Таван өдрийн “ХОРИГ”
2017-01-19

Нийтээрээ мэдэх нэг дурсамж  байдаг. “Азийн чоно “ ажиллагаа гэмээр. 2008 он гараад байтал Багануурт баахан хүмүүс цаг бусаар талийв. Дайн байлдаан болсон мэт гэнэт ийнхүү амиа алдсан нь нэг гоёмсог шошготой архины гай.  Үнэн хэрэгтээ “найрка” шахуу юм байсан гэж дараа нь мэргэжлийн байгууллагууд хэлсэн.

 

 

Манай Монголын иргэд ажил хийхгүй, архинд ээрэгдсэн мэт амьдралын хэмнэлд байхад нь  энэ үйл явдал том шанаа  өгсөн.  Хамгийн ашигтай гүйлгээтэй бараанд архи нэрлэгдэж,  бараг талхнаас дээгүүр байр эзэлж эхэлсэн болохоор учир мэддэг дарга нартай ураг садан бүхэн архи  үйлдвэрлэхээр улайрч байсан байх. Гэтэл нэг харласан дотортой нөхөр бензинд холих гэж метилийн спирт зөөж , хил гаалиар найраа үүсгэсээр оруулж иржээ. Тэгээд үүнийгээ А 80 бензинтэй хольж ашигтай бизнес хийх гэтэл өнөөх нь найрсангүй.  Тэгэхээр нь мөн өөртэйгээ адил цайрсан нөхрийг ятгаад архины үйлдвэрт өнөөх метилийн спиртээ шахаад гарчээ.

 

Цаадах нь хамгийн ашигтай бизнесийг маш хямдхан спиртээр хийхээр яаран хэд хэдэн  гоёмсог нэр бодож олжээ. Нутаг орноо, их зохиолчийн өлгий нутгий нэрийг энэ” ариун” идээндээ наахаа бас мартсангүй. Техникийн спиртээр төрсөн эхний архи нь  “Гүн галуут” гэсэн гүн утгатай нэрээр төрөн гарав. Мэргэжлийн хяналтын байгууллагуудын өндөр босгыг төвөггүй даван, татварын тэмдэг наалт, иж бүрдэлтэйгээр дэлгүүрийн лангуудэд ил болоод далд байрлалаа эзлэв. Араас нь улам төгөлдөржүүлж  “Бугат хангай” , “Аньст,” ,”Хэрлэн” гээд нутгийн олны хайртай зүрхний уяа болсон, уул усны нэрийг зүүж хямд архиныхаа нэр төрлийг нэмж өгсөн байдаг. Үүндээ өшөө хүч нэмж “ЧИНГИС” гэж өвөөгийн нэрийг ч зүүгээд тавьчихав. 

 

Хийх ажилгүй орлогогүй боловч хэзээ ч турж үхэхгүй гэдэг бахархалтай манайхан мөнгөгүй ч архиар тасрахгүй байх шинэ цагийн бардамналаа гээдэггүй.  Техникийн спирттэй найрсан архи торох саадгүй худалдаанд орж үнэнч хэрэглэгчдийнхээ гар дээр маш хямд,  бүр зээл лизингээр авах бүрэн боломжтой ирсэн. Үр дүнд нь сэржим ерөөлийн үг нь эсрэгээр буусан 15 нь шууд нас барж , 22 нь үхэхийн наагуур хордож сэхээнд орсон. Бүүр ард нь онцгой татвар гээчийг төлж, өндөр түрээс нугалж амьдрал орлогоо тэнцүүлж явдаг дэлгүүр, үдшийн баар паб бүгд “хоригт ” орж орлогогүй сууж давхар шийтгүүлсэн байдаг.  Зарим нь бараг өөрсдөө чанаргүй архиндаа орсон гэсэн явган яриа ч байдаг. Арай сүлжээ танилтай зарим нь жилийн орлогоо “шаг” -аар хийчихсэн дуулддаг.

 

Ийм л үед танилын бяр харагдана гэдгийг зарим нь харуулж архийг ч харин утгаар нь үнэ хүргэж, бэлжиж авсанд цагаахнаар атаархсан хүмүүсийн нэг нь би вээр байлаа. Хэн нэгэн гэнэт залгаж хор малтана. “... Ирж ховорын юм татахгүй юм уу ? ... Хаана ...  Энд нэг ресторанд...

Архи заруулахгүй байгаа биз дээ.. . Ирээд л үз...  гэнэ.

 

Ховор юм амсах хүний төрөлхийн гэмээр хорон хүсэл намайг ч бас эзэмдсэн тул яаран очсон байж таарна. Цэвэр ус шимж,  инээд алдсан цэмбэгэр хэдэн найз нар сууж байна. Уснаас амслаа. Ярвайж сүйд болж  багаа барьж өгсөнгүй тэвчлээ. Манай хэдийн ярих нь энэ уулт бол маш үнэтэй ч арай тансагт орох хувилбар гэнэ. Цаагуур гадуур бол улаан найрка тав нугарч, Алтан Чингисийн үнийг давсан ба  хөдөө бол 2 шил архиар хонь авч малжиж болохоор болсон тухай хүүрнэлээ.

 

“Азийн чоно”-уудын балаг айхтар мунхаг бизнесийн аймаар  дурсамжаас хойш энэ удаа “Найрсаг” амттай нэг архи таван хүний ам авч одсон шуугиан бослоо.

 

Маргааш нь “Шинжилгээний хариу яг эцэслэн гараагүй байна” гэж  мэргэжлийн байгууллага мэдэгдэж байсан. Амьдрал хэвийн үргэлжилж, хүмүүс ажлаа хөөн үдээс хойшдоо баахуу цай, кофе эргүүлж ойр газартаа  сууж байсан дүр зурагтай. Энэ үед тэдний гар утсанд “18 цагаас хойш архи “No” шүү” гэсэн утгатай албаны мэссэж нисэн ирэв. Өндийгөөд харах хооронд хоол шөл, цэвэр ус, ундаа захиалж байсан манайхан бүгд л хатуухан архи халбага пиво амжиж ууя гэлцэн дүнгэнэлдээд эхлэв. Өнөөх “Азийн чоно”-уудын үеийн хаширсан дурсамж цусанд сэргээд ирсэн байх. Тэрүүрхэндээ амар тайван, ажин түжин байсан амьдрал гэнэт өөрчлөгдөх шиг. Ресторан дотор шуугиан дуу ихсэж, одонгийн найрны танхим шиг болоод явчихав.

 

Хэдэн жилийн өмнө өнөөх найзуудын хэлснээр бүүр цаана нь бол тэр шөнө “хоригт” орсон архи ямар үнэ хүрч, хэн нь хожиж хохирч  эхэлснийг бид таашгүй. Таван хүн хордлогын шинжтэй нас барж, хариуд нь мэргэжлийн байгуулагууд “таван өдөр” архи согтууруулах ундаанд хориг тавив.  Ингээд архи дахин гол анхааралд орж  “арын “ хаалганы    ажил болчихов. Зүгээр лангуун дээр байхад нь тоодоггүй улс ч хорьсон, ховордсон гэхээр шүлс нь ялгараад унадаг бололтой. Архи асуусан утасны яриа бүх операторын сүлжээнд пиг байгаа сураг гарав.

 

Үүний цаана авдар авдраар архи байвч сөгнөхөөс дургүй нь хүрсэн хэсэг байгаа. Сардаа саяас буудаггүй түрээстэй олон дэлгүүр, баар пабын түрээслэгчид энэ сарын өрөө яаж нөхөх  талаар бодолд дарагдаж,  арын өрөөндөө 100 грамтай зөвлөлдөн суусан байх.

 

Цагаан сараас өмнө дахиж ийм юм бүү болоосой. “ Энэ нөхдүүд хогийн архиа харсаар байж заруулчихаад, хүн үхчихээр бөөнөөр нь торгоод шийтгээд байдгаа болимоор” гэж бухимдсан улс зөндөө.  Битүүний өмнө гай болж 10 хүн сэжигтэй хордоод мажийвал, 10 өдөр архи  нь хоригдоно. Ард нь юу болох уу. “Азийн чоно”- той жил яалаа... “Найрсаг”  хорны гайгаар хоригтой өнгөрсөн таван өдөр  хэн хохиров ...

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Архинаас өөр хоолоор орлогоо олохгүй чадахгүй бол болиоч ард түмнийг хордуулж мөнгө олдог хувалзнууд дампуурч л байг
2017-01-20
Nergui:
Ajilaagui khonogiin tureesiin mungiig khen tulukh be ted bid nees tureesee buten avna gene biz dee sar bolgonii 1 mun songuuli ene teree geed jil dee barag sar ajildaggui
2017-01-19
Зочин:
Архинаас өөр хоолоор орлогоо олохгүй чадахгүй бол болиоч ард түмнийг хордуулж мөнгө олдог хувалзнууд дампуурч л байг
landag:
ЛАНДАГ БАТЦЭНГЭЛ ГЭЖ ХӨГИЙН ХУЛГАЙЧ БААХАН ЗАЛУУСЫГ УРУУ ТАТАЖ БҮЛЭГ ДЭЭРМИЙН ХЭРЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ТАВЬ ЖАРАН САЯ ТӨГРӨГ, ГУЛУУЗ АЛТ ДЭЭРЭМДЧИХЭЭД ЯМАР Ч ЯЛ ЗЭМГҮЙ МУЛТРАХ ГЭЖ БАЙНА. ТӨРСӨН ЭХИЙНХЭЭ ЭСРЭГ ЗУУДАГ НОХОЙ ТАВЬЖ ЯВСАН ЭНЭ АДГИЙН ЭР ЕР НЬ ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ИНГЭЖ АМЬДАРДАГ ХҮН БЭ
2017-01-19
Зочин:
Найрсаг-ийг хийж байгаа улсыг яаж ч чадахгүй нь тодорхой болсон юм биш үү, Алтжингийн эгч авгайн үйлдвэрт хийдэг гэнэ. Далд ивээн тэтгэгчид нь Нямдорж тэргүүтэй увсын фракц гэнэ, тэгэхээр ёстой яаж ч чадахгүй л гэцгээгээд байна
2017-01-19
зочин:
Халамж өгөч
2017-01-19
angarga:
hotdoo bagtaltsahgui utaandaa mansuurch bgaa mongolchuud ingej tsoorohod gemgui
2017-01-19
hehe:
МАН-ы хулгайч нар хүмүүсийг ингэж хохироож чирэгдүүлэхээ больмоор юмаа хар ПИЗДААНУУД
2017-01-19
hehe:
МАН-ы хулгайч нар хүмүүсийг ингэж хохироож чирэгдүүлэхээ больмоор юмаа хар ПИЗДААНУУД
2017-01-19
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-19
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-19
irgen:
hulgaigaar zaragsad,shagchid, hulhi arhinii naimaa l gaarna daa. zuv zugeer muruuruu ajillaj baisan olon gazaruudiin orlogo tasrana, tureesiin tulbur ntr geed l mash ih daramt jiriin ard tumend l hetsuudee.
2017-01-19
Зочин:
өнөө гайхуулаад байсан Үндсэн хууль яагаад хэрэгжидэггүй юм бол Монгол хүн амьд явах эрхтэй гэсэн баталгаа бүр байхгүй архи л гэнэ хортой хүнсний бараа, хугацаа хэтэрсэн хүнс, хуурамч хүнс гээд тоочоод байвал яана, тэрч байтугай чанаргүй эмчилгээ, чанаргүй барилга, авто тээврийн ослоор хэдэн зуун хүн нас барьж байхад энэ төр юу ч сэтгэж хийхгүй бүр түүнийхээ эсрэг мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулдаг нь санаатай үйлдэл үү юу гэж ойлгох вэ Өнөө шадар сайдын мэргэжлийн хяналтын байгууллагууд юу ч хийхгүй шоу л хийгээд байдаг. Яамдууд нь мэргэжлийн бус юу ч хийх чадваргүй зөвхөн хулгай хийнэ. Архины үхэл ил болохоос түүнээс олон хүн хүнс, тээвэрт хохирогч болон чимээгүй аллагт өртөж байна.
2017-01-19
Зочин:
Хоригийн үеэр баталгаагүй архиуд л шуурна даа.
2017-01-19
xxx:
hordson humuus nairsag arhi eswel gaihmaaraa shingen hoyriin ali negees hordson gej vzsen bna, uuntei holbogduulsan zarim aimagt gaihmaaraa shil archigch zarahiig horigloson bna daa, ene hoshin medeelel bish shuu bodit baidal
2017-01-19