Сэхээ тасагт шилжих үү
2016-08-10

 

2012-2016 оны Засгийн газар өрийн таазыг нэмсээр ирсэн. Сүүлийн жилдээ өрөө  “өглөг”  болгох тухай хуулийн төсөл ярьж олны эгдүүцлийг хүргээд авсан удаатай. Засаг солигдлоо гээд өр тэглэгдэхгүй тул  өрийн дарамт одоо ч  хэвээр. Өнгөрсөн жилүүдэд Засгийн газрын орлого буурч, төлөх ёстой зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэнээр цалин тэтгэвэр зэрэг урсгал зардлаа санхүүжүүлэхийн тулд цааш зээл үргэлжлүүлэн авахад хүрч байсан.  2012 онд 11.7 тэрбум ам.доллар байсан улсын болон хувийн хэвшлийн өр 2015 онд 22.6 тэрбум ам.доллар хүртэл хоёр дахин өссөн.

 

 

МАН ч мөн адил ийм л хатуухан сонголт, хэцүү даалгаврын өмнө ирээд байна. Улсаа өрөнд оруулж эдийн засгаа унагаасан гэсэн АН-д барьсан 4 жилийн ПиАр- ынхаа арыг дааж өөр шийдэл гаргах хэрэгтэй болоод байна. 

 

Энэ хур өр буюу нийт төсвийнхөө 50-60 хувьтай тэнцэх хэмжээний гадаад өрийн төлбөрийг нэг улиралд хийх болоод байгаа энэ Засгийн газарт ямар гарц байгаа талаар хэвлэлүүд бичиж байна. Эдийн засгийн тун хэврэг гишгүүр дээр байхад нь энэ улсын Засгийн эрх МАН –д ирлээ.

Арай дээр гишгүүр дээр хөлөө тавихын тулд эрсдлээ тооцож хэр өндөрөөс хаана унаж болох газраа эргэн харах хэрэгтэй болно. Мөн яагаад ийм алхамд хүрэв гэдгээ дүгнэх шаардлага цаашдын хийх алхаатай холбогдоно.

Товч дүгнэхэд АН эрх барьсан 4 жилдээ адайр  загнаж, улсаа самраад л байсан бус тухайн 2012 оноос асар өсөлттэй төсөөлж байсан эдийн засаг навс унасан гадаад хүчин их байсныг эргэн санах учиртай. Дэлхийн зах зээл дээрх  түүхийн эдийн өршөөлгүй уналт Монголын эдийн засгийн хэврэг байдал, улс төрийн намын нэг омголон амлалтаас үл хамааран үүнд нөлөөлсөн. Мэдээж засаглалын алдаатай бодлго завхрал дэндүү байсан.

 

Тухайн үеийн Н.Алтанхуягийн засгийн газар наадмын нам жимд нууцхан улс төрийн шийдвэр гаргаж Чингис бондыг “сэм” босгоод олон нийтэд гэнэт зарласан нь цаанаа олон зангилаа учиртай.  Ямарч улс төрийн хүчин сонгуульд ялсаны маргаашнаас дараагийн сонгуулиа бодон хөдөлдөг дүрмээр АН засаг барих үед улс орны хөгжилд огцом эргэлт гаргаж олон нийтээс бүрэн дэмжлэг хүрээлэл олж авахыг хүссэн. Үүний цаана мөнөөх л намуудын далд санхүүжилттэй холбоотой төсвийн хөрөнгөнөөс хариу барих ёстой нэхэл үүсч, үүнийг хангах хөрөнгө мөнгөтэй төр  байх хэрэгтэй болсон цаад учир байсныг ч үгүйсгэхгүй.

Нөгөө талаас олонх болсон намд ирдэг сөрөг хүчний ам асуултаас бултах, сонгуулийн амлалтаа хангах зэрэг улс  төрийн амбиц том байлаа. Үүнийгээ хазаарлах эх оронч чанар урьдын адил намуудад төлөвшөөгүй тул  эдийн засгаа хөлдөө чирсэн, өрийн таазаа нэмсэн үйл явцруу хөтлөгдсөн.   

 

МАН ч мөн адил ийм л хатуухан сонголт, хэцүү даалгаврын өмнө ирээд байна. Улсаа өрөнд оруулж эдийн засгаа унагаасан гэсэн АН-д барьсан 4 жилийн ПиАр- ынхаа арыг дааж өөр шийдэл гаргах хэрэгтэй болоод байна. МАН гарлаа гээд “Өгөдэй”, “Хубилай” зэрэг шинэ бонд гаргаад байж болохгүй буюу ерөөсөө дахин гадаад өрөө нэмэхийг ард түмэн одоо ямарч нөхцөлд дэмжихгүй. Тэгээд ч Стэндбай хөтөлбөрт хамрагдаж “стилл пауз” авах буюу түр тэсэлт хийх тухай мэссэж идэвхжээд байна. Бараг дампуурсанаа хүлээн зөвшөөрөөд ОУВС-ийн сэхээний орон дээр хэвтэх энэ “эмчилгээнд” манай улс урьд нь хэд хэд ороод гарсан. Төгс эмчлэгдээгүй ч ямарч байсан хөл дээрээ зогссон гэсэн дүгнэлт байдаг.. Өөр сонголт үгүй болсон бол ард түмэн ойлгох байх.

 

Гэхдээ ирээдүйдээ итгэлээ алдахыг иргэншсэн нийгэмд хэн ч хүсэхгүй.  Ер нь цаашдаа яах юм бэ. Хэзээ энэ төр цэвэршиж, гурван сая хүн амьдрах аргаа олох гэж бужигнахаа яаж болих юм бэ гэсэн суурь асуултыг тавих хэмжээнд ард түмэн хүрсэн байна. Төрийн сайд түүний доодох албан тушаалууд үнэхээр зарагддаг, нэг бол шагналд яваад байгаа юм уу. Энэ төр улсаа бодох чин хүсэл МАН-д байна уу. Өнгөлөн далдлалтаар олигархуудаа гаргасан, далд эдийн засгаа тэтгэсэн хэвээр үлдэх гээд байна уу гээд ирээдүйн тухай ард түмэн зовниж байгаа. Гэхдээ нэгэнт итгэл өгсөн тул  Стэндбай байна уу, өөр гарц байна уу энэ  нам өөрсдөө шийд гээд харж суугаа.  

 

Ямар байдалд орсон улс орныг  босгоно хөгжүүлнэ гэж ам гарсанаа  МАН сайн мэднэ. Учир нь өнгөрсөн  4 жилд МАН зүгээр нэг сул сөрөг хүчин байгаагүй. Хойд хар овоо болчихоод байгаа шинэчлэлийн засагт гуйлгаж гуйлгаж хамтарч үзсэн. Авралгүй болсоныг нь мэдээд бултсан.  Хариуцлагаа дангаараа үүрье гэж сонгуульдаад ялсан.

 

2012 оны Н. Алтанхуягийн засгийн газартай харьцуулбал 2016 оны Ж.Эрдэнэбатын танхимд нууж болохгүй нэг үнэн бий. Энэ бол одоо ямарч учирлалаар гадаад өрөө нэмэх буюу ямар нэг ганган бонд босгох яриа байж болохгүйдээ хүрсэн. Нөөцөнд ямар нэг хөнгөлөлттэй зээлийн хувилбар байж болох ч улсаа өрөнд оруулсан гэж АН-ын хүзүүнд өлгөсөн хар пайзаа өөрсдөө зүүх нүүр үгүй. Ийм болохоор л ОУВС-ийн ” Стэндбай” гэдэг сэхээнд дахин орох талаар яриа болж байна.

 

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Луйварчин Тоймч пүрэвжавын баярхүү-д:
Луйварчин Тоймч пүрэвжавын баярхүү-д хүмүүсийн хөлс хүч хөдөлмөрийг залилагч чи муу мөнгө өг
2016-08-17
Луйварчин тоймч пүрэвжавын баярхүү-д:
Чи муу мөнгө өг Ичдэггүй амьтан
2016-08-13
зочин:
Ан гэдэг гамингийн жорлон Бонд гаргаж манай улсыг үхэх өвчтэй болгосон шүү дээ.Одоо Бондын өр нэхэгдэж эхлэх үед та нарын магтаад байдаг ардчилсан гамингууд манай улсын тусгаар тогтнолыг яаж мөхөөснийг та нар олж мэдэх болно.Тэр үед Тажик өрөндөө газар нутгаа өгдөг шиг аль аймгийн нутгийг өрөнд өгнө гэж бодож байна. АН бол Монголд нүүрлэсэн аймшигт хараал юм. Даанч ухаанд нь ухна үхсэн монголчууд үүнийг нь ойлголгүй өөрсдийгөө хорлочихлоо доо.
2016-08-10
Зочин:
АН ыхан минь дээ та нар даанч яав даа. Улс эх оронгүй мэт аашилж өнгөрсөн 4 жилийг үджээ. Ингэтэл нь иднэ гэж юу бхав дээ. Эх оронгүй бол та бид хэн бэ гэдгээч ойлгох чадваргүй нам юм гэжүү.
2016-08-10
Зочин:
АН ыхан минь дээ та нар даанч яав даа. Улс эх оронгүй мэт аашилж өнгөрсөн 4 жилийг үджээ. Ингэтэл нь иднэ гэж юу бхав дээ. Эх оронгүй бол та бид хэн бэ гэдгээч ойлгох чадваргүй нам юм гэжүү.
2016-08-10
эрүүл судас:
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас 96665038. Танилцуулга билчэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2016-08-10
garts ni ih engiin l dee:
Urnuus garah ih amarhaan yadah yumgui 76 hulgaich tsusalsan yumniiha taliig butsaagad ugchih harin ard bid guriltai shul talh suutei tsaiga uggad heseg yavay ulsiin hurungu ruu huruuga dursniig ni buudaj alaad baiy uuuuu ingee l bosood irne sh deee
2016-08-10
Иргэн:
Энэ сэтгуулч яагаад гадаадын иргэн монголын тухай бичиж байгаа маягаар хандаад байгаа юм бэ? МАН сонгуульд ялахын тулд хамтарсан засгаас зугтсан тэгээд ялсан гэжээ. Худлаа ш дээ. Шууд хоогдсон тийм уу? Сэтгуулч нар нэг намыг омоорч олон тумнийг хямралдуулах нь одоогийн байдлаар нийт монголоо гэсэн сэтгэлгуйгээ л харуулж байна
2016-08-10
зочин:
ардчилсан намын сэжигийн пизда нарыг баривчилж хориочээ. АН-ын пизда нараар өөрсдөөр ӨР ЗЭЭЛИЙГ ТӨЛҮҮЛ.
2016-08-10
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-10
Зочин:
ард түмний хөрөнгийг идсэн ардчилсан хулгайч нараас буцааж аваач ээ. сайханбилгийн авгай гэхэд л зайсанд алтны дэлгүүр нээчихсэн байна.
2016-08-10
Зочин:
Daldgansan yumnuudiig said bolgoj baigaa yum chin ene zacagt itgel turuhgui bn
2016-08-10
Зочин:
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛ МОНГОЛЧУУД БИД МАТАРЛААД , ТАВЛААД ХАРЖ БАЙХ СПОРТЫН ТЭМЦЭЭН БИШ ЭЭ!!! ЭНЭ ОЛОН ЭРДЭМТЭН МЭРГЭД, МЭРГЭЖЛИЙН ХYМYYС ЭДИЙН ЗАСГАА СЭХЭЭХ АРГА ЗАМУУДЫН ТУХАЙ ГАРЦЫГ ЗАСГИЙН ГАЗАРТАА ЕГЕХ ЕСТОЙ. ЗАСГИЙН ГАЗАР Ч ЭНЭ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ТОДОРХОЙ АСУУДАЛ БYРЭЭР ЭКСПЕРТ ХИЙХ САНАЛУУДЫГ ХУРДАН АВАХ ХЭРЭГТЭЙ. ЕР НЬ БИД НАМ БОЛЖ ТАЛЦЧИХААД УЛС ЭХ ОРОНДОО ХЕНДЛЕНГИЙН АЖИГЛАГЧ МЭТ УЛС ТЕРЖИЖ БАЙДГАА БОЛИХ ЦАГ БОЛСОН ШYY!!! ХАРИН ТЭГЭХ ЕСТОЙ ИНГЭХ ЕСТОЙ ГЭДЭГ ХООСОН ЦЭЦЭРХЭЛ ОГТ ХЭРЭГГYЙ ЭЭ
2016-08-10
irgen:
Altanhuigig shorond n hii, tenguudig daguulsan bodlogui uls tur heregjuulj ulsad bolon AN d hamag gai avchirsan lalar.
2016-08-10