90- д оны Залуус
2016-12-11

90- д оны залуучууд хоёр том боловсролтой.

Нэг нь тухайн үеийн соц нийгмийн үзэл сурталжсан ч гэлээ зарчимтай ёс зүйтэй боловсрол, нөгөө нь зах зээлийн эдийн засагт амьдарч сурсан амьдарлын дээд сургуулийн эчнээ диплом.

 

 

90- оныхон урд нь юу байна туулаад л гарах ганцхан сонголт байлаа. Сурах боловсрох, ажлын байр шаардах энэ тэр ямарч боломж байсангүй. Учир нь төр эргэж, түм бужигнан насанд хүрсэн хүн амын бараг тал нь зах зээлд сурахаар Эрээн зүгрүү цуварч байлаа. Идэр нас хүртлээ сурч, цаг хүчээ зориулж эзэмшиж байсан боловсрол нь хуучны нийгмийн үлдэгдэл болон үйл ажиллагаагаа зогсоосон. Хэзээ нэг цагт атггана гэж бодож байсан Намын гал улаан батлахынхаа оронд гадаадад явж болох улаан паспорт атгахдаа амьдарлаа олсон мэт баярлан гахай үүрэн хил давсан 90-д оны жирийн залуус үнэндээ хэлмэгдсэн.

 

Сургууль төгсөөд ажиллана гэж хараалж явсан үйлдвэрүүд нь балгас болж, яагаан цэнхэр цаас болоод ирэв. Хувьчлалын тухай хуруун чинээ мэдлэггүй залуус Эрээн явах зардлын нэмэр болгоод өнөөхөө дэнжийн 1000- ийн зах дээр очоод 1000 цаасаар өгчихсөн.

 

Нэгэн арван жил нь ийн наймаа арилжаа, ганзага гахай, скоч ярьж явтал өнгөрсөн. Дараагийн арван жил нь арай дэвшилтэй  Солонгост гарч ажиллаж вон хурааж эхэлсэн ба оргил үедээ ар гэрээ төдийгүй бараг Монголоо тэжээх дөхөв.

 

Ямартай ч дараагийн 10 жилдээ эргэхэд цааш их мөнгө атгаад хол явахгүйгээ харцгаав. Арай зальжин нь наймааны завсарт амжуулсан дипломоо бариад нам улс төрлүү оров. Ихэнх нь босго нь намсаж, сонголт их болсон их дээд сургуулиудад “эчнээ гүйж” час хийсэн боловсрол эзэмшээд компани хоршоо хөөж, хойш тавьсан гэр бүл төлөвлөлтөө эргэн харж үр хүүхэд гарган ам бүл нэмж эхэлсэн. Тун бага хэсэг нь биеэ таталгүй гишгэгдэл алдаж архин далайд живсэн. 90-д оны залуусын даруй бужигнан өнгөрсөн 20 жилийг эргэн харахад  шилжилтийн хүндийг нуруундаа авч гарсан харагддаг.

 

Энэ хооронд мөн л өөр нийгэмд шилжихэд суралцаж байсан 90- д онд төр нь эхлээд давснаасаа өөр юмгүй лангуугаа бараатай болгох асуудалтай. Чөлөөт өрсөлдөөн, эрэлт нийлүүлэлтийг бий болгох зэрэг анхан шатны ажлаа нухсаар юун залуучуудаа харах үзэх манатай байв. Арай нэг сэхээ ороод ар араасаа тэлж буй залуусын эгнээг  ямар боловсролтой, хэрхэн төлөвшүүлэх талаар ярих боловч, тодорхой чиглэсэн, холч бодлого боловсруулах сөгөө улс төрчдөд эхэндээ байсангүй.

 

Хүн амын 36 хувийг залуучууд эзэлж байсан тул сонгуулиар тун хэрэгтэй гэж тооцоолоод сүүлийн 10  жилээс харин сүрхий тоох болсон юм. Ингээд улс төрийн нам бүр дэргэдээ залуучуудын байууллагатай болсон. Энэ нь төрийн анхаарал залуучуудад ойртсон хол боловч татаж болох ганц бодит жишээ юм. Гэхдээ энэхүү улс төрийн тусгай халамж нэмэгдсэнээр залуусын талаарх бодлогод дэвшил гэхээр өөрчлөлт авчраагүй. Харин ч нийгмийн хөгжлийг авч явах хүч, нөөц бололцоо байх Залуучууд минь нийгэмд тулгамдаж буй асуудал болж хувирч эхэлсэн.

 

Үнэндээ бол залуусаа “та нар юу авмаар байна: гэж намууд олон удаа асуусан боловч “энийг хийгээдэх” гэж уриалсан бүтээн байгуулалт, ажлын байрны давлагаа нэг ч явагдаж байсангүй.

 

Яг чихэр тараах мэт дээд боловсролын дипломтой болох давалгаа үүсч, 140 гаруй дээд сургуулийас 160 гаруй мянган оюутан төгсөөд гараад ирсэн. Харин тэдний дипломыг эргэлтэнд оруулж мөнгө орлого болгох ажлын байрыг төр бэлдээгүй байлаа. Тооцоо үндэслэлгүй сүлжээгээр байгуулсан олон дээд сургуулийн бүтээгдэхүүн нь хувь хүний хувьд чадавхи, чадамжгүй, хийдэг бус гуйдаг залуусын армийг бий болгох дөхсөн. 2010 онд  ажилгүй арван хүн тутмын нэг нь нэг нь дээд боловсролтой хүн болчихсон байлаа.

 

Залуусын асуудлын зангилааг өгүүлэхийн өмнө төрийн залуустаа хандаж буй хандлага бодлогод эргэлтийн шинжтэй өөрчлөлт хийх болсоныг хөндөх ёстой л гэсэн бодлоо хэлэх байна.  Ямарч цаг үед хийж буй судалгаагаар манай улс залуусын эх орон байсаар ирлээ. Харин төр залуусын талаар цогц бодлого гаргаж чадсангүй. Аль ч нам залуусаа ирээдүйн нийгмийг илүү сайхан болгох оюун санааны баялаг нөөц болгох талаар харсангүй. Халамжийн сонгуулийн амлалтийн нэг том бүлэг байлгасаар ирсэн нь гол алдаа.  

 

 

МАН сонгуульд ялснаар гэр бүл, хүүхэд залуучуудын асуудлаар төрийн бодлогыг авч явах том агентлаг байгууллаа. Энэ байгууллагаас харах, хүлээх зүйл их. Тэр дундаа төрийн зүгээс залуусын талаар явуулах бодлогод үзэл санаа, хандлагын шинэ өөрчлөлтийг тээсэн бодлогын бичиг баримтыг гаргахыг хүлээж байна.

 

Хөл дээрээ босохын төлөө бор зүрхээрээ зүтгэсэн 90-д оныхны үр хүүхэд одоо шинэ үеийн залуучууд болчихоод зогсож байна. Тэдний аав ээж хил дамнан наймаа эргүүлж, гахайн дээрээ унтаж, галт тэргэнд амьдарч явахдаа хүүхдүүдийн үед л жинхэнэ сайхан болно гэж итгэж байсан.  Тэр мөрөөдөл нь биелсэн хэсэг байгаа. Бүүр эсрэгээрээ одоо ч тэр 25 хүрсэн сайхан хүүгээ тэтгэж тэжээсээр, ирээдүйд итгэх урмаар сэтгэлийг нь тордсоор суугаа хэсэг ч байгаа.

 

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
90- д оны залуучууд хал үзэж, халуун чулуу долоосон, ид хүчтэй дээрээ явж байна. Улс орноо төвхнүүлэх ажилд зүтгэх хэрэгтэй байна. Тэгж хэмээн өнгөрсөн цаг хугацааг нөхөх болно.
2016-12-13
зочин:
Өнгөрсөнөөс жишээ авч, өнгөрсөнөө мөрөөдсөөр, одоо яг өнгөрсөн нийгэмдээ амьдарч бна. Гэтэл эрх мэдэлтэнгүүд нь ирээдүйд, амьдарч байх юм даа. Ийм л нийгэм бүрдчихээд бна. Ард түмнийг хүчгүй дорой болгосоор, энэ байдал удаан үргэлжлэнэ.
2016-12-12
zochin:
bugs hags doloodog n mongoldoo uldee biz dee
2016-12-12
Зочин:
Хувьчлал гэдэг үнэн хэрэгтээ луйвар л байлаа . Би одоог хүртэл ногдол ашиг гэгч юмны барааг хараагүй 20 гаран жил болсоон. Зарим нэг нь хэдхэн жил цөөхөн хэдэн төгрөг аваад дараа нь бас л сураггүй болсон гэдэг.
2016-12-12
жирийн иргэн:
90-ээд оны залуучуудад социализмын үеэс өвлөж үлдсэн хүн чанар, хүнлэг сэтгэл байлаа.Ардчилсан гэх хувьсгал ярьсан АН-ынхан Иргэн баян бол Улс баян гэдэг уриалга гаргасан нь бүх Монголчуудыг баяжих, мөнгө, хөрөнгийг шүтэх өвчтөй болгосон.Хөрөнгө, мөнгө хүнийг танигдахгүй болтол нь өөрчилж хүн чанарыг чоно чанар болгосон.Өнөөдөр бидний үе ирээдүйд хүүхдүүд маань хүн нэртэй чононууд дунд амьдарна.Хувиа бодсон аминчхан бэртэгчин үзлээр хүмүүжсэн ийм иргэдтэй улс оронд хөгжиж цэцэглэх магадлал тунчиг алга даа.Төрд гарсан болгон нь улс эх орноо шулж мөлжинө.Өөрөө л болж байвал бусад нь хамаагүй.Яана даа...хөөрхий.Энэ алдааг Боловсролын бүх шатны байгууллагуудад зөв сургалт, хүмүүжлийн ажлыг хийснээр 10-20 жилийн дараа л засах боломжтой.Өөр арга байхгүй.
2016-12-12
Зочин:
Оргилийн Ганбааг бичжээ!
2016-12-12
иргэн:
монгол орныг дорой ядуу 80 орны нэг болох эхлэлийг энэ үед л тавьсан даа. 90-ээд оноос хойш төр засаг гэдэг бүлэг хүмүүс Монгол орны нэрийн өмнөөс дандаа буруу шийдвэр гаргасан даа, Хамгийн буруу нь үйлдвэрүүдийг хувьчилсан явдал байлаа.
2016-12-12
Зочин:
zochidtoi sanal 1 bna yalangya 103.26.192.190, 202.21.98.174 naryn sanal yag unen shuu dee
2016-12-12
иргэн:
болсон явдал. маргашгүй үнэн. гэтэл тэр ард үлдсэн визгүй нөхдүүд одоо болохоор эх орноосоо зугтаж хувийн жаргал хөөсөн гэж ярьдаг хүмүүс байдаг шүү! яг үнэндээ өөрснөө чадахгүй тийм арчаагүй нь үлдсэн юм. ер нь бол тулалдаанд зөвхөн бүргэд, харцага, шонхорууд өөр юу байдаг юм ордог шүү! болжмор, тагтаа, хэрээнүүд олуулаа гээд л байдаг юм шүү дээ!
2016-12-12
иргэн:
болсон явдал. маргашгүй үнэн. гэтэл тэр ард үлдсэн визгүй нөхдүүд одоо болохоор эх орноосоо зугтаж хувийн жаргал хөөсөн гэж ярьдаг хүмүүс байдаг шүү! яг үнэндээ өөрснөө чадахгүй тийм арчаагүй нь үлдсэн юм. ер нь бол тулалдаанд зөвхөн бүргэд, харцага, шонхорууд өөр юу байдаг юм ордог шүү! болжмор, тагтаа, хэрээнүүд олуулаа гээд л байдаг юм шүү дээ!
2016-12-12
Зочин:
Helmegdsen omgiinhon
2016-12-12
Монгол:
Яагаад улс терд бас терийн албанд ийм адгийн амьтад шигсэн гээч тэр уед 90ээд онд аль овсгоотой толгойтой нь бугд сургуулиа ажлаа орхиод амьдарлын телее тэр наймаанд гараад егсендее хеерхий Харин унэхээр ихэнх чадал арчаагуйчууд нь сургууль гээчдээ улдээд терд ч тэр тэд л байсан. Одоо та нарын мэддэг сонин сонин гарууд терд томорчихсон урьд хэн байснаа санахч ухаангуй байгаа биздээ. Тэдэнд еер сонголт байгаагуй юм. Ингэж л улс орон доошоо удамтай адгийн шааруудын гарт орсон юмшуудээ. Монголын ийм доройтсон хэсэг нь энэ нутагтаа улдсэн тэр л хуучин цагийн туух шиг юм болсон юм бишуу. Алс хол аян даахгуй хамгийн дорой тэжээвэрууд нь нутгаа сахин улдээд ар худрагаар нь улс орноо уймуулж хор хийсэн тэр л туух давтагсан гэж боддогшуу
2016-12-12
zochin:
yaag unen! hamgiin ih helmegdsen humuus bol odoo uein 45-60 nasnihan buyu ter ueiin 20-35 nasnihan. ene uyees deesh nasnihan bas gaigui togtson ajiltai bair suutsa ch huvichlad avchihsan shu de. Ene ue l bor zurhere zutgetsgesen de
2016-12-12
Зочин:
КАПР КАПР КАПР САНАЖ БАЙНА УУ НӨХӨД ӨӨ ХАХАХА
2016-12-11
Зочин:
Bid yag chiljiltiin ued arvan jilee tugsuj baisan. Niigem haachih gej bg ni medegdehgui bujignaldaad l. Hamgiin bolomjtoi ajil ni ganzagin naimaand yavah bailaa. Bi niitlelchtei sanal neg bn. Unen bichjee. Bidnii ueiihen uchirgui helmegdsen gehed haachaa ium gehdee l ter tsag ueiin zolios bolood ungursun duu. Gehdee aldsan ium alga. Hun chanar, uhamsartaigaa uldsen.
2016-12-11
Зочин:
Ajil orj amjsan n aztai
2016-12-11
иргэн:
Олон ч найз нөхөд маань архинд орж зарим нэг нь бурхны оронд морилсондоо чааваас. Бидний үеийн хэлмэгдсэн хүмүүс одоо л нэг амьдрал гайгүй болоод тэгширч байтал 2012онд АН авилгалч,хулгайч,луйварчид буцаагаад улс орны ЭЗ-ийг дампууруулаад хөмрөөд хаячихлаа.Энэ Ардчилалыг бидний үеийнхэн авчирсан юм одоо шаардлагатай гэвэл МАНАН-гийн шаарнуудыг арчиж хаях зориг зүрх дахиад л бидний үеийнхэнд ноогдож байна даа.
2016-12-11
bold:
ENE NIIGMIIN DAATGALIIG L NUHUUD TULCHIH YUMSAN DA MALCHDIIHIIG NUHUJ TULUULEH HUULI YARIGDAAD BGAA HUSSEN HUMUUS NUHUUD TULCHIH BOLOMJ GARAASAI DA
2016-12-11
Зочин:
Tr ved gadaadad garch ajillasn olon hvn odoo ajilch hiisen yimgvi.niigmiin daatgal tuuugvi.ar geriinhee tuluu yavsaar taarsan odoo yaj tetgevert garah yum bol bvv med.ingej zolios bolson doo
2016-12-11
90:
tiimee 90 onii bid naimaand yavaagui hun baihgui. harin surguulia tugssun l bolj dee .
2016-12-11
zochin:
surguuliin nasnii huuuhduudiin bolovsrold anhaarch deer ued bsan huuhed hogjuuleh duguilanguudiig une tolborgui bolgovol ymar ch yduu ailiin huuhed surch bolovsron sul cholootei teneh bolomj gui bolgovol ch hicheelees gaduur hiih ymtai bolgovol olon huuhed avyasaa hogjuulj mergejil harilcaanii soeltoi bolhod heregtei ym daa
2016-12-11
gana:
yasan unen ygtei niitlel ve? turiin bodlogo hunee hyasan shu,solongosiin savangiin duuriar huuhdude humuujuuleed bh yum,undesni uzel eh oronch uzel suulgah heregtei bhiin
2016-12-11
зочин:
ээ чааваас ! яг үнэн шүү одоо ч 45 - 60 насныхан нийгмийг авч явж байгаа
2016-12-11
bn:
hetsuul .bna daa
2016-12-11
bi eer hun:
mgl uls hilee neehed bi ali hediin nudee neechihsn zsh zeeld tab gurean tug. nassh tsaah hudulguud l guij yawla da o kk
2016-12-11