Цастай өвлийн цайралт
2016-11-23

Ойрхон орсон хэдхэн цаснаас замаа хэрхэн салгаж авах талаар их хэлэлцүүлэг манай хотод өрнөжээ. Бүгд ам уралдан цэцэрхэх боловч гадаанаа гараад цасаа овоолсон хүн тун цөөхөн.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Үүр шөнийн таван цагаас гудамжинд гарч өдөржин цас ховхолж буй ТҮК-ийн хэдэн ажилчдыг яаж тэсч байгааг төсөөлж байгаа хүн байгаа юм болов уу. Адилхан гадаа зогсож дэрчийдгээрээ Замын цагдааийнхан халуун аарц өгч байгаа харагдана лээ. Халтиргаа гулгаатай зам дээрээ багтаж ядсан машинуудаас гадаа цасаа малтах хэдийг ихэмсэг харсан төрхтэй манай нийслэлчүүд, зарим нь манжийн амбаны зураг хөрөгтэй төстэй имижийг олчихжээ.

 

Сая хүнтэй метрополис хот цас хамчихдаг хүчирхэг техник хуруу дарам. Цас зуд, ханиад хатгаа ихсэхээр манай уран яригч намууд манийнхаа талын ажлыг яаж орхигдуулж, харамч хахир загнаж байсан нь харагдах юм.

 

Ард түмэнд үйлчлэх ёстой төрөх эмнэлэг Яармагтай балгас хэвээр л байгаа. Харин аль нэг намын байр шатвал хоёр сарын дотор хэдэн тэрбумаар босгож чаддаг. Хандилагчид нь бараг мөнгөө өгөхөөр дугаарлана.  Харин цас хусдаг хэдэн машин авчих мөнгө нийслэлд байгаагүй юм шиг сууцгааж байгааг бид харж байна.

 

Давсаа өмчилсөн, трактороо сойсон тус бүртээ эрх мэдэлтэй дарга нар том мэдэгдэл хийж өрөөнөөсөө ч цухуйхгүй янзтай.

 

Дайчилгааны тушаалын загварууд яригдаж эхлэв.  70 мянгыг нь танахдаа залхуу удааныг нь гайхаад байсан оюутнуудаа цасанд гарахыг уриалсан бол одооноос шахаж захиргаадах хэлбэр рүү орж байна. Үүн дээр хүч нэмж арван жилийн ахлах ангийнхан. Дээрээс нь мэдээж цэргийн үүрэгтнүүд.

 

Захиргаадалтын үеэс үлдсэн энэ дайчилгааны сэтгэлгээ одоо бол явахгүй. Харин анхныхаараа уриалгаа хөгжүүлээд сошиалаар давалгаалуулаад байсан бол өөрсдөө хүрзээ бариад гараад ирэх охид залуус олон байсан. Хотын хаяанд түймэр тулж ирэхэд санаачилгаараа очсон залуус олон байсныг хотдоо үлдсэн бид  магтан шаагиж байсан.

 

Цас зуд зэрэг байгалийн үзэгдэл гамшгийн хэмжээнд очвол төр зарим талаар иргэд, байгуулллагын унаа техникийг дайлчлах эрх бий. Гэхдээ ямар ч ардчилсан, хүнлэг нийгэмтэй оронд 10 жилийн хүүхдүүдээ арай биерхүү болсон юм гээд дайчлахгүй. Хүүхдийг нь түймэрт явуулна гэвэл эцэг эхчүүд босоод ирнэ. Харин цас арилгуулна гэхээр аан, яахав гээд суух. Манай ард түмэн өгөөмөр ч ууч юм шиг. Түймэр, цас хоёр юуны ялгаа байна. Түлэгдэх, хөлдөх бээрэх хоёр хязгаар тулж болох эрсдэлтэй.

 

Асуулт ба бухимдал ганцхан байгаа юм. 4 тэрбумаар хогны уут тараахыг дор нь шийдэж байсан хэрнээ цас түрдэг 20 тонны 10 машин ч авчихаагүй эрх ашгийн зөрчилд идэгдсэн харалган удирдагч нарын цас зудны бэрхшээлийг жирийн иргэд , арван жилийн үрс үүрч байх ёстой болоод байна.  

 

Хэрвээ бүх нийтийн хөдөлгөөнөөр эх орончоор цаснаасаа өндийх  гэж байгаа бол тангараг өргөсөн төрийн албан хаагчид уриалаад, дарга нар нь оройлоод гадаа гараад цасаа хусаад эхэлмээр. Бид ер нь дээд, доод зиндаагүй нэгдээд нэг өдөр пижигнэтэл ажиллаж хөлсөө гаргаж хөөрсөн цаг үе хэзээ билээ.

 

Б.ХЭГЖҮҮН

Shuud.mn
Сонин хачин
ард:
Хэгжуун чи хол очиж хуц яадаг юм чам мэтийн цагаан гартануудыг цас малтуулах хэрэгтэй
2016-11-24
nogoon uut hiisen tsavchsan garuudiig shorond hii:
ODOI JAAHAN AJIL HIICHED DARAGIIN SONGUULIAR NOGOON UUTTAI NI ZEREGTSUULEED TAVICHIH UUTAAR MUNGU IDSEN HULGAICH NARIIG NAMTAI NI HAMT DAHIAD NAM SHAAGAAD UNAGAANA
2016-11-23
Zochin:
Давс бодис нь байхгүй бол нарийн элс цацаачээ
2016-11-23
gomo:
ЗАМЫН ЦАГДААГИЙН УРД ТАЛЫН НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ЧИ БАЙРНЫХАА БАНДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА ХЭЗЭЭ БОЛИХ ХҮН БЭ ИЧДЭГГҮЙ МУУ ШОРОНГИЙН ГОМО
2016-11-23
хас:
харин тиймээ
2016-11-23
зочин:
Ногоон уутыг бүгд аваад хэрэглэсэн энийг бичсэн хүн бас авсан л байж таараа харин одоо бол авсан давсыг хараагүй цацсаны үр дүнг үзээгүй л байгаа шүү
2016-11-23
зочин:
энийг бичсэн хүн өөрөө ганц хүрз цас цэвэрлэсэн болов уу
2016-11-23
Зочин:
Saynii tsasnaar manai ortsnii jijuur uvchtei bhgui bsan bolhoor tsas tseverleh hungui bailaa l daa, bi demii zogsoj bhaar geed heseg tsas tseverlev, uuriiguu magtaagui yum shuu Manai irged, humuus maani heterhii huvia hicheesen humuus bolchjee, neg l hun irj nadad tusallaa, busad ni baidaggui ee, gert ni hul gar muutai nastai hugshin huntei zaluuchuud, dund nasniihan hurtel amia hicheesen iim l humuus bolj, ene tsas chin gadaadad ordog ih tsasnii hajuud yu ch bish shuu dee, Humuusee joohon niigmiin idevhtei baiy aa
2016-11-23
zochin:
Er ni busad uls shig hotiin dargaa hotiin irged songodog bai heregtei bnaa. Tegehgui bol yalsan namiin iddeg byaluu yumuu haashaa yum. Ter huulindaa oorchlolt oruulii. Hotiin dargaa hotiin irged songii...
2016-11-23
Zochin:
Batuul shig hotiin dargatai bolmoor bnaa.
2016-11-23
хас:
харин тиймээ
иргэн:
УИХ, ИТХ -д сонгогдсон эрхмүүд өөрсдөө машин тэрэг авах мөнгийг идсэн хүмүүс өөрсдөө цэвэрлэх хэрэгтэй
2016-11-23
Сэтггүлч нэртэй маллаг малжуу мал малын эмчээ бүү:
ӨӨ за за одоо ногоон уут руу дайраад л аргалья гэж байгаа бол уутыг бид нар гардаж авсан хогоо уутанд хийж хаядаг соёл сурсан харин таны энэ өмгөөлөөд байгаа удирдлагууд бидэнд уут бүү хэл давч цацах нэрээр мөнгөө цохиод эхэлсэн байхад та яагаад хэлэхгүй байгаан !!!!! нэг кило нь 615000 төгрөгөөр давс авч цацсан гэж хэлээд байгаа нь 614000 нь бид кармаалсаан гээд байгаа үг мөн биз дээ АТГ одоо л эднийг эртхэн шалгаж үзээрэй 123 тэрбумаас тэхээр хэдийг нь идсэн байх уу энэ тэгээд бидэнд тараасан 4 тэрбумын уутттай тэнцэж байна уу тээ хол очиж унгалдаарай МАНГАРУУДАА
2016-11-23