Үүрээр багачууд амгалан зүүдэндээ насанд хүрэгчид цэнхэр дэлгэцийнхээ өмнө нойроо орхиж догдолсон байлаа. 57 кг-ийн жинд Доржсүрэнгийн Сумъяа хурд хүч, авхаалж ухаан тэвчээр сорьсон барилдаан хийж Олимпийн мөнгөн медалийг атгалаа.
Энэ бол Монголын Жүдогийн эмэгтэй багийн анхны медаль, Монголын эмэгтэйчүүдийн жүдогийн шинэ түүхийн бичээс боллоо. 7 тэрбум хүн төрөлхтний хүч сор болсон тамирчид цэнхэр дэлгэцэн дотор багтаж ялах, ялагдахын баяр болоод харамсалын агаараар дүүрэн өдөр шөнүүд өнгөрч байна. Үүнд манай тамирчины нэр цуурайтаж Монгол төрийнхөө далбаан дор Д.Сумьяа дэлхийн хүчтэнүүдтэй зэрэгцэн зогслоо. Гурван сая дах иргэнээ угтсанаас хойших Монгол түмний дээд баяр цэнгэл бахархлын нэг нь энэ байлаа.
Тамирчины ялалт хямдхан олддогүйг та бид бүгд цэнхэр дэлгэцээрээ шууд үзлээ. МҮОНТВ анх удаа Рио- гийн олимдийг ард түмэндээ шууд хүргэж уухай нэгтэй тамирчнаа дэмжих бололцоог өглөө. Дэлхийн жишигт дөхөж байна аа, манай Олон нийтийн Телевиз.
Монгол төрийн далбаа баярлалаа. Түүн доор сүслэн нэгдэх Монгол түмэн хүчтэнээрээ бахархлаа.
Дахиад гэсэн урмын үгээр ард түмэн огшиж тамирчдаа халааж байна. Д.Сумьяагийн мөнгөн медаль Монголын бахархалыг том хуудсаар нэмлээ. Баярлалаа тамирчиддаа. ДАХИАД ...
Пүрэвжавын Баярхүү / тоймч/
Уншиж байна |