МАН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, төрийн эрх тус намд шилжээд байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, хотын дарга гэхчлэнгээр төрийн бүхий л өндөр албан тушаалд тус намынхан очно. Хэн ямар албан тушаалд очих нь олон нийтийн дунд одоогоор таамаг төдий байгаа. Харин МАН дотор бол том асуудал үүсч буй сурагтай. Тэр дундаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэх албан тушаалын төлөөх тулалдаан ширүүхэн болж буй бололтой. Бидний харж байгаагаар нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй хотын дарга болно. Нийслэлийн намын дарга хотыг удирддаг нь бичигдээгүй хууль. Гэвч Ц.Сандуйтай өрсөлдөх хүн гарч ирсэн нь МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэнэ. Д.Амарбаясгалан өөрийгөө хотын дарга болох ёстой гэсэн том амбиц гаргаж, нам дотроо асуудал үүсгээд байгаа аж.
Ц.Сандуйгийн төрийн албыг хуваарилж мөнгө босгох төлөвлөгөөний аудио бичлэг сонгуулийн ид үеэр задарч, МАН-ыг баалахад хүргэсэн нь нээнтэглэх гол шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл Д.Амарбаясгалан нийслэлчүүд Ц.Сандуйг даргаараа хүлээн авахгүй гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс ч нэр цэврээрээ өөрийгөө хотын дарга болох ёстой хэмээн үзсэн “алалцаан” МАН дотор үүсээд байна.
Хотын даргад санаархаж буй Д.Амарбаясгаланг НИТХ-ын дарга болно гэх таамаг байсан. Тэр хотын парламентад бол туршлагатай нэгэн. Өнгөрсөн дөрвөн жил НИТХ дахь МАН-ын бүлгийг удирдаж байсан. Гэвч түүнд хотын парламентын дарга гэх албан тушаал бус хотын захирагч гэх гүйцэтгэгч үүрэг их таалагдаж байгаа бололтой.
В.Хэрлэн