Дахиад л талбайдаа гарч зулаа өргөцгөөе
2016-09-28

Монголд захиалгат аллага гарах болжээ. Үе үе ийм төрлийн хэрэг гарсан талаар цагдаагийнхан  мэдээлж дор нь илрүүлж хэрэгтнүүдийг шүүхийн өмнө зогсоодог.

 

Хэдэн жилийн өмнө 91 настай эмээ өөрийг нь дарамтлах болсон өргөмөл хүүгээ хэдэн залуусаар нүдүүлж цааш харуулахаар захиалсан хэрэг нийгмийг шуугиулж байлаа. Аргаа бараад л настай хүн телевизийн чатаар хүн зодуулах захиалга өгсөн байлгүй гэж эмээг өмөөрсөн талд нь би орсон юм. Учирлал нь гэвэл өргөмөл хүү эмээг гар хөлийг нь хугалж зоддог байсан гэдэг. Цагдаад мэдэгдээд нэмэргүй хэд хоноод гарч ирээд улам зууж зодоод байхаар өөрөө асуудлаа шийдэхээр болсон байх.

 

 

 

Сүүлийн дуулиан нь Дорнодод болсон хүүхдийн аллага болж байна. Хамтран амьдарч байсан хүүхдийн эцгээ өөртөө татах гэсэндээ 200 мянган төгрөгөөр нялх хүүхдийнх нь амийг хөнөөх захиалга өгчихөж. Алуурчин ч дэргэд нь бэлэн. Мөнгөө аваад дор нь амласнаа гүйцэлдүүлсэн бололтой.

 

Үүнээс сарын өмнөхөн бас нэг харанхуй таг боловсролгүй нөхөр цагаан сэтгэл өвөрлөж Монголын амар амгаланд татагдаж ирсэн гадаадын нэртэй уулчны амийг шунахай сэдлээр хөнөөсөн. Дээрэмдсэн мөнгө нь 200 мянган төгрөг, 100 доллар. Хүүхдийн аллагыг захиалсан эмэгтэй, гэрийнхээ хаяанд шахуу гадаад хүнийг алчихсан залуу хоёр хоёулаа хөдөө амьдрах ба ил цагаан шахуу хийсэн гэмт хэргээ илрэхгүй баригдахгүй гэж төсөөлсөнөөрөө хоорондоо төстэй.

 

Ажил хамт олонгүй, хайрлаж итгэсэн дотны хүн нь урвасан, мэхэлсэн, өөр хүнтэй ил цагаан амьдрах болсон доромжлолыг тэвч гэж хэлэхэд амархан. Туулж гарахад асар их тэвчээр, эрүүл ухаан, дотно нөхдийн зөв залсан үг зөвлөгөө хэрэг болно. Гэвч олон хүнд тэр дундаа хөдөө дайдад амьдарч буй хүмүүст энэ олон хүчин зүйлийг бүрдүүлсэн орчин, эерэг өгөгдөл байдаггүй. Нэгнээ хүчирхийлсэн мэхэлсэн, бараан орчинтой гэрийн хаяанд амьдрах хөдөө сумын өсвөр насныхан, уугуул иргэд хатуухан хэлэхэд малын тооллогод орохын наагуур төрийн анхаарлаас гээгдсэн мэт харагддаг. Хөдөө нутагт гэр бүл хүүхдийн асуудалд анхаарал тавьдаг тусгай бэлтгэгдсэн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, гэр бүлийн зөвлөгөө өгөх төв гэж байхгүй. Харин баар, буудал бол аль ч суманд нэг байж л байдаг юм. 

 

Гэр бүлийн хүрээнд онц хэрцгий хүчирхийлэл, айдас төрүүлсэн гэмт хэргүүд гарах нь их болж байна гэж бид халагладаг. Цаазын ялаа дахин сэргээе гэж бухимдах хүмүүс ч байдаг. Төр л халаглах ёстой санагдаж байна. Гэр бүл, үнэт зүйлийн тухай цуврал лекц биш гэхэд ядаж гэр бүлээс гадуур харьцаанд орсон эхнэр нөхрийнхөө мэхлэлт, араар тавилтыг мэдсэн нөхцөлд яаж шийдвэрлэх талаар дотно зөвлөгөө өгчихдөг сэтгэл зүйчдийг хөдөө сумын тоогоор явуулж суурьшуулмаар. Цалин мөнгийг нь төсвөөс өгөөд, сэтгэл зүйчдийн клубуудыг байгуулж хүндээ ойртуулж ажиллуулмаар.

 

Шуугиж буй хэргийн талаар таамаглахад 20-хон настай бүсгүй нууцаар амьдрагчаа дэргэдээ үлдээхийн тулд хүүхдийнх нь амийг хөнөөх мунхаг сэдлээ давж гарахад нь зогсоож туслах хүн байсан юм болов уу. Үзэн ядах хорсол бухимдалаа барьж дийлэлгүй, нялх хүүхдийг үгүй хийх захиалга өгч байгаа нь нөгөө талаас сэтгэцийн асар “трам” авсан байхдаа гаргасан шийдвэр байж болох талтай.

 

Манай шүүхийн практикт ч ийм төрлийн хэрэгт сэтгэл санааны цочрол стрессийн байдлыг авч үзэх хандлага тун бага. Сэтгэлийн хямрал бухимдлаа тайлах аргаа олохгүй байсаар үйлдэж байгаа муйхар нэгний гэмт хэргийн золиос нь бяцхан хүүхдүүд байгаад цочирдохгүй байх арга алга. Төр одоо нэг цочиж, хүнээ гэдэг нийгэм байгуулж байгаагаа харуулмаар. Ахмадууд хөдөө талд соёлын үрийг тарьсан шиг орчин цагийн нөр их стресстэй болсон хүнийхээ сэтгэл зүйд хүрэх талаар анхаарч хөдөө талд бор зүрхээрээ хаягдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хүрсэн бодлого гаргаач.

 

Жилийн өмнөхөн бид харгис “удган” хойд эхийнхээ зодуур тамлалд айж чичирсээр үүрд зогссон нэгэн бяцхан зүрхний төлөө зул өргөж талбайдаа гарцгаасан. Одоо учир мэдэхгүй 7-хон насандаа бусдын гарт санаатай хорлогдсон балчир хүүгийн араас дахин зул өргөхөөр боллоо. Харамсалтай байна...

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
үнэн:
мүүн нь төрийн толгойд гарчихаал байхад арга үгүй шүү дээ.
2016-10-17
Diplomat hun baihaa huulich bolsiin bolob uu:
Uls tor Syria. Dundad azia uls toroo bichee. Huuhdiin Bolormaagaas abahuulaad zondoo hun bii tedend bolomj olgo.
2016-09-28
Diplomat hun baihaa:
Bayrhkuu huuhdiin baiguulgad ajild oroo you
2016-09-28
Зочин:
БОЛЬЁ ОО МОНГОЛД ХҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛЬ ХЭРЭГЖХГҮЙ БАЙНА. МӨН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛТЭЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ ХЭРЭГЖХГҮЙ БАЙНА. ТЭНЭГ 76 ЭРХМҮҮДЭЭ ХҮҮХИЙН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛТЭЙ ТЭМЦЭХ БАТЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА.
2016-09-28
t:
emgenelf
2016-09-28
bayrhuu maanag gar:
CHI ODOO OILGOHGUI L DEE TUR ZASAG MAANI MANIIGAA SOGTTOJ ORHIOD GAZRAA ZARJ DUUSGAHAAR ULAIRCH BGAA
2016-09-28
Зочин:
Сэтгэл санаа нь цочирдсон үедээ ч гэх шиг. Хүний нөхөртэй заваарч байж хүүхэд гаргачаад тэр хөгшин хар юмаа өөртөө үүрд нааж авах гэхдээ нялх хүүхдийн амийг хорхойн дайтай бодохгүй хөнөөлгөж байгаа ийм муу ерын шуламтай цочролд орсон сэтгэл санаа, хүүхэд алахаас өөр аргагүй байдалд ороод тэгчлээ гэх мэт тэнэг зүйл ярих гээд байгаа юм уу. Бага шиг цэцэрхэж дутуу шиг тэнэгт!!!
2016-09-28
zochin:
208.107.157.231 uneheer unen heljee hun durstei adguus olshirson muu tsagt amidarch bna da bid
2016-09-28
Erunhiilugch Bolovsroliin said nart:
Huduugiin bolovsrol iim syrgyylias ni mal deer gedeg nereer gargadagiig zogsooh heregtei bichig yseggyi hymyys zunduu shyy dee.Urguduluu bichij chadahgyi egcheeree bichyyleed irie gedeg zalyychyyd olon bolson baina.Erunhiilugch Bolovsroliin said aa.
2016-09-28
ddd:
ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ НОВШООООООООООО ПИЗДА ГИЧИЙ ВЭ ЯАДАГ
2016-09-28
Зочин:
Новшнуудыг амийн амиар солих үнэтэй болгомоор байна ш дээ. Цаазын ялыг хүчингүй болгосн цадиггүй ерөнхийлөгч өө Та хэдэн хүний амиар наадаж байж энэ ялаа эргүүлэн сэргээх юм бэ? Таны олон улсын амбиц Монгол иргэдийн амь насыг шалны алчуур шавар шавхайгаас өөрцгүй болголоо. Та энэ харгис хэргүүдийг үйлдэгдэх үүд хаалга, нөхцөл боломжийг нээж өгөөд байгаам биш үү? Бид яах ёстой юм бэ? Эрх мэдэл байдагсан бол хэн нэгэн хүн алсан алуурчинг олны нүдэн дээр цаазалж жигшүүлж дараагийн хэрэг гарахгүй болтол нүдэнд нь сэтгэлд нь итгүүлмээр байхын даанч тийм боломж бидэнд алга. Яагаад хүнйи амь нойлын цаасны үнэгүй болчихов оо. Нойлын шинэхэн цаасыг хүн хэрэглэх гээд аваад явж байгаа биз дээ түүнийг шууд хог дээр хэн ч хаяхгүй хэн ч түүнийг алахгүй.
2016-09-28
zochin:
208.107.157.231 uneheer unen heljee hun durstei adguus olshirson muu tsagt amidarch bna da bid
Зочин:
бузах юмнууд тэр эцэгт нь ч гэсэн ял өгмөөр юм гэр бүлийн хууль гэж юм байдаг юм болову
2016-09-28
zochin:
unen
2016-09-28
solongos kino bish uu:
ush honzon zangidsan solongos kinogoor tarhiig ni sain ugaagaad bai. iim l yum bolno. soyon gegeeruuleh uurgiig chin solongos kino ezelcheed baina.
2016-09-28
үнэн:
мүүн нь төрийн толгойд гарчихаал байхад арга үгүй шүү дээ.
Zaluu:
Yum l bol bitgii uls tor gej erguuteed bai!! bidnii aav eejiin yed ch araar tavilt oor hunii huuhdiig toruuleh zereg ni hodoo hot ali alind ni baisan zuil. Teglee geed hench huuhdiig ni alah zahialga ogch baigaagui hench zahialgaar joohon huuhdiig alj baigaagui yum shuu!! Tsaaziin yaltai ch holboogui. Mongolchuud ulam zerlegshij ulam shunhai nohoin zam ruu gaa yavj baigaagiin l ilrel.
2016-09-28
zochin:
unen
Болор:
Эр хүн ховор бна монголд
2016-09-28
зочин:
энэн монголд хариуцала гэсэн ойлголт огт байхгүй зүгээр нэг тал шиг болсныг харуулж байна гэхээс өөр хэлэх үг алга _яг мал шиг байна шүү дээ
2016-09-28
зочин:
энэ бол Монголын эмгэнэл.....Зул өргөе.....Алуурчинг, захиалагчтай нь хатуу шийтгэ! Цаазын ялыг сэргээ!
2016-09-28
Зочин:
Аймшигтай эрүүгийн хэргийн үйлдэл мэдээлэлийг хязгаарлах талаар сонин, сэтгүүл, телевизийн суваг сайтын эрхлэгч нарт төр засаг үүрэг болгох ёстой. Эрүүгийн гэмт хэргийн үйлдэл мэдээлэл нь хүн хүүхэд болгоны мэдлэг хүмүүжилээс шалтгаалж харилцан адилгүй хүлээн авч байна. Ганц нэг сэтгэлийн болон эдийн засгийн хямралтай хорвоод амьдрах мөн чанарыг ойлгоогүй хүмүүжил ёс суртхуунгүй хүмүүст шууд хичээл болоод байгааг ойлгох хэрэгтэй
2016-09-28
zochin:
Muu em turiig ch samarna ohiduudaa hvnleg usguj chadaagvigees vvdeltei sudalgaagaar ohiduudaa hoid etsegtei abgai naraas vvdeltei
2016-09-28
Должин:
Яасан стресс вэ стресд ороод хүүхэд алах захиалга өгсөн болох нээ бичиж буй юмныхаа утгыг зөв гаргаач шууд цаазлах хэрэгтэй
2016-09-28
Зочин:
Цаазын ялыг сэргээж харгис гэмт хэрэг хийсэн этгээдийг олны өмнө гүйцэтгэвэл таарна. Тэр эцэгт нь бас хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
2016-09-28
zochin:
bugsnii ubchtei yumnuud bugsuu tatval taarna tanai hvvhdiig ch ingeh yum yaj medlee
2016-09-28
Зочин:
Захиалагч алуурчин хоёр хүн мөн үү. Ийм юмнуудыг цаазлах ч багадана.
2016-09-28
Зочин:
Солонгос киноний ур дун.Дандаа л ош хонзон,шунахайн сэдэлт,эрх мэдлийн толоо юу ч хийж болдог гэдгийг узуулээд бай. Ур дунд нь Монголчууд Солонгос болж байгаа нь энэ.
2016-09-28
mgl aav:
khuug bodohoor unekheer or zurkh ovdoj bn. UM MAANI BADMI HUM. aluurching hatuu shiitgekh heregtei elbegee!!!!!
2016-09-28