Оюутолгойд сүү өргөе
2016-05-09

Захын хорооллын ядуу иргэд нь  граммын эдийн засагт шилжсэн байгаа Монголын Өмнийн говьд дэлхийд томд орох бүтээн байгуулалт эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлэв. Дубайн шуугианаас дахин анхаарлын төвд орсон энэ төсөл дээр манай улс бараг хоёр гараа өргөсөн буюу хөрөнгө оруулагч талын найрсаг саналуудыг бараг бүгдийг зөвшөөрснөөр ийнхүү албан ёсоор эхлүүллээ.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Дөрвөн тэрбум долларыг эхний ээлжинд эдийн засгийн урсгалд оруулах хүлээлт бий болгосон энэ төслөөс монголчууд харж буй зүйл их болсныг энд хэлэх ёстой байх. 

 

Газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд 200 км үргэлжлэх хонгилыг хөндлөн малтаж баялгийг дээш гаргах бэлтгэл дуустал 5-6 жил орно гэжээ. Үүний цаана бидний ашиг хүртэх жил нэлээн цаашилсан. Гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээний нарийн ширийнийг иргэд сайн ойлгоогүй үлдсэн. Анхны алдагдалтай буюу цоорхой ихтэй гэрээгээ сайжруулахын тулд Засгийн газраас 17.5 тэрбумыг гаргаад гадаадын компаниас зөвлөгөө авна гэж шуугиулж байсан. Далд уурхайн хөрөнгө оруулалт анхны тохиролцоогоор 1.4 тэрбум доллар байсан. 4.7 тэрбумаар нэмэгдүүлээд 6 тэрбум доллар болгож гүний уурхайн зардлаа 300 хувиар өсгөсөн гэсэн шүүмжлэлтэй байсан ч төсөл хөдөллөө. Засгийн газраа дэнжигнүүлэн байж хөдөлгөсөн гүний уурхайн нээлтийн туузыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацаанд амжиж хайчиллаа. 

 

 

Энэ төслийн хөрөнгө оруулалт нь манай түншүүд Оюу толгой болон Монгол Улсад хэрхэн итгэл үзүүлж байгаагийн тод илэрхийлэл болж, Монгол оронд хөрөнгө оруулж, бизнес хийх таатай нөхцөл бүрдснийг харуулж байна гэж хөрөнгө оруулалт босгосон тал маань биднийг догиолоо.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг : Оюу толгой төсөл өнөөдрөөс эхлэн бизнесийн сонгодог төсөл болон хувирч байна. Оюу толгой одоо улс төрчдийн ярианы сэдэв биш, улс орны хөгжлийн түүчээ ажил, бүтээн байгуулалт болж байна... гэж хариу сайхан үгийг харамгүй хэллээ.  

 

Нэгэнт хөдөлсөн төслийг одоо улдан татаад байх сонирхол иргэдэд үгүй. Дахин гацалгүй яваад ашиг үлдээж ам доллар эдийн засагт нэмэгдээсэй. Баялгийн хаялга жирийн иргэнд ирдэг гэдгийг энэ насандаа нэг харчих юмсан гэсэн хүлээлттэй хэвээр суугааг онцлон хэлмээр.

 

Манай төр залгамж чанартай байж ээлжит сонгуулиар эвлэх шинэ засаг энэ төслийг цааш үргэлжлүүлж бага улс төржүүлж бас бүтээлч оролцоотой бодитой хяналттай байлгах ёстой.

 

Энэ төслийн гэрээний ерөнхий зургаар бол Риогийнхон манай ордыг барьцаалж дэлхийн банкуудаас хөрөнгө босгосон. Хэрвээ замдаа бүдэрвэл эхний бүтээн байгуулалт шиг үл ойлголцол бөглөө гацаа гарвал Лиценз нь гаднын банкинд үлдэж, Монголын ард түмний баялаг гаднынхны өмч болно. Ийм болохоор бидэнд энэ төслийн эцсийн амжилтын төлөө сүү өргөх л үлдээд байна.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Оюутолгой ,Тавантолгой хоёр л Монголыг мандуулах биздээ.Хурдхан шиг л үр өгөөжээ өгч Долларын урсгалыг ихээр оруулж ирж эдийн засгийг минь сэргээж Монгол түмний минь магнайг тэнийлгээсэй.Хурай Хурай Хурай.Хөх мөнх тэнгэр Монгол улсыг минь ивээг.
2016-09-03
Лаларт:
Шилний цаанаас мөхөөлдөс долоолгож дуусаагүйюм байхдаа?
2016-05-09
irgen:
mongolyn ard tumen bid oyu-tolgoin ajilj ehelsend bayartai baina,Uyanga,Ganbaatar nar mongol ulsad yu ch hiij chadahgui,setgelch baihgui pizdaa nar
2016-05-09
иргэн:
Дубайн гэрээг эсэргүүцэгч Уянга, Ганбаатар гээд бусад гишүүд дандаа худлаа шоу хийхээ одоо больмоор юма, Оюутолгойг хөдөлгөж байна гэдэг чинь том амжилт шүү
2016-05-09
Зочин:
ХЯТАДУУД ЮУ ХИЙЖ ЯВАА ЮМ БЭ? ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ ГЭДЭГ БИЗ ДЭЭ
2016-05-09
zochin:
Odoo hiisen deer sh dee hedii boltol heruuliin alim bolgoh gesiin odoo olon minga zaluuchuud ajiltai orlogotoi bolno ter hereer ediin zasag ergeltend orno shh dee
2016-05-09