Эрдэнэтийн овоо улстөрчидөөр дүүрэв
2016-10-07

Эрдэнэтийн асуудлаар өчигдөр шууд эфирт хоёр мэдэгдэл ар араасаа хийгдэв. Нэг мэдэгдэл нь сэтгүүлчидтэй хийсэн уулзалтыг дамжуулсан шууд нэвтрүүлгээр. Нөгөө нь чуулганы хуралдааны шууд дамжуулалтаар.

 

Ерөнхийлөгчийн зүгээс сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Эрдэнэтийн талаар байр сууриа илэрхийлэхдээ өөрт нь ямар нэг хувийн сонирхол байхгүй бөгөөд Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийг шалгаж байгаа ажлын хэсгийн дарга тэр хоёрын хуйвалдаан явж байгаа гэв.

 

Энэ үед төрийн ордонд намрын чуулган хуралдаж, ирэх оны төсөв мөнгөний асуудлаар Ерөнхий сайдын байр суурийг сонсон хэлэлцэж байв. Шууд эфирт байсан чуулганы дундуур Ц.Нямдорж гишүүн мөн гар утсаараа сошиалд “онлайн” байсан бололтой. Эрдэнэттэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгчид тэр дор нь хариу барив.

 

Эрдэнэтийн талаар Засгийн газрын түвшинд байхгүй мэдээлэл өөрт нь байгааг сануулсан Их хурлын дэд дарга нэлээн бухимдалтайгаар “...Намайг бусадтай хуйвалдчихлаа гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярьжээ. Би Б.Чойжилсүрэнтэй хуйвалдаад 49 хувийг нь авчихсан юм уу.... Энэ бүхний ард Ц.Элбэгдорж бий. ХХБ-ны Орхон Ташкентад болсон уулзалтаар Эрдэнэтийн асуудлыг шийдсэн... гэсэн утгатай мэдэгдэл хийв. 

 

Ерөнхийлөгчийн байр суурийг дүгнэн харвал Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хувьчлал гэж үзэхгүй байгаа гэж хэлж байна. Мөн “саалийн үнээ” тодотголтой 40 жилийн настай болоод байгаа Монголын энэ уул уурхайн “брэнд”-ийн цаашдын асуудлыг авч үзэж өөр шатанд гаргах ёстой гэсэн байрь суурийг мөн илэрхийлжээ. Хувийнхан бол хариуцлагатай ба задгай мөнгө бүрийг хэмнэж тооцдог тул Эрдэнэтийг үр өгөөжтэй ажиллуулна гэж үздгээ онцолж байна.

 

Энэ байр суурийг сошиал орчинд дэмжих хандлага ажиглагдаж байна. Манай том үйлдвэрүүд төрд байхаараа хэцүү. Улстөрчдийн шахааны нөөц компани болж агуулах нь төмрийн хог, бэлгэвчээр дүүрдэг байсан практик бий. Монголын тал 49 хувиа авч өөрийн болгосноор Эрдэнэт нь 100 хувь манайх болсонд баярлах хүн олон. 

 

Эрдэнэтийн 49 хувь Монголд маань шилжсэн асуудлыг “хардаж” байгаа Ц.Нямдорж гишүүний эргэн тойронд олон гаргалгаа байгаа. Хамгийн сурцтай нь улс төржүүлэлт буюу түүнийг Эрдэнэтээр дөрөөлж шинэ улс төрөө эхлүүлж байгаа ба дээшээ том алхах бэлтгэлээ тавьж байна гэж байгаа. Ерөнхийлөгчийн уулзалтад ч ийм санаа цухалзаж байсан. Нөгөө талд Ц.Нямдорж бол улс төрд бяр нь ханасан хүн. Алдах айх зүйлгүй тул МАН-аа ч хайрлахгүй, хувьчлахын эсрэг зогсож шинэ улс төрөө эхлүүлэхээр шийджээ гэсэн гаргалгаа.

 

Эрдэнэт дээр дуугараад байгаа Ц.Нямдорж гишүүний хардлагын гол үзүүр нь хувьчлалын мөнгөний эх үүсвэр. Хойд айлтай ямар нэг яриа болсон...Төлбөр нь ХХБ-аас гарсан уу, нэг бол Эрдэнэтийн өөрийнх нь мөнгөөр өөрийг нь худалдаад авчихсан уу. Санхүүгийн том ажиллагаа хуйвалдаан явагдсан уу гэдэг асуудал дээр хайрцаглагдаж байна. Үүнийгээ татвар багассантай холбон хэлж байгаа. Харин Эрдэнэт үйлдвэрийнхэн хэвийн ажиллаж байгаа ба өнгөрсөн жил засгийн газрын "гуйлтаар" энэ жилийнхээ татварыг түрүүлээд төсөвт өгсөн гэлээ.

 

Энэ талаарх хардлагыг тайлж ил тод болгох амархан гэж Ерөнхийлөгч мэдэгдэв. Эрдэнэтийн асуудлаар нээлттэй сонсгол хийх. Энэ сонсголыг Ц.Нямдорж гишүүн өөрөө ахлах. ХХБ-ны захирал төлөөлөл, тэр үеийн Ерөнхий сайд, сангийн сайд нар гээд учрыг мэдэх, оролцоотой бүх хүнийг оролцуулан ил тод ярьж учраа олж болно гэлээ. Нэг хүн ганцаараа мэдэгдэл хийгээд байхаас  ингээд шууд  нээлттэй ярьчих нь зөв гэсэн Ерөнхийлөгчийн энэ санал Эрдэнэтийн 49 хувь үндэсний компанид шилжсэн асуудлын хардлага ба үнэний талаарх үзүүрийг тайлж болно.  

 

Заавал асууж байж хийх ажлыг дур мэдэн хийчихээд дараа нь хов зөөгөөд гүйгээд байдаг хүүхдүүд шиг байгаа манай улстөрчдийн энэ авир үйлдэл гинжин хэлхээгээр үргэлжлэх юм. Эрдэнэт бол яах аргагүй эмзэг сэдэв. 2000 оны үед мөнөөх л Эрдэнэтийн хувьчлалтай холбоотой асуудал Ж.Наранцацралт агсныг Ерөнхий сайдын сэнтийгээс унагааж байсан. Оросуудад Монголын талын хувийг худалдахыг дэмжиж байна гэсэн агуулгатай захиа бичсэн гэснээр хоёр Белазны дугуйны үнээр Эрдэнэтийг зарлаа гэсэн шуугианаар “ээлжит” Засгийн газар унаж байсан. Яг ийм утгатай захиа үнэхээр явуулсан уу, загвар байсан уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр үлдсэн.

 

Үүнээс хойш 15 жилийн дараа Монголчууд саалийн үнээнийхээ дэлэнг өөрсдөө мэдэн 100 хувь шувтрах эрхээ олж авсан гэж болохоор. Нөгөө талд асуудал эсрэгээрээ буюу хувийн нэг компани дангаараа 49 хувийг авчихлаа. Хуйвалдаан боллоо. Төр буцааж авна гэсэн шуугиан  өндөр авлаа. 

Сүүлийн хэд хоног давтамжтай явж байгаа Эрдэнэтийн асуудлаар хийж буй улстөрчдийн мэдэгдлийн ард иргэд сурцтай нь аргагүй талцах, туйлшрах байдалтай болж ирлээ. Одоо энэ байдалд цэг тавьж Ерөнхийлөгчийн санал болгосон нээлттэй сонсголыг нь хийчихмээр. Тэгээд энэ сонсголоо “шууд” дамжуулахад дүгнэлт хийх эрхээ олон нийт эдэлж болно.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
2016-10-08
Зочин:
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
2016-10-08
Зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
2016-10-08
Зочин:
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
2016-10-08
Зочин:
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
2016-10-08
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2016-10-08
Зочин:
Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
2016-10-08
Зочин:
Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
2016-10-08
Зочин:
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна.
2016-10-08
Зочин:
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
2016-10-08
Зочин:
Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувь буюу 147 тэрбум төгрөгийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг буюу 153 тэрбум төгрөгийг Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө, луйварчдаа!
2016-10-08
Зочин:
Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж, луйвардаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө, луйварчдаа!
2016-10-08
Зочин:
Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
2016-10-08
Зочин:
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм.
2016-10-08
Зочин:
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар
2016-10-08
Зочин:
Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
2016-10-08
Зочин:
Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..
2016-10-08
Зочин:
Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор нарт эрүүгийн хатуу хариуцлага тооцох.
2016-10-08
zochin:
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхжаргал сүүлийн дөрвөн жил монголийн интернэт комментоор од болж дууслаа чи байрнийхаа хөвгүүдийг татаж чангаахаа боль ичдэггүй амьтан
2016-10-08
zochin:
erdenetiin 49 huviin tcaana badamjunai , m.enhbold elbegdorj terguutenguud baigaa.huviin haa aldaa hulgaigaa hoer nam hoorondoo naimaaltcdagiin l neg gargalgaa.medeej ih hural zarah uguigee shiidej duudlaga hudaldaagaar zarah n zov ymaa.gehdee zovhon mongol kompaniudiin dund. kompaniud negdehgui yu.chadnashdee ho shudarga l baij ELBEGEE MINCHIITLEE UURLAH HEREGGUI.
2016-10-08
Зочин:
ЗГ нь биш УИХ нь улдээх уу хувьд зарах уу хувьчлах уу гэдэг ээ мэднэ. ЗГийн хэдхэн гишууд Еронхийлогчтэй хуйвалдаж хууль бус хэрэг уйлдсэн нь тов тодорхой луйвараа зовтгохийн тулд ямарч ухаантай зов ч юм шиг зуйлс яриад ч нэмэргуй. Энэ бол харанхуй шоноор хэдэн хулгайч нар цуглаж байгаад ард тумнийхээ эсрэг хийсэн Гэмт Хэрэг. Унэхээр хувийн хэвшилийг заавал оруул хувийн хэвшил орж байж л шахааны бизнес нь татрана гээд байгаа бол ХХБ оруулсан 200 саяд нь таарсан хувийг нь л огох хэрэгтэй Эрдэнэтийн 20 хувь гэсэн уг. Энэ зээлсэн 200 саяын толбор нь улс болон улсын 80 хувьд марч хамааралгуй байх естой
2016-10-08
Зочин:
ЗГ нь биш УИХ нь худалдах уу хувьд зарах уу хувьчлах уу гэдэг ээ мэднэ. ЗГийн хэдхэн гишууд Еронхийлогчтээ хуйвалдаж хууль бус хэрэг уйлдсэн нь тов тодорхой луйвараа зовтгохийн тулд ямарч ухаантай зов ч юм шиг зуйлс яриад нэмэргуй. Энэ бол харанхуй шоноор хэдэн хулгайч нар цуглаж байгаад ард тумнийхээ эсрэг хийсэн Гэмт Хэрэг. Унэхээр хувийн хэвшилийг задавал оруул хувийн хэвшил оруулж байж шахааны бизнес нь татрана гээд байгаа бол ХХБ оруулсан 200 саяд нь таарсан хувийг нь л огох хэрэгтэй Эрдэнэтийн 20. Энэ зээлсэн 200ын толбор нь улс болон улсын 80 ямарч хамааралгуй байх естой
2016-10-08
Яршиг цаашаа Орос ахдаа буцаагаад өгьеөө:
Нэг хэрүүл хасагдаад амар.
2016-10-07
век:
Ийм хуйвалдааны цаад эзэд нь хэзээ ч мэдэгдэхгүй.Худлаа л шалгах хэрэгтэй,үнэн зөвийг нь олох хэрэгтэй л гэж жинхэнэ эзэд нь муур багш царайлна.Гүйцэтгэсэн дундчууд нь хамгаалаад хариуцлагыг хүлээгээд өнгөрнө. Шалгах хэрэгтэй гээд байгаа.Хэн нь хэнийгээ шалгах юм бэ? Өөрсдийгөө өөрсдөө шалгах болж байна уу.Энэ 49 -ийг монголын талд худалдах болсныг,монголын ард түмэн,их хуралд ил тодоор үйл явдлын өмнө нь мэдэгдмээр юм.Их өрийн 50 сая доллор оффшор бүсэд алга болсон.Манайд буруутан олдхогүй,жирийн иргэдийн хийсэн хэрэг л буруу болно.
2016-10-07
век:
Ийм хуйвалдааны цаад эзэд нь хэзээ ч мэдэгдэхгүй.Худлаа л шалгах хэрэгтэй,үнэн зөвийг нь олох хэрэгтэй л гэж жинхэнэ эзэд нь муур багш царайлна.Гүйцэтгэсэн дундчууд нь хамгаалаад хариуцлагыг хүлээгээд өнгөрнө. Шалгах хэрэгтэй гээд байгаа.Хэн нь хэнийгээ шалгах юм бэ? Өөрсдийгөө өөрсдөө шалгах болж байна уу.Энэ 49 -ийг монголын талд худалдах болсныг,монголын ард түмэн,их хуралд ил тодоор үйл явдлын өмнө нь мэдэгдмээр юм.Их өрийн 50 сая доллор оффшор бүсэд алга болсон.Манайд буруутан олдхогүй,жирийн иргэдийн хийсэн хэрэг л буруу болно.
2016-10-07
Зочин:
ЭРДЭНЭТИИН АСУУДАЛ ЖАСТТАЙ ХОЛБООТОЙ БАЙХ
2016-10-07
zochin:
elbegee odoo zail
2016-10-07
Зочин:
6-р сарын 10 орчим Оросын тал өөрийн 49-иа зарах саналаа Монголын ЗГ-т ирүүлсэн гэж байгаа. 6-р сарын 28-нд Ерөнхий сайд нь асуудал дууссаныг Ард түмэндээ мэдэгдлээ. Сайханбилэгийн засгийн газар ийм шуурхай ажилладаг байсан бил үү?
2016-10-07
Түвшин:
Хулгай луйвар дандаа нүднээс далд ямар нэг улс орныг хамарсан үйл ажиллагаатай давхцуулж хийгддэг. Эрдэнэтийн 49-ийн асуудал яавч зүгээр нэг бизнесийн хэлцэл биш гэдэг нь тодорхой л доо. Энгийн ард ойлгохгүй гэж ард түмнээ басамжлахаа болимоор байна. Элбэгдоржийн оролцоо хамгийн их байсан нь асуудал ингэж хурдан шийдэгдсэнээр нотлогдоод байх шиг... Сайханбилэг бол ямар ч эрх мэдэлгүй нохойд барьдаг мод л байсан шүү дээ. Гэнэт цоороод, ганцаараа ийм асуудлыг шууд шийдээд л...
2016-10-07
Түвшин:
Яг энэ дээ. Дэмжиж байна
2016-10-07
Зочин:
Элбэгээ одоо зайл чамаар 20 жил тархиа угаалгалаа Энэ улс орныхоо байж байгаа байдалаа хардаа Энэ ард түмнийхээ амьдралын чанарыг хардаа Хууль ёс шударга ёс гэж нб уу Чи даанч ичдэггүй болохоороо ASEM гэж баахан шоудлаа Гадны улс оны тэргүүнүүд ирээд дотроо чамайг шоолж байгааг чи мэддэг ч болоосой
2016-10-07
Зочин:
Erdenetiin 49 -g mgl kompanii ooriin munguur hudaldaj avaad 49 er medelee edleed yavahad asuudalgui ee erhem shudraga eronhiilegch guia 49 erhmedlee 51 hubias iluu edlej TUZ darga tomimolj buh hyanah erh medeliig 49 hubi hiiheer duremiig nii oorchlog magadgui erdenetiin munguur ooriig nii hudaldaad avsan baij magadgui ee teriig shoushin eronhiilegch medej baigaad yagaad demjsen uym be ? l gej Nyamdorj asuugaad bna. zov hariulj suraa hudlaa uym bolgon deer bitgii shoudaj bai
2016-10-07
Зочин:
Erdenetiin 49 -g mgl kompanii ooriin munguur hudaldaj avaad 49 er medelee edleed yavahad asuudalgui ee erhem shudraga eronhiilegch guia 49 erhmedlee 51 hubias iluu edlej TUZ darga tomimolj buh hyanah erh medeliig 49 hubi hiiheer duremiig nii oorchlog magadgui erdenetiin munguur ooriig nii hudaldaad avsan baij magadgui ee teriig shoushin eronhiilegch medej baigaad yagaad demjsen uym be ? l gej Nyamdorj asuugaad bna. zov hariulj suraa hudlaa uym bolgon deer bitgii shoudaj bai
2016-10-07
Шударга байя л даа:
ШУДАРГА БАЙЯ Л ДАА ЭЛБЭГДОРЖОО.ХҮН ХҮНЭЭР ЯНЗ БҮРИЙН ЮМ БИЧҮҮЛЭЭД БАЙХАА БОЛИО.ТАНАЙ НАМЫНХАН УЛААН ЛУЙВАРЧИД БОЛСНЫГ ЧИ МЭДСЭЭР БАЙЖ ИНГЭЖ ШОУДАХ ХЭРЭГ БАЙГАА ЮМ УУ.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВЬД ӨНГӨРСӨН 4 ЖИЛД УЛС ОРНЫГ САМАРСАН ХАМСААТАН ЛУЙВАРЧДАА ТОДРУУЛЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭНХ ТАЙВАНЭВ НЭГДЛИЙН БИЛЭГ ТЭМДЭГГУАЙ МИНЬ.
2016-10-07
Наалдан пад:
Эрдэнэтийг 100 хувь улсын болгоно гэж ярьж байгаа улс төрч бол шахаа хийж хувь хүртэх гэсэн улс гэж хэлж болно. 49 хувийг нь оросод буцааж өгнө гэж байгаа хүн бол усан тэнэгийн нэг. Гүйцээ
2016-10-07
Зочин:
төр муу менежщр гээд л хусах нь дээ. хорин 40 жил тэжээсэн үйлдвэрээ муу менежменттэй гээд хая юм гэнэ ээ. тэгээд тэр сайн менежменттэй MSC чинь юу болов. Харин хэн гэдэг даргын үед шахааны бизнес цэцэглэв хэн шахаа хийснийг л тодруул.
2016-10-07
Зочин:
төр муу менежщр гээд л хусах нь дээ. хорин 40 жил тэжээсэн үйлдвэрээ муу менежменттэй гээд хая юм гэнэ ээ. тэгээд тэр сайн менежменттэй MSC чинь юу болов. Харин хэн гэдэг даргын үед шахааны бизнес цэцэглэв хэн шахаа хийснийг л тодруул.
2016-10-07
Үргэлжлэл:
нөлөө оруу₮лахгүй байх хэрэгтэй. Монголыг гадны хөрөнгө оруулалт аврана гээд л амтай болгон хуцаад байсны 100 монгол байвал баяртай байна гээд эрс тэс юм яриадгарав. Мэдрэлүүд нь зүгээр байдаг байгаадаа. Хөрөнгө оруулагч чинь гадны, дотны даа биш, найдвартай юу? санхүүгийн чадпвартай юу? техник, технологийг авч явж чадахуу? гэдэгт сонголт оршино. Яг үнэнийг хнэлбэл Оросууд наад үйлдвэрийг чинь авч явсан юм шүү. 49 хувь оросоос салж байгаа нь хир оновчтой байхуу? Оросууд яагаад хямдхан салах болов? гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Наадуул чинь Эрдэнэтийг аваад явж чадах уу? Одоо хувьцааг нь дэлхийн хөрөнгийн биржид г,аргавал 4 орчим тэрбум амдоллар хүрч тэд 2.6-3.6 тэрбум ам.долларын ашиг олно. Уг нь луйвар хийснээрээ биш, хөдөлмөрлөснөөрөө энэ ашгийг Эрдэнэтийн инженер, ажилчид, иргэд хүртэх ёстой юм.
2016-10-07
Түвшин:
Яг энэ дээ. Дэмжиж байна
Д.Ганхуяг 99116570:
Би Нямдоржид дуртай биш, гэхдээ энэ асуудалдээр мэргэжлийн хүний хувьд 100 хувь санал ннийлж байна. Элбэгдорж шудрага байя гээд , мөн Монголыг авилгал муухай болгож байна гээд Ерөнхийлөгчид дэвшихэд нь учиргүй баярлаж одоо нэг шудрага ёс тогтох нь, одоо л нэг авилгалыг арчихна гэж бодож таягтайгаа дагаад гүйж билээ. Гэтэл шудруулчихаад, авилгалыг өдий болтол нь өснөу мангас болгоно гэж даанч санасангүй, газар нулимаад гутраад сууж байна. Би 20 жил бизнесийн үнэлгээний шинжилгээ хийж 10 гаруй ном бичлээ. Бараг том аж ахуйн нэгжийг үнэлэхэд оролцлоо. Энэ утгаараа энэ хоёроос энэ асуудлыг хамаагүй илүү мэдэх юм. Энэ бол ганц үгээр хэлэхэд энэ бол маш том гэмтхэрэг, луйвар өөр юу ч биш. Мэдэхгүйгээр нь далимдуулж Монголдоо 100 хувь ирсэн гэж тархи угааж байгаа нь ард иргэдээ дэндүү басамжилж доромжилж байгаа хэрэг. Үнэлгээний, санхүүгийн аудитын, мэргэжлийн хяналтын, цагдаагийн хавсарсан шинжээчийн баг оруулж шалгуулах хэрэгтэй. Шалгалтын үр лүн юу гарах нь тодорхой, зөвхөн хөндлөнгийн нө
2016-10-07
jaki:
hen hen yaj haana ochij ymar geree heleltsee hiij hen ymar abilga abcan uu ene bvgdiig sonsgol deer Elbegee Nymaa 2 bvvr ner us alban tushaal henii hani hansaatan bolj yu hiisen hen 49 zarah shaltgaan zarahgvi shaltgaanaa il tod toirch barildahgvi shudarga yrina uu
2016-10-07
ёсм:
Үүний ард Элбэгдорж байгаа учраас юмыг сайтар нягталж сураагүй гэнэн хүмүүсийн тархийг мөлчийтөл угаагаад өөрийгөө уснаас хуурай аваад гараад ирнэ. Энэ тал дээр дээд зэргээр мэргэшсэн хүн л дээ. Олон улсад тал засч ерөнхийлөгчөөс буусны дараа НҮБ хавиар шургачих санаатай үзээд байгаа нөхөгр дөө. Монголд удаан байх боломжгүй. Эвгүйтвэл Н.Энхбайр шиг оймсоо гозолзуулж магадгүй
2016-10-07