И-Март дотор эргэцүүлсэн минь
2016-09-11

Гурван хүний нэг нь Солонгос орныг зорьдог болсон Монголчуудад И-Март тийм шинэ зүйл биш. Цагаа хэмнэж захиалгаа онлайнаар онцой хямдаар хийж хэрэгтэй бараа хүнсээ авах давуу талтай И-Март дэлгүүрт манайхан заавал биеэрээ очиж орлого оруулахаар бөөгнөрч кассын машиныг нь гацааж дуулиан тарьсан. 

 

  

 

Сөүл зэрэг хотуудад энэхүү сүлжээ дэлгүүр үнэндээ цочтол хямдардаг тохиолдлууд байдаг. Энэ хямдралд ихэнхдээ хугацаа нь дуусах дөхсөн хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг. Бүр тулаад ирвэл бараг зүгээр өгчихдөг.  

Манайхан шинэ юманд сэргэг ханддаг ард түмэн л дээ. Ам дамжсан яриагаар хачин хямд Солонгос дэлгүүрт орж үзэхээр амралтын өдрөө бүтнээр зориулж Е-Мартыг зорьцгоох болжээ.

 

10 жилдээ  бараг ганц үйлдвэр баригддаг манай улсад дэлгүүр, буудал сардаа нэг нэмэгдэж нээлтээ хийх юм. Зах зээлийн жамаар өрсөлдөөд байгаа юм байхгүй. Зүгээр дэнж хотойтол дэлгүүр хэсэх байх Хоббитой залхуу ард түмний сонирхолд нийцүүлж байгаа нь энэ юм уу гэмээр. Солонгосын сүлжээ дэлгүүр Монголд орж ирснээр хэрэглэгчдэд ямар давуу тал бий болов гэдэг талаар хувийн бодлоо л хуваалцахаар ийн урт оршил буулгав.

 

Хатуу үнэтэй, хуурамч хямдралтай монопол шахуу болсон сүлжээ дэлгүүрүүдийг И-Март -ын дуулиант нээлт огцом хямдрал байдалд оруулсан байх талтай. Мөн цаашлаад эрэлт ихтэй электрон барааны зах зээлд арай итгэл төрүүлэхүйц брэнд бүтээгдэхүүнийг шууд Солонгосоос нийлүүлдэг байж болох.

 

Нөгөөд талдаа яагаад И-Март- аас эх орны үйлдвэрийн цагаан будаа, алаг салатыг худалдан авч Солонгосруу мөнгөн урсгал нээх хэрэгтэй юм бэ гэж бодлоо. Хүн хорхоотой цай, аяга шаазан ТВ, угаалгын машин зэрэг ориг Солонгос брэндийг энэ сүлжээнээс хямдхан авч болох. Харин гадаа түрээсийн лангуун дээр талх сүүн дээр тавхан төгрөг нэмж заран хоногийн хоолоо олохоор гүрийж байгаа Должин, Доржийн минь орлогыг Е-Март булаагаад байна. Хотын төв дүүргийн хэдэн захын лангуу түрээслэгчид И-Март нээгдсэн эхний өдрүүдэд дампуурах шахсан байх. Лангуун дээр нь нэг дахин хямдхан байгаа бичиг хэрэг, үзэг балыг И-Мартын“цочмоор хямдхан” гэсэн шошго доороос бөөндөөд авч байлаа. Үнэн хэрэгтээ гэрийнх нь хажуудах лангууны бараатай адил бүгд шахуу “Made in China” гэсэн шошготой байгааг анзаарч байгаа хүн ховор харагдана.

 

Баялаг бүтээгчдийн ТВ-ээр яваад байдаг сүртэй лоозон энд харагдсангүй. Үндэсний үйлдвэрлэгчдийн сэтгэл дэвсэн тогтоосон онцгой хямдрал ч энд алга. Сүлжээ дэлгүүрийн нарийн шатлалтай тогтоосон татвар шингэсэн бололтой Дорж, Должингийн лангуунаас хямдхан харагдсангүй. .   

 

Сониуч зан болоод сурцтай менежментэд автсан иргэд доод, дунд баян ядуу бүгд л И-Мартыг зорьж байна. Сүртэй ч юм авахгүй л харагдана. Сүрхий ч нэрэлхүү улсдаа манайхан. Хүний өмнө хоосон сагс түрээд гарахаасаа ичиж байгаа бололтой. Хажуу дэлгүүрт нь шинээрээ байдаг банана, варень, сүү таргийг хэд хэдээр нь сагсанд хийж түрсэн харагдана.

 

Энд л харин Эх оронч загнамаар санагдлаа. И-Март шинэ орчин, үйлчилгээний соёл, үнийн хямдралыг үзүүлж байгааг үгүйсгэн нутгархах гэсэнгүй. Танай хажууд, Миний дэлгүүрт, энгийн лангуун дээр байдаггүйг л эндээс авч баймаар. Хямралыг хамтдаа туулцгаая гэдэг. Энэ их энгийн зүйлээс, лангуу түрээслэн жоохон ашиг харж суугаа нэгнээ дэмжсэн 100 төгрөгний худалдан авалтаас ч эхлэнэ.

 

Б.Хэгжүүн

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ Солонгос улсруу Монголчууд хошуураад байдаг нь үнэндээ аргагүй шүү дээ.Цалин маш өндөр хэрнээ барааны үнэ Монголтой яг адилхан өртөг маш бага болохоор шүү дээ.
2016-12-17
зочин:
И Март унэхээр хямдхан.Хаа холоос энд тэндээс хумуус ирж худалдаа хийж байнМиний дэлгуур,Номин гэх мэтийн дэлгууруудээс унэндээ хямдхан байна лээ.Тэгээд бас чанар нь илуу.Миний дэлгуур гэж заваан,тэгээд бас бух ногоо нь хуучин,мах нь унэтэй,дээр нь бас худлаа код тавьж унэ нэмнэ.Номин бол унэтэй, монголын помидор,огурцины унэ бараг л бол буурахгуй,уНоминд байгаа мандарин 11,000-ын мандарин И мартад 7 мянга хэдэн зуутай ,алим,слив за тэгээд огурцы помидор зэрэг нь И мартад бур хямдхан,мах нь ч гэсэн хямдхан цэвэрхэн, бараг бух юм нь боон й унээр шахуу юм чинь ард тумэн маань И мартаар уйлчуулэлгуй яахав дээ.Бас тэгээд хуухдуудээ тоглуулчих газартай,хоолных нь газрууд нь цэвэрхэн ер нь сайхан дэлгуур дээ. Тэр Номингийн хоолны газрууд гэж хачин заваан бух хоол нь амтгуй.Гэхдээ Номинд бас авах юм бий.Би Номингийн 2-р давхарт байрлах Манго,Next,бусад гадаадын брендийн тасгуудаар явж худалдаа хийхэд дуртай.Манай залуучуудын худалдаа хийж баярлаж байгааг харахад Номинд баярладаг.Мон Номингий
2016-09-12
Зочин:
solongsuud gadaadin horongo oruulagchdiig hooj gargah sonirholtoi baidag. tiimees ted USiin walmart-iig dampuurulsan. bas US ezentei bankiig ch dampuuruulsan. getel mongolchuud yaj tenegtdeg bainaa. mongol yuldver budaaa boloh n dee solongso baraand ezlegdej ulsaa suid huij bain manguunuud aa hurdan dampuuruulaad ooriinhoo martiig hogjuul
2016-09-12
зочин:
Хүн хорхоо биш Хүн орхоодой байлгүй дээ.
2016-09-12
Монгол:
Гол нь жижиг наймаа үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс хүнд тусна.Сү.Батболдын шунал солонгосын хулх бараагаар маниусаа хуурах.
2016-09-12
Mgl man:
E mart hudlaa, yaahav shine delguur bolohoor odoohndoo humuus sonirhoj bna. Er ni yag um avay gevel songolt baihgyu. Harin manai Nomin hamaagyu iluu songolttoi bn le.
2016-09-12
Зочин:
жижиглэнгийн бараа нэмж зардаг яваандаа багасна. ажил хийх дургүй бараа зараад л дамлаад л тэрийгээ ажиллаж хөдөлмөрлөж байна гэж эндүүрдэг манайханд алсдаа даавуу арьсаараа ядаж л цүнх цамцаа үйлдвэрлээд суух нь өлзийтэй байх аа
2016-09-12
Зочин:
Сэтгүүлчтэй зарим талаар санал нэгдэж байна. Со дахь Имартаас нь ч авах юм бараг л байхгүй дээ. Манай энд ч тийм байсан, эхний хямдралтай өдрүүдийг эс тооцвол. Сансар хавьд олигтой дэлгүүр байхгүй болохоор тэндхийхэнд бол зүгээр байхаа. Имартынханд санал болгоход 1-2 кассаа цөөн бараа авсан хүнд үйлчилдэг болгох хэрэгтэй юм байна лээ. Тэгвэл кассанд дээрх дугаарлалт багасаж, тэр хэрээр ирэх хүний тоо нэмэгдэх байх даа.
2016-09-12
Зочин:
e mart mash olon neegdeesee tegvel heden shulaachid bugd dampuurna.
2016-09-12
kkk:
Uneheer hyamdhan baraatai yum bnle.gaihsan shuu gaihaltai irged maani ch aztai olon jil shulsandaa novshnuud
2016-09-12
zochin:
Shal hudlaa bitgii bich. Harin ch e-martiin achaar dotood buteegdehuunuud hurdan zaragdaj mungu n ezendee ocjij baina. Ataarhal hereggui harin managementees n suralts!!
2016-09-12
ЗАЙСАНГИЙН МИНИЙ ДЭЛГҮҮР ХЭНИЙ ИВЭЭЛД БАЙДАГ ВЭ?!:
Зайсангийн Миний дэлгүүр НӨАТ ийн талон өгдөггүй, хаяа нэг хүн гуйж шалвал хамгаалагч нь дагуулж яваад хамгийн цаад захын эзэнгүй касс дээрээсээ гаргаж өгдөг тэрийг нь бүртгүүлэхээр цаад дэлгүүр буюу миний дэлгүүрийг Бизнес эрхлэгч төлбөрийн баримтын мэдээллийг татварын нэгдсэн системд илгээгээгүй гээд нэг ч баримт баталгааждаггүй, ийм төрийг ч иргэнийг ч луйвардаж байгаа ХААИС ийн хойно байрлах МИний дэлгүүрийн бүх төлбөрийг баримтуудыг шалгаж биднийг хохиролгүй болгож өгөхийг шаардаж байна.
2016-09-12
Зочин:
Za gutsaa. Hogjil devshil orj irj bn mal mini. Hedii boltol heden haltar hodooniihnoos yum humaa hel amtaihan heruul hiij avah gesin. Odoo bank oruulj ireh heregtei.
2016-09-12
Зочин:
Туйлширах хэрэггүй. Зарим нэгээ бараа нь гэрийн ойролцоо дэлгүүр болон Сансар, Баясах, Миний дэлгүүрээс 100-500төг хямд байна лээ. Ядаж ижил үнэтэй бол И-март орохгүй ш. Хаанаас юугаа ямар үнээр авахаа мөнгөний эзэн мэддэг бус уу. Дорж, Дондогыг дэмжээд тэд сардаа ядаж 150төгрөгийн модон чихэр май гээл өгдөг бил үү?
2016-09-11
beegii:
Solongosd baisan humuus medne dee unen dee solongosiin hogoor duursen shu de hujaagiin hogoor duursen dee hoorhii manaihan medehgui l yumdaa hoorhii doo
2016-09-11
beegii:
Solongosd baisan humuus medne dee unen dee solongosiin hogoor duursen shu de hujaagiin hogoor duursen dee hoorhii manaihan medehgui l yumdaa hoorhii doo
2016-09-11
Зочин:
Сvv ХК-ийн 1 л сvv Имартад 2000 тэг байхад Сансар дэлгvvрт 2100 байна. Тэгэхээр монгол бараа ч имартад хямд байна сэтгvvлчээ.
2016-09-11
zochin:
Zarim baraani une ni nemegdeed ehlesen baina lee.
2016-09-11
zov:
Hen haanaas yu avah ni ter hunii asuudal. Delhii zah zeeleeree orsoldoj bna. Solongosd ch Mongol baraa baidag shuu dee
2016-09-11
Зочин:
угаасаа манай Их дэлгүүр, номин, сансар ... гээд хэдэн гол том сүлжээ дэлгүүрүүдэд маань ямар ч орчин үеийн үйлчилгээ байдаггүй , яг л нөгөө социализмийн үеийнх шиг , авбал ав байвал гэсэн янзтай, өчнөөн олон кассын машинтай байж ажиллаж байгаа нь талд нь ч хүрэхгүй, тэгээд хүмүүсийг очерлуулаад л ... бухамдуулаад л ... тоож байгаа хүн нэг ч байхгүй, үнэн хөлдүү !
2016-09-11
tas huduu bn da,harin..:
ene yag yu geh geed baigaa hun yum bol..dajgui l yum bn le sh de.songolt mash saitai,hezee ch orson pig huntei.mongoliin ard tumniig uur shigee setgeded,uur shigee amidraltai gej bodoj ee dee
2016-09-11
Зочин:
манайд хямдрал бараг байдаггүй биз дээ
2016-09-11
Bolor:
SOLONGOSIIN SAVANGIIN DUURI BAGA UZEE NAIZUUDAA
2016-09-11
Bolor:
Eㅡ maRT SOLONGOST HUJAAGIIN BARAAG BORLUULDAG HAMGIIN MUU DELGUUR SH DEE ..MANGAR MONGOLCHUUDAA SOLONGOSOOS BICHIJ BN
2016-09-11
Kub:
Zakh zeeliin khariltsaa shuu dee ...
2016-09-11
1115:
тэнэгээ тэгээд ажил хийхгүй хараад байж байх юм уу...хийж бүтээж байгаа нэгнийгээ дэмжих хэрэгтэй юм бишүү.авах авахгүй нь чиний сонголт биз дээ. яагаад буцах эзэнгүй баталгаагүй юм гудамжнаас авч байх ёстой юм.
2016-09-11
zochin:
Zarim baraani une ni nemegdeed ehlesen baina lee.