Жудаггүй юмаа
2016-03-31

Юу тарина. Түүнийгээ хураана гэдэг. Манай улстөрчид, тэднийг башир аргад нь бойжуулагч бидний  нийгэм энэ үгний шууд тусгал болж байна.

 

 

Одоо аль нам, хэн гэдэг улстөрч Монголыг илүүтэй өрөнд оруулсан талаар яриад яах юм бэ. Суурь тогтолцоогоороо илжирсэн улс төрийн ийм хөрсөн дээр өр биш баялаг бий болгоно гэж хэзээ бие биенээ хуурахаа болих юм бэ. Иргэдийн итгэлээр гарсан улстөрчид өнөөдөр танигдахгүй болтлоо хувирч хувийн эрх ашгаараа зогсох индэрээ сонгож байна. Тойрог гэдэг тэдний хувьд дахиж очихгүй газар нь болчихлоо. Шинэ үзэгдэл биш. Ширэн нүүрлэсэн танил зугталт.

 

Монголоо аврах хөдөлгөөнүүд өдөрт нэгээр нэмэгдэж байгаа ч аяга шаазан хагалж, хэрүүл тэмцэлийг өөгшүүлэхээс цаашгүй үг мэдэгдлээр увайгүйтэж байна. Ичих нүүргүй ийм гарууд л улстөрчдийн хөлсний алчуур болж иргэдийн талцуулах ажлыг гардаж байна. 

 

Одоо төмөр замаар яах юм бэ. Хэзээ нэг баригдаж дууслаа гэхэд “хэний” мэдлийн Тавантолгойгоос нүүрс ачигдах вэ гэж алалдаж байна.   

 

Одоо хэний төлөө жагсаад байгаа юм бэ. Жагсах ёстой хүмүүс нь гэртээ ажилгүй Эрх чөлөөний талбайд очих “микроны” мөнгөгүй сууж байгааг бүгд мэдэж байгаа.

 

Ойрын өдрүүдэд улс төрийн тогоонд хэн нь хэнийгээ намнах гээд талцаад байгаагаа ил тод зарлаж байна. Энэ дайнд хэний хүү ялсан ч сульдсан төрд хагарал авчрахаас эв зангидахгүй болсныг ард түмэн харахгүй байгаа гэж үү.

 

Эл хуль танхимд эдийн засгийн форум болж байхад нэг хүний төлөө жагсаал гадаа талбай дээр нь хүнээр, өнгөөр илүүрхэж байна. Сонгож болохгүй гэсэн цээртэй нэрийн жагсаалтыг тэр гишүүн бидэнд үүрэгдэж байна. Бүгдийг нь дахин сонгож болохгүй гэсэн бодит сануулгыг орлох энэнээс өөр ямар үзэгдлийг бид хүлээх болж байна. Улстөрчдийн жудаггүй авирыг өөгшүүлж учраа мэдэхгүй жагсаалт өрдөг баатрууд болох хэрэггүй.

Монголоо бодьё гэж том хашгиралдахаа больцгооё. Маргаашийг тосох үр хүүхэддээ юу үлдээхийг хүсч байна. Энэ асуултад өгөх хариултаар Эх оронч байх хэмжүүрээ бодитой харцгаая.

 

Талх, мах грамманд шилжлээ гээд бухимдаагүй тэсэх ард түмэн миний хайртай улстөрчийг тайван байлга гээд жагсаж байгаад хэн итгэх юм бэ. Дархан хилийг нь дайсан өнгийвөл хоолгүй ч байлдаж чадах ард түмэн дотроо хэмхэлдэх улстөрчдийн нэг талд орж байлдахаас залхаж байгааг яагаад мэдрэхгүй байгаа вэ. Юунд тэдний нэрийг барьж эрх ашгаа тулгаад байгаа юм бэ.

 

Эрхий хурууны хээгээр баталгаажиж байсан тусгаар тогтнол минь өсгий дээрээ гишгилсэн хэдэн улстөрчийн гарт сарних аюул нүүрлэсэн байна.

 

Ямар ч сүржигнэл энд байхгүй. Улс төрийн ёс зүй, эрх мэдлийн хуваарилалт, эдийн засгийн бодлогын зөв буруу өнөөдөр өчүүхэн сэдэв боллоо. Төр, төсөв хоёрыг нам нэртэй бүлэглэлүүд булаацалдаж байгааг сонин сайт тэмтэрдэг хүн бүгд харж байна. Ийм нийгмийг бий болгосон улстөрчид  хөгжлийн тухай хуурай цэцэрхэл ярихаа болчих хэрэгтэй. Улс орныг авч явах хөгжлийн бодлогоо гээж сонгуульд ялахын төлөө чичирсэн 4 жилийн хулхидалтаар намын дарангуйлалд төрийн алба дампуурсаар 25 жилийг үдсэн байна. Хохирол нь таны боловсролын дипломтой ч ажилгүй хүүхдүүд, хийж бүтээх бодит төсөл санаачилга байгаад ч авч чаддаггүй банкны зээл, танил талгүй бол олддоггүй алга дарам газрын гэрчилгээ биш. Явсаар таны шударга ёсонд үл итгэх болсон цөхрөл юм.  

 

Монголоо бодьё гэж том хашгиралдахаа больцгооё. Маргаашийг тосох үр хүүхэддээ юу үлдээхийг хүсч байна. Энэ асуултад өгөх хариултаар Эх оронч байх хэмжүүрээ бодитой харцгаая.

 

Ойрын үедээ төмөр зам хэрэггүй. Бүтэхгүй болчихлоо. Төмөр зам, Тавантолгой дээр хуваагдчихаад байгаа талцаанаас алдар нэр, албан тушаал цохих гэсэн бууны нохдыг ямар ч шаансгүй болгож ТТ-г зүгээр орхих тогтоолын төслийг ард түмнээр хэлэлцүүлмээр бухимдал төрж байна.

 

Таван хувийн ипотекийн зээлээр бус дайн самуун болсон мэт эх орноосоо дүрвэж харьд гарч хар ажил хийхээр 5 саяын барьцаа бөөгнүүлж яваа жирийн амьдралын үнэнээр улстөрчдөд дүн тавья.

 

Монголын амар амгаланг түйвээж буй гэмээ хүлээх багахан цаг үлдсэнийг “эх оронч” нэрийг отго жинс шиг булаалдах улстөрчдөд сануулах хэрэгтэй болсон байна.

 

Гар нь ганзаганд хүрэхэд адуунд мордохоо больж, айраг архи эргүүлэх асман банди нар шиг хоног аргацаасан манай улстөрчид жудаггүй байна. Ийм нөхдийг өмөөрч нүүрээ ширлэхээ больцгооё сэтгүүлч дээ. 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Их хурлын сонгуулийн хуулинд нэр дэвших хүмүүсийн ГЕН УДМЫН САНГ нь шалгаж байж нэр дэвшүүлж байх заалт нэмж оруулья
2016-04-09
Зочин:
Жудагт Монгол гэнэ үү .хэн ийм буруу нэр өгдөг байнаа.. Жудаггүй Монгол бишүү
2016-04-01
Зочин:
жиргээнээс хоовон ахыг бичсэн юм байх гэж хараад орж үзсэн биш байжээ. баярхүү ахаа цаадхийгаа тааралдуул ажлаа хий таксигаа барь гэж хэлээд өгөөрэй.
2016-04-01
Зочин:
Orosuud Jenkod mungu tuluud ehelchihej dee Ene huneer Mongol oron togluulj barahgui umdaa Songuuliar ch neg um boloh nidee Jenko ch Molotov hiilgeed l chuluu tuulgeed l olon gazar zereg zereg uimeen degeeheer zebej bgaadaa
2016-04-01
Irgen:
Ene tsuglaan deer Battulgiin helsen ugend Mongol ulsiig 20-dhon ger bul ezelj, ard tumen tuildaj bn geed yarisan.... Ter 20-d ger buliig bas demjeed bg uls tursdiig nerleed uguuch, bid nariig bodvol medeelel saitai bg, bid 2016 onii songolt hiihdee anhaaray!!!
2016-03-31
Зочин:
irgenii dainaar gadniihan
2016-03-31
Зочин:
buddiin
2016-03-31
Зочин:
eu biznes eu buyn gedgee yalg
2016-03-31
Зочин:
bi bolvol nusad hulgaich hen be
2016-03-31
Зочин:
onol praktik
2016-03-31
Зочин:
huulind huul zorchson zaaltiig ergej haralgui batalj
2016-03-31
Зочин:
zam teevriin yamiig chingis haanaar udirduulval aldas bolno
2016-03-31
Зочин:
toriig biznesiig alba bolgoloo 76 tal n
2016-03-31
Зочин:
neg oguulber
2016-03-31
Зочин:
Сэтгуулч нэртэй хачин юмнууд нь бугдийг мэдчих юм аа. Та нар хэний захиалгаар бичдэг нь ойлгомжтой. Тэнэг кукла
2016-03-31
Зочин:
Та нар учирыг нь олоогуй хэн буруутай нь мэдэгдээгуй юманд яагаад монгол хунээ доромжлоод байна. Цаана чинь дуурэн Хятад, эрлийзууд Байна. Тэд нар чинь Монголчуудын дунд яс хаяаад байна. Доор Баттулгыг дайраад доромжлоод байгаа нохдууд хятадын эрлийзууд л биз. Муусайн хятадууд зайлаарай
2016-03-31
зочин:
энд зогсож байгаа хүмүүс ичдэг ч болоосой Эрдэнэчимэг одоо юу вэ цаана чинь Сонгинохайрханчууд элгээрээ мөлхөж байна хөгшидыг хөтөөлж эмнэлэгт хүргэж өгнө залуусыг юу юу ч билээ амлалт захидал чинь одоо баянхошууны айлуудад байгаа шүү
2016-03-31
Зочин:
Ард түмэн чингис бондоос төмөр замд оруулсан 200 сая долларыг энэ хүмүүсээс нэхэе 2017 онд чингис бондын мөнгө төлөгдөж эхэлнэ биз дээ хаана байна тэр ашиг олно төмөр зам барина гэж авсан 200 сая доллар, эцэст нь энэ тэр гэж чихээд хэрэлдээд бид төлөх юм уу тэрийг чинь
2016-03-31
зочин:
ширээ сандалаа булаацалдах мөрөөрөө булаацалдахгүй ард түмний нэр барьж жагсаал хийхээ больмоор юм дараа нь хэрэг төвөг гарвал өөрсдөө мултараад л ядарсан хүмүүс хэлмэгдээд л хоцорно шүү хүний гараар могой бариад сурчихсан хүмүүс
2016-03-31
Зочин:
Oros ehneriin hulmasand mansuursan Eh Oronch
2016-03-31
Зочин:
Oros YANHANII damsk éne uls oriig suiruulj bna A
2016-03-31
Зочин:
yadaj ter mongoliin tugaa ariin sambar deeree neg buland ni tabichih. Bvr deer ni garaad zogschihson tegeed judag yaria shaagaad teneg pisdanud.
2016-03-31
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-31
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-31
Зочин:
yo ta unen heljee.bur zalhaad baisan shuu.hudlaa ekh oronchiin durd toglood yadarch baigaa baihdaa.
2016-03-31
Зочин:
үнэн шүү ард түмэн минь энэ улс орныг хэрүүлийн алим болгож хаана бол хаана хэнтэй ч нийлж эх орноо жинхэн худалдахад бэлэн Уянга Ганбаатар Баттулга мэтийн ховны хутгуурыг улс төрөөс зайлуулъя
2016-03-31
Зочин:
Jydag gehees iluu Mask zuusen Jenko n mungu ugsun heden hunii jagsaal bolj bn
2016-03-31
Зочин:
Mini duu aiin ge bai - chini odo ingej novshin yava chin ene Jenko n byryy, teriigee sain oilgo bod, yumiig uruur harj syr
2016-03-31
Зочин:
Тэнэгүүдийн цуглаан. Яаж ч бодсон Монголыг АН, МАН хоёр удирдах ёстой. Энэ хоёр алдаа хийж, авилга авсан байж болно, гэхдээ л Энэ хоёр удирдах ёстой. Дээлийн шинэ нь хүний хуучин нь. Танихгүй Бурханаас таньдаг чөтгөр нь дээр гэдэг биз дээ.
2016-03-31
Зочин:
Женкод бухнииг хоер хувааж хучгуйдуулэж , унэгуйдуулэж байж хулгайгаа хиидэг Одоо ард тумнииг талцуулаж байж монголыг зарах нь дээ Сингаа хужаа нарт
2016-03-31
Зочин:
баярцогт элбэгдорж алтанхуяг батүүл нар жудагтай тээ?
2016-03-31
Зочин:
Ер нь эх орноосоо илуу хулгайчииг л омоорно ? Хулгайч л эх орноо зарж чадна
2016-03-31
Зочин:
Хулгайч хулгайчаа л омморно монгол дампуурсан ч яахав , супер урвагч хулгайч эх орноо худалдагч хулгайчаа л омоорно
2016-03-31
Зочин:
Женко Баттулгыг эцсээ хүртэл өмөөрнө шүү ямар ч байсан энэ эх орны төлөө зүрхтэй хүн
2016-03-31
Зочин:
Mini duu aiin ge bai - chini odo ingej novshin yava chin ene Jenko n byryy, teriigee sain oilgo bod, yumiig uruur harj syr
Зочин:
ED NARYN EKH ORONCH GEJI YU BAIKH WE DEE . 4 JIL ULSYN KHUGJIL KHOISH NI TATSAN BATTULGA GEJI LALAR . KHIISEN BUTEESNIIG SHUUMJILKHEES UUR YUM MEDDEGGUY UYANGA GEJI KHUGIIN CHAWGANTS . AKH
2016-03-31
Зочин:
ED NARYN EKH ORONCH GEJI YU BAIKH WE DEE . 4 JIL ULSYN KHUGJIL KHOISH NI TATSAN BATTULGA GEJI LALAR . KHIISEN BUTEESNIIG SHUUMJILKHEES UUR YUM MEDDEGGUY UYANGA GEJI KHUGIIN CHAWGANTS . AKH
2016-03-31
зочин:
ЯГ ҮНЭН. ЖЕНКО БАТТУЛГА ЭХЛЭЭД МОАХ-ЫН НЭРИЙГ БАРЬЖ ХУВИЙН ЗОРИЛГОДОО ХАНГАЛТТАЙ АШИГЛАСАН, ОДОО АРД ТҮМНИЙ НЭРИЙГ БАРЬЖ ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ СОНГООРОЙ, БИТГИЙ СОНГООРОЙ Ч ГЭХ ШИГ. ХАМГИЙН ТҮРҮҮНД БАТТУЛГЫГ СОНГОМООРГҮЙ САНАГДЧИХЛАА. ЮУ ЮМ БЭ?? ОДОО ТУЛГАЖ, ШААРДААД БАЙГАА ЮМ УУ?? ХЭНИЙГ СОНГОХОО ЖЕНКОГООР ХЭЛҮҮЛНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ.
2016-03-31
зочин:
яг үнэн
2016-03-31
Зочин:
ард түмэн бослоо. авилгачид чичирлээ.
2016-03-31
Зочин:
Ene ulsiin tuuhen 70 jiliin hugatsaand barij baiguulsan ungutui uudtui uildver zochid buudal uilchilgeenii tuvuudiig ard tumnees hulgailaad hend ugsuniig ergeed sanadaa boovon chihtei gulug hunii erh songogdoh songoh erhend haldaj eniig songo teriig bitgii songo gej heleh erh baihgui shuu
2016-03-31
davaa:
Boovon chihtiin bohir arga
2016-03-31
Зочин:
Үндэсний эв нэгдлийг Ерөнхийлөгч бус Баттулга ярьж байна. Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг маш хангалтгүй ярьдаг, бүх үйлдлээрээ нэг намыг л дэмжиж явдаг. Ард түмэн талцаж байна.
2016-03-31
Зочин:
odoonii setgvvlch hvnees todorhoi asuult asuuj chadahgvi uymaa medleg dutuugiinh l bhdaa
2016-03-31
бүү бур:
1000 ч хүрэхгүй хүн цуглуулчаад бүх ард түмний цуглаан ч гэх шиг. Жэнко технологи яг мөн дөө.
2016-03-31
Зочин:
үнэн үнэн... хэлэх гэхээр үг минь хайрандаад байна.
2016-03-31
Zochin:
Hulgaich ni hulgaichiig bariarai gedeg shig shivshigiin ym be....
2016-03-31
Зочин:
үнэн үг шар тос
2016-03-31