“Цариг”
2017-01-26

 

Энэ сэдэв найман жил Монголын улс төрчдийг талцуулсан юм.

 

2014.10.24.Баасан гараг. УИХ-ын чуулганы   үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутад 51.3 хувийн ирцтэй эхлэв.  Энэ хурлдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонссон байдаг.  Урьд өдөр нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн ба тогтоолын төслийн 1 дэх заалтын “Сайншанд-Замын-Үүд” гэснийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авчээ. Ингэснээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн явцад нэмж тусгагдсан Нарийн сухайтаас Гашуун сухайт, Сайншандаас Хангийн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих санал хасагджээ.  Ингэснээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн явцад нэмж тусгагдсан Нарийн сухайтаас Гашуун сухайт, Сайншандаас Хангийн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих санал хасагдаж байгаа юм. ...

 

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүний гар утасны дугаарыг ашиглан мессеж илгээж олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, гишүүний эрхэд халдсан хууль бус ажиллагаа явагдаж буйг УИХ-ын гишүүн А.Бакей, Р.Гончигдорж, Д.Ганхуяг нар мэдэгджээ. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд “Энэ асуудлын талаар холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг өгсөн, хууль хяналтын холбогдох байгууллагууд ажиллаж байгаа” гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар гар утас, мессежтэй холбоотой асуудлыг тус Байнгын хороо анхааралдаа авч Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулах болно гэдгийг мэдэгдэв....

 

... Энэ тогтоол батлагдсанаар Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар болсон.

 

Энэ мэтээр төмөр зам тавих талаар эцсийн цэг хатгаж чадаагүй олон тогтоол хэлэлцүүлгийн түүх бичиг бий болсон.  Нэг км шинэ төмөр замыг тавиагүй манай төр аль чиглэлд ямар царигтай зам тавих талаар бол үндсэндээ 8 дах жилдээ талцаж байгаа юм.  Төмөр замтай болчихвол гол  зөөвөрлөх ачаа нь нүүрс байсан ба үүнээс үүдэн нарийн царигтай замыг тавих шаардлага үүссэнээр улс төр бүлэглэлүүдийн том талцааныг бий болгосон байдаг.  Ийнхүү хоёр царигийг хоёуланг нь зөөвшөөрлөө гэсэн бөөрөнхий тогтоолын төсөл батлагдсанаар хэрүүл түрдээ намжсан боловч талуудын хэн нь ч цагаан тугаа өргөж бууж өгөөгүй юм. Яг л хойд урд  солонгосын  хагас зуун жил хадгалагдаж байгаа дайны гал зогсоох түр гэрээ шиг хүлээлт үргэлжилж буй.

 

Уул уурхайн бүтээгдэхүүнийг үр ашигтай бага зардалтай  эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх асуудалд төмөр зам тавих асуудал зайлшгүй орж ирсэн. Шинэ засгийн газрын танхим энэ асуудлыг дахин хянаж, судлан боловсруулсан асуудлаа өчигдөр Эдийн засгийн байнгын  хороонд оруулсан нь дахиад л оч үсэргэсэн бололтой.

 

Энэ удаагийн Засгийн газрын танхимын ээлжит шинэ чиглэл бол Зүүнбаян-Ханги болжээ. Тээвэрлэх гол ачаа эрдэс баялаг ч өөрчлөгдөж төмрийн хүдэр, зэсийн баяжмал гэж тодорхойлогджээ. Энэ сайхан төсөл дээр хадаг болгож нарийн бус өргөн царигтай төмөр зам тавина гэж оруулж ирсэн нь эхний хэлэлцүүлгээрээ маргаан өдүүллээ.

 

Өмнөд хөршийн хилээс их холгүй Зүүнбаян –Ханх чиглэлд яагаад заавал өргөн царигтай төмөр зам зурайлгах гэд байгаа билээ гэсэн асуулт босч ирлээ. Товч тайлбарт тээвэрлэлтийн замын урт 350 гаруй км-ээр багасаж, нэг тонн төмрийн хүдрийн тээвэрийн зардал 3-4 ам.доллароор буурна гэсэн судалгааг тавьж байна. Сүр дуулиантай зарлагдаж  аж үйлдвэрийн парк болохоор цаасан дээр хэдэнтэй сүндэрлэж, төсөл судалгаанд нь гаднын компаниуд хөлслөн хэдэн зуун сая ам доллар залгисан Сайншанд энэхүү шинэ чиглэлд дахин байхгүй.

 

Нүүрсээ яасан бэ. Урагшаа Зөөхөө больсон уу . Хил дээр дахин буулгалт ачилт хийж асар их мөнгө цаг үрсэн хэвээр үлдэх үү. Яагаад заавал бүдүүн  цариг гэж. Өнөөх танк ачсан цувааны төсөөлөл хэвээрээ юу ... гэж зарим гишүүд шилээ шөргөөгөөд эхэллээ.  Энэ бол дөнгөж эхлэл байх. Зарим гишүүний сануулж байгаагаар их юм босгохын өмнөх дохионы туг . 2014 оных шиг гишүүдийн гар утсанд цариг ба эх орон гэсэн утгатай тулгалтын мессеж илгээхгүй байх. Гэвч цариг дээр хатуу байр суурьтай гишүүдийг ангилах бол бараг 50/50 харагддаг.  Төмөр замаас баримтлах төрийн бодлого хэлэлцэгдэхээсээ өмнө хоёр царигийн талцаанд хэрчүүлэн дампуурдаг байдал бүү давтагдаасай.

 

Д.БАЯР

 

 

 

   

Shuud.mn
Сонин хачин
өргөн нарийн хослуулж тавихаар болдогүй юму
2020-07-31
Зочин:
МАНАН чинь ах лам нарынхаа дунд тал алдахгүй гээд худлаа жүжиг тавиад л сууж байгаа шүү дээ Нарийн бүдүүн гээд л эх оронч дайсан гээд л улаан цэнхэр гээд л Яс юман дээрээ нэг талын гарууд
2017-01-26
Зочин:
Maliin tsarig
2017-01-26
Зочин:
Zuunharaa vagon zasvar delhiin jishigt niitssen
2017-01-26
Зочин:
Mongold zassan achaanii vagoniig orsod yavuuldaggui
2017-01-26
Зочин:
Har uhaanaar ali tsarig mongoliin uur amisgald tohiroh ve
2017-01-26
ugluu kinog uzeetei:
BARAA TAVAAR ZUUH ZAMAAR CHIN BUUTAI TSEREG ORJ IREH VII DEE GJ JANJINII HELSEN UG BGAA SHUU
2017-01-26
Иргэн:
Зоригын хэргийн шийдэл үнэхээр ард иргэдээ юу ч мэдэхгүй мал гэж бодох юм. Ийм юм бас байдаг аа. Захиалагат аллага л гэсэн шийдэлтэй . Гэтэл шоронд байгаа хэрцгий алуурчны үгээр баримт бүрдүүлээд бас захиалагч нь үнэхээр мулгуу тэнэгтээ малчнаа үүнийг алаад ир гэж явуулж хуулийнханыг төөрүүлээд 20 -иод жил болгочихсон байдаг. Ер энэ монгол орон чинь юу л болоод байна даа гээд л авч өгч байна аа
2017-01-26
Иргэн:
Их хурлын гишүүн боллоо. Сайд боллоо. Яах вэ? Бас л дарамтанд Өөрийгөө л орчныхоо хэсгийг л борлуулж хал балгүй явахаас аргагүй. Одоо найз нөхөртөө, тэр ч бүү хэл ах дүүдээ ч итгэхээ болчихлоо. Энэ юу хэлэв, цаанаа юу бодож юу санаж яаж хорлонтой юм хийх гэж байгаа бол гээд л муу юмаа л эхэлж боддог болчихож. Саяхан хэдэн хүн нийлчихсэн ярьж байнаа. Энэ Нямдорж гэдэг хүнийг овоо шудрага гэж бодож байсан чинь юу л хийгээд явна даа
2017-01-26
Иргэн:
Ардчилалын анхны жилүүдэд интерьнет гэж мэдэхгүй байсан хүмүүс сонин унших гээд л гүйлддэг байж билээ. Арга ч үгүй биз Нэг намын системтэй байсан үед үнэнийг өгүүлсэн сонин сэтгүүл байтугай. Үнэн үг хэлсэн хүн ажилгүй болж, дээлээ нөмөрдөг байсан цаг юм чинь. Гэтэл одоо сонин сэтгүүл унших хүн, телевизийн мэдээ ч сонсох нь ховордчихжээ. Заа даа худлаа юмыг уншиж, үзэж цаг гарздаад яах юм бэ? Худлаа ш дээ. Ерөнхийлөгч гэж энэ нэг нөхөр байна. Худлаа л ярих юм. Үнэн гэж үүний хэлж байгаа үгэнд даанч алга гэж захын хүн хэлж байна. Яагаад гэвэл сонин, телевиз бүр нэг нэг намын эрхшээлд орчихсон. Түүнийхээ л заавраар явна. Түүнээс л санхүүжилт авна.
2017-01-26
Altan@Bolomj@XXK:
httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-26
зочин:
Замынхаа өргөн нарийныг биш ачаагаа солиж ачих уу дугуйгаа солих уу гэдгээ л яримаар санагдах юм. Тэр алийг нь солих бай тэр нь Сайншандад байвал ашигтай юу? Хангид байвал ашигтай юу? Бүр Хятад байвал ашигтай юү гэдгийг л яримаар юум биш үү!
2017-01-26
Зочин:
баттулгаас болж хичнээн динэгтэв. хужаа руу нь нарийн, орос руу нь өргөнийг нь л тавина биз.
2017-01-26