”Тогтвортой хөгжил” хаана хаяагдсан бэ
2016-11-25

Социолизм байгуулах таван жилийн төлөвлөгөөт эдийн засаг нуран унаснаас хойшх 25 жилийн ард тогтвортой  хөгжлийн тухай хэддэх ч юм чуулганыг дахин хийж байна .Дээд хэмжээний уулзалтад УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл нийт 160 гаруй төлөөлөгчид оролцож буй.

 

 

“Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, үрэлгэн хэрэглээ, байгаль орчны бохирдол, доройтол нь өнөө үед экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж, улс орнуудын тогтвортой хөгжилд сорилт болж байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол дурьджээ. Мөн хотжилтын нөлөөгөөр агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Улаанбаатар хотод сүүлийн 10 жилийн байдлаар хүн амын амьсгалын замын эрхтний өвчлөл 2,4 дахин нэмэгдсэн.тухай онцолсон байна. Төрийн залгамж чанаргүй, хөгжлийн бодлогогүй явсаны нэг л сүүдэр нь энэхүү агаарын бохирдол гээд яривал энэхүү чуулганд дайх үг их бий.

 

Тогтвортой хөгжлийн тухай ойлголт нь улам бүр баяжсаар ирсэн байдаг. 1992 оны Рио-Де-Жанейро хотноо болсон дэлхийн дээд хэмжээний уулзалтаас “байгаль орчин-нийгэм-эдийн засаг” гэсэн гурван тулгуур багана буюу хүчин зүйлээс тогтоно гэж үзсэн. Гэхдээ манайх шиг феодол хамжлагын нийгмээс нэг бүтэн нийгэм алгасаж шинэ мянгганы хөгжлийн галт тэрэгнээс зүүгдчихсэн яваа улсад өөр онцлог бий.

 

Ирээдүйн тогтвортой хөгжил бүхий нийгмийн тогтолцоог бүрдүүлэхэд мэдлэгт суурилсан эдийн засаг чухал гэдгийг хөгжиж буй орнууд хүлээн зөвшөөрөөд байна. Харин манай улс улс төрд суурилсан эдийн засагтай байсаар ирэв.  Орон гаран буюу  цөөнх хэсгийн тэрбумтан зориулахад чиглэсэн бодлого нь эдийн засгийг хавчиг болгож архинаас бусад үйлдвэрлэл салбарлан хөгжих бололцоог өгсөнгүй.

 
Ардчиллаар 25 жилийн ард 90 хувийн экспортлогч орон болж үлдсэн бөгөөд өөрийгөө аваад явах эдийн зэсгийн тогтвортой хөгжлийн суурь огт тавигдсангүй. Нэг намын хэсэг бүлэгт ашигтай өндөр өртөгтэй бүтээн байгуулалтын төсөл, зээл хөрөнгө оруулалт нь нэг сонгуулийн мөчлөгт төр барьсан намын дурсамж, чармайлтын жишээ болоод үлддэг. Энэ бүхэн суурь буруу нь тогтвортой ба бодлоготой хөгжих тухай үзэл санаа оршин бүрэлдэх бүх хөрсийг арчиж ирснийг  хэлмээр.  

 

Өнгөрсөн 4 жилийн парламентийн дэвшүүлсэн үйлдвэржилт анхаарч ирсэн бодлого, түүнд чиглэж хийсэн эрдэмтэн мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээ төслүүд нь татан буугдсан яамтайгаа архивт орсон. Одоо ялсан намын шинэ хөгжлийн бодлогын 2030 он гэж авсан циклийг хэлэлцэн хуралдаж байна. Үе үеийн сонгуульд үнэндээ мэдлэгтэй нь биш мөнгөтэй нь ялж гардаг тогтолцоог бэхжүүлж ирсний дүнд эдийн засаг байнга амь тариагаар явж ирлээ. Байгал экологийн тэнцвэр урьд байгаагүйгээр алдагдаж, хөрсний бохирдол чимээгүй тахал болсон байгааг хөндөх төдий л ярьж байна.

 

Ганц уул уурхай, Хөрөнгө оруулалт бус мэдлэгт суурилсан хөгжлийн алсын хараа, стратеги бодлого,  хамтын удирдлага, бүтэц зохион байгуулалтыг бий болгох гэж оролдож байснаас залгамж чанараар хөгжүүлж үндэсний   эрхэм зорилго болгож чадсангүй. Чөлөөт зах зээлд хөл тавьж  глобалчлал, гадаад харилцаа мэдээлэл солилцооны таатай боломжит цаг үе өртөөлөн 25 жил хөгжсөн улс гэхэд нийгэм эдийн засгийн асуудлыг цогцоор нь авч үздэг “корпорацийн үзэл баримтлал"-ыг ч хөгжүүлж нутагшуулж чадсангүй. Эко хөгжлийн цогц бодлого ч гаргаж амжсангүй.

 

Архины үйлдвэр тамхины экспорт онцгой цэцэглэн хөгжсөн Монголын улс төрчид нь тогтвортой хөгжлийн цагаан толгойд “А” үсэгтэй эсэхэд нь эргэлздэг гадаадын хөрөнгө оруулагч нартай таарч өмнөөс нь нүүр улайж л явсан.

 

Улс төрийн ороо бусгаа намжиж нэг нам нь олонх болж бодлогоо тодорхойлж буй энэ цаг дор Тогтвортой хөгжлийн талаар тойрон сууж дахин чуулж байгаад нь талархаж байна.

Бид тогтвортой хөгжлийн олон конвенц тунхаг нэгдэж, бодлого гаргаж,   байгаль орчинд сөрөг нөлөө багатай хөгжих зарчмыг дэвшүүлсэн боловч түүнийг дагаж мөрдөх аргачлал, бүрэн боловсрогдоогүй байгааг эрдэмтэнд хэлдэг. 

 

Чуулан уулзаад тогтсон баталсан бүхэн эхний удаад экологи, хүрээлэн орчны доройтлыг  бууруулахад ирсэн зочин бүхний цаашдын гаргах шийдвэрт тусдаг болно гэж найдья.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

 

 

 

 

   

 

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
Tsoon heden gishyyd togtvortoi hogjliig oilgoj bgaa gedegt itgej bna aa. Gehdee ted hiihiig, heregjyylehiig hysdeggyi. Ochigdor 27-nii oroi 7 byydal, Dar-Ehiin orchmiin ytaa yneheer gamshig bailaa. Eryyl mendiin said yaraltai arga hemjee avch hort ytiinii bag hydaldaalah ajliig zohoin baigyylj ogooch ee.
2016-11-28
Зочин:
Гайхмаар юм. Баярхүү гэдэг энэ хүн экспорт импорт хоёрыг ялгаж ойлгож мэдэхгүй байна гэж үү? Энд бичсэнээр бол Монгол үйлдвэрлэсэн,,бүтээсэн,олборлосон гээд нийт бүтээгдэхүүнийхээ 90 хувийг гадаадад гаргадаг экспорт гэвэл агуу үйлдвэрлэгч баян орон болчихсон юм биш үү? Товчхондоо гадаад худалдааны 90 экспорт 10 импорт гэвэл гадагшаа их юм зараад гадаадаас бага юм авдаг улс чинь өнөөдөр гадаад валютын нөөцөөр хахчихсан,гадаад худалдааны тэнцэл 90.нэмэх9юм биш үү?
2016-11-27
Зочин:
Баярхүү гуай туи зөв бичиж одоо байгаа УИХ-ын гишүүдийн 90 хувь тогтвортой хөгжил гэж юуг хэлдэгийг огт гадарлахгүй улсууд их сургуулийн бэлтгэл ангийнхан гэж ойлгож болно.
2016-11-25
chfm:
Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэйМонгол улсын иргэн Сэргэлэн гэх залуутай хамтран амьдарч мал аж ахуйг хөгжүүлж байгаад Туяа нь 50 сая төгрөгний араб азрага авсан байсныг Сэргэлэн гэх залуу уг азаргыг залилан авсныг хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгуулж байхад хэнтий аймгийн ерөнхий прокурор дарга Энхбаяр нь мөрдөн байцаалт явагдаж байхад Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэй хэрэгсэхгүй болгосон. Цагдаа нар болохоор ерөнхий прокурор энэ хэргийг дарсан гэж ойлгуулсан.Энэ талаар уулзах гэхээр ажил дээрээ ихэвчлэн байдаггүй гадуур архидан согтуурч явдаг юм билээ. Үүнээс хархад ноён Энхбаяр 50 саяын үнэтэй араб азарганы эзнээс хэдэн сая төгрөг авсан байх нь ойлгомжтой байгаа юм. Хятад улсын иргэн манай улсад хохирогч болж болохгүй юм уу. Эсвэл ноён Энхбаяр хэнтий аймгийн хаан юм уу. Ерөнхийдөө ноён Энхбаяр нь хэнтий аймагт хаан мэт амьдардаг нь албаны машин унаж ан гөрөөнд явж архидан согтуурч гол усанд живүүлж зугаа цэн
2016-11-25