Хотын даргад орлогч шахсан уу
2016-08-04

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллах шийдвэрийг гаргасан. Гэвч өнөөдөр орлогчийн тоо нэмэгдэж, дөрөв болжээ.

 

Сонгуульд ялалт байгуулж, дөрвөн жил төр барих эрх авсан нам албан тушаалын бөөн өртэй байх нь гачлантай. Намын төлөө ингэж, тэгж зүтгэсэн, ажилласан гэх суудал горилогчдын цуваа элдэв албан тушаал бий болгож, төрийн бүтцийг улам л данхар болгох юм.

 

 

Эрх баригч МАН-ынхан хэмнэлт хийнэ, төрийн бүтцийг цомхон болгоно хэмээн дуугарсан ч бодит үр дүн харагдахгүй байна. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар 10 дэд сайдыг томилов. Ер нь бол 13 дэд сайд томилогдох ёстой ч МАН-ын Удирдах зөвлөлийн тодруулсан гурван хүн Ж.Эрдэнэбатын танхимынханд гологдсон юм уу даа, түдгэлзүүлжээ. Сайд нараа томилохдоо хэдэнтээ эргэж буцсан МАН-ынханд дэд сайдын буцаалт бол асуудал биш. Дараагийн хуралдаанд дахин гурван нөхрийн нэр орж, ирээд батлагдана биз. Дэд сайдын асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцэн яамдад энэ албан тушаалын шаардлага байхгүй талаар бид бичиж байсан. Сайд, Төрийн нарийн бичгийн дарга ажиллаж байхад дэд сайд гэх шахааны хүн, албан тушаал үнэндээ илүү байгааг жирийн уншигчаас эхлээд төрийнхөн ч хэлдэг. Гэвч МАН-ынхан сонгуулийн өрөө төлөхийн тулд 13 шахааны хүнд дэд сайд гэх сэтэр зүүж, яамдын ширээг бөглүүлэхээр болов. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “яамдыг эзэнгүйдүүлэхгүйн тулд” дэд сайд нарыг томилно гэх утгатай тайлбар хэлсэн байна лээ. Төрийн яамдад эзэн болж очиж байгаа твиттерчид нь хэрхэн ажиллахыг, яаж эзэн байхыг харж л байя.

 

МАН-ын өөр нэг шахаа нь хотын дарга Су.Батболдод ирэв бололтой. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана гэх шийдвэрийг гаргаж, албан мэдээ нь zasag.mn сайтад гарсан байв. Өглөөхөн цагаан дээр хараар тод бичигдсэн байсан энэ мэдээ одоо харин устгагджээ. Учир нь хотын дарга дөрвөн орлогчтой ажиллахаар болсон гэнэ. Хотын орлогч гэх албан тушаалд хоёр хүнийг нэмж шахсан гэсэн үг. Одоогоор ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, ЗГХЭГ-ын Ажлын албаны даргаар ажиллаж байсан ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү, нийслэлийн намын хорооны дэд дарга Д.Энхтөр, НИТХ-ын төлөөлөгч Б.Батбаясгалан нарын нэр хотын орлогчид дуулдаж байна. Тэдний аль хоёр нь албан ёсны шахааны хүн болохыг МАН-ынхан л мэднэ.

 

 

Хотын экс дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтой ажиллаж, ад үзэгдэж байсан. Харин МАН-ынхан зургаа гэсэн тоог дөрөв болгон бууруулжээ, хэмнэлт нь бололтой. Засгийн газрын шийдвэрээр хоёр орлогч байсан бол хэмнэлт гэх үг бодит сонсогдох байлаа. Гэвч МАН дахин хоёр хүнд өр төлөх шаардлагатай тулгарсан бололтой, орлогчийн тоог дөрөв болгов. Сонгуулийн үеэр МАН-ын удирдах хот хоёр орлогч даргатай ажиллана гэх үгийг улиг болтол сонссон хүн олон бий. Харин сонгуулийн дараа бол хоёрыг 20 болгохоос сийхгүй аж. 

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
epka:
ene bayrhuu gej hog yuj bilee solongost hamt ajilaj bsan hunee hulihdaj bsan novsh bga um
2016-08-13
Зочин:
АН ын улсаа хоосортол иддэг малнуудыг бодоход ч МАН нь хамаагүй илүү л дээ. Бат Үүл Зи нар үнэнийг нь ил болголоо гэж үхтэлээ айж мэдээлэл хийж бна лээ. Одоо эднийг бүгдийг нь барьж хорьж идсэн бүхнийг нь эргэн төлүүлж улсаа хямралаас гаргая. Эх оронч сэтгэлгүй АН ын малнууд та нар улс ороныг минь дампуурлын ирмэгт авчирсаныг сая л мэдлээ. Буруу элэгтэй гадны гар хөлүүд
2016-08-12
зочин:
Сундуйгийн 60 тэрбумын төлөөсүүд тодорсоор.Түрүү засгийн үед МАН-ы бүлэг нь 6 орлогчийг яаж эсэргүүцэж байлаа.гэтэл өнөөдөр.Ийм л ам,хэл нь зөрдөг надаа
2016-08-05
Дорж:
Физик нь байгалийн шинжлэх ухаан . Байгалын шинжлэх ухаанаар мэргэжсэн хумуус хорвох чадвартай , хийж бутээж , хэлж ярих нь бусдаас хол илуу даацтай байдаг нь шинжлэх ухаан болоод амьдралаар батлагдсан зуйл.Хотын туухэнд Батуул шиг дарга хэзээ ч байгаагуй юм. Байх ч угуй биз дээ.
2016-08-05
yadargaa:
yooyo yasan ch alban tushaald durtai garuud ve? alban tuhsaalgui bol amidrahgui l yum bhdaa??? Zugeer urdah ajlaa taivan hiigeed taivan amidraad baij boldoggui l oron yum bhdaa. Nam, uls turiin huvaagdal chin ene uls ornig muhuuj duuslaa
2016-08-05
Hotiin huu:
Ene AN iin hiih ajilgui boltson humuusiig yah ve !!! Ali ch nam bai tomiloh n zov shdee,shine orlogch nart bayr hurgye.Hotiin hogjiliin toloo ard irgedteigee oir baigaarai.
2016-08-05
zzz:
2 zagiin om 2 orlogchtoi geed medee bsan, ingeed l hudalchuud heveeree shivdee
2016-08-04
Зочин:
Бат-Үүлийг бодвол залуу хүн эрч хүчтэй, хүнээ бодож ажиллана гэж итгэж бна. Бат-Үүл ч физикч л шүү дэ. Үүлийн багийнхан хүнээр жинхэнэ тоглож, бизнес хийсэн дэ.
2016-08-04
Зочин:
Burhan min buruu songolt hiisen mongoliin ard tumniig urshuu bas dahin urshuu
2016-08-04
Зочин:
Bi yu hiichihvee
2016-08-04
Зочин:
Bi heniig songochihvoo
2016-08-04
Зочин:
4 байхад яг болноо.
2016-08-04
zochin:
huduunii malin emch geheer yu ch chadahgui baihuu amidralig hamgiin sain meddeg hotiin hunii muu uzegch ta nartai zuirlehgui .
2016-08-04
Зочин:
4 орлогчтой ажиллана гэж байсан. Хотын ажил нүсэр. 4 Байхад болноо. 6гийн оронд 4 болгосон нь боломжийн
2016-08-04
Зочин:
yasan shunaltai uls be
2016-08-04
Учир мэдэх хүн:
2 орлогчтой болно гэж хаана ч тэгж бичээгүй анхнаасаа 4 гэж байсан. Танай сайт харлуулахын тулд худал сэнсац зохиож байна даа
2016-08-04
Лхагва:
НӨГӨӨ 60 ТЭРБУМЫГ ТАРААЖ БОСГОВОЛ НЭГ ХҮНД НООГДОХ ДАРАМТ АРАЙ БАГАСНА ГЭЖ ТООЦСОН ЮМ БИД БАС ХҮНЭЭ БОДДОГ ЮМ ШҮҮ
2016-08-04
Зочин:
АМЛАСНААСАА АМАРХАН БУЦАЖ БНА ДАА 6 г 4 .... 19 ыг ДЭДТЭЙГЭЭ 29 БОЛГООД .... ӨНГӨЦХӨН ЗАСВАР ХИЙСЭН АЯДААДДДДД ... ХҮМҮҮС АМЛАЛТЫГ ЧИНЬ МАРТАХ БОЛООГҮЙ БНА ДААААА
2016-08-04
zochin:
хөдөөний малын эмч яана даа
2016-08-04
Зочин:
Son ymuu hichneen jil heden teneg huniig dahin dahin songodiin ardchilsan namin zaluust erthen suudlaa egee yu ch hiihgui heden sandal begleh ymtai l nocoldsoor tsag urj baigaad chini olon tumen buhimdaj baina
2016-08-04
Зочин:
Man ch estoi hudalch ymdaa turiin albig ulam l danhailgachihaad mungu urehees uur ym hiihguim baina daa gants saya huntei hotod 6 orlogch baisiin orlogchgui ajillah ni ene zaluu gj bodson chini enhbold guai 4 hun shahchdiin baina man dargaa solij shineersetgedeg zaluu hun tabischee ene hun yu ch setgehee bolison bna negee l baatarzorig negee l otgonbayar esbel bolobson huchinguu bolsonsdi
2016-08-04
Дорж:
Орлогч сайд байгаа болохоор Төрийн нарийн бд хэрэгүй шүү дээ. яам, агентлагуудын орон тоог цөөрүүлэхийн зэрэгцээ чадваржуулмаар.
2016-08-04
Зочин:
энэ яст мэлхийнүүд ажил хийж чадахгүй ээ гонжийн жоо голионы баас зүгээр
2016-08-04
Зочин:
Uul n2 orlochtoi baij bolno cmandartiin shaardlara hangahgui avtovysiig niitiin teevriin uilchilgeenees hassan n mash zuv shuudver
2016-08-04
Эрхэм:
Өө хөөрхий МАн чинь манийгаа сайхан хулхидаж байна даа 2 орлогчтой гэхээр нь үнэмшсэн чинь өглөө босоход дөрөв болчихдог байна шүү удахгүй бүр олон болох юм байна даа ард түмний итгэл талаар болов одоо дарааийн удаа ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв юм биш үү бид хэдхэн албан тушаал хөөцөлдөөд байгаа хүмүүсийг сонгоод байгаа юм байна Монголчуудаа бүгдээрээ үндсэн хуулийг өөрчилж ерөнхийлөгчийн засаглалтай болцгооё
2016-08-04
Зочин:
MAN-YN DURAKUUD uls ORON , NIISLELIIG MAANI BALLAKH YUM BAINA DAA
2016-08-04
Овоо байна.:
Иймэрхүү нийгмийн асуудал хөндсөн, олон нийтийн сэтгэлгээг зөв чиглэлд залах нийтлэл бичих нь л жинхэнэ сэтгүүлч хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг юм шүү, найруулга зйү ч гэсэн зүгээр байна. Бичсэн сэтгүүлчид амжилт хүсье
2016-08-04
зочин:
ямар муухай нүүртэй болоо вэ, ядарч байгаа юм байна, шахалтад ороод хөөрхий
2016-08-04
цэцэг:
өөрийн гэсэн толгойгүй бүгдийг нам л удирдаж, дан шахааны хүмүүс байгаа шүү дээ, одоо яахав чадаж байгаа юманд аргагүй гэдэг энэ дээ, гэхдээ Бат-үүл дарга шиг хийж чадах боловуу, харж л байя
2016-08-04
Зочин:
За энэ малын эмч хотыг удирдана гэж юу байхав дээ...
2016-08-04
Зочин:
Бат Үүлийн хэмжээнд ажил хийнэ гэж байхгүйэ эхнээсээ л үер, шатам халуун гээл байгаль ч та нарт дургүй байгаам биш үү шарилж хогондоо баригдсан хот л болсон байна микрог хорилоо гээд хар халуунд олон хүнийг умгар шахааны автобусанд чихэх болж байгаа чинь тэнэг алхам за юу
2016-08-04