Шилэн МАН болох уу
2016-07-08

 

Жил бүрийн авилгын судалгаанд “босоо” байдаг “газрын алба”-ыг нам цохиж улс төрийн нам авилгын жагсаалтад нэгээр гараад иржээ. Маш бодитой гарсан судалгаа байна л даа. Үүнийг нь тодотгон батлах гэж өөр олон судалгаа ишлэл хайх бараг дэмий. Нэр дэвших эрхийг 100 саяаар авах наад захын жижиг ханшнаас эхлээд сайд дэд сайдын суудлын 500 саяас тэрбумын тухай үнэ ханш чих дэлсэх нь оргүй яриа бус. Улс төрийн нэг инстүүц ийнхүү төрийн алба, сайдын суудлыг  “нам” гэдэг нэг цонхны үйлчилгээгээр зарах болсоор удсан. Доошоо задарсаар төрийн нэгж албан тушаал бүр үнийн шошготой ба намын тамгатай болсон. Жижигхэн ч бай төрийн албаны тамга атгаж л байвал час хийтэл мөнгө хийчихдэг ийм авилгын сүлжээ Монголын төрийг хэрчихээд амьсгалыг нь боогдуулсаар байгаа юм

 

Гол менежер нь ТӨР буюу буюу эрх баригч нам. Тэр дундаа орон нутаг 21 аймагт улс төрийн акц хийж менежмент хийх хөлтэй болсон хоёр том нам авилгын энэ торыг хувааж нөмөрсөн байдаг. Үүнд тухайн нам гэсэн бүтцийг цулаар нь буруутгахын өмнө санхүүжиж ирсэн арга, мөнгө босгодог тогтолцоог нь судлах ёстой болно. 

 

Улс төрийн намуудын үйл ажиллагаа, төлөвшилд шууд нөлөөлөгч нэг хүчин зүйл бол санхүүжилт гэдгийг бүгд хэлдэг. Дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам бүгд лойдор лидертэйдээ бус улс орны хэмжээнд үйл ажиллагаагаа базах санхүүгийн эх үүсвэргүйдээ гарч ирж чадахгүй байгаа.. Хэдэн тэрбумыг гаргаад аймаг сум бүрт үүртэй, улс орны хэмжээнд гишүүд дэмжигчтэй тулгууртай нам босгож эрсдэл хийх хэрийн баян одоо олдохгүй.

 

“Улс төрийн намууд санхүүжилтээ гишүүдийн татвар, хандив, төрийн дэмжлэг гэсэн хэлбэрээр бүрдүүлж байна. Гэвч намын гишүүдийн татвар тухайн намын байнгын үйл ажиллагааг хангалттай санхүүжүүлэхэд хүрэлцдэггүй, зөвхөн УИХ-д суудал авсан намууд төрийн дэмжлэг авах боломжтой байдаг учраас бизнесийн салбарынхны хандив дэмжлэг намуудын санхүүгийн гол эх үүсвэр байсаар ирсэн билээ” гэж “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөлд дурьдсан байна.  

 

Манай улсын хувьд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын ихэнх нь санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулж байгаа учраас цөөхөн хэд нь байнгын үйл ажиллагаатай байгаа. Эндээс буруутгалын үзүүрийг тодорхой нэг нам руу чиглүүлээгүй. Хоёр баян намаа ад үзээд яахав. Нэг намтай ганц дарангуйлагчтай болчихоод хэлбэрийн төдийхөн ардчилалтай бүлтэлзэж суугаагүй дээ баярлах учиртай. Гэвч намуудын мөнгө нь цэвэр биш байгааг хэлэх ёстой.

 

Судалгаагаар улс төрийн нам авилгад тэргүүлж байгаа нь төрийн алба, тэдгээрийн эрх мэдэлтнүүдийн  шийдвэрүүд тодорхой үнээр намын шахалтаар “зарагдаж” эхэлсэнийг ил болгосон судалгаа боллоо.

 

“Хандивлагчид улс төрийн намын үйл ажиллагааг санхүүжүүлэхдээ эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс, шуудхан хэлэхэд авлигын шинжтэй сэдлээр хандах явдал тохиолдож байсан нь нууц биш юм. Өнөөдөр улстөрчдийн хувьд ч гэсэн хандивлагчдын эл хэт эдийн засгийн ашиг сонирхлыг саармагжуулах арга хэмжээ авч чадахгүй, тодорхой бүлэглэлийн гар хөл болох, зарим тохиолдолд тэдний эрх ашгийг улайм цайм илэрхийлэх, цаашилбал улстөрчид барьцаалагдах явдал гарч байгаа...” гэсэн судлаачдын үгийг энгийн иргэд ч хэлж чадахаар болоод байгаа.  

 

Үүнийг зогсоох энгийн ба эхний алхам бол улс төрийн намуудын санхүүжилтийг нээллтэй буюу шилэн болгох. Үүнийг ярьсаар нэгэн парламентын 4 жилийг дуусгасан. Хоёр нам ойролцоо суудалтай төр барьсан үед энэ хууль гарах боломж байсан ч Ноён уул, Гацуурт зэрэг илүү амин чухал хуулийн төслүүдэд мөргүүлсээр чуулганаар орж чадаагүй байдаг.  Одоо “ах” нам нь дангаараа илүүрхсэн үед намуудын ил тодын хууль бүр дарагдах уу, хууль болж үлдэх үү гэсэн хүлээлт бий болсныг энд онцлоод тавьчихад буруудахгүй.

 

Өрсөлдөгч хүчин нь үнэмлэхүй олонх болсон энэ үед АН ч дотроо асуудлаа базахын цаагуур гадагшаа улс төрийн хараа хол байж нэг намын хэт дарангуйлал тогтохоос сэргийлдэг вакцин байхаа мартаж үл болно. Одоо л улс төрийн намуудын санхүүжилт шилэн байх хуулийн төслийг олон хуулийн эхэнд гарган ирж хэлэлцэхийг эрх баригч намаас шаардаж байвал зохистой.  Улс төрийн намуудын орж гардаг мөнгөний эх үүсвэр зарцуулалт зэрэг нь шилэн болох нь төр, түүний эрх мэдэлтнүүдийг намаа бодсон аргагүй шийдвэрийн дөнгөнөөс салгах эхлэл болж магад.

 

Хэн нэгэнтэй уулзаж тухтайхан буу халахад садан төрөл болчих гээд байдаг манайх шиг элгэмсүү нутгархуу улсад намчирхан хуйвалдах бол хамар доорх үзэгдэл. Улс төрийн намуудын санхүүжилт, сонгуулийн үеийн санхүүжилт зэрэг асуудлын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох байсныг өнгөрсөн хугацаанд орхигдуулсаар ирсэн. Үүнд таарсан бэлэн жорч бас алга. Хэлж чалах зүйл бол намынхаа санхүүжилтийг ил болгох нь улс төрийн намууд болон улстөрчдийг авлигын шинжтэй үйл ажиллагаа, нөлөөллөөс зайгаа барих орчинг бүрдүүлнэ. Энэ бол зүгээр нэг МАН, АН хоёрынхоо мөнгөний урсгалыг хянах тухай төдий бус. Монголын улс төрд тулгамдсан асуудал болчихоод байгаа тул намуудын мөнгөний гахайг ил байлгах “шилэн хууль” даруй гарвал сайн.

 

Эрх чөлөөний хөдөлгөөнийг үргэлжлүүлж, хувьсгал болгон ялуулсан бахархалаар түүхээ чимдэг МАН. Шинэ зууны Монголын  анхны шилэн нам болчихвол...  “Болоо ш дээ” гэдэг болох төдийгүй ард түмнээс бүхлээр нь нэг том “лайк” авна даа.   

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Балт:
Бичээч гэсэн нэг нөхөрт..одоо болихгүй бол өвчин хөдлөх нь бна шүү ..дахиад бичвэл хараал ёрөөл болно шүү хэлчихии
2016-07-09
Зочин:
МАНгарууд шилэн биш ширмэн нам байсан байх ч болно
2016-07-09
Зочин:
Хоорхий маанагууд Морозовой гэнэ. Хамгийн авилгалчдаа сонгочихоод шилэн болоод огооч гэж гуйхаасаа ичээсэй эхлээд маанагууд оорсдоо хариуцлагатай сонголт хийж авилгалчдыг сонгохгуй байх естой байсан хотын газрыг бугдийг нь зарсан баримттай нь гаргаж узуулээд байхад сонгоо биз дээ тэд засрах уу авилгалын монгоо буцааж огох угуй маанагуудаа хахахахаха арчаагуй новшнууд олон юм хуцахаасаа омно оорсдодоо дугнэлт хий
2016-07-08
Зочин:
ШИЛЭН ЦОГООД ШИЛЭН БАНДААШ ӨМСҮҮЛЬЕ
2016-07-08
Зочин:
АН-ын хулгайч луйварчид гарснаар ард түмэн биш чи хожоод байгаа юм биш үү.
2016-07-08
irgen:
chadahgui e, choniig ovs iduulj surgahtai l adil um bolno.
2016-07-08
ЗОЧИН:
МАН шилэн байж чадах уу даа
2016-07-08
Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
2016-07-08
Зочин:
АН-ын хулгайч луйварчид гарснаар ард түмэн биш чи хожоод байгаа юм биш үү.