Нэгийн эсрэг дөрөв
2017-01-28

 

АН-ын даргын сунгаанд  таван нэр дэвшигчид өрсөлдөж, сар гаруй хугацаанд сурталчилгаагаа хийв.  Энэ нь шинэчлэгдэж буй АН-ын анхны алхам. Үүнтэй зэрэгцээд намын гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийж, цахимжууллаа.

 

Ер нь аль ч улс төрийн хүчин  даргаа сонгох гэж сунгаа зарлан, сонгуулийн сурталчилгаа аятай хөдөлгөөн өрнүүлээд байдаггүй. Намын дээд байгууллага нь Их хурлаа хуралдуулан, даргад нэр дэвшүүлж байгаа эрхмээ төлөөлөгчдийн нууц санал хураалтаар хэлэлцүүлээд, тамгаа өгч авалцдаг.

 

Харин АН-ын Их хурлын шийдвэр таван намаас бүрдсэн АН-ын суурийг ганхуулж, түнжин хагаралдуулсан үйлдэл байлаа. Цахимаар бүртгэлээ шинэчлэн баталгаажуулсан АН-ын 170 гаруй мянган гишүүд өнөөдөр тав хуваагдаад байна. Даргын сунгааны сар гаруй хугацаанд энэ талцал хуваагдал эрчээ авч, бэхжсэн гэж ч болно.

 

Энэ сарын 29 буюу маргааш АН-ын гишүүд намын даргад нэр дэвшигчдийн төлөө саналаа өгнө. Жаран чавганц уралдвал нэг нь ялдаг гэгчээр нэр дэвшигчдийн хэн нэг нь олон санал авах нь гарцаагүй. Харин үлдсэн  дөрвөн нэр дэвшигч ялагдлаа хүлээн зөвшөөрөх үү.

 

Намын даргын  сунгааны хаалтын ажиллагаан дээр нэр дэвшигчид бүгд л өнгөрсөн хугацаанд эвтэй байж, бие биедээ хүндэтгэлтэй хандан гэх жижүүрийн үг дайж байна лээ.  Хэдийгээр намын гишүүдтэй хийх уулзалтаар өөд өөдөөсөө харан мишээж байсан ч хөшигний ард ид өрсөлдөөн сөргөлдөөн явагдсан нь олны хараанаас холуур өнгөрөөгүй. 

 

Нийслэл, орон нутгийн намын анхан шатны байгууллагынхан аль нэг нэр дэвшигчдийн талд илүүтэй ажиллаад эхэлсэн. Үүнийг намын гишүүний шинэчилсэн бүртгэл ч гэрчилнэ.  Намын даргыг сонгох санал хураалтад шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүдээс 16 мянга нь санал өгөх эрхгүй болсон.  Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “АН-ын төв байран дээр шинэчилсэн бүртгэл явуулах үйл ажиллагааг зохион байгуулахдаа журам зөрчсөн, өөрийн биеэр ирж бүртгүүлээгүй, хэн нэгэн хүн 500, 1000 ширхэгээр нь гишүүдийн анкетийг авчирч бүртгүүлсэн. Анхан шатны намдаа бүртгүүлэхгүйгээр зөвхөн Ардчилсан намын төв байран дээр бүртгүүлэх оролдлогууд хийгдсэн. Тухайлбал, Дархан-Уул аймгаас 2000 гаруй гишүүн, Орхон аймгаас гэх мэтээр. Энэ нь намын дүрмийн бүртгэл хийх журмыг ноцтой зөрчсөн. Түүнчлэн нэг компанийн ажилчдыг олноор нь бүртгүүлэх гэж ирүүлсэн. Тийм учраас энэ удаагийн сонгуульд Төв нам дээр бүртгэгдсэн 16 мянган гишүүний санал өгөх эрх нь үүсээгүй хэмээн мэдээлэв. Цаашлаад нэр дэвшигчдэд 16 мянган гишүүний санал өгөх эрхийг нь хасах талаар танилцуулахад дөрвөн нь “хасах нь зүйтэй” гээд гарын үсэг зуржээ.

 

Маргааш болох санал хураалт АН-ын орших уу, эс орших уу гэдэг хувь заяаг шийднэ. Хэрвээ бусдаасаа олон санал авсан нэр дэвшигчдээ нөгөө дөрөв нь хүлээн зөвшөөрөхгүй гэх үйлдэл гаргаж, эсэргүүцвэл яах вэ.

 

АН-ын даргын сунгаанд Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын таван эрхэм өрсөлдсөн.  Гэхдээ энэ нь намын даргыг бус даргад нэр дэвшигчийг тодруулах сунгаа болсон гэвэл ташаарахгүй.

 

Энэ таван эрхмээс АН-ын гишүүдийн санал хураалтаар нэг нь тодорч, намын даргаар сонгогдох эрхээ авч, Их хурлаараа хэлэлцүүлэн, тамгаа гардаж авснаар баталгаажуулна. Уг нь намын даргаар сонгох эрхмийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл Их хуралдаа оруулж хэлэлцүүлэх үүрэгтэй. Нэгэнтээ АН-ын гишүүд удирдах байгууллагадаа итгэл алдсанаас даргын сунгаа зарлаж, гишүүдийн нууц санал хураалтыг орон даяар явуулж, даргад нэр дэвшигчийг тодруулж буй. 

 

Тиймээс АН-ын даргын сунгаанд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Их хурлаараа хэлэлцүүлэн баталгаажуулна. Гэвч үлдсэн дөрвөн эрхэм, тэдний “фанат”-ууд  олон санал авсан нэгнээ хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ.  Их хурлын үеэр эсэргүүцэл илэрхийлсэн, лоозон барьж, жагсаал хийхийг үгүйсгэхгүй.  Цаашлаад тамгаа өвөртлөөд зугтах үйлдэл ч давтагдахгүй гэх баталгаагүй.  Идэр есийн хүйтэнд 40 хоног хөдөө хөхөрч, гадаа гаднаж явсан таван эрхмийн хэн хэн нь ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх талтай. Их хуралд аль аль талынх нь эрхмүүд төлөөлөгчөөр сонгогдон ирнэ. Атал нэг ялагчийн эсрэг дөрвөн эрхмийн фракцууд олонхи болж намын даргыны сонгуульд ялсан эрхмийг Их хурлаар баталгаажуулахгүй, санал хүчингүй болгох үйлдэл гаргахыг үгүйсгэхгүй. С.Эрдэнэд нийслэлийн, Н.Алтанхуягт “Алтангадас”-ын, Лу.Гантөмөрт, Ж.Батзандан нарт залуучуудын,  Д.Эрдэнэбатад холимог фракцууд байгаа. Дээр нь намын даргын сунгаад оролцоогүй Х.Баттулга, Г.Батхүү, Э.Бат-Үүл гээд бусад фракцын эрхмүүд ч зүгээр хараад, мандатаа өргөөд суухгүй.

 

Тиймээс намын даргаар сонгогдож чадаагүй бусад нь намаасаа өрх тусгаарлан шинэ нам бүртгүүлэхээр , эсвээс  АН-ыг тараая гээд уриа лоозон бариад, шаардах бичиг хүргүүлэхээр Дээд шүүх рүү гүйлдэж  ч мэдэх. Учир нь АН-ынхан бие биедээ бууж өгдөггүй, жагсаалт цуглаан зохион байгуулахдаа мэргэжлийн. Ийнхүү одоогийн байдлаар АН тав байтугай талцаад байна.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Ариунаа:
ан-аа та нарьн хоосон ярьсан амлалт ан ард тvмэнд хэрэггvй дарханд хувь хvн 10мвт нарны цахилгаан станц босгож ан-аа та нар чадалтай юм бол долларь н ханш буулгаад øг
2017-01-30
Зочин:
Horpodiin hogjil ulsiin hogjloos tusgaarlasan baidal
2017-01-29
Зочин:
ard n baychuud nuugdaj bgaa gantumuriig gargaval nuguu garsan utsan huuheldei n ergeed tedendee l uilchlene dee
2017-01-29
Д.Ганхуяг 99116570:
АН-ын дотор сүйдтэй юм болоогүй л байна. Харин түүнийг доош хийх гэсэн гарууд л эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй юмнууд бичээд байна. Харин АН-ын лидерүүд гээд өөрийгээ нэрлэчихсэн нөхдүүд нэг зүйлийг огт харахгүй байна. Юу гэвэл Дэлхий ертөнц байгал, нийгмийн асар том өөрчлөлийн босгон дээр ирснийг харахгүй байна гэж үү?? Ардчлал гэх шүтээн аль хэдийнээ тухардалд ороод шинэ нийгмийн халааг хүлээж байна. Намаар төр удирдах тогтолцоо бүрнг дампуурчихлаа шүү дээ. Энэ ертөнцийг хүн төрлөхтний гэх бүх баялаг 100 гэр бүл гэх хэдхэн дээрэмчний гарт ороод цаашид эрүүлээр хөгжих бүх бүх бололцоо хаагдсныг бүгд харж байна. байгаль дэлхийг хэзээ ч байгаагүйгээр эвдэн сүйтгэснээс хариу өгөа байгалын гамшиг нүүрлээд эхэллээ. Нийгмийн шинэтгэлийн эхлэлийг Трамп эхлүүлээд байгаа юм биш үү Энэ талаас асуудалд хандвал дэжэр биш үү?????
2017-01-28
Зочин:
Edniig taraagaad shorond hii.tednii bh estoi gazar n bol shoron
2017-01-28
Зочин:
АН бол ард түмний өмч, хөрөнгийг булаан авч мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчидад өгдөг дээрэмчдийн нам, харин коммунист нам бол мафи, олигархиуд, оффшортонгуудын ард түмнээс дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг буцааж ард түмэнд нь өгдөг ард түмний нам. Энэ бол дэлхийн түүх. Энэ бол байгаль, нийгмийн хөдлөшгүй хууль.
2017-01-28
Хямралын эсрэг хамтдаа:
httpCash4Visits.comref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-28
Үзэгч:
Одоо өөрийн үзэл бодол, танил тал бараа материал өмд гутал бандааж оймсоо өдөржин сурталчилдаг эрх мэдэлтэнгүүдийн ТВ-үүд ард түмнээс доор хаяж 2500₮ сар болгон авч санхүүждэг хууль батлуулахаар УИХуралд мэдүүлээд явж байна Ард түмээн харин ч боож үхэх юм биш үү
2017-01-28
hulgaicg nar:
LUIVARCHID NEG HSEG NI CH BOKTUGAI BIY BIYNEE MEREED TARJ BUTARHAD YU NI MUU BH VEE ARD TUMEN USHUUGUU AVHAD HYLBAR BOLNO TUR TSEVERSHINE
2017-01-28