаа улсдаа хандивлах уу гэж ажилчдаас санал асуулгаж байсан. Манай ажилчид бүгдээрээ их дургүйцэж хүлээж авсан. Идэж уусан, үрэн таран хийсэн новш, хог шааруудаасаа тэр өрөнд өгөх мөнгөө олж авдаг юм байгаа биз, хоногийн хоолоо хүргэж ядаж байгаа бид л лав чадахгүй гэж дуу нэгтэй хэлсэн шүү.
2017-02-08
монгол өр зээлнээс салахгүй:
Өрийг өрөөр төлж сэтгэлээ хуурч амьдрах арга руу шилжиж бгаа юмаа.өөр арга алга даа гэж бгаа юм
2017-02-08
Зочин:
hugiin man
2017-02-08
зочин:
Төлөхгүй гэсэн хүнийг та нар яадаг юм
2017-02-08
БАт:
ХАмаг мөнгөө халамж, авилга 2 - т өгөөд дуусдаг улстай ОУВС тохиролцоонд хүрэхгүй байлгүй дээ. Эсвэл МАН сонгуулийн амлалтаасаа ухар
2017-02-08
eee:
Ene teneg haa saigui comment bichih yum aa. Mungunii bicheech..
2017-02-08
Зочинд:
Өрнөөс өрнөөс хооронд амьдруулдаг азгүй төр засаг
2017-02-08
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-08
eee:
Ene teneg haa saigui comment bichih yum aa. Mungunii bicheech..
зочин:
өрнөөс өрний хооронд амьдардаг азгүй монголчууд
2017-02-08
Зочинд:
Өрнөөс өрнөөс хооронд амьдруулдаг азгүй төр засаг