Далай ламаас болж монголчууд хүнд байдалд оров
2016-11-24

Далай ламын айлчлалын талаар “www.indianexpress.com” сайт нийтэлжээ.

 

 

Түвдийн оюун санааны удирдагч Дээрхийн гэгээн  XIV Далай лам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 19-23-ны өдөр шашны айлчлал хийж, сүсэгтэн олонтойгоо уулзлаа. “Далай лам Монгол Улсад айлчилна” гэх мэдээллийн дараа БНХАУ-ын эрх баригчид дургүйцлээ илэрхийлж, түүнийг хүлээн авахгүй байхыг тус улсын эрх баригчдад хандан шаардсан билээ. Хэдий уг айлчлал эсэргүүцэлтэй нүүр тулсан ч амжилттай өндөрлөсөн юм. Айлчлал өндөрлөсөн ч  БНХАУ  дургүйцлээ илэрхийлсээр байна. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан өчигдөр мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Далай лам аль нэг улсад айлчлал хийх үеэрээ БНХАУ-ын талаар ярьж, улс төрийн бодлогыг шүүмжлэх нь буруу” гэж мэдэгджээ.

 

Мөн Далай ламын айлчлалаас болж БНХАУ-д айлчлал хийх ёстой Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлал цуцлагдсан байна.

 

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуанаас Шадар сайдын айлчлал хойшилсан талаар лавлахад “Монгол Улс буруу үйлдэл хийж, Далай ламыг хүлээн авснаар хоёр улсын харилцаанд сэв суулаа. Далай ламын айлчлал сөрөг нөлөөтэй гэдгийг эртнээс сануулж байсан. Хоёр улсын дунд үүсээд буй сөрөг уур амьсгалыг хэвийн болгохын тулд Бээжин шат дараатай алхмуудыг хийж байна” гэж мэдэгдлээ.

 

Далай лам ямар ч улсад шашны айлчлал хийхэд Бээжин дургүйцлээ илэрхийлдэг юм.  “Далай лам шашны нөлөөн дор БНХАУ-ыг гутаан доромжлох өнгө аястай мэдэгдэл хийдэг. Тэрбээр өөрийгөө шашны удирдагч хэмээн тунхагладаг. Тэрбээр ариун сүмд байх ёстой боловч харамсалтай гадаадын орнуудаар зугаалж, айлчлал хийдэг. Мөн тэрбээр БНХАУ-тай харилцаатай улсуудад айлчлал хийж, хоёр улсын дунд таагүй харилцааг бий болгодог” хэмээн Гэн Шуан мэдэгдэв.


Далай лам Монгол Улс дахь шашны айлчлалаа өндөрлүүлээд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Дональд Трампийн талаар мэдэгдэл хийсэн нь хятадуудын дургүйцлийг улам хүргэлээ. Тэрбээр “АНУ-ыг Чөлөөт ертөнцийн тэргүүлэх үндэстэн” хэмээн тодорхойлсон юм.  Энэхүү мэдэгдлээ тэрбээр Улаанбаатар хотноо иргэдтэй уулзах үеэрээ хийжээ.


Далай лам “Би АНУ-д очиж зарим нэг зүйлийн талаар ярилцмаар байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамптай уулзах өдрөө тэсэн ядан хүлээж байна. Бид олон асуудлын талаар ярилцаж, олон асуудлыг шийдвэрлэнэ хэмээн итгэж сууна” гэсэн байна.

 

Далай ламын айлчлал болон мэдэгдэл БНХАУ-ын дургүйцлийг хүргэснээс болж Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа зогсоход хүрлээ. Монгол Улс хямралаасаа гарахын тулд найрсаг хөрш БНХАУ-аас 4.2 тэрбум ам.долларын зээл авахаар төлөвлөж байгаа юм.

 

“Энэ чухал үед монголчууд буруу үйлдэл хийсэн” хэмээн Бээжингийн талаас мэдээлэв.  Монголын эдийн засаг БНХАУ-тай нэлээн хамааралтай байдаг юм.

 

“Гэхдээ Далай Лам, Монгол Улсад нэг бус удаа айлчилсан учир хоёр улсын хамтын ажиллагаа хэсэгхэн хормын дараа хэвийн болох магадлалтай байна” хэмээн шинжээчид үзэж байна.

 

Далай Лам 1979 онд тус улсад анхны айлчлалаа хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд найман удаа Монгол Улсад иржээ. Ес дэх айлчлалаа саяхан хийгээд буцлаа.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
ӨӨРСДИЙН ХИЙХ ЗҮЙЛЭЭСЭЭ ЗАЙЛСХИЙН ДАЛАЙ ЛАМААР __:
ӨӨРСДӨӨ ХИЙХ ЗҮЙЛЭЭ МЭДДЭГГҮЙ ХҮМҮҮСИЙН АЖИЛ___
2016-12-16
hiih zuilee onovchtoi bus kij bui turin kumuusin :
hiih zuilee onovchtoi bus kij bui turin kumuusin buryy
2016-12-10
Muhar suseg:
Bi bas ene tuvd uvguniig muharaar shutdeg bailaa. Dalai Lam gedeg kino-g ni uzeed durgui hurdeg bolloo. Tuvduud muhar susgeesee bolj hetsuu baidald amidarch baigaa.
2016-11-30
Muhar suseg:
Bi bas ene tuvd uvguniig muharaar shutdeg bailaa. Dalai Lam gedeg kino-g ni uzeed durgui hurdeg bolloo. Tuvduud muhar susgeesee bolj hetsuu baidald amidarch baigaa.
2016-11-30
Bogd:
Dalai lam guai Bogd todruulaad yavlaa. yu l bolood bna. Shariin shashinaas bolj muhuh duhsun tuuhee buu mart. Mongoloor oroldohoo boli. Tiim mundag yum bol Tuvdee avar.
2016-11-30
Bogd:
Dalai lam guai Bogd todruulaad yavlaa. yu l bolood bna. Shariin shashinaas bolj muhuh duhsun tuuhee buu mart. Mongoloor oroldohoo boli. Tiim mundag yum bol Tuvdee avar.
2016-11-30
Bogd:
Dalai lam guai Bogd todruulaad yavlaa. yu l bolood bna. Shariin shashinaas bolj muhuh duhsun tuuhee buu mart. Mongoloor oroldohoo boli. Tiim mundag yum bol Tuvdee avar.
2016-11-30
зочин:
далай лам тийм мундаг юм бол төвд яагаад ядуурлаас гарч чаддагүй юм бэ
2016-11-30
mongol:
Obog deedsiin tenger xarj Dalai lamiin Mongol ruu ybuulsan ch ym bil uu.Muu xujaa nar Tusgaar Mongol Ulsiin dotood xeregt oroltsox ymar er bnaa.Xilee xaabal xaana l biz.aix ym alga.turj uxne l gej baixgui.xarin ch Eruul max nogoo gurilaa ideed eruuljine.sajii chin xurbel xilee xaa...chadaxgui l de.
2016-11-29
Зочин:
Bajr hurgir
2016-11-29
2016:
энэ сэтгүүлч хятадын гар хөл болсон хүн байна даа ингэж бичиж суухыг бодуул
2016-11-29
ЗОЧИН:
ЮУН СҮРТЭЙ ЮМ БЭ. ШАЛТАГ МУНДАХГҮЙ ЮМ ДАА
2016-11-29
Монголчууд:
Далай багш маань Монголчууд Хятадуудтай сүжрээд байвал ирээдүйд юу болохыг ил тодоор харуулж өглөө. Монгол улс Хятадын заасан, дохисоноор явах ёсгүй шүү. Тусгаар тогтносон,эрх чөлөөт Монгол улсад хэн айлчлах хэн зочлохыг Хятадууд заах ёсгүй. Монголчуудын шүтэж бишрэх эрх чөлөөг Хятадууд боймилох ёсгүй. 70 жил ойр дотно явсан Орос ах нартайгаа харилцаагаа өргөтгөх замаар Хятадын түрэмгийлэлд хариу өгөх хэрэгтэй. Хятадуудаас хол байхыг анхааруулсан Далай багшдаа баярлалаа.
2016-11-29
Зочин:
dalai lam hyatad 2 ali n ch hereggui shuu.
2016-11-29
Иргэн:
БНХАУ-аас Монгол улсад хөнгөлттэй зээл өгнө гэж огт хэлээгүй байсан шүү дээ харин судалж үзье гэж хэлсэн байдаг
2016-11-29
Зочин:
зээл аваад хятадын колони болно биз . өөр яадаг юм. далай лам аргагүй л далай юм. нэг удаа ч гэсэн монголыг өрнөөс аварлаа
2016-11-29
baagii:
dalai lam ter amerikara zugaalaj uz....mongold shashinii hereg erese hereggui...zaluuchuud mini sain surchgaa...medleg bolovsroloo deeshluultsgee...
2016-11-28
Зочин:
Bayrlalaa
2016-11-28
эмч зочин:
бид өлсөж болно харин эрх чөлөөгөө , шүтэж бишрэхээ хятадаар заалгалгүй өнөөг хүрсэн гэдгийг түүх хэлээд өгөх байлгүйдээ бид өөрсдөө эвтэй байвал удахгүй хөл дээрээ босно хүний царай харахгүй байхыг хүн бүр л хичээх ёстой
2016-11-28
хч:
Бид Богдтой байж узсэн уу,узсэн.Далай лам манайд ирдэг уу ирдэг.Тэгээд. одоо юу хожсон юм бол .Байгалаас заяасан ,эцэг дээдсээс улбаатай 2 улсаас зугтаад хаа очих вэ?Одоо байгаа бодит байлаа л харчих.Хоосон онгироод яана. Ядаж л гудамжиндаа шээж,баахгуй,цэр нусаа хаяхгуй байж суръя л даа! Нус цэрээ хаяж байгаа тэр л хавиас чиньЭХ ОРОН эхлэж байгаа гэж бодоорой.Тамын тогоонд гэдгийг битгий баталгаажуулаад бай! ЭВЭЛ,НЭГД,УРАГШАА!!
2016-11-28
Зочин:
далай багшид баярлалаа дахин дахин ирээрэй
2016-11-28
Зочин:
УХААНТ ХҮНИЙ ҮГ МӨН ДӨӨ
2016-11-28
Зочин:
Dalai lamiin ailchilal ch todorhoi zorilgotoi baihaa. Shashnii geheesee iluu uls tur, ediin zasgiin nuluug ni tootsoolson ailchilal boloh shig bolloo do. Ard ni yamar nuhduud zohoin baiguulsan yum bol do. Eh ornoo boddog humuus baival ch yamai da. Harin Battulga metiin huuramch eh oronchid baival suirel shu!!!!
2016-11-28
Иргэн:
Ямар ядаргаатай мэдээлэл вэ далай багшаас болж хүнд байдалд орохоос харин аврагдаж байна. Манай төрд байгаа хүмүүс хятадтай наймаалцаад алдана уу гэхээс ашиг олж чадахгүй дээ. Болохгүй үйлдлийг газар дээр нь таслан зогсоолоо Далай байгшдаа баярлалаа.
2016-11-28
Зочин:
Bayrlalaa
1:
Dalai bagshdaa MONGOL-chuud bayarlalaa.
2016-11-28
бат:
хятадын жинхэнэ нүүр царай илчлэгдлээ тэд өөрсдийн бодлогыг бидэнд тулгах шаардлагагүй бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэж өвөг дээдэс минь сургасан . Нямдорж 4,2 тэрбум долларын өмнө бөхийх ёсгүй Геополитекийн асуудалд мөнгөний хэмжээ хамаагүй гэж өөрөө ярьдаг биз дээ
2016-11-28
зочин:
монгол улсад хэн ирнэ хужаад ямар хамаатай юм бэ хужааг эх орноосоо хөөе бид 1990 онд байгаа юу монголчууд хужааг тэжээж бна монголчуудаа дэмжье
2016-11-28
kub:
dalai lamyg irekhed khuurtsugluj baisan ene saituud yaasan khurdan uurchlugduj baina
2016-11-28
Зочин:
ЭНХБАЯРЫН ЯВУУЛГА. 4 ТЭР БУМ ТӨГРӨГИЙГ ЧОЙЖАМЦААР ТӨЛҮҮЛ, ТАТВАР ТӨЛӨХГҮЙ МӨНГӨ УГААДАГ ГАЗАР АТГ БОЛОН АУДИТ 2 НЭГ УДАА ШАЛГААД ҮЗЭХЭД ГЭМГҮЙЛ БАЙХ.
2016-11-28
Зочин:
Yaagaad zaawal ene ved manai orond ailchilj bgaan boloo. Yuu ch yarihgui baij bgaad genet l irlee geed ehelsen. Neg l uchir bnadaa. Ug ni baij bgad asuudal namjihaar irehgui, tsaanaa uchirtai bgaa.
2016-11-28