Н.Алтанхуягт өгсөн даруулгууд
2016-11-09

Хэдэн ч билээ сонгууль  дамжиж ордоны бөөрөнд, МАН-ын санаачилгад орон  сөрөг хүчин явсан АН-ыг  ялалтын тавцанд зогсоож олонх болгосон хүнээр экс дарга Н.Алтанхуяг тодорсон. Түүний хэр сайн Ерөнхий сайд байсан тухай дүгнэлт бусдын адил сайн, муу хоёр туйлтай.  АН-ын сөрөг хүчний үед МАН-тай эвээ олоод хамтарч засаг барьж сөрөг хүчний тоглолтыг муугүй хийж ирсэн.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Гэвч  хоёр том намын энэ найрамдалын ард нь  МАНАН гэдэг хөшиг бий болж ирсэн.  Ширүүн тулааны ард Ерөнхий сайдаа,  намын даргатайгаа цуг “булаалгасан” нь   Н.Алтанхуяг өөрөө нэхэлцсэн  МАНАН-гийн торондоо өөрөө унасан гэсэн таамгийг ажиглагчид хэлж байлаа.  

 

Намынх нь ялалт засгийн эрх Ерөнхий сайдаар түүчээлсэн нь түүний хувьд эргээд том  хагарлын халуун цогыг улаан гараараа атгахад хүргэсэн. Эрх мэдэлд хүрэнгүүтээ өөр хоорондоо хэмхэлддэг намын нөхдийн араншин нь олон жижиг фракцаар бамбайлан өөрт нь довтолгоо үзүүлж эхэлсэн. Зарим талаар сөрөг хүчинтэй хавсайдсан.

 

Алтангадас гэдэг фракц намынх нь зүг чиг байхаа больж ирсэн нь Н.Алтанхуягийн нөлөө хүч суларч ирснийг харуулж эхлэв. Сөрөг хүчин байхдаа үзүүр уяаг нь тааруулж болдог байсан фракцууд үг хэлээ олохоо больсон. Ерөнхий сайдаа мултлах, хоёрдугаар ээлжийн хоолны хуваарилалтыг хэсэг бүлэг хийсэн ба Засгийн газраар нь ганц оролдчих гээд байсан МАН-ынханд энэ нь сул өгөөш болсон.

 

Ингээд тэр үеийн парламентийн бие даагч нарын нэг нь ханиад хүрэн хурлаа тасалж, өөрийн намын гишүүдээс санаа эргэсэн нэг нь бултаж, үгссэн зарим нь эсрэг кноп дарснаар түүнийг Ерөнхий сайдаас нь мулталж авсан.

 

Гэвч тэр үеийн үйл явцыг эргэн харахад тухайн үеийн чуулганаар Н.Алтанхуяг нэгэнтээ тэсч үлдлээ ч дараагийн бүүр ч хатуу зуулттай  алхмууд хийгдэх байсан нь харагддаг. Хүргэн гэсэн тодотголоор өөр дээр нь нэр холбосон Г.Дэнзэнгийн дуулиан, түүний араас Цэвэр агаар сангийн хэрэг ба түүнд охиных нь нэр дуулдаж эхэлсэн нь  кнопоор унагаахаас өмнө буланд шахах дайралтыг хангалттай хийсэн харагддаг. Түүний эсрэг болсон талынханд өшөө ч чангалах уяа байгааг харуулж зөвлөх Ч.Гансүхийг нь нүүрс төслийн НО-г нь босгон шуугиан дэгдээж шүүх хуралдаа хүрсэн. Энэ бүхний ард олон нийт Ардчилсан намын дотоод зөрчил дээд цэгтээ хүрснийг харсан бол улс төрийн хүрээнд экс даргын бууж өгсөн шалтгааны сүүлийн хариулт болж үлдсэн.

 

Энэ бүхэн бол Монголын нэг том намыг хамгийн удаан нэг гарт барьж, сонгуульд ялуулж өөрөө ямар нь  үл ойлгогдох нөхцөлд ганцаардсан улстөрчийн оргил цагийн богинохон тоглолтын хэсэг. 2016 оны ялагдлын ШОК-ын ард харьцангуй нэр цэвэр толгой бардам үлдсэн хүн бол АН-ын экс дарга Н.Алтанхуяг байлаа. Сүүлийн сайд Ч.Сайханбилэг нь Эрдэнэтээр их хуралд тайлбар хийж, Хөгжлийн банкны шалгалтын дуулиан босох түгшүүр бий болж эхэлж байхад МАНАН ба хуйвалдааны бүлэглэлийн талаар тоох ч үгүй ярилцлага өгч суусан АН-ын том хүн нь Н.Алтанхуяг л байлаа. Өөрийн ба хүний намынхан холилдсон бүлэглэл төр барьж байгаа гэсэн утгатай мэдэгдэл хийж улс төрд бие даасан тоглолтоо үнэртүүлж эхэлсэн энэ улстөрчийг дараагийн намын даргын төлөө биш гэхэд өөрийг нь унагаасан “хэдийгээ” зүгээр орхихгүй гэсэн гар атгалттай байгаа гэж дүгнэж болохоор байсан.

 

АН-ын олонх үед төр барилцсан цөөнгүй улстөрчид ямар нэг айдастай болсон талаар хэвлэлүүд бичиж байгаа. Энэ түгшүүр дунд дулаан өвөлжөөндөө буусан мэт налгар явсан Н.Алтанхуяг дахин анхаарлын төвд орж ирлээ.   

 

Н.Алтанхуягийн эхнэр гадаадад зорчихоор хил гаран Боинг онгоцондоо тухалсан байхад нь хилээр гарахад нь хориг тавьсан болохыг хуулийнхан мэдэгдсэн бололтой. Хэвлэл сайтууд хий таамаг босгон шуугиж эхэлсний маргааш Н.Алтанхуягийн эхнэрийнх нь дансаар их хэмжээний мөнгө орсон асуудал байгаа гэсэн мэдээлэл цөөн сайтуудаар тавигджээ.

 

Эхэнд товч өгүүлсэн Н.Алтанхуягийн улс төрийн мөчлөг бол тухайн үеийн АН-ын эрх барих үеийн хайр найргүй болж ирсэн хагаралдаан сөрөгцлийн зураглал . Харин энэхүү эхнэрийг нь шалгах болсон тухай шууиан бол манай улс төрийнхний далд тэмцэл ил болоход хуруу зай үлдсэнийг харуулж байж болно.  Хууль шүүхийн байгууллагыг улстөрчид ба тэдний ойр тойрныхныг шалгах гэхээр сурмаг улстөржүүлдэг хандлага энд байхыг үгүйсгэхгүй. Гэвч Н.Алтанхуягынхаа хяналтаас гараад  сөхөрч унасан АН одоо босох гэж ядаж байгаа нь үнэн.  АН дотор дараагийн даргын сунгаа эхэлсэн байгаа бол том  улстөрд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тулаан эхэлчихээд байна.

 

МУ-ын Ерөнхий сайд байж олон фракцын идэш амбицийг дийлээгүй унасан энэ улстөрчийн фигур, үйл хөдлөл ирэх саруудын хөшигний ардах улс төрийн хөдөлгөөний нэг тод хэсэг гэдгийг үгүйсгэх боломжгүй. Харин энэ удаагийн Н.Алтанхуягийн эхнэрийн талаарх дуулиан түүнд өгч буй  ээлжит даруулга уу, хууль ёсны шалгалт уу гэдэгт өгөх бүрэн  хариулт одоогоор алга.  

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

 

 

 

 

   

Shuud.mn
Сонин хачин
yer ni ene kun ymar krg kichsn yum be:
yer ni ene kun ymar krg kichsn yum be oyu tolgoi l neg nomerin zalruulga, uuchlal shu ik genen kun bgaad ah duusee demjsen ch uu
2016-12-10
yer ni ene kun ymar krg kichsn yum be:
yer ni ene kun ymar krg kichsn yum be oyu tolgoi l neg nomerin zalruulga, uuchlal shu ik genen kun bgaad ah duusee demjsen ch uu
2016-12-10
Зочин:
А. Н - хан . Н. Алтанхуягаа зүгээр амар байлгах арга алга уу. Дарамтлаад байгаа бол болиочээ. Эв эеэр . Монголоо гэхсэтгэл та нарт байна уу .
2016-11-10
Батэрдэнэ:
Төрөл садан, морин уяачдын засгийн газар байгуулагдчихаад болоод байхад ганц Дэнзэнгээр хэдэн жил хуцах гэсэн мал вэ?
2016-11-09
Зочин:
АН-ын чадвартай маш олон боловсон хүчин байхад 25 настай хүргэнээ ЗГХЭГ-ын даргад кранаар татаад тавьсан төрийн албыг ах дүү, нутаг нугаараа дүүргэж намын гишүүдээ үл тоосноос болж огцорсон шүү дээ. Тэр нь зөв болсон бусдад нь сургамж
2016-11-09
Батэрдэнэ:
Төрөл садан, морин уяачдын засгийн газар байгуулагдчихаад болоод байхад ганц Дэнзэнгээр хэдэн жил хуцах гэсэн мал вэ?
irgen:
tiim mundag baisan bol dahij songogdohgui yaasin. ger buleeree dur esegsen hulgaich nar.
2016-11-09
Altankhuyag bol Mongoliin hursiig meddeg khun:
Yum hiij buteej baisan khunee goochildog ni khanahiin yos ve, Saikhanbileg, bayartsogt metiin alia salbadai, dagan bayasagch bish bolohoor l Altankhuyagiig oroldood baigaa yum bsih uu
2016-11-09
зочин:
Алтанхуяг бодит зүйл ярьж байсныхаа шанг хүртэж байна Энэ улс орныг эзэн шиг ярих гэхээр зайлуулж Эрдэнэтийг хусах гэж замд нь саад болсон тул
2016-11-09
Зочин:
Алтанхуягийг босгохгүй гэсэн шалтаг юм .Алтанхуяг шиг ЗГ-ыг авч явж юм хийсэн АН -ыг авч явсан хүн одоохондоо алга байна
2016-11-09
Зочин:
хулгайч2
2016-11-09
Зочин:
БАС Л НЭГ МУУ КАРМАНЫ ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ.
2016-11-09
Зочин:
хамгийн мулгуу ёс улсын мөнгө хөрөнгө, төрийн албыг луйварчиддаа хувааж өгсөн тэгээд дампуурал....
2016-11-09