Миний ардын ”буруу”
2017-01-14

Офшор бол хар муухай юм гэж иргэд буруу ойлгоод байгаа юм байх. Уул нь татварын л хөнгөлөлтийн асуудал юм байна. Мөн Оюутолгойг маш сайн гэрээ болгосныг мөнгөнөөс өөр юм бодохоо байсан манай ард иргэд мөн л ойлгохгүй байгаа бололтой. Ноён СБаярцогтын ярилцлагыг харахад бид өөрсдөдөө л гомдох ёстойгоо улам бүр ухаармой.

 

 

Өдий хугацаанд хүртэл төлөвшөөгүй, тэр үеийн дүрсгүй нөхөд төр самарч засгаа дараалан залж, ордонд архидалт хавтгайрч байсан дурсамж үндсэн хууль буруутай нь анх илэрсэн онц цагт багтав. Өдгөө болоод байгаа засаглалын хямралд ч үндсэн хууль буруутай. З.Энхболд намын дарга болсон хэрнээ Спикер болчихоод гүйцэтгэх засаглалаа багалзуурдаад сууж байсан. МАН ялаад мөн л намын дарга нь спикер болсон. Үүнд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт тээгээд байгаа Үндсэн хууль нэг л болохгүй байгаа гэж манай цоорсон, цойлсон улс төрчид ярих болж дээ.

 

АНУ -ийн том сургуулиадад очиж оюуны бядаа сорьж явдаг, эх орондоо ирж очин байдаг. улс төрчдийнхөө санаж сэтгэж  буйг нь  ойлгоход бидний оюуны ухааны бяд дутах бололтой.  Зарим том улс төрчдийнхөө  зүтгэлийг ойлгохгүй яваа миний арихд ер нь  буруутай юм уу даа.

9,2 сая ам долларыг офшорт “ном журам ”аар нь хадгалуулсан байх хардлагад өртөөд байгаа Оюутолойн алаг үнээг дэлэн дүүрэн сүүтэй хөтөлж ирэх ёстой С.Баярцогт  монголын эдийн засаг даанч 10-хан тэрбум америк долларт эргэлдэж байна даа гэж чамлангуй ярьж сууна.

 

Ард биднийг маш муу соён гэгээрүүлж байгаа тул С.Баярцогт нарын гэрээ хэлцлийн том нүүдлийг ойлгохгүй хэдхэн сая долларыг нь илчилнэ, хураана барина гэж хавчиж байгаа бололтой.  Мөн үе үеийн төр засгийн үрж ирсэн утааны эсрэг 132 тэрбумын суут санааг нь ойлгохгүй жагсаж, түшээдийн нойргүй хонож зовоод яваад байгаа сэтггэлийг гүйцэхгүй суугаа бид буруутай л болчих гээд байна. Бохио жавжиндаа мартаж хуралд орж ирээд хоёр зажилсных нь төлөө муулж эхэлдэг “донтой” болсон юм байх .

 

Энэ төр нь улс нэг л болохгүй, мөнгө цалин муутай байгаад гадаад зах зээлдэх ханшийн уналт АН-ын  төр барих үеийн гол буруутан байсан. МАН-ын хувьд одоо ч уналт хямрал үргэлжилсээр байгаа нь АН-ын хамаг буруу байсан. Одоо харин ер нь 25 жил бид яагаад өөдөлсөнгүй вэ, агаад азийн Бар биш өрийн сав улс болчихов гэхээр МАНАН дуу нэгтэйгээр бид  олигтой төр бариагүй буруутан нь ҮНДСЭН ХУУЛЬ гээд ам нэгтэй ярьж сууцгаана.

 

Нэгэн хүний амьдарлын ид насны дэн талтай тэнцэх 25 жилийн ард талаас нь илүү нь ядуу , 99 хувийн хятадын импортлогч, утаат агаарт иргэд нь хавдараар талийж, ураг хэвлийдээ хордон цоорхой зүрхтэй төрж, Солонгосын сүмийн өмнө хагалгааны мөнгө гуйж бөхөлзөж байхад манай улс төрчид дараагийн сонгуулийн дүр зургаа буулгаж намба алдахгүй ярилцгага өгсөн шиг, уран зальтай, ухаантай жиргэсээр сууцгаана.  Тэр жиргээнд өдөр бүр нэг хөөрхөн “мөөмтэй” хүүхэн нэмэгдэж манай улс төрчид уралдан дагаж сошиалын цэнгэл эдлэн суудаг.

 

Харин миний ардын хөөрхий муу файст утаа угаарт хордсон бяцхан үрээ үхэлтэй булаалдсан эхчүүдийн тус дэм гуйсан “пост” шайр царайчлан нэмэгдсээр байна.

 

Үүнд ч бас үндсэн хууль ч буруутай гэж мэднэ. Өөрийгөө  хамгаалаад утаатай тэмцэхэд оролцоогүй миний ардын  буруу гэсэн соён гэгээрүүлэлт эхэлчихээд байна.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
өвгөн:
Нэг тосгоны хятадуудыг тэнэг мангуу гэлгүй авч яваад бар улс болгодог, боломжийн ард түмнийг хөгжихгүй байгаагаар нь жигшин үзэх хоёр хооронд цагаан, харын хэмжээнд ялгаа байна уу, ард түмэн цагаан, гэхдээ ард тэр болгон чамаас хоол гуйгаагүйдээ, өмөөрч ба.
2017-01-16
Зочин:
Ардчилагч гэж хуцаад байгаа хүмүүс өөрсдөө хувьсгал хийсэн мэтээр ярьдаг нь зохимжгүй юм. Тухайн үеД ОХУ задарч, социалист систем задран унасан нь нөлөөлсан биз дээ. Тухайн үеийн МАХН ын сэхээтнүүд энэ ардчилалын галыг асаасан нь худлаа биш л байх шүү.
2017-01-16
Амгаа:
Олон хулгайч дундаасаа хамгийн лаг хулгайчаа атаман болгодог. Жишээ нь бидний 27 жилийн түүх
2017-01-15
Амгаа:
Эргэн тойрноо хар. Дандаа л энэ баяны тэр гадаадын хөрөнгийг хураагаад ядарсан надаа өг гэсэн увайгүй шантажчид. Зүгээр хөрөнгөө булаалгадаг баян гэж хаа байхав дээ. Тиймээс төр увайгүй ардынхаа нэгнээс нь хулгайлаад нөгөөд нь өгдөг.
2017-01-15
зочин:
Төрийн түшээдээ тэнхрүүлж өөд татдаг ард түмэн үнэндээ буруутай, хэзээ төр шиг төртэй болно тэр цагт бидний Эх орон хөгжинө, ямар ч байсан 25 жил бид алдчихлаа, энэ байдлыг засахгүй бол улс орон аяюулд учирлаа.
2017-01-15
Зочин:
Ene bayarhuu guain yaria yostoi bantan Sh Dee .ih uhaantai dur esgeed zailuul daa chaavaas Odoo ch uuriiguu magtahaas ondoo yum bichihgui yum doo
2017-01-15
Зочин:
Баярцогт маш зөв ярьсан. Бодит байдал дээр анализ хийсэн
2017-01-15
Зочин:
үнэн шүү өөрснөө учраа олсон нь дээр
2017-01-15
Зочин:
eronhiologch ch ter utaanii tuhai vg helj bgaa gishvvd n ch ter bvgd ard tvmnii uhamsraas bolj ingelee gstegeej bn. tahir dutuu neg ch hvn neg ch togrog ogohoo boliod olon jil bolj bgaa hvmvvs yamar mongooroo nvvrs hudaldaj avah yum be
2017-01-15
Борбор:
Баярцогт зөв ярьсаан. Ард түмэн дэндүү харанхуй бүдүүлэг байна гэж. Ард түмнийг солих хэрэгтэй. Эсвэл өөр ард түмнээр солих эсвэл бүгдийг нь шоронд хийх хэрэгтэй. Тэгвэл л манай улс хөгжинө өө.
2017-01-15
er ni naanatai tsaamatai:
90 eed onii suuleer yumdaa asar ih zeel tuslamjiin mungu burtgel tootsoogui alga bolloo suulrugee ch herees heterlee uls turiin tovchoond bsan hunees ingej bolhuu daa gj asuusan yum bolnoo l gj bn hurungulug niigemd orloo .undesnii hemjeenii hurungutun heregtei tsever zah zeeliin jamaar garaad ir gj bolohgui bgaaga gadaad dotood nuhtsultei ni tailbarlasan l daa yu gh gd bn geheer turd bgaa hediigee bitgii haraaj bai urvsan hun bol bhgui ee naaduuliin chin idsen mungiig uls hynadag yum bilee ergeed mongold naaldanaa umnuh ajilaa hii . bi ta nartai adil altsaij hevteed archaagaa aldsangui dornodod 200 ga d yum tarilaa 52 say tugrug l ene jiliin tsever ashig nad shig olon hun tur zasgaa haraahgui ajillaj bn bolj l bn
2017-01-15
Bgaaa:
Heterhiii tuilshirsan niitlel bn. Ugaasaa l yamar hun songono tiim ard tumen bdag gedeg shudee. Humuus uurusduu uhamsartai medeeltei bolohgui heregtei hen ni yum hiigeed bgaag yalgaj salgadag boloh heregtei hudlaa ard tumnii ner Barisan luivarchid sunduu bgaashdee. Oyutolgoi ajil l bgldee tend uchnuun humuus amidarlaa zalguuulan aioli bgaashuudee sul hevtej bgaa zuiliig tuuj avaad zaraagui bizdee. Yumiig naanta tsaantai bod. Odoo bugdeeree hyalbarhan mungu olood gent bayjna gesen bodoloo hayatsaaya
2017-01-14
Иргэн:
Баярцогт . сайханбилэг . Элбэгдорж . Дорлигжав .нарын зэрэг хүмүүсийн хулгай хийсэн олон зуун саяаар тоологдох асар их долларыг олж ирэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй .
2017-01-14
АРД ОЛНООРОО СЭРЖ СЭРГЭЦГЭЭЕ:
МОНГОЛ УЛСЫН ТУХАЙ ГАДААДЫН БОЛОН ДОТООДЫН ТӨРИЙН ТҮШЭЭД ХЭД ХЭДЭН УДАА ИНГЭЖ ЯРИХЫГ СОНСООД ГАЙХСАН ШҮҮ ЮУ ГЭХЛЭЭР ЭНЭ ХЭДХЭН МОНГОЛЧУУДЫГ МОНГОЛ УЛСЫГ ЯАЖ ИНГЭЖ ЯДУУ ДОРОЙ БАЙЛГАЖ ЧАДАЖ БАЙНАА ЭНЭ БАС ТӨР БАРЬЖ БАЙГАА ТҮШЭЭДИЙН НАРИЙН УХААН БАЙНА ГЭЖ ТЭГЭЭД ЭЦЭСТ НЬ ҮНЭХЭЭР ТИЙМ ЮМ БАЙНА МОНГОЛ УЛСЫН ТӨРД НАМУУД БОЛЖ ӨРСӨЛДӨЖ ТОГОЛДОГ ТӨРИЙН СУУДАЛД НАСААРАА СУУХ СОНИРХОЛТОЙ ӨӨРСДИЙН ХӨӨ ШУНАЛ ХҮСЛИЙГ УЛСЫНХАА ХӨГЖЛИЙН ДЭЭГҮҮР ТАВЬДАГ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС ЭХ ОРНООР МИНЬ ТӨР ЗАСАГ БОЛЖ ТОГЛОЖ АРД ТҮМНИЙГ МИНЬ ГАРГУУНД НЬ ГАРГАЖ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО АРД ТҮМЭН МИНЬ ОДОО БОСОХ ЦАГ БОЛЖЭЭ ТӨР ШИГ ТӨРТӨЙ УЛС ШИГ УЛСЫГ БАЙГУУЛХЫН ТӨЛӨӨ НАМЫН ХЭНЭЭТЭН АЛБАН ТУШААЛЫН НАЙМААЧДААС УЛСАА САЛГАХ ЦАГ БОЛЖ СЭРЦГЭЭ
2017-01-14
Зочин:
Ene niitlel caanaasaa daalgavartai, ezentei niitlel baina daa. Bayarcogtiin offshored bairluulsan 1 say dollar chin cever mongo. Caana chin Tomor zabaas hussan 10 say dollartai offshore toi hun baigaa shuu
2017-01-14
Зочин:
setguulch nar hezee saya dollar terbum dollar - iin hoorond yamar tom yalgaa baidagiig oilgoh boloo, zugeer l ogt oilgoltgui um daa
2017-01-14
zochin:
OFFSHIR BOL AVILGALD ,BURUU ZAMAAR OLSON MONGO OO BAIRSHUULAH BOLOMJ.TATVARAA TOLOHGUI ZUGTAH BOLOMJ.
2017-01-14
Bi hujaa:
9.2 say dollariin tsaana 900 say dollar bga 10 han terbum ter hund yu ch bish ta nar oilgol doo gyuiy kkk
2017-01-14
ХЭХЭ:
НААД УТААГ ЧИНЬ АРИЛГАХ ХҮСЭЛТЭЙ ДАРГА МОНГОЛД НЭГ Ч АЛГА УЧИР НЬ ТЭДНИЙ ХООЛ ОЛЖ ИДДЭГ ГАНЦ ЗҮЙЛ БОЛ УЛААНБААТРЫН УТАА ШҮҮ ДЭЭ
2017-01-14
Зочин:
үнэн шүү өөрснөө учраа олсон нь дээр
BB:
Юун 9.2 тэрбум ам доллар оффшор вэ? сая доллар бишүү? Ер нь бол ийм тэнэг балай баримжаагүй юм ярьдаг болохоор чинь тэд нар элэг бариад байгаа юм ш дээ. Мэддэггүй юм бол мэддэгүүддээ ярих боломж олгооч. Хиншүү Ганбаа гэж нөхөр орилж орилж очоод амаа таглуулсан, чиний ярьж байгаа бол бас нэг тиймэрхүү л хиншүү үнэртсэн юм л байна ш дээ.
2017-01-14