МАН манайх болсон
2016-07-26

 

Ээлжит сонгуулийн үр дүнгээр  бий болсон УИХ ямар ч байсан жигдэрлээ. Ер нь бол шөнө л хуралдаад байх болж. Өнгөрсөн өдрүүдэд Байнгын хороодын дарга нараа баталсанаар УИХ-ын даргын зөвлөл бүрджээ. Энэ зөвлөл нь хуралдаж эхэлснээр долоо хоног бүрийн байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлыг тогтоодог. Ингэснээр энэ долоо хоногоос УИХ-ын ажил илүү тодорхой болж, хуваарийн дагуу үргэлжлэх боломж бүрджээ.

 

Харин  Засгийн газар 4 сайдаа түдгэлзүүлээд 11 сайдаа томилж тамгыг нь атгууллаа. Ингэснээр Засгийн газар анхны хуралдаанаа хийж, асуудлаа ярьж болох ч нэг танхимаар ажиллах бололцоо хараахан бүрдээгүй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр гарч түүнийг Их хурал хэлэлцэх ёстой. Засгийн газрын хувьд хэвийн ажиллаж, улс орны амьдрал, нийгэм, эдийн засгийн хүндрэл ба ойрын бүтээн байгуулалтын суурийг зассан мөрийн хөтөлбөрөө гаргахад бүх яамаа гартаа бүтэн атгах нь чухал. Гэтэл дөрвөн яамны сайд нарын нэр дэвшүүлэлт түдгэлзэж, Засгийн газрын бүтэн алхаа догонцлоо.

 

Анхнаасаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл дээр нь Ерөнхийлөгч хоёр удаа хоолой засан сануулсан боловч төдий л анхаарсангүй. Шинэ Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн шүүмжлэл тээсэн төслөө бариад шууд Их хурлын даргын гарт өгсөн нь анхны түргэдсэн алхам нь болов. Араас нь Ерөнхийлөгч ахин дуугарч санал бичиг илгээгээд Отонтэнгэр шүтээнээ тахихаар гарч одов. Энэ хооронд гөжүүдлэн зүтгүүлсэн шинэ Засгийн газрын томилгоон дээр АТГ дүгнэлтээ гаргаж, дөрвөн сайд түр үүдэнд хүлээх хэрэгтэй болов.

 

Ер нь бол АСЕМ-ийн араас МАН-ын УЗ энэхүү томилгоо тойрсон асуудлаараа олон нийтийн анхааралд шууд орж ирэхийг намын нөхөд нь хаана хаанаа бодитой харах ёстой байсан талаар энд дурдья.

 

Ойрын өдрүүдэд МАН-ын зүгээс гаргаж буй шийдвэр бүрийг иргэд ирэх 4 жилийн дүр зураг, өдөр тутмын  амьдралынхаа луужин болгон харж байгаа нэн онцгой гэмээр үед сайдуудаа хэтэрхий булагнаж тодрууллаа. Бас харьцангуй шинэ кандитатуудаа олон нийтэд танилцуулж ойртуулалгүйгээр нэр зарлачихав. Энэ нь магадгүй нүдээ олсон, олоогүй бүх нэр дэвшигчийг хамарсан буруутгал болж, МАН амласнаасаа ухарлаа гэсэн гомдлын утсыг хөвөрдөв. Сайдад нэр дэвшүүлэх эрх ялсан нам, түүний удирдлагад байгаа боловч итгэлээ өгсөн сонгогчдын хүлээлттэй томилгоогоо уяж гэмээнэ шинэ төрд итгэх иргэдийн итгэл илт сэргэх байв.

 

Мөн сайдад  дэвшигчид нь горилогч нар төдий бус салбараа аваад явах туршлага мэдлэгтэй талаар олон нийтэд таниулах талаар бодох л ёстой байлаа. МАН-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харьцах нөхдүүд сайд нараа тойрсон “ЯАГААД” гэсэн дуулианд тус бүрт хариу тайлбарыг яаралтай өгсөнгүй. Хол мөсөн уулын оройгоос нэрийг нь зарлаж, зургийг нь хуурай магтаалтай хэт холоос гялалзуулаад байсан нь дөнгөж сарын өмнө ширүүхэн сонгуульдсан олон нийтийн омогшилтой тулчихлаа.

 

Зарим талдаа өнөөх нь туйлшрал болох хандлага сошиалд давамгайлж нэгэн удаа Насанбаярыг “МҮҮН-дсэн шиг зураг хөргийг нь матарлах, гутаах, дайрах хандлага ч гарч эхэлсэн. Нэг ёсны төрийн сайд болж, нэр дэвшсэнийхээ төлөө элдэв дээдээр гүтгүүлэх дөхөж байгаа юм.  

 

"Яагаад энэ хүн сайдад нэр дэвшсэн бэ" гэсэн хамгийн эхний зайлшгүй босох асуултад хариулт байхгүй хаяснаар үүсэж буй үр дагавар багадсангүй. Яг үнэндээ бол үнэмлэхүй олонх болсон тул доогуур хэн нь юу гэж шаагилдах нь хамаагүй гэж ихэрхсэн тал ч ажиглагдлаа.  

 

Ингэснээр МАН сайдад нэр дэвшигчдээ болоод намынхаа анхны хамгийн том багын томилгоог олон нийтэд зөв хүргэж чадсангүй. Дөрвөн сайд дээр асуултын тэмдэгтэй үлдлээ. Төрийн шийдвэрийн тусгал нь бидний маргаашийн амьдралын нэг тал гэдгийг иргэд сайн мэдэх болсон. Тиймээс ч олонхоор итгэлээ өгсөн МАН-д хандаж танай намын шийдвэрийн зөв, буруу бол одоо манай гэр бүлийн асуудал. “МАН-ыг манайх” гэж ойлгоно гэдгээ сайд нарын томилгоон дээр нь олон нийт эрх баригчдад санууллаа.

  

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Bid:
Shineleg songolt, tomilolt uchir tsoo shineer ajillah baih. Sangiin yam, Gadaad yamny ihenh ajiltnuud ni uye ulamjilj aryn haalgaar uldsen, tsus oirtson humuus duursniig Choijilsuren, Munkh-Orgil nar darui zasah uurchluh heregtei dee.
2016-07-27
zochin:
Jingeriin nohod hutsaj l bg. Jingiin tduvaa negent hodolsn. AN n hdn saidyydaas yugaaraa dutahiiin. Td hen blaa. Ard tymen mehiin deedeer medeed dyngii ni taviaf ogtson bhad duugai l bai za. AN n darga nar MAN g hyanadiin bish. Ard olon bid hyanadiin. Bitgii ajild nl gai blood bai. Zai boltsgoo ta nar
2016-07-26
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
2016-07-26
Зочин:
Мөнхбатыг залуухан, туршлагатай хүнийх нь хувьд дэмждэг. Төр засаг залуу, чадварлаг хүмүүсээр дутагдаж байсан юм. Харин одоо сайдын томилгоонууд их таалагдаж байгаа. Төрийн ажлыг гялалзуулаад өгөх байлгүй дээ.
2016-07-26
Зочин:
С.Бямбацогт миний мэдхээр улс төрд олон жил чанагдаж байгаа залуу даа улс төрд гол зүйл бол ажилын дадал туршлага олон жил улс төрд байсан хүн сайд бол хийчих байха
2016-07-26
Зочин:
Би эмэгтэй хүнийхээ хувьд эмэгтэй хүн, эх хүн, тэр тусмаа олон жилийн туршлага хуримтлуулсан Оюунхорол гэж хүнийг БОАЖ-ын сайд болсонд нь баяртай байгаа. Өмнө нь дэд сайдаар ажиллаж байсан болохоор ажлаа ч мэдэж байгаа.
2016-07-26
Зочин:
zaluuchuudaa demjih zuwuu bymbatsogt munkhbat hurelsukh munkh orgil geed chadaltai zaluuchuud ih bna le haraa baihad gaigui zasgiin gazar baiguulah yum shig bna
2016-07-26
Зочин:
gants hoer hunees busad ni gaigui dajgui sanagdsan hurdiin choijilsureng sangiin said bolgoloo ged durguitseed baih yum minii huwid l law alga tom kompani awch ywdag mundag biznesman hun gej boddog sangiin saidiig bol dawgui hiigeed ywchih bhaa
2016-07-26
Зочин:
Яаран дүгнэлт хийх хэрэггүй. Сайн сайн, залуухан, чадварлаг хүмүүс зөндөө байна. Ажлаа хийхийг нь харцгаая.
2016-07-26
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
2016-07-26
Зочин:
ТЭР 4-ИЙГ ЖИЙХ ГЭЖ АТГ-ААР ТОДОРХОЙЛОЛТ ГАРГУУЛЖДЭЭ
2016-07-26
Зочин:
Ард түмэн МАН-д итгэж саналаа өгсөн. Дажгүй сайн баг бүрдсэн харагдана лээ. Итгэл дааж сайн ажиллаарай гэж хүсье.
2016-07-26
Зочин:
эзэмшсэн боловсрол, мэдлэг гэхээсээ илүү хурааж хуримтлуулсан туршлага, чадвар л ажил дээр хэрэг болдог гэдгийг бид бүгд мэднэ биз дээ. ардын нам олон залуу хүмүүсийг дэмжиж сайдын суудалд томилсон байна. болж л байна шд. яг л хийж бүтээх эд насан дээрээ явж байгаа хүмүүс харагдсан.
2016-07-26
Зочин:
Byambacogt tulgatai uls turch, umnux zasgiin ved surug xvchnii dargiig sain xiij baisan. Ene udaad MAH yalj said bolloo. Sain ajillax bailgvi.
2016-07-26
Зочин:
МӨНХБАТ 3, 4 ЖИЛ НАМЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХИЙЖ БАЙСАН, ТУРШЛАГАТАЙ, УЛС ТӨРИЙН МЭДЛЭГТЭЙ ХҮН. ЗАЛУУ ХҮН ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАН ТУШААЛ АВЧИХЛАА. ДЭМЖИЖ БАЙНА.
2016-07-26
Зочин:
Сайдууд сайн ажиллаарай, мэргэжлийн ЗГ бүрдсэн байна. Амжилт хүсье. АН-ын чадваргүй юмнууд улс орныг эдийн засгийн хувьд унагаж, ард түмнийг туйлдуулсан шүү, Та нар түүнийг давтаж болохгүй. Зөв сайн ажиллаарай, амжилт хүсье
2016-07-26
Зочин:
Би эмэгтэй хүнийхээ хувьд эмэгтэй хүн, эх хүн, тэр тусмаа олон жилийн туршлага хуримтлуулсан Оюунхорол гэж хүнийг БОАЖ-ын сайд болсонд нь баяртай байна.
2016-07-26
Зочин:
Чойжилсүрэн хариуцлагатай албан тушаал дээр очлоо. Гэхдээ мэдээж том групп авч явдаг хүн энэ сайд зэргийн ажлыг бол хийчих байх. Арай сийрэг ухаантай байх даа.
2016-07-26
Зочин:
Бямбацогт гадаадад өндөр боловсрол эзэмсэн, залуу хүн учир төр түшилцэх нь зүйн хэрэг. Ер нь залуу хүмүүс их гарсан байна. Тэгэхээр өмнөх ЗГ-уудыг бодвол хамаагүй үр бүтээлтэй ажиллана гэж бодож байна
2016-07-26
Зочин:
Ганц эмэгтэй сайдаа дэмжиж байна энэ олон залуусаас сонгогдсон гэхээр Оюунхорол мундаг л байж таараа
2016-07-26
Зочин:
Сангийн сайдын суудал их чухал шүү бизнэсийн ухаантай хүн тавьсан байсан хэр сайн ажиллахын харж л байя да
2016-07-26
Зочин:
er ni bol tomilgoonuud dajgui sanagdsaan munkh orgil hurelsukh byambatsogt munhbat geed chadalti zaluuchuud tawisan bsn
2016-07-26
Зочин:
сайдуудын томилгоо ерөнхийдөө бол таалагдсан номтой баярыг бол буцаан татуул таарна
2016-07-26
Иргэн:
Албан тушаал хогийн юмнуудад зарахаа зогсоохгүй бол 2016 оны намар, 2017 оны сонгуульд МАН-ыг огт дэмжихгүй байх хэрэгтэй
2016-07-26
зочин:
Сайн ажиллахгүй бол МАН-г дагаад Монгол улс сүйрнэ шүү. Сайн ажиллаарай. Амжилт
2016-07-26
AMLALT MAN:
Хятадын хамгийн жижиг тосгон 3 сая хүнтэй бөгөөд эдийн засаг нь МУ-ынхаас олон зуу дахин их.Гэтэл тэнд УИХ нэртэй 76 сайд, яам, агентлаг нэртэй төсөв хоослогч ийм олон хоолны сав байхгүй. Тосгоны 1 дарга байдаг агаад тэрээр иргдийн бизнест оролцохгүй,тэднийг дэмжин бүгдийг зохицуулдаг. МУ 23 тэрбум өрөөс гарч үнэхээр өөдлөе гэж байгаа бол ЗГ, ЕТГ... бүгдийг тарааж хөршийн энэ системээр замна. Энэ олон яам,агентлагууд 25 жилд татварын мөнгөөр таахалзан юу ч хийлгүй авилга нэхээд л суудаг үүр уурхай, хүнд суртлын аппарат байлаа.Түүнд ажиллаж буй 200 шахам мян төрийн албан хаагчдын 75 хувь нь арын хаалгын, ажлаа мэдэхгүй, мануухайнууд гэдгийг хүн бүхэн мэднэ. Иймд Аттестчлал шударга явуулж 75 хувиар цомхотго. Бодлогын 3-4 яамыг үлдээгээд, бусдыг нь бүгдийг татан буулгаад ЕС-ын дэргэд яам тус бүрээс 2 зөвлөх байхад хаваасаг. жуулчин ирдэггүй МУ-д жуулчны яам, барих үйлдвэр алга байхад үйлдврийн яам нэртэй онигоо бүтцээсээ эгнэгт татгалз .Төсвийн алдагдал 1.2 трлн болж, улс орон дампуурлы
2016-07-26
Д.Ганхуяг 99116570:
Намд оруулсан хувь нэмэр гэхээсээ тухайн салбарыг хэрхэн удирдаж чадахуу? Хүнийхээ хувьд хэн билээ?? шэдэг одоо илүү чухал байх даа. Намд зүтгэсэн гээд л албан тушаал өгдөг нөгөөх нь ажлыг нь баллаад намын нэрэн дээр нь баас түрхчихдэг явдал энэ 2 намд аль алинд нь цөөнгүй гарсан шүү. АН ялагдсан гэхээсээ цөөн хэдэн дуракуудын балгаас ялагдал хүлээсэн шүү. Энэ сургамж МАН-д ялгаагүй хэрэгтэй.
2016-07-26