“Хүргэн” Г.Дэнзэнг яагаад хорив
2016-09-30

Улстөрчидтэй холбоотой өндөр аваад байгаа баривчилгааны дуулианд иргэн Г.Дэнзэнг дахин баривчилсан шуугиан нэмэгдлээ. Тухайн үеийн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ойрын төрөлтэй гэр бүл болсон гэдгээрээ хэвлэлийнхний “нээнтэг”-т орж нэлээд шүүмжлүүлж байсан түүнийг хүчний байгууллага баривчлан саатуулж шалгасан. Хуулийн байгууллага түүнийг шалгах үндэслэлээ эрхэлж байсан ажил үүрэгтэй нь холбон тайлбарладаг ба эрх мэдлээ хэтрүүлэн тендэр авч эхнэрийнхээ компани руу их хэмжээний мөнгө хийж завшсан гэж тайлбарлаж байсан.

 

Харин нөгөө талд улс төр талаасаа Г.Дэнзэнг хэлмэгдсэн буюу АН доторх тухайлбал, Алтангадас фракцид чиглэсэн дайны суманд шархадсан гэж таамаглах хүмүүс байдаг. Учир нь тухайн үеийн Засгийн газарт Ерөнхий сайддаа хамгийн ойрхон итгэлт шадар нь Г.Дэнзэн байсан гэдэг. Үүнийг батлах мэт шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ногоон гэрлээр томилогдож байв. Энэ өндөр карьер нь төд удалгүй савлаж Эрдэнэс таван толгойгоос тендэрийн мөнгө завшсан хэрэгт шалгагдсан.  

 

Г.Дэнзэн залуу хүний хувьд үүрэгт ажилдаа алдаа хийсэн байж болох ч улаан цайн эхнэрийнхээ компанийн нэр дээр 7 тэрбум төгрөг шилжүүлсэн гэхэд үнэмшмээргүй гэж зарим нэг нь гайхан бичиж байсан.

 

Хэрэг дуулиан хэвлэл сайтаар гарч эхлэхэд Г.Дэнзэн гадаадад байсан ба түүнийг оргон зугатсан гэж зарим эх сурвалж мэдээлж байлаа. Үүний хариуд тэрбээр хилийн цаанаас захидал бичиж байв. Энэхүү захидалдаа “...Г.Дэнзэн миний биеийг хил даван оргон зайлсан гэх огт үндэслэлгүй ээлжит гүтгэлэг... Одоогоор ХБНГУ-д сургалтад сууж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 2-нд хичээлээ дуусгаад эх нутагтаа очно...” гэж мэдэгдэж байсан.

 

Тэгээд ч үүнийгээ нотлон төд удалгүй эх орондоо ирсэн. Мэдээж нэг их удалгүй түүнийг баривчилж хариуд нь Г.Дэнзэн хоригдож байхдаа өлсгөлөн зарласан. Шоронгоос мөн л захидал бичсэн. Харин захидлаа  нэр заасан буюу “Ардчилсан намын нийт гишүүд, үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан намын дарга З.Энхболд танаа” гэж хаягласан байв.

 

Тэрбээр захидалдаа “...Ардчилал бидэнд олон сайн сайхан зүйлийг өгсөн. Гэсэн ч "Ардчилал гэж юу вэ" гэдэг асуултыг бид өөрсдөөсөө дахиад нэг асуух цаг үе ирээд байна гэж онцлоод ...“Өнөөдөр би хүсэл тэмүүллийнхээ төлөө ид хийж бүтээх 28 насандаа  Ардчиллыг "арчаагүй" харагдуулах гэсэн сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын “зохиож” бий болгосон зохиомол дүр болж, улс төрийн эрх мэдэл, ашиг сонирхлын төлөөх бүлэглэлүүдийн зорилгодоо хүрэх гэсэн бохир явуулгын золиос болон шоронд хоригдон эрх чөлөө, эрүүл мэндээрээ хохирон, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байж нийгмийн емнө буруутан мэтээр шүүмжлэгдэн өдөр хоногийг өнгөрөөж байна...” гэж өөрийгөө улс төрийн том тоглоомны золиос болсон гэж үзэж буйгаа илэрхийлж байсан.

 

Удаан хоригдсон Г.Дэнзэн шоронгоос суллагдсанаар шуугиан намжиж түүнийг хэсэг мартсан. Гэвч хэрэгт дахин шинэ нөхцөл байдал баримт бий болсон бололтой түүнийг оргон зайлж болзошгүй гэж үзэн дахин баривчилжээ.

 

Ийм дуулиант хэргүүдэд хэн нэгнийг гэм буруутай эсэх талаар эцсийн дүгнэлт хийх эрх үүнийг бичигч надад болоод өөр хэн нэгэнд байхгүй. Шүүх л эцэслэн тогтооно. АН-ын төр барих цаг үеийн Засгийн газрын зарим гишүүн, томоохон албан тушаалтнуудыг тодорхой хэрэгт шалгаж байгаа талаар мэдээлэл 7 хоног бүр гарч байна. Энэ хэргүүдийг улс төртэй холбож ямар нэг байдлаар хардаж болох ч хуулийн байгууллага ажлаа хийж байхад нөлөөлөх яриа мэдээж энд байхгүй.

 

Иймэрхүү дуулиант хэргүүд дээр олон нийт нэг л байр суурин дээр нэгдмэл байгаа нь ажиглагддаг. Бүгдийг мухарлаж үнэн зөв шалгаж тогтоогоосой. Шударга ёсны илэрхийлэл болсон хууль хүн бүрт эрх тэгш үйлчилж байгаасай гэдэг.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
Mongolmaa:
Khulgaich l biz dee
2016-10-03
Өвгөн:
Гэмт бүлэглэлийн толгойлогч Алтанхуягийг барьж хориод олон тэрбумыг нь төлүүлэх хэрэгтэй. ТТ-гоос авсан 5 тэрбумыг олгох зөвшөөрөл олгосон шүүгчийг ч хорьж шалгах нь шударга ёсонд нийцнэ.
2016-10-02
irgen:
Hulgaich naraas mongolin tur mungu olj avaad uruu tulj uls ornoo urgui bollogo bitgii uursduu AN in nuhudduud shig ajil hiigeed bai
2016-10-02
kkk:
Ter 5terbum dollar mongol munguur 11 tirillion tugruguur hedheen uulzvar l gehees yag uur yu hiisniig ni medej bgaa mongol hun bnuu taminee ene ih mungu haashaa henee karmaand orson be gedgiig shalgaj neg burchlen togtooj bidend medeeleh heregtei shuu hulgaich naraas butsaaj avch irgeded taraah heregtei
2016-10-02
2 hulgaich negiigee bagalzuurdhad hen hohirhiin:
HAI YA YOSUTAI SAIIN VAA. MUUSAIN LUIVARCHINGUUD NEGNIIGEE BAGALZUURDAAD UNAGAHAD ARD BID HOHIROH NI YU L BOL KK ALALTSAAD BAI MUU LUIVARCHINGUUD HUCH NI SULRAAD IRHEER ARD TUMEN TSAGDAA TAGNUUL ARMIAARAA UDIRDUULAD ULDSENIIG NI NEG L UDUR ALAAD UGNUU HARJ L BGAARAI. HAIRAN CH UVUG DEESIIN MINI HALUUN AMI BULEEN TSUS .TA NARTAI TOOTSOO BODNOO GAIGUI
2016-10-01
Зочин:
Хадам аав гэрэлтхүү ах ялтанхуяг нарийг нь хамт хорьж шалгаачээ
2016-10-01
Зочин:
Зүв зүгээр ариун цагаан хүнийг хэлмэгдүүлж байгаа мэт тархи угаахаа болиоч. Маш их мөнгийг эхнэрийнхээ нэр дээрх компанид шилжүүлсэн нь худлаа гэж үү. Түүнийг нь хэрэг гэж үзэх үү үгүй юу гэдэг том наймаа л явж байгаа ш тээ.
2016-10-01
Зочин:
Gajigtai huuhed oilgomjtoi
2016-10-01
Зочин:
Tsus oirtolt
2016-10-01
zochin:
Gants banknii huulgiig ni gargaad haruulchihval l boloo ium bichuu. Olon dahin barij benzin tos, hun huch ureed yana
2016-10-01
zaxchin:
elbegdorjiin bii bolgoson unuuh shudarga busiin xongiloor orj dee huurhii
2016-10-01
zochin:
zaluu hyn baij iim goyo ondorlogt garchihaad saihan ajilahgyi dee hen hynd hovorhon tohioldoh zavshaan shyy zarimd ni ajil ch oldohgyi baihad oldson ajilaa zov hiij chadahgyi shunaj shorongiin haalga tatah ch gej dee dyy mini oir toirnihoo hymyysiig zoboohgyi amidarval goeo sh dee
2016-09-30
Зочин:
СДНаан дахин сэргээх хэрэгтэй
2016-09-30
Зочин:
ХУЛГАЙЧ НАР УРЦАЛДАЖ БАЙНА
2016-09-30
Зочин:
Элбэгдоржийн фракциас АН ын дарга болгохгүй төлөө Алтанхуягийн тэмцэл мөн АН ыг МАНАН гаас салгана гэсэн Алтанхуягийн үг нөлөөлсөн
2016-09-30
hun:
Yagaad barisaniig chi bid hoer yaj medeh ve gehdee l neg l hudlaa shou ym bish uu chi hun doromjilohoo bolio hu chi ch dagz shuu dee esvel chi dagzgui mahan tolgoi ym uu kkk
2016-09-30
Зочин:
Ямар эргүү дагз вэ? Чи сэтгүүлж сэтэртэй шушмаа....тгээд яагаад барьсын бэ .....
2016-09-30
bid:
Naad baliar us xonzongoo boliochee songuuli duxuxluur genet l shudarga boltsgoodog novshiin xulgaich mangas nam uursuduu xulgailsanaa uls daa uguuch ee mal gej Ard tvmniig basamjladagaa zogsoo xulgaich namiin dargatai bj shudarga esiig yrinaa nyamdorj gej namdaa vnench Ard tvmend luivarchin xogiin uvgunii nam geed boddoo
2016-09-30
Зочин:
Идсэн нь үнэн гээд шалгаж байгаа шүү дээ. Тэр идсэн мөнгөөрөө өөрийгөө зөвтгөх нийтлэл бичүүлээд байна гүй юу
2016-09-30
Зочин:
Hudlaa yum bol shalguullaad unen munuu togtoolgochih gonshignoh hereggui....
2016-09-30
ЗОЧИН:
ЮУН ТЭНЭГ АСУУЛТ ВЭ? 17 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИ РУУ ХУУЛЬ БУС ТЕНДЕР ЗАРЛАЖ ШИЛЖҮҮЛЭЭГҮЙ ХЭРЭГ ҮҮ? ЭСВЭЛ ДЭНЗЭН, АЛТАНХУЯГ 2-ЫГ ХЭЛСЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЭВ ҮҮ?ЯАГААД ГЭЭД ТЭНЭГ ЮМ АСУУХ ЮМ?
2016-09-30
Зочин:
Шал худлаа хэрэг үүсгэж хүн хэлмэгдүүлэхээ болиоч наад залуу чинь мөнгө шилжүүлдэг санхүүгийн албан тушаалтан биш шүү дээ эхнэр гэгчийнх гэр бүл болсон гэх баримт нь хаана байгаа юм монголд бие биенээ танидаг мэддэг хүмүүс хэд байгаа билээ тэдгээрийг хооронд нь зохиомолоор суулгаж хэлмэгдүүлж хуурамч хэрэг үүсгэж ард түмнийг доромжлохоо зогсоо МАНгаруудаа. Үнэхээр идэж ууссан байгаа бол гарын үсэгтэй баримтуудыг нь ил болгоод тавиач. Тийм баримтгүй бол байнга худлаа гүтгэлэгээр ажиллах юм. Бид 1937 онд амьдраагүй ийм тэнэг юманд итгэдэг мал нь бид биш эсэргүүцэж байна
2016-09-30