Оюутолгой ам.долларын “цорго” биш
2016-08-02

Оюутолгойн захирлаар ажиллаж байсан Эндрью Вүүдлэйгийн оронд “Рио Тинто” компанийн Хөнгөн цагааны салбарт ажиллаж байсан Армандо Торрес томилогдон ажиллах болсон хийгээд үүний цаана Оюутолгойн бодит байдал ба иргэдийн хүлээлтийн талаар өгүүлсэнээ үргэжлүүлж байна.

 

 

Оюутолгойн анхны гэрээ тааруухан ба манайд алдагдалтай болсныг ч эрх баригчид зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдөр ч энэ орд хэл амтай ба одоог хүртэл ашиг унац нь манайд наалдахгүй байгаа нь эхнээсээ л улстөржсөнтэй их, бага холбоотой гэдэгт дүгнэлт хийх цаг иржээ. Сонгуулийн барьцаанд Оюутолгойг татан оруулж бүгдээрээ гэнэт баяжих асар их хүлээлтийг бий болгосны гайд Оюутолгой бусад орд уурхайн жишгээр ердийн бизнесийн дүрэм зохицлоороо явах аргагүй болсон. Тэнд нэг монгол ажилчин ханиад хүрсэн ч Рио Тинто буруутай гэж жагсаж мэдэхээр туйлшрал ажиглагддаг.

 

Цаашдын хөрөнгө оруулалт, бусад том ордуудаа эргэлтэнд оруулахдаа Оюутолгойн энэ сургамжаа манай төр сайн ухаарч хөдлөх ёстой болов уу.

 

Ордод төр л хувь эзэмшвэл найдвартай баталгаатай гэсэн ойлголт ташаа болохыг харуулсан үйл явц Оюутолгой дээр 10-аад жил үргэлжилж байна.  "Оюутолгой”  ХХК-ийн 66 хувийг "Туркуаз Хилл” -ийн 50.5 хувийг Рио Тинто авснаар Монголын Оюутолгойтой хэтэвч нэг болсон. Манай тал 34 хувийг эзэмшиж байгаа гэхэд төсөв мөнгөний томоохон асуудлууд дээр хатуу хяналт тавих байдлаар л оролцдог гэж байгаа. Уурхайн бүх гүйцэтгэх эрх мэдэл, менежмент хөрөнгө оруулагчийн талд байгаа учир бид хянах хардах л оролцоотой гээд хэлчихэд хатуудахгүй.

 

Анхнаасаа төр 34 хувь эзэмшихийн оронд өндөр роялти аваад явсан бол эдийн засагт шууд буюу бодитой тусгалтай байх байсан гэдгийг хэлэх хүн олон. Ингэсэн бол өдгөө бид ядаж 34 хувьд ноогдох орлогоо зээлчихсэн гээд өртэй царайлаад сууж байхгүй байсан. Риогийнхон аль болох хэмнэлттэй ажиллахыг эрмэлзэж бид хатуу гэрээтэй Роялти татвараас төсвөө тордож, тэр хэрээр бүтээн байгуулалт хөгжлийн суурь өргөжих байсан. Энэ хоёр дахь хувилбар дээр одоо ч санаа алддаг хүмүүс олон. Энэ тал дээр тухайлан тэмцэж ирсэн С.Ганбаатар нарын улстөрчид хангалттай ярьж, чадлаараа тэмцсэнийг ч энд дурдах ёстой байх. 

 

Оюутолгойг олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай компани болгохын төлөө холч хараатай бодлого бариасай гэсэн хүсэлтийг шинэ төр засагт цохмоор. Энэ том ордын баялгыг харилцан ашигтай нөхцөлөөр хүртэхээр яваа нэг зорилгоо бодсон ч, том ордын цараар дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрэх төсөл эхлүүлснээ тооцсон ч танай, манай гэж туйлшрах эрх байхгүй гэдгийг уул уурхайн учир мэдэх хүмүүс сануулсаар байгаа. Нэгэнт ордоо барьцаалж дэлхийн банкуудаас мөнгө босголцсон тул  Засгийн газар хөрөнгө оруулагчтайгаа нэг завин дээр суусан гэдэгтэй бид эвлэрэх хэрэгтэй болсон.

 

Төгрөгийн уналттай холбон хэлэхэд Оюутолгойгоос ам.доллар цутгаж, ногооны ханш бууна гэсэн хүлээлтийг ойрын жилдээ харалтгүй гэсэн бодит хариулт байгаа бол төр олон нийтэд  хэлчихсэн нь дээр. 

 

Одоохондоо Оюутолгой ам.долларын “цорго” биш харин сорогч болчихоод байгаа харагддаг. Бидний мэдэхээр гүний уурхайдаа 4 тэрбум ам.долларыг татчихаад байгаа. Гэтэл энэ ч бас нөөцөө бүрэн ашиглах баяжуулах үйлдвэрээ томсгоход хангалтгүй л гэж дуулдаж байна.

 

РиоТинто Оюутолгойн ил уурхайн экспортоос жилдээ гурван тэрбум ам.доллар олдог л гэж шуугиад байна. Гэтэл эргүүлээд нэг тэрбум ам.долларыг гадагшаа бензинд өгчихдөг. Эрчим хүчнийхээ талыг Хятадаас худалдаж авсан хэвээр л байгаа юм билээ. Энэ том уурхай хажуудаа хөглөрч байгаа түүхий тос, нүүрс, занарын нөөцийг ашиглаж чадахгүй л байна.

 

Бид ч дэндүү ядуугаар бэлэнчилж сэтгэхээ болих хэрэгтэй байгаа юм.  Эдийн засаг дандаа ийм жижиг, хямралтай байхгүй. Ирээдүйд хэрэглээ нь хэд дахин нэмэгдэх эрчим хүч, бензин шатахууныхаа эх үүсвэрийг Оюутолгой гэсэн энэ том төслийн бөөрөнд нааж Рио Тиногоор хийлгэж үлдэх хэрэгтэй.

 

Манай улс нүүрсээр  баян, 170 орчим тэрбум тонн нөөцтэй л гэдэг. Гэтэл занарын нөөц үүнээс долоо дахин их гэж байгаа. Нөгөө талд бензин түлш, эрчим хүчний хямд эх үүсвэрээ шийдэх шаардлага Оюутолгойд бий болж байгаа. Энэ хоёр шугам огтлолцоход л энэ ордоос бидний харж буй эдийн засгийн үр өгөөжийн чанар өөр  болоод ирнэ. Их говьд бүтээн байгуулалт хийлгүүлж эрчим хүч, зам харилцаатай үлдэх том зургаар нь харах. Ингэхийн төлөө манай тал хөрөнгө оруулагчдаа нөлөөлөх, дэмжих бүх зүйлээ хийх цаг иржээ. Үүнийгээ олон нийтэд зөв харуулах шаардлага ч байна. Ер нь Оюутолгойн бүтээн байгуулалтыг өнөө, маргааш оруулах ам.доллараар хэмждэг сэтгэлгээгээ  өөрчлөх хэрэгтэй байна. Энэ нь эхлээд хөрөнгө оруулалтын орчинд явуулах төрийн бодлого зөв хандлагадаа орж, уул уурхайгаас, популизмийг улстөржилттэй нь хамт зайлуулахаас эхлэх ёстой байх.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ард нийтийн баялаг болсон ашигт малтмалын ордыг хувь хүн, хувийн компани, гадаадын хөрөнгө оруулагчид ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон заалтыг нэн даруй Үндсэн хуульд оруулах хэрэгтэй. Тэгвэл Монголын газрын баялагийн төлөөх дотоод, гадаадын шуналтнуудын тэмцэл эцэс болж, Монгол улс сэхнэ. Эс тэгвэл мөхнө. Үүнийг дэлхийн зуу зуун жилийн түүх нотлож байна.
2016-08-03
Зочин:
Хөгжиж байгаа орнууд, буурай хөгжилтэй орнууд газрын баялагаа төрийн өмчлөл, мэдэлд байлгах нь хамгийн зөв шийдэл гэдгийг дэлхий нийтээр аль эрт 200 жилийн өмнө ухаарсан шүү дээ. Эрдэнэт, Оюутолгой, Таван толгой 100 хувь төрийн өмчлөл, мэдэлд байх ёстой. Хувь хүнд, хувийн компанид, гадаадын хөрөнгө оруулагчид ашигт малтмалын орд ашиглуулах, эзэмшүүлэх нь нэг ёсондоо ард нийтийн өмчийг тонон дээрэмдэж байгаа явдал юм.
2016-08-03
Зочин:
Ted yamar shiidver gargah bish gargasan saihanbileg sanj bayar hoyortoi hariutslaga tootsoh heregtei
2016-08-03
Зочин:
Saihanbileg yu hiigeed alga bolovoo.ter hunig shalgah heregtei
2016-08-03
Jak:
Ali hediin tuuhiin hog deer haygdsan liberial hooson nomloloosoo tatgalzah tsag bolson.chi eh oroch, ard tumen hoich yee boddog bol oyutolgoi, tavan tolgoi 100 huvi turiinumchid baig ard tumenii tuluu anillah estoi.
2016-08-03
Luivarchin toimch purevjaviin bayrhuud:
Luivarchin toimch purevjaviin bayrhuu-d Mungu uguuch chi Ichih nuurgvi amitan
2016-08-03
Луйварчин тоймч пүрэвжавын баярхүүд:
Хүмүүсийн хөлс хүчээ дуслуулж олсон мөнгийг луйвардаж авчихаад ичих ч үгүй байх юм. Мөнгө өг чи!!!!!!
2016-08-03
зочин:
ОТ гэрээг Монгол улсад минь ямарч ашиггүй хийчихээд одоо Ганбаатарыг доромжлоод яахав дээ олиггүй санаат минь.
2016-08-03
Зочин:
ХҮМҮҮСЭЭ ОЮУТОЛГОЙ МОНГОЛД ПАДЛИЙГҮЙ БОЛСОН_ ТҮҮНЭЭС ОЛЖ АВАХ ЮУ Ч БАЙХГҮЙ. ЗҮГЭЭР Л ХАЯ
2016-08-03
Зочин:
mongoliin bukh gazar shigt maltmaliig gadaadruu ursgaad bid yaagaad iim yaduugaas yaduuu amidraad bna ve tal duuren maltai gazar nutag aguu ikh , bas asar ikh ashigt maltmaltai baij ulam yaduuraad haraaliin muu ug oldohgui bnaaaaaaaaaaaaaa
2016-08-03
Зочин:
mongoliin bukh gazar shigt maltmaliig gadaadruu ursgaad bid yaagaad iim yaduugaas yaduuu amidraad bna ve tal duuren maltai gazar nutag aguu ikh , bas asar ikh ashigt maltmaltai baij ulam yaduuraad haraaliin muu ug oldohgui bnaaaaaaaaaaaaaa
2016-08-03
Зочин:
mongoliin bukh gazar shigt maltmaliig gadaadruu ursgaad bid yaagaad iim yaduugaas yaduuu amidraad bna ve tal duuren maltai gazar nutag aguu ikh , bas asar ikh ashigt maltmaltai baij ulam yaduuraad haraaliin muu ug oldohgui bnaaaaaaaaaaaaaa
2016-08-03
po:
gunii uurhai barigdaad 2 jil bolhod mongold yu orow o bid zimbabe ugand gd africaas ylgagdahgui ya
2016-08-02
Зочин:
Эрдэнэбатын засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татаж, гадаадаас валютыг монгол руу урсган оруулж төгрөгийн ханшийг чангалж ам.долларын ханшийг бууруулж эдийн засгийг өсгөх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчид шинээр байгуулагдсан засгийн газартай хамтарч ажиллахад бэлэн байгаа нь мэдээж
2016-08-02
Зочин:
Оюутолгой ам.долларын “цорго” биш юм бол бул
2016-08-02
зочин:
2008 онд сонгуулийн үед эрх баригчид өөрсдөө хөгжлийн босгон дээр байна гээд Баяраас эхлүүлээд баахан шаагаад Баабар болохооор энэ ордыг ашиглахгүй өдөрт сая доллар алдаж байна гээд бичээд юм мэдэхгүй ардууын толгойг усаар дүүргэсэн биз дээ Монгол ганц ордтой биш арабууд нефтээ ашиглаад болоод байгаа бид ч усан толгойтой наймаа хийдэг одоо эцэст ямар ч ашиггүй тэнэг юм хийсэн ухааны юм хуцаад яахав Ашиггүй бол ийм наймаа хийсэн 20000 хувьсагч ярьсан хулгайч амьд байж л байна ш дээ
2016-08-02
дадсөд:
одоо дөнгөж гүүний уурхайг байгуулах гэж байхад дахиад л олон юм ярьж ажлыг нь зогсоохоо болимоор байна. Монголд ядаж нэг юм ажиллаж байг л дээ. Тэр чинь 5000 монгол хүнийг ажилтай, 500 монгол компаниас бараа аваад улсад наяд төгрөг татвар өгчихсөн шдээ. Өөр яах гээд байгаа юм
2016-08-02
Зочин:
Одоо ба ОТ-г улс төржүүлж олон юм ярьж зогсоох юм ярих гээд байна уу. Тэгвэл тэгээд эдийн засаг хөдөлмөр эрхлэлт сүйрнэ. Занар одоо хэн ч сонирхохгүй тэр үе өнгөрсөн газрын тосны үнэ унаад занар авч боловсруулж шатахуун үйлдвэрлэснээс зүгээр л Арабд хөрөнгө оруулж газрын тос үйлдвэрлэсэн нь дээр болсон шүү дээ
2016-08-02
Зочин:
Фэнгшү бол харин ч Монголыг хохироосон. Дээр нь бизнес мэддэггүй баахан нөхдүүд шийдвэр гаргах эрхтэй болсоны гай. Эдний тоонд Уянга мэтийн попууд гол дүрд тоглосон
2016-08-02
Зочин:
Ted yamar shiidver gargah bish gargasan saihanbileg sanj bayar hoyortoi hariutslaga tootsoh heregtei
Зочин:
ЗӨВ
2016-08-02