Энэ сонгуулийн эцсийг зурвал...
2016-07-06

Энэ зуны ид халуун сонгуулийн сурталчилгааны үеэр нэгэн нэр дэвшигчид тун ойрын хүн нь нэлээн бухимдалтайгаар дараах зөвлөгөөг өгч  байлаа. “...Та одоо болио. Манай АН өнгөрсөн 4 жил ийм тийм сайхан шийдвэрүүд гаргалаа. Ингэж тэгж сайн ажиллалаа гээд газарт буухгүй хүнээс хол юм битгий яриад бай... Зөвшөөрөхөөс яриагаа эхлэл дээ. Та бүхний амьдрал хүнд байгаа. Иргэдийн амьжиргаа хүндэрсэн... Үүнд бид түшээд, манай төр бас буруутай... Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ маш их уналаа. Эдийн засагт ордог мөнгө үнэхээр байхгүйтэй адил боллоо гээд учраа хэлчих л дээ.. Та бүхний амьдрал ямар болсныг ойлгож байна. Би худлаа  яримааргүй байна гээд хэл дээ. Өөдөөс чинь хараад сууж байгаа хүмүүс яаж амьдрах вэ гэж зовж байгааг хуваалцаж зовлонд нь ойрхон юм ярь л даа. Би ч гэсэн сонсоод бухимдмаар юм яриад байна ш дээ. АН-ын энэ жилүүдэд хөл дээрээ босчихсон байсан миний бизнес гэхэд л хүндрээд байна. Үйлчлүүлдэг хүн улам цөөрөөд байна. Тэгэхэд үнэнээс хол намынхаа гоё тайланд хамаг яриагаа битгий бараад байгаач ээ. Уулзалт бүр чинь агаарын яриа болж хүнээ холтгоод байна ш дээ...”

 

Маргаашийг улам гоё болгон зураглахаар улайрч байсан АН-ын сонгуулийн төв штабынханд, тэр үеийн төрийн өндөрлөгүүдэд нь энэ зөвлөгөөг дуут мессежээр явуулчихмаар санагдаж билээ. 

 

Өнгөрсөн 4 жилийн турш бөөгнөрсөн гомдлыг 18 хоногийн мэргэн шийдвэрүүдээр баллуурдах гэсэн АН-ын дээд түвшинд гаргасан сонгуулийн тактикууд муйхар байлаа. Японд дадлагажигч ажилчин гаргах нь биелэж болох гэнэтийн шийдвэр байж болно. Харин Эрдэнэс ТТ-н хувийг буцаах эрхтэйгээр худалдах боломжоор халхавчилж  100 мянгыг данс руу нь хийгээд түүндээ иргэдээ дугаарлуулж эхэлсэн нь дэндүү басамжлал болж ирсэн. Сонгуулийн компанит ажлын талаасаа энэ нь 4 жилд амьдрал нь яаж уруудсаныг нь иргэдэд сануулсантай адил мэдрэмжийг төрүүлсэн. Араас нь ахиулан амжуулж Эрдэнэтийг Оросоос авчихлаа гэсэн цочир мэдэгдэлээр сурталчилгаагаа хаачихав. Сүүлийн 7 хоногт намуудын санал асуулгын дүн ойролцоо гарсанаар АН зүгээс амлалтын аархлаа бүр хэтрүүлсэн ба энэ нь басамжлал болж сонгогчидод хүрсэн. Хэдийгээр яг тогтоогдоогүй ч АН-ын нэр дэвшигчийн тусгай унаагаар зөөлгөж замдаа амлалт авсан ч хаалтны цаана ороод МАН-ыг дугуйлсан сонгогчдын “мэргэн” дугуйлалт АН-ын сонгуулийн сурталчилгааны алдааны өнцгийг харуулна. Мөн өнгөрсөн 4 жилд нь өгсөн “муу” дүнгээ баталгаажуулсан сонголт боллоо. 

 

Үүний оронд АН сонгуулийн сурталчилгаагаа уучлалт гуйхаас эхэлсэн бол өөр байх байлаа. Хэлсэндээ хүрч оффшоруудаа нэр дэвшихийг хориглон, чуулганаа завсарлуулахгүй үргэлжлүүлж, эрсдэлтэй ч зарим нэг тэрслүүгээ намаасаа хөөчихөд ч алдах юмгүй л байсан. Тэртээ тэргүй дотоод зөрчил нь дээд цэгтээ хүрч тэсрэхээр халчихсан байсан нам шүү дээ. Энэ бүхэн бол маш өнгөц буюу сонгуульд амжилт гаргахын төлөөх тархи угаасан өдрүүдийн тухай яриа.  

 

АН өөрийн ялагдлыг аль эрт хөрснөө буулгасныг дүгнэх таамаглах хүн олон байсан. Туршлагатай тулхтай гэдэг улстөрчид, шударга гэж байсан бие даагчид тус тусдаа нүүдэл хийн МАН-ын зүг хөсгөө ачаалж байхад АН хар буйран дээр үлдэж болох таамаг идэвхжиж хоёр нүүртнүүд МАН-ын үнэмлэхээ дэрэн дороосоо гаргаж ил барьж алхаж эхлэв.

 

Монголын төрд билэгдлийн тоо гээчийн оруулж ирсэн анхдагч "Бөө" гишүүн асан Н.Батбаяр “...Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон нь 1981 онд Алтантуяа нэрээ Алтанхуяг болгосонтой” холбон тайлбарласан шиг хамгийн сүүлд АН-ынхан ҮХЦ-ийн шийдвэрээр халхлан сонгуулийн хуулиа өөрчилсөн нь МАН-д 65 суудлаа бэлэглэсэн шийдвэр байсан. 888 бондын хуваарилалт, 99 гишүүнтэй парламент, өрийг өглөг болгох хуулийн төсөл зэрэг нь нэг улстөрчийн үзэл бодол мэт боловч олон нийтэд АН-ын төр барьж буй хошин шог дурсамж болж үлдсэн юм.  

 

Сонгууль савалгаатай битүүрч 47 хувийн санал авсан АН хуулийн гээгдлийг амсаж 9 суудалтай үлдлээ. "Нам маань ялчихлаа, яахуу" гэсэн мессеж нисэлдэж нам тавиулсан АН-ыг өрөвдөх бус тавлах халамцуухан хатуурхал үргэлжилсээр. Нэртэй устай, үйл үйлдэл нь тод үлдсэн төрийн эрх атгасан хэдэн архагуудаасаа болж бүтэн намаараа арын эгнээнд шилжлээ. Орон нутагт жирийн гишүүд нь дахин хэдэн жил ч юм адлагдах дүр зураг тодорч ирэв. Жижиг тойргоор сонгуульдсан нь арай гэж өнгө нь арилж байсан жалга довны хуваагдал, намчирхсан талцааныг дахин сэргээсэн нь хамгийн хортой нь юм.  

 

Энэ сонгуульд МАН сайн менежментээр ялсан бус ард түмэн ухаалаг гэдгээ харуулав. Хоёр томыг ойрхон ялуулж хамтран төр бариулах дундын хувилбараар хийсэн сонголт нь МАНАН үүсгэж мөд сарнихааргүй болсон. Үүнийг өнгөрсөн 8 жилд уруудаж буй амьдрал, унтарахаар уугиж буй ардчиллын утаанаас ард түмэн мэдэрсэн.

 

Хэрвээ гээд харцгаая. АН ялсан бол. Үгүй дээ дахиад ердийн олонх болсон бол... Х.Баттулга нар нүүрсчдийн намынхан гэсэн хоч зүүлгэсэн хэдтэйгээ нэхэн үзэж, баасан гарагийн гэнэтийн баривчилгаа,  АТГ-д бие биеэ өгсөн хар хэрүүлийн тойрог яагаад ч намдахгүй. Тавантолгой, төмөр замыг шийдэхийн төлөө Их хуралд гишүүн сонгосон мэт дээд түвшинд алалдаан яаж өрнөдгийг гайхсан доод хязгаарт хүрсэн ард түмний цөхрөл үргэлжлэх магадлал бас өндөр байсан. 

 

Гэхдээ туйлшрах хэрэггүй. Нийт сонгогчдын 47 хувь нь АН-ын зөв эхлэл санаачилгыг дэмжиж саналаа өгсөн. АН бүтээн байгуулалтыг тунхаглаж өөрсдөө амьдарч сурья гэсэн. Консервений лаазаа хийж чадахгүй байж коммунизм байгуулах гэдэг басамжлалыг үгүйсгэж дотооддоо өөрийгөө болгоод байх үйлдвэрлэгч улс  болох суурийг тавьсныг баллуурдах зохисгүй. Эцсийн дүндээ АН-ын бүлэглэлүүдийн жийлцээн зөвхөн намаа ялагдуулаад зогссонгүй. Монголын Ардчиллын хөрсийг хуулах дөхлөө. Ахиулан хийхийн өмнө алдаагаа засах шинэчлэлээ төрийн ордны гадна хийхийг ард түмэн санууллаа. Ахин давраахгүй гэсэн хатуурхлаар АН-ын олигархуудыг төрөөс холтгосон сонголт хийжээ. Хоёр Жавхлан, гурван Энхболдтой энэ парламентад дөрөв дэх Энхболдод суудал өгсөнгүй.

 

Энэ сонгуулийн эцсийг зурвал "Эвээ эвдвэл гэрээ нурааж. Гэрээ нураавал төрөөс хөөгдөх" санамжийг духан дээрээ бичүүлсэн улстөрчдийн ээлжит тангараг өргөлт байлаа.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН юу гэж л дандаа төрийн төлөө зүтгэх вэ дээ их идсэний дараа амардаг юм байгаа биз дээ тэгээд ч тавьсан өрийг нь МАН зууралдаад дарж л байг дараа нь цаг нь ирэхээр авахыгаа ахиулаад өгнө юм гэдэг ээлж дугаартай байх юм даа дунд нь хөөрхийс муу сайн ард түмэн л хэцүүдэх юм даа зайлуул ингэж ч төрөөрөө тоглуулж байх гэж юу ч ойлгодоггүй юмнууд тэгж л байг гэж болож байгаа байх доо.
2016-08-24
зочин:
АН-ынхан гараагүй дээ ч баяртай байгаа яагаад гэвэл нилээдгүй мөнгө цохисон улсууд 4 жил бялхах мөнгөө алин хэзээний хувааж аваад одоо харин ч МАН-ыг дооглонгуй ширтэж инээж суугаа дараагийн дөрвөн жилд АН-ыг дэмжихгүй байхыг чинь харнаа хоолны мөнгөгүй болоод ирэхийн цагт ходоодныхоо өлссөний эрхэнд дэжихгүй хаачдаг юм бэ тэр цагт яаж идэж болдогийг ч нэг харуулаад өгөнө дөө гайгүй гэсэн шиг хараад хүлээгээд байж байгаа.
2016-08-23
баасан:
сэтгүүлчид бол мөнгө горьдсон янханууд
2016-07-16
готов:
Пүрэвжавын Баярхүү тоймч энэ хүн бас зайлуул амьдрахын тулд МАН-ын 60 тэрбумын хэсгээс нь хүртээд нэг нийтлэл бичжээ.
2016-07-16
баасан:
сэтгүүлчид бол мөнгө горьдсон янханууд
Зочин:
Эх оронч бус зан сэтгэлтэй АН ахиж гарсан бол Монгол улс яах байсан бол гэхээс үстэй толгой арзайдаг.
2016-07-15
Зочин:
Хэмжээ хязгааргүй иддэг сувдаг сэтгэлтэй, улсаа биш халаасаа боддог амиа хичээсэн зан,
2016-07-15
zochin:
Yasan hetsyy hymyys ve?...yagaad oorsdodoo buruugaa haihgyi odoo boltol shalchignaad bdag yum be. Yalanguya ene zuragan deer bga hymyys...
2016-07-07
Зочин:
энэ сонгуулийн эцсийг зурвал элсэн дээр гарсан нүцгэн бөгсний мөр байлаа
2016-07-07
Зочин:
Энэ бүгдэд Энхболд, Батбаяр, Баярцогт, зэрэгг новшнууд хамгийн их буруутай.
2016-07-07
Зочин:
Lalruud
2016-07-07
Зочин:
Dollar 1200 tug bolgol doo
2016-07-07
доржоо:
бизнес хийдэг зарим нэг компаниуд хүндэрсэн.тэр нь дандаа асуудлаа хууль бусаар авилга хахуулиар юмуу эсвэл стандарт бусаар явдаг байсан ААН их хүнд байдалд орсон.учир нь бүх зүйлийг ялангуяа Алтанхуягийн ЗГ ном дүрмэнд нь оруулж эхэлсэн учраас тэр.энэ нь олон ААН-д таалагдаагүй.
2016-07-06
Зочин:
хоёр нүүртнүүд МАН-ын үнэмлэхээ дэрэн дороосоо гаргаж ил барьж алхаж эхлэв-яааг үнэн үг байлаа. Дээрээс нь АН-ыг түшиж гарч ирчихээд одоо МАН-ыг дэмжээд сууж байдаг 2 нүүртний хамгийн тод жишээ Элдэвдорж
2016-07-06
Далай:
Женко нэг мэдэгдэл рхүү юм хийж харагдсан. Утга нь Увсынхан 40 жил төр барьсан Цэдэнбалын дараа ерөнхий сайд байсан Алтанхуягийг гаргасангүй, шүүхдэнэ гэсэн. Сонгогчдыг зөв хүндээ санал өгсөнгүй гэж заргалдах юмуу даа гэж ойлгосон. Тэгж болмооргүй санагдах юм, би буруу дуулсан, буруу ойлгосон байгаасай
2016-07-06
Зочин:
АН хуучин төгзөгнүүдээсээ нэн даруй салах хэрэгтэй. Тэгж гэмээнэ цэвэршинэ. Э.Бат-үүл яагаад ялагдсанаа өдийг хүртэл ухаараагүй яваа юм байна гэдэг нь Сундуйг НИТХ-ын даргаар сонгох үйл явцаас маш тодорхой харагдлаа. Хөөрхий Бат-үүлд Улаанбаатарчууд итгэл үл үзүүлсэн нь тэрбээр өнгөрсөн 4 жилд юу хийснийг үнэлсэн маш том үнэлгээ юм. Бат-үүл Өөрийгөө маш их зүйл хийсэн гэж бодоод байсан нь цалин авч байгаа учраас л ажлаа зүгээр л хийж байсан хэрэг шүү дээ. Нөгөө талаар дэндүү их сагсуурч, биеэ хэт их өргөмжилсөн. Хүүхэд Чулуудай нь аавынхаа нэрийг цусдсан.
2016-07-06
unhiagui duremgui kommunizm:
boon ysnii kommunizm--iin setgegdeldluud... chawaasdaa chawwas....
2016-07-06
Zochin:
AN arai dendu bsan shu,Ard tumen ch uxantai shu
2016-07-06
Зочин:
ДЭЭРХИ САНАЛ ЗӨВ БНА ЭНД ЛЕНИН БАГШ ГЭЖ ХЭН ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ ХЭРНЭЭ ЗӨВ БҮХНИЙ ДООР СОНГУУЛЬД УНАСНАА МЭДЭЭГҮЙ БАЙГАА АН-СОГТУУ ЭР БНА ТАЙВАН БАЙ ОДОО ТЭР НАМТАЙГАА ХАМТАРЧ ИДСЭН МӨНГӨӨ ЯАХАА Л БОД АРХИА БОЛЬ ГЭЖ ЗӨВЛӨЕ -2222 оо ГАЛТ ТЭРЭГ АЛЬ ЭРТ ХӨДӨЛСӨН
2016-07-06
иргэн:
үнэнийг бичсэн нийтлэл байна. юм үзээгүй улсаар төр бариулахаар хэцүү л болгодог юм байна.
2016-07-06
зочин:
АН угаасаа төр барьж чаддаггүй гэдгээ дахин нотоллоо.Итгэл эвдсэн бол дахин итгэхэд бэрх одоо АН дарга генсекээ зөв хүн сонгож яаралтай шинэчлэл хийхгүй бол АН үүрд баяртай боллоо.Хэрэхийг тэнгэр мэдтүгэй. Хуучин луйварчин хулгайч нараасаа салахгүй бол бодсоны ч гарз шүү
2016-07-06
зочин:
Маш зев, оновчтой нийтлэл бичсэн байна. АН-д ард тумэн боломж егсен, маш том итгэл хулээлгэсэн даанч ард тумний итгэлийг дэндуу дорд узэж басаж доромжлож, ард тумний амьдрал нэн ядуучуудын эгнээнд очтол дордуулсан. Ийм арчаагуй байдалтай улсаа, ард тумнээ доромжлож, ядууруулсныхаа хариуцлагыг хулээн зевшеерч ард тумний сэтгэл зуйгээр тоглохоо больж дуугай байвал зугээр байна. МАН-ынханд ард тумэн маш том итгэл хулээлгэлээ харин еедеес ус цацавдаа. Сайд нарын томилгооноос эхлээд ард тумэн харж байгаа гэдгийг сайн сана. Хамгийн гол нь аль ч салбарт мэргэжлийн хун ус, агаар шиг хэрэгтэй байна. Нутаг нуга, ах дуу, найз нехед гээд явбал буруутана.
2016-07-06
Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
2016-07-06
Irgen:
Zov dugnelt bichjee
2016-07-06
Ганзоригт.Л:
НИЙТЛЭЛ ТААЛАГДЛАА.ҮНЭН АРД ТҮМЭН МАНАНг үгүй хийж чадлаа.Аль нэг намыг давуу байлгаж төрийн ажлыг гацаалгүй явуулах эдийн засгаа сайжруулах нь туйлын зөв шийдэл.Энхболд ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй Энхбаяртай нийлж 2008 оны үйл явдлыг сануулан сэргээх оролдлого гаргаж байгаа нь энэ 2 хүн эх орон ард түмний төлөө гэсэн сэтгэлгүй амьтад гэдгийг харуулж байна.ТА 2 МИНЬ МОНГОЛЫН УЛС ТӨР РҮҮ ДАХИН ОРЖ ИРЭЭД ХЭРЭГГҮЙ.ТА 2 ӨӨРСДИЙН ХАРЬЯАЛАГДАЖ БАЙСАН намаа булшилсан ГЭДГЭЭ МЭДЭХГҮЙ БАЙНА УУ.
2016-07-06