Сонгуультай НААДАМ
2016-07-09

Өчигдөр Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд тамгаа магнайдаа өргөснөөр баяр наадмын төв асарт хойморлох төрийн 3 өндөрлөг тэгширлээ. Төрт ёсны их баяр тул эрэмбэ дараа, эрхэмсэл хүндлэл хэн дээр байх нь хоёрдолгүй байх учиртай. Наадмын нээлт, хаалтын дэглэлтийг гавьяат Н.Наранбаатар өрөөд тавьчихсан байгаа гэсэн. Сур харваа, хурдан морь, хүчит бөх аяндаа жигдрээд ирнэ. Монгол наадам хаяанд иржээ.

 

 

Сүүлийн жилийн наадмуудын дуудлага гуншинд  “Ардын хувьсгал” гэж үгнээс цэрвэх нэг хэсэг бий болоход, авч үлдэх гэсэн нөгөө талынхан гээд арч ирээд сонин хэвлэл сошиал сайтаар жаал гөвөлцдөг нь бараг уламжлал болох дөхөөд байлаа. Хөөрхий 21 оны хувьсгалын нэг тугыг өргөсөн цагаан дээлт Дамдины хүү Сүхбаатар, Ардын хувьсгал хоёр орчин цагийн монгол наадамд дуудагдах нь ёс бус гэх шахсан хийрхэл гараад авсан. Төв талбайг эзэн Чингэсийн нэрээр сольж, түрдээ Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэхээ больсоноор хоёр намын мөчөөрхөл нэг намдсан. Түүхээ хүртэл улаан цэнхэрээр тасчих шахсан сүрхий хийрхэл дахин бүү гараасай гэсэндээ таагүй дурсамж хөндлөө.   Энэ жилийн сонгуульд МАН аваргалсан тул 95 жилийн ойдоо хүрч буй  “Ардын хувсгал”-ыг ад үзсэн яриа ахин гарахгүй чих амар наадах нь гэж ард олон ам зөв байна.

 

Шинэ ерөнхий сайд цэнгэлдэхийн хойморт айраг шимэнгээ бодлоо цэгцэлж, гарцаа нягталж суух биз. Алгандаа аз хийморь хурайлах амны хишигтэй ард түмнийг ахиад сөхрүүлэхгүй татаад босгох ачааг нэг сонгуулийн бүтэн итгэлтэй хамт үүрсэн хүн бодох дүгнэх юм ихтэй байгаа.   

 

Сонгуулийн сүрэнд дарагдсан ч гэсэн баяр наадмын бэлтгэл сайн хангагдсан гэж  “ Мэргэжлийн комисс”  шинэ Ерөнхий сайддаа мэдэгдсэн байх. Хуушуур нь элбэг, айраг нь амттай, хүнс нь аюулгүй, гол ус нь үергүй бол Монгол наадам тэгээд хар аяндаа сайхан болчихдог юм даа  гэж зурагт манадаг зуслангийн өвгөчүүл хуучилж сууна лээ.

 

Энэ жилийн наадамд 1024 бөх барилдана. Мөн энэ зуны аймгуудын наадмын тов зөрж байгаа учраас хөдөө орон нутагт амьдарч байгаа улсын цолтой  бөхчүүд бүгд ирж зодоглоно гэнэ. Тэгэхээр нэг, хоёрын даваа сулрахгүй гэсэн үг. Хатуу ам ихтэй, унаа холтой наадам болж, гал ассан барилдаан ар араасаа өрнөх бололтой. Шинээр 12-13 хүн улсын цол хүртэх, наймд үлдэж заан цол авах бөхийн нэрс ч тааварт орж иржээ.

 

Бөхчүүд маань засуулаа зандрахгүй тахимаа унжихгүй шудрага жудагтай барилдахад наадмын хойморт  эвийн өнгө сүлэлдээд ирнэ дээ гэж ахмадууд үг дайж байна лээ. Шинэ засаг төр барилцахаар тодорч буй улс төрчдөд буурлуудын энэ үгийг давхар даймаар санагдлаа.

 

Нийтээрээ ес хоног амрах буюу ер бусын урт наадам үргэлжлэх юм байна.

 

Хүй долоон худагруу хурдан буянууд хөдлөөд эхэлсэн. Хуушуурын гэрүүд хүрээлээд буучихсан байна.  Баяр наадмын хурдан морины хүүхдүүд хамгаалалт хувцасаараа жигдэрсэн, бариа зурхайд бүрэн ирнэ гэж найдья.  

 

Нийт нутгийн 70 хувьд зуншлага сайхан байгаа тул эх орны аль ч хязгаарт эрийн гурван наадам өнгөтэй хиймортой өрнөх нь ээ. Сэтгэл цагаан Монгол түмний сонгуультай жилийн наадмын өнгө сайхан бууж  байна.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
luuzan:
MONGOL NAADAM BOLDGOOROO BOLMO. ERHEMSEG LUIWARCHND ODOO YAH BOL. BIDNII AMIDRAL DEESHLEH BOLOW UU.
2016-07-16
Архины үйлдвэрлэгчдэд::
Сүхбаатар Хар, шар Сүхбаатар Морьтой Сүхбаатар Жанжин Сүхбаатар Сүх хүү г.м архи шинээр үйлдвэрлэх хэрэгтэй байна
2016-07-15
ХҮН ХҮН:
МОНГОЛЧУУДАА БИД ГАДНИЙ ЛУЙВАРЧИН НАРЫН ТОГЛООМЫН ТӨРТЭЙ УЛС БОЛООД 25 ЖИЛ БОЛЛОО ӨНӨӨДӨРЧ МӨН ИЙМ Л СОНГУУЛЬ БОЛЛОО ГАДНИЙ ЛУЙВАРЧИН НАРЫН ТЭЖЭЭВЭР НОХОДООР ДҮҮРСЭН МАН АН ХЭМЭЭХ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫН БҮЛЭГЛЭЛ ГАДНИЙХАНЫ ЗААВАРААР ЭЭЛЖЭЛЭН ТӨРИЙН ЭРХЭНД ГАРЧ АРД ТҮМНИЙГ ХУУРСААР Л БАЙНА СОНУУЛЬ БОЛ ЛУЙВИРЧАН НАРЫН ДЭГЭЛСЭН ЭНЭЭДЭМИЙН ЖҮЖЭГ ЭНЭ ЖҮЖЭГЭЭ ЛУЙВИРЧАН НАР МОНГОЛ НААДМААР ХАЛХАЛАЖ ГОЁОХ ГЭСЭН ЗАЛИТ МУУ АРГА ӨНӨӨДӨР ЯВАЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ГАДНЫ ЛУЙВАРЧИН НАРЫН ТОГТООМЫН ТӨРИЙГ ТЭДНИЙ ТЭЖЭЭВЭР НОХОД УДИРДАЖ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙЖ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛОГСООР БАЙГАА НЬ СОНГУУЛИЙН ҮЕИЙН ХУУЛЬ БУС ҮҮЛДЭЛ 60ТЭРБУМААС ААС ЭХЛЭЭД МАШ ОЛОН ХУУЛЬ БУС ҮҮЛДЭЛИЙГ ҮЛ ТООН ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ БАЙГАА БАЙДАЛ ХАРУУЛСААР БАЙНА
2016-07-09
zochin:
Odo ardchilsan nam lav 20.jil grahguidege sayin door seygegdel bchsen nuhduud shigl amitad bga bolohoor
2016-07-09
z:
Chingisiin talbaig butsaagaad Sukhbaatariin talbai bolgiiyoo! Chingis gej nerleh geed baigaa yum bol uur gazar talbai baiguulaad ter neree ugnu biz. Gazar mundsan bish. Yum l bol Chingis geed arhinaasaa avhuulaad nerleed baihiin.
2016-07-09
Архины үйлдвэрлэгчдэд::
Сүхбаатар Хар, шар Сүхбаатар Морьтой Сүхбаатар Жанжин Сүхбаатар Сүх хүү г.м архи шинээр үйлдвэрлэх хэрэгтэй байна
Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
2016-07-09