Аваргуудын эмгэнэлт жүжиг
2016-08-31

Үзээгүй зүйлээ үзлээ гэж олон хүн ярьж байна. Тэр үзээгүй зүйл нь Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд тэргүүн бөхийлгөж, уучлалт гуйсан дүр зураг. Яг л Япон, солонгосчууд шиг. Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, А.Сүхбат тэргүүтнүүд ард түмнээсээ уучлалт гуйж байгаа юм гэнэ. Ёстой хэзээ ч уучилмааргүй санагдсан. Монгол хүнд ийм утгагүй аяглал хэрэггүй. Энэ улс Япон биш. Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа энэ тухай “Гэм нүгэл үйлдсэн Монгол хүмүүн өвдөг сөгдөж ирээд нүүрээ тэнгэрт үзүүлэн байж, хоёр гараа дээдэд сунгаж, газарт мөргөж өршөөл эрнэ л дээ. Тэр нь хаан ба тэнгэрт. Өөр юманд бол үгүй л дээ. Энэ цагийн хэдэн аваргын бөхтөр "ноён" нуруу, гудгар хүзүү толгойг Далхбандад тушаая даа. Эр тэнгэр хийморийг мэдэг!” хэмээн халаглажээ.  

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын энэ утгагүй аяглал  үнэн хэрэгтээ монголчуудаас уучлалт гуйсандаа биш гэдгийг олон нийт харж буй. Зөвхөн Дэлхийн чөлөөт бөхийн холбооны өмнө нэр нүүр олох гэсэн оролдлого гэдэг нь харагдаж байна. Олимпийн дэвжээнд юу болсныг дэлхий нийтээрээ харсан. Г.Мандахнаран хэрхэн барилдсан, шүүлт яаж явагдсан, барилдааны дараа ордны болоод дэлхий нийтийн хандлага ямар байсан гээд бүгдийг монголчууд харсан. Хоёр дасгалжуулагч ч юуны төлөө тэмцсэнийг монгол хүн бүр ойлгож байгаа. Чөлөөт бөхөөр 18 жил хүч, хөдөлмөрөө шавхсан шавийнхаа төлөө тэмцсэн. Цаашлаад  Монгол гэх улсын нэр нүүрийн төлөө чадах зүйлээ хийсэн. Чөлөөт бөхийн төлөө 20 гаруй жил зүтгэсэн багш нар шүүлтэд луйвар орж, Монголын тамирчин олимпийн медалиа булаалгаж байгааг хэлж, тэмцэж байхад Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, А.Сүхбат нар юу хийж байсан юм бэ. Тэд яагаад нэг ч үг дуугараагүй юм бэ. Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж “бүхнийг тэгээс эхлэх ёстой” хэмээн олон тамирчин, багш нарын хүч хөдөлмөр, өнгөрсөн хугацааны амжилтыг үгүйсгэж л суусан.   

 

Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эрхийг хоёр жилээр хассан гэнэ. Чөлөөт бөхтэй холбоотой бүхий л арга хэмжээнд тэднийг оролцохыг хориглолоо. Хоёр багшаар туг тахиж, ард түмнээс  уучлалт гуйсан дүр эсгээд чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хариуцлагаас зугтлаа. Үнэн хэрэгтээ Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, удирдлагууд нь хариуцлага үүрэх ёстойг нь хэлээд өгье. Тамирчдадаа ялгавартай хандсан, олон хүний хүч хөдөлмөрийг үгүйсгэсэн, тамирчин, эх орныхоо төлөө нэг ч үг дуугараагүй, холбоогоо нэгдмэл байдлаар удирдаагүй гээд тэднээс хариуцлага нэхэх олон асуудал бий. Олимпийн үеэр Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж хариуцлага хүлээж, ажлаа өгөхөө хэлсэн. Харин одоо тэр хариуцлагыг хоёр багшид тохоод өөрөө үлдэж хоцорлоо.

 

Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын нэг УИХ-ын гишүүн А.Сүхбат хурал дээр дасгалжуулагч Ц.Цогтбаярыг “Чадал чинь хүрвэл миний өмнө ирээд шалдлаадах. Дотоожоо тайл” гэж басамжилжээ. Ийм хариуцлагагүй, дор үзсэн удирдлагатай холбоонд харьяалагдаад, тив дэлхийн тэмцээнд эх орныхоо төлөө хөлс хүчээ урсаж буй тамирчид, дасгалжуулагчдыг өрөвдөхөөс өөр яалтай. Чөлөөтийнхөн үнэхээр бор зүрхээ хөдөлмөрлөдөг аж. Тэднийг хамгаалах, тэдний төлөө дуугарах холбоо байхгүйтэй адил гэдгийг харлаа. Д.Дагвадорж тэргүүнтэй Монголын чөлөөт бөхийн холбоог Х.Баттулгын удирддаг жүдо бөхийн холбоотой харьцуулаад ч хэрэггүй юм байна.

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
МЧБХ - нд Х.Баттулга шиг хүн хэрэгтэй байна. 3 -н аварга маань 1 - Баттулгын хэмжээнд ажиллаж чадахгүй байна. Ичих хэрэгтэй шүү .......
2016-09-19
zochin:
Dalhbandad tushaa. Mongoloo aldsan muusain umnuud.
2016-09-04
zail:
Ichij uheesei avarguudaa ch hat da avligad jivsen nowshnuud
2016-09-02
bold:
Bulai ugsenii avarguud nudni bulai samuurai shige zail zpriggui erguunuud japanas yagad huugdsun ni todorhoi archaagui er yum bn dagvaa zail chi tanaihand mongolchuud deerelhuulehgui e hu
2016-09-02
zochin:
battsetsegiig alt avaagyid gomhorsondoo busad bohchyydee hyn gej tootsoogyi dagbadorj ta mongolchuudaas syhbaatariin talbaid uuchlalt guih heregtei shyy
2016-09-02
zochin:
ug ni D.S.S nar choloot bohiin dyrmiig mongolchuudaas ilyy meddeg bmaarsan. my huvid tsag duussanii daraa onoo torguuli ogdogiig medehgyi yum bna. yyniig helj chadah chadvargyi yum bol ta nar bitgii japan mayagaar uuchlalt guij dyr esgej bhaasaa ichmeer yumdaa.
2016-09-02
Зочин:
Soeltoi gadaadiinhan shig bur gazar 4n hulluj bgaad delhiin buhiin holboonoos uuchlalt guih heregtei.harin ter 2 dasgaljuulagchiig bol mongoliin ard tumnees uuchlalt guilgah heregtei.tegeed 10n jil shorond hiih heregtei.ulsaa shivshig bolgoson.mandahiig bol 20n jiliin yl uguh heregtei.zigtaaj ulsiin hurungiig uren taran hiij novshirson.dagvadorj,battulga nariig bas 30n jileer shorond horih heregtei.tsirkiig dampuuruulsan.neg ni tumur zamiin heden terbumaar togloson luivarchid
2016-09-01
sunbat sumyabazar 2:
Dongionuud
2016-09-01
sunbat sumyabazar 2:
Dongionuud
2016-09-01
sunbat sumyabazar 2:
Dongionuud
2016-09-01
sunbat sumyabazar 2:
Dongionuud
2016-09-01
sunbat sumyabazar 2:
Dongionuud
2016-09-01
Zochin ta nart tiim erh bii gej uu:
Чөлөөт бөхтэй холбоотой бүхий л арга хэмжээнд тэднийг оролцохыг хориглолоо.
2016-09-01
Galbadrah:
Ta nar ichij uh tsagtaa ubugdiin umnu delhii buhulzdug baisan yum odoo MONGOL hun serj baiga bolhoor delhii aij baiga ta nar shig yumnuud l buhulzuj MONGOLIN neriig ungaj baiga MONGOL hun buhulzdugui boriviin hyaragdag baisan yum
2016-09-01
Гагнаа:
Донгио баатрууд гээд нэрлэчихсэн байхад нэг их буруутахгүй байх аа. Өвөг дээдэс Монгол хүний ёс жудагийг гутаан гутаан ингэж аяглаж байгаа нь цаанаа ямар учиртайг мэдэхгүй байна л даа гэхдээ л энэ үйлдэл чинь жинхэнэ Монгол эрсийн хийх үйл гэж ойлгохгүй байна аа . Зүгээр л зайгаа тавиад ажлаа өгчих гарчих энэ холбоо та 3-аар дутахгүй л байх явахдаа суганы үснүүд ээ хамт авч явах аа мартав.Бид Монголчуудыг дэлхий нийтэд гутаах эрх та нарт байхгүй шүү. Хурдан явж наад улсууд аа ажил бэлтгэлийг нь хийлгэ ээ
2016-09-01
zochin:
demjdeg oilgodog ulsad ni ochij hariyat ni bolson ni deer yum bna doo.mongolchuud henii ch umnu buhulzuj suraagui tenger zayat uls.haana ch hezee ch buhulzuh esgui.arbitriin shuuheer yavj chuluutiinhun erhee sergee.gadniihnii luivriin amand bitgii bagtaad bai.
2016-09-01
Зочин:
Sarmagchad l buhiidug
2016-09-01
Зочин:
ЭНЭ ТОЛГОЙ БӨХИЙЖ БАЙГАА НӨХДҮҮД ЭНЭ ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛИЙГ УНШДАГ БОЛОВ УУ. ЭД ҮНЭХЭЭР ТУТАМШИГТАЙ БАЙНА.
2016-09-01
зочин:
2 Дасгалжуулагчийн хажууд энэ нөхдийн толгой гудайлгасан бөхийлт гутамшигтай, эмгэнэлтэй жүжиг шиг. Та нар шударга ёсны төлөөх тэмцлийг уландаа гишгэж, өөрсдийгөө гутаалаа. олимпийн шүүлтийг зохих ёсоор хэлэлцүүлж,шүүлгэх нь танай холбоонд хаиаарах асуудал гэж олон нийтийн зүгээс харж, хүлээж байгаа.!!!
2016-09-01
Иргэн:
Тэнэг бөхөнцөрүүд далдаганагчид тонголзож байхыг бодоход махан толгой Давгаагийн найруулга байхдаа юун аваргууд хоосон толгой нь харагдаж байнадаа эд нарыг ийм юм хий гэж ард түмэн сонгоо юу гаргасан ард түмэн наад хонгионууддаа гэрээр ч гэсэн ном заа
2016-09-01
Зочин:
яааг үнэн
2016-09-01
зочин:
Дагвадоржийн амжилт гэж юу байна. Нэгнийгээ түлхэлцхээс өөр юм мэдэхгүй хэдэн япончуудын дунд ороод хэд түрүүлээ биз дээ. Тэр чинь их спорт биш шүү дээ.
2016-09-01
Zochin:
дүрмийн уншаад олон юм ярилдаа
2016-09-01
Zochin:
Tegeed toirj zugtaadag boloo yu?
2016-09-01
Gbold:
Nchih bagadnaa!!! Yaltai ch blee dee !
2016-09-01
66666666:
Мөнч ядуухан тэнэгхэн, ичмээр харагдаж байна даа та нар өнөө дагваа огцорно гэсэн яалаа больчихсон, ил цагаан луйврыг өөгшүүлснийхөө төлөө өөрсдөө цаазлуулцгаа, ялаа эдэлцгээ, Ер нь энэ спортын холбоодыг удирдлагыг шинчлэх хэрэгтэй болсон, дарга цэрэг аварга нэртэй хэдэн хулгайч ирж гадна дотноос орж ирсэн мөнгийг нь зусалж хулгайлдаг ийм л луйвар булхай тогтоод удаж байна даа. Үеийн үед энэ холбоодын удирдлагын төлөө алалдаж, нутаг усаараа талцаж хэрэлдэж, нүдний булай болж байдгийн тод жишээ энэ дээ хөөрхий, өрөвдөлтэй монгол төрх монгол холбоод, холбоодын ерөнхийлөгчид дарга цэрэг, уих-ын гишүүдийг бүү ойртуул, тэднээс хол байлга, тэд юуч хийхгүй хэдэн төгрөгийг зуслах, танил талаа татах л ажил хийнэ өөр тэдэнд ямарч зорилго байхгүй.
2016-09-01
Gbold:
Nchih bagadnaa!!! Yaltai ch blee dee !
4545454545454:
Улсын аварга Их хурлын гишүүн нэртэй хэдэн тэнэгүүд ичиж үхмээр монголд хүнд баймгүй йл хийлээ дээ, өөрсдөө огцорцгоо бүгдээрээ зайлцгаа, холбооны мөнгийг идэх л гэж эндээс үхэн хатан зууралддаг нолвшнууд, өөр ямарч бодол эдэнд байхгүй шүү. Яаж ийж байгаад холбоогоо байлгаж өөрсдөө мөнгийг зуслах л тэдний зорилго. Америкт 2 дасгалжуулагч баатар болж харагдаж байхад монголынхоо төлөө шударга ёсны төлөө тамричныхаа төлөө зүтгэсэн 2 багш ял авч байх юм, энэ 3 аварга ухаантай тэнэгүүд шууд л эрхийг нь хасдаг ял өгдөг хэн бэ та нар, жинхэнэ тэнэг гэдгээ харууллаа.
2016-09-01
Zochin:
Sukhbat gej uildag bokhiig yakh gej ene holboo nii terguulegch bolgoson yum be? Avgai nariinhaa dund uilaad l guij bna biz. Bas ter Sumiyabazar, yaj iim ochuuhen amitad Mongol toriig maani udirdaltsaj baina aa. Dahij iimerhuu amitadiig tord gargamaargui yum
2016-09-01
Зочин:
яг үнэн. Толпой гуж Олгой Юу ч мэдэхгүй. Англи битгий хэл Орос хэл ч мэдэхгүй Ийм Хөлдүү Гаруудыг сонгосон АРД ТҮМНИЙ буруу штээ. Одоо уйлаад яахав дээ. Хохь чинь
2016-09-01
Зочин:
Энэ 2хүний эрхийг 2жилээр хасахаас гадна 2жилийн ял ч багадана. Улсынхаа нэрийг гутаасан ийм хонгил толгойтнуудыг хатуу шийтгэх хэрэнтэй
2016-09-01