“Энэ хайрцагийг нээвэл дэлбэрнэ” гэвэл тэврээд алхах хүн бараг олдохгүй дээ. Тамхи таны насыг богиносгоно гээд цагаан дээр хараар бичсэн байхад мөнгөөр авсаар байгаа “хүн” нэг бодлын туйлын сонин таашаалтай. Тамхины хор хөнөөл буй биеэр дотор талд минь яаж явагдаж байдаг талаар бол зөндөө л бичдэг ухуулдаг. Хамгийн гол нь бидний тархи оюуныг хордуулж байдаг хийгээд улмаар ноёлж эхэлдгийг энд онцолмоор. Тамхинд хориг тавих ноцтой хэдэн учир бий гэдэг.
Бэлгийн сулралаас эхлэе дээ. Эмзэг эрхтнээ гэмтээчихвэл амьд яваад яахав гэж ярьдаг эрчүүд олон. Энэ тамхинаас болж эхнэрээ сэтгэл дундуур байлгах боллоо гэж хардаггүй гэнэ. Тамхи татдаг эрчүүд сексээс авах таашаалынхаа мэдрэмжийн тал хувийг тамхи уушиглах хорт зуршлаар сольчихоод яваагаа анзаардаггүй байна. Тамхиа хэдий чинээ их хөхнө. Эхнэрээ төдий чинээ бага сонирхож эхэлдэг. Мэдээж энэ нэг өдөр л болдог зүйл биш. Ханиа хараад утаагаа уугиулж суух минут цагаар тархиа тамхинд бариулж улмаар бэлгийн таашаал хосын дотно мэдрэмж харьцааг сулруулж байдаг талаар судлаачид сэрэмжлүүлжээ.
Өөртөө итгэх итгэлийг тамхи бас сорж байдаг гэнэ. Нэг ёсны бидний ухамсрыг ноёлж өөртөө хараат болгож эхэлдэг. Сандрах бухимдахдаа хэдий их тамхиа хайж салгалж байна тэр хэрээр тархиа тамхинд атгуулсан байгаагаа мэдэрч болох юм байна.
“Тамхины мөнгөө дийлэхээ байлаа” гэж ярих эрчүүд байна. Энэ үнэн гэнэ. Ихэнх баян хөрөнгөтэй хүмүүс тамхиа хаяж байхад хоосорч ядуурч буй эрчүүд тамхиндаа улам орсоор байгаа юм байна. Энэ нь оюун ухаанаа тамхинд ноёлуулж өөртөө итгэлгүй бологсод олон болж буйг харуулж буй нэг бодит дүр зураг гэнэ.
Тамхи бол өөрөөсөө хараат байдал үүсгэдэг дарангуйлагч гэдгийг л ойлгох хэрэгтэй юм байна. Ганц олдох амьдралаа нэг муу утаанд замхруулж өдөр өдрөөр атганд нь орно гэхээр арай ч дээ гэж сонсогдохгүй байна уу. Сайхан бүсгүй дэргэд нь хүсэл дүүрэн байхад "тамхигүй үхэх нь ээ" гэж холхих тийм арчаагүй мэдрэмжгүй болтол чинь таныг гартаа оруулдаг тамхийг хатуу шийдээд хаях хэрэгтэй.
Гэр чинь гэрэлтэй хань чинь үзэсгэлэнтэй, дотор чинь уужуу болоод байгааг мэдрэх тэр бодит таашаал тамхи хаясан тэр дороо ирэхгүй гэнэ. Та ялж хорт утааны хамаарал дарангуйллаас бүрэн салсны дараа сайхан урт секс, өөртөө итгэх итгэл, амьдралын урам зориг шагнал нь болж танд ирнэ. Юун ард түмний гавьяат... Та өөрөө хувь заяа эрүүл мэндээ атгаж байгаа нь хамгийн том шагнал шүү дээ. Ширхэг тамхи нийлсээр бүрэн дарангуйлагч болж тархийг чинь баздаг байхад та ганц шийдээд хаячих хэрэгтэй, муу хогийг...
Б.Хэгжүүн
Уншиж байна |