Валютын сангийнхан ирж явна гэнэ
2016-08-15

Манай төрийнхөн  тэдэнд  нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаа танилцуулж, зөвлөлдөхөөр урьсан байх. Шинэ засаг төрийн нарийн ширийн зовлонг сонссоны дараа долларын сангийн ноёд бас цаанаа зөвлөлдөөд, манайд нэг юм хэлэх юм. 

 

 

“Та нар минь болохоо байжээ. Стэйндбай авах уу” гэж найрсагаар санал тавьчихгүй. Сангийн сайдын ТВ-ээр хийсэн  мэдээллийн хэмжээнд  танилцуулга хийгдвэл толгой дохингоо дотроо мушийх биз. Ам долларын урсгал жоохон тасалдахад арчаагаа алддаг эдийн засагтай хэрнээ ямар үрэлгэн, цамаан төсөвтэй явж ирснийг төвөггүй харьцуулах юм. Энэ айлчлалаас олон улсын валютын сангийн нөхдийн бидэнд өгөх зөвлөгөө тодорхой л доо.

Төсвийн хөрөнгөөр тансаглаж туйлдагаа цэгцэлж, нам төр авилгаа ялгаж салгаж, сахилга хариуцлага, хяналтын тогтолцоогоо л ханатай болгохгүй бол ам долларыг архи шиг цутгаад ч нэмэргүй гэдгийг хэлнэ. Үүн дээр хямарч хямарч хатуу гараар нь орсон Грекийг харьцуулж  жишээ татаж магад.

 

Европын холбооны шүдний өвчин болж байсан Грек бол манайдаа хямралын тун тод жишээ. 2009 онд тус улсын төсвийн алдагдал нь ДНБ-ий 15.2 хувьтай тэнцэж ирэхэд Засгийн газар нь төсвийн ажилтнуудынхаа цалинг тавьж чадахаа болиод ирсэн байдаг. Ингэнгүүт эхлээд багш, төрийн ажиллагсад ажил хаялт зарласан. Залгаад нийтийн тээврийнхэн нэгдээд хотоороо явгарсан.  Хамгийн гол нь засгийн газар нь гар сунгасан Европын  холбооныхондоо худлаа мэдээлэл өгч байсан.  Засгийн газрын бодит өр нь Европын холбоонд гаргаж өгсөн тайлангаас дөрөв дахин их байсан нь илэрч.байсан. Мөн татварын орлого нь багасаад байхад алдагдалтай төсвөө баталж халамжаа өөгшүүлсээр байснаараа Гректэй манай улс төрчидт тун төстэй.

Засгийн газрын цомхотгол хийх, татвараас бултах явдлыг зогсоох, бизнесийн үйл ажиллагаа хийхэд эерэг нөхцөлтэй улс болох, эдийн засгийг тогтворжуулах тал дээр анхаарах  зэрэг хатуу болзол амлалт авснаар Олон улсын валютын сан, Европын төв банк, Европын комисс нийлж байгаад Грек улсад хоёр удаагийн олон улсын тусламжийн хөтөлбөрөөр гар сунгаж байсан. Ингэхдээ төсвийн зардлаа 30 хувиар танаж давхар, цалин тэтгэврийг 30 хувь хүртэл бууруулах хууль гаргах төсвийн өөрчлөлт хийж төсвийн зардлаа хасах хатуу амлалт авсан. Түүнийгээ яс хэрэгжүүлж байж нэг юм дахиж зээл тусламж авч байсан. Ийм хатуу нөхцлөөр дусал залгуулж нийтдээ 240 тэрбум евро буюу 264 тэрбум ам.долларын тусламж авч байсан дуулиантайхан дампуурч үзсэн улс бол Грек байлаа. 

 

Бид ч энүүхэндээ бол Грек улсын дурсамжаас нэг их дээрдэхээргүй байдалд байгааг Сангийн сайд ил тод зарлачихаад байгаа. Дотооддоо хэрхэх талаар зөвлөлдөж, буруутнаа тодруулаад эхэлсэн тул одоо гаднын экспертүүд, олон усын валютын санд хандаад урилга заллага явуулсан байна. Тус сангийн төлөөлөл манай байдлыг задлан шинжилж хараад ямар шийдэл зөвлөгөө өгөхийг олимпийн ээлжит медал шигээ хүлээх хэрэгтэй боллоо.

 

ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ / тоймч/

 

Shuud.mn
Сонин хачин
Луйварчин Тоймч пүрэвжавын баярхүү-д:
Луйварчин Тоймч пүрэвжавын баярхүү-д хүмүүсийн хөлс хүч хөдөлмөрийг залилагч чи муу мөнгө өг
2016-08-17
Zaluu:
Yagad setgegdel ustgaad baigaa yum. Zohiomol homsdol uusgeed baina gej bichiheer ustgaad baih yum. Mongol banknii yoronhiilogch sangiin said tsochir medegdel hiiheer tolgoitoo bolgon bankand baigaa togrogoo bolgoj bainashd. Eniig chine zohiomol homsdol gedeg yum!! Ta nar bankuudaar orood avii geed heleed uz zarahgui baigaa!! ingetlee zohiomol homsdol uusch bna gesen ug. nootsgui bolj bna geheese iluu zohiomol homsdol togrogiig zalgij bna hen hariutslagiig n uureh yum!!!
2016-08-16
зочин:
Одоо Монголын хүн бүр бүсээ чангалах цаг нь болсоон. Хувь хүний гар дээр хичнээн их мөнгө эргэлдэж байгааг Үүрэн телефоны хэрэглэгчийн жишээн дээр харж болох юм. Гэтэл энэ эргэлдээд байгаа мөнгө нь цэвэр үү гэдэг их эргэлцээтэй. Татвар төлөөгүй орлого байх магадлал өндөр. Эдийн засгаа эрүүлжүүлье гэвэл татвараа ухамсартайгаар төлж сурцгаая. Төр орших үндэс нь татвар гэдгийг хүн бүр ойлгох цаг нь болсон бишүү. Авах болохоороо жагсаал цуглаан, хэрүүл тэмцэл хийж авчихаад өгөх болохоороо гэдийдэгээ болимоор байна. Сэтгэлгээний өөрчлөлт хийх цаг болжээ. ЧИнгисийн Монгол хүчирхэг байсан нь татвараа сайн цуглуулдагт байсан юмшүү.
2016-08-16
Irgen:
OLON ulsiin valutiin san Hezee ch ediin zasgiig sergeedeggui esregeeree humidag!!!. Bolovsrol eruul mend Barilga geh met buh salbariig humina!!!. oiriin 5 jiliig zolioslood 5 jiliin daraagaas ediin zasgiin osolt yavagdaj ehleh tiim l sanaliig tulgadag. ARchaagui ulsuudiig tegehees oor argagui gej uzdeg yumaa. Uul ni bid oorsdoo joohon archaatai toriin albanii nuser butetsee tsomhotgood darga nariin benzin mashin gadaadad tansagladag tomilgoo alban tasalgaanii het urelgen zardaluugiig tanachihval bolchih l yumshdee!!! Daanch chadahguiee archaagui adsaganuud
2016-08-16
Зочин:
Дэд сайд хэмээх 13 хоолны савнаасаа эхлээд цомхотгох боломж маш их байгаа юм биш үү, МАН гаруудаа
2016-08-15
uher mongol:
Saihan zuil haragdaj bn geech .eruusuu uls turchduin idej uusnaas l uls dampuurch bn uls turchid ni tusvuus ihevchlen iddeg yum bj. Gadniihan ireed tusviin zardlaa 30 huvi tana gehleer manai darga nart ideh yum uldehgui ni ee huuehii daraagiin hymrald arduud bid bish darga nar maani yas aris boloh yum bn daa ashgui dee gj huurnuud chini obshor dans geecheese tejeegdchih yum boluu kkk
2016-08-15
ЯГ ГАРГАЖ ХАРАГДААЧ:
Зочин 202.9.41.221 ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН ИРЖ МОНГОЛ УЛСЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛААС ГАРГААСАЙ. 38 мин Хариулах
2016-08-15
Зочин:
Erthen IMFiig oruulj ireh ni zuitei gej Ulaan said zutgeed diileegui dee. Mongolnaknii Zoloogiin business humigdah geed baisan uchir Altanhuyag bolon Saihanbilegiin tolgoig saihan erguuleed, hevleleer standby muuhai gej bichuulj baigaad IMF iig huuguud yavuulsan daa. Odoo ardchilsan nam avah ni zuitei gej hashgiraad shogiin yum bolj bnaa. Odoo hurdan avahgui bol 10 jiliin daraa Mongol China town boloh ni todorhoi.
2016-08-15
Зочин:
ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН ИРЖ МОНГОЛ УЛСЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛААС ГАРГААСАЙ.
2016-08-15
эрка:
Гадны тусламжийг аваа ав.Мөн дотооддоо санхүүгийн сахилга батаа чангаруул.Төсвөөс идэж уудагыг болиул.Эрдэнэтээс мөн адил.
2016-08-15
Zochin:
103.26.194.149-d emee togtmol uuj bai, ovchin chine nileed ujgirch baina shyy! PC-ees holdood eryyl agaart gar, eryyl mendee bod!
2016-08-15
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-08-15
zochin:
valutiin sangiinhan yaah ve.Ur gedgiig uglug gej nerleed l buh asyydliig shiidne gedeg Fortuna-gaas asyygaach!
2016-08-15
Зочин:
Als ireeduidee hereg boloh zuild zartsuulsan mungiig buren taran gej uzdeggui l yum bol idsen uusniig ni gargaad ir l dee.Harin havtgai halamjiig l uren taran hiih gedeg baih daa. Valyutiin sangiin iveeld orj Stand by hutulburtuu oruulaach gej guih gej bgaa biz uursduu yum hiij chadahgui yum chini. Tegeed l tednii tavisan bolzliig ug duugui huleen zuvshuurnu uursduu tolgoigui yum shig l bolno doo.
2016-08-15
Батэрдэнэ:
МАН Монгол банкны дэд ерөнхийлөгч байсан Жавхлан гишүүн болсон, сангийн сайд байсан Улаан, ЭрдэнэбатЕС, УИХ-ын гишүүдээр дамжуулж эдийн засгийн байдлыг маш сайн мэдэж байсан. Цалин, тэтгэвэх нэмэх, 4 хүүхэдтэй ээжүүдэд байр өгөх зэрэг баахан амлалт өгч сонгогдчихоод одоо Валютын сан зөвшөөрөхгүй байна гэж амлалтаасаа бултах гэж байна!!!
2016-08-15
Зочин:
АШГҮЙ ДЭЭ. ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН МОНГОЛД ТУСАЛЖ ХЭВТРИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭГЭЭРЭЙ.
2016-08-15
Зочин:
чи юмтай байх. энэ нэг тэнэг юмаа хаа сайгүй бичих юм. чиний бичсэн сэтгэгдэлийг харсан хүн чамайг эрүүл хүн гэж бодохгүй.
2016-08-15
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-15
Зочин:
чи юмтай байх. энэ нэг тэнэг юмаа хаа сайгүй бичих юм. чиний бичсэн сэтгэгдэлийг харсан хүн чамайг эрүүл хүн гэж бодохгүй.
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-15
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-15
Зочин:
AH uren taran hiisen tailang garguulj olon niitiin omno hariutslaga tootsoh yostoi
2016-08-15
Зочин:
Als ireeduidee hereg boloh zuild zartsuulsan mungiig buren taran gej uzdeggui l yum bol idsen uusniig ni gargaad ir l dee.Harin havtgai halamjiig l uren taran hiih gedeg baih daa. Valyutiin sangiin iveeld orj Stand by hutulburtuu oruulaach gej guih gej bgaa biz uursduu yum hiij chadahgui yum chini. Tegeed l tednii tavisan bolzliig ug duugui huleen zuvshuurnu uursduu tolgoigui yum shig l bolno doo.